DDI-MN-NSO-TUS-2023-v0.1
ЦАС 2023
| Нэр | Улсын код |
|---|---|
| Монгол улс | MNG |
Цаг ашиглалтын судалгаа (ЦАС) нь хүн амын амьдралын хэв маягаас гадна эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн нийгэм, эдийн засаг, өрх гэрт оруулж байгаа хувь нэмрийг тодорхойлоход ашиглагддаг мэдээллийн чухал эх үүсвэрүүдийн нэг юм. Дэлхийн 85 улс орон 1966 оноос хойш ЦАС-г зохион байгуулж ирсэн бөгөөд 2000 оноос хойш уг судалгааг тогтмол явуулдаг улс орны тоо жилээс жилд нэмэгдэж байна.
ЦАГ АШИГЛАЛТЫН СУДАЛГААГ ЯВУУЛАХ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА
Монгол Улсын “Статистикийн тухай” хуульд Цаг ашиглалтын судалгаа (ЦАС)-г дөрвөн жилд нэг удаа, улирлаар зохион байгуулан явуулж байхыг хуульчилсны дагуу тав дахь удаагийн Цаг ашиглалтын судалгааг 2023 онд зохион байгуулсан. Судалгаанд 23394 өрхийг хамруулж, улирал бүрийн онцлогийг харуулах зорилготойгоор сар бүр мэдээлэл цуглуулж, үр дүнг үндэсний болон бүсийн түвшинд мөн суурьшлаар тооцон гаргалаа.
Түүнчлэн уг судалгаа нь Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-ын "5.4.1 Цалин хөлсгүй гэрийн ажил, асрах ажилд зарцуулсан цаг" үзүүлэлтийг тооцож, ТХЗ-ын хэрэгжилт, явцыг үнэлэх бололцоог олгож байна. Мөн хөлсгүй хөдөлмөрт өрхийн гишүүдийн зарцуулж байгаа цагийг тодорхойлж өрхийн түвшинд бий болж байгаа нэмэгдэл өртгийг тооцох, үндэсний тооцооны систем (ҮТС)-д шаардлагатай тоо мэдээллийг гаргах мэдээллийн эх үүсвэрүүдийн нэг нь Цаг ашиглалтын судалгаа юм.
СУДАЛГААНЫ ЗОРИЛГО
Цаг ашиглалтын судалгаа нь өрхийн түвшинд зах зээлийн бус үйл ажиллагаанд зарцуулж байгаа цагийг тооцож үнэлэх зорилготой ба дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ. Үүнд:
-Хүн амын амьдралын хэв маяг, түүнд гарч буй өөрчлөлтийг судлах, амьдралын чанарын талаарх мэдээллийг бий болгох, дэд бүтэц болон нийгмийн үйлчилгээний хангамж, хүртээмжийг сайжруулахад шаардагдах мэдээллийг бүрдүүлэх;
-ТХЗ-ын хэрэгжилтийг хянах, ялангуяа эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөрийн талаарх мэдээлэл, нийгэмд гүйцэтгэж буй үүргийг тодорхойлох мэдээллийг бүрдүүлэх;
-Бодлого боловсруулахад хэрэгцээтэй тоон мэдээллийг бий болгох;
өрх, өрхийн 12, түүнээс дээш насны өрхийн гишүүд
Хувилбарын тайлбар
Хувилбар 1.0
Цаг ашиглалтын судалгаа нь өрхөд суурилсан судалгаа тул түүврийн нэгж нь өрх юм. Хүн амын цаг ашиглалтын үзүүлэлтүүдийг үндэсний түвшинд, үүний дотор хот, хөдөө, бүсээр (Баруун, Хангай, Төв, Зүүн, Улаанбаатар) тооцооход хангалттай төлөөлөлтэй байхаар түүврийн хэмжээг тогтоосон. Улсын хэмжээнд 23,394 өрхийг судалгаанд хамруулж бүсийн хувьд квадрат язгуурын аргаар, судалгааны бүлэг буюу аймаг, дүүргийн хувьд зохион байгуулалтыг харгалзан тэнцүү хуваарилалтыг хийж гүйцэтгэхээр тооцсон.
Монгол улс
| Нэр |
|---|
| Үндэсний Статистикийн Хороо |
Цаг ашиглалтын судалгаа нь өрхөд суурилсан судалгаа тул түүврийн нэгж нь өрх юм. Хүн амын цаг ашиглалтын үзүүлэлтүүдийг үндэсний түвшинд, үүний дотор хот, хөдөө, бүсээр (Баруун, Хангай, Төв, Зүүн, Улаанбаатар) тооцооход хангалттай төлөөлөлтэй байхаар түүврийн хэмжээг тогтоосон. Улсын хэмжээнд 23,394 өрхийг судалгаанд хамруулж бүсийн хувьд квадрат язгуурын аргаар, судалгааны бүлэг буюу аймаг, дүүргийн хувьд зохион байгуулалтыг харгалзан тэнцүү хуваарилалтыг хийж гүйцэтгэхээр тооцсон.
Түүврийг үндсэн 2 үе шаттай хийсэн бөгөөд сүүлийн нэмэлт шатанд сонгогдсон өрхөөс судалгаанд оролцох боломжтой 12, түүнээс дээш насны нэг гишүүнийг санамсаргүйгээр сонгосон (зөвхөн Улаанбаатар, аймгийн төв, сумын төвийн түвшинд). Эхний үе шатанд үүсгэсэн судалгааны бүлгийн нийт баг, хэсгийн жагсаалтаас харгалзах тооны түүврийн анхан шатны нэгж буюу кластеруудыг хэмжээнд нь пропорциональ магадлалт түүврийн аргыг ашиглан сонголтыг хийсэн. Энд судалгааны ТАШН-ээр аймаг, дүүргийн баг, хэсгийг сонгосон. Хоёрдугаар шатанд сонгогдсон ТАШН-ийн өрхийн жагсаалтыг холбогдох мэдээллийн хамт бэлтгүүлэн хүлээн авч, энгийн санамсаргүй/систем түүврийн аргыг ашиглан кластер бүрээс 90 (Улаанбаатар, аймгийн төв, сумын төв) болон 28 (хөдөө) өрхийг сонгосон. Улаанбаатар, аймгийн төв, сумын төвийн түвшинд сонгогдсон өрхийн 12, түүнээс дээш насны судалгаанд хамрагдах боломжтой иргэдээс Кишийн аргыг ашиглан нэг гишүүнийг сонгож судалгаанд хамруулсан.
| Эхлэх | Дуусах | Цикл |
|---|---|---|
| 2023-01-01 | 2023-12-31 | Улирал бүр |
2023
| Эхлэх | Цикл |
|---|---|
| 2023-01-01 | Улирал бүр |
| Байгууллагын нэр | Товчилсон үг | Харьяалал |
|---|---|---|
| Үндэсний Статистикийн Хороо | ҮСХ | Улсын Их Хурал |
DDI-MN-NSO-TUS-2023
| Нэр | Товчилсон үг | Харьяалал |
|---|---|---|
| Үндэсний Статистикийн Хороо | ҮСХ | Улсын Их Хурал |