Site Logo
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО
  • НҮҮР
  • Нэвтрэх
    Нэвтрэх
English
TUS

ЦАС 2023

Mongolia, 2023
Анхдагч мэдээлэл авах
Судалгааны дугаар
DDI-MN-NSO-TUS-2023-v0.1
Гүйцэтгэгч
Үндэсний Статистикийн Хороо
Судалгаа
Цаг ашиглалтын судалгаа
Мета мэдээлэл
DDI/XML JSON
Үүссэн огноо
2025-09-02
Сүүлд шинэчилсэн огноо
2026-02-24
Хандалтын тоо
17000
Татагдсан тоо
54
  • Судалгааны тайлбар
  • Мэдээллийн толь
  • Холбоотой материалууд
  • Анхдагч мэдээлэл авах
  • Тодорхойлолт
  • Хувилбар
  • Ажиглалтын хүрээ
  • Гүйцэтгэгч болон түнш
  • Түүвэрлэлт
  • Мэдээлэл цуглуулалт
  • Хариуцагчийн мэдээлэл
  • Мета мэдээллийн боловсруулалт
  • Тодорхойлолт

    Судалгааны дугаар

    DDI-MN-NSO-TUS-2023-v0.1

    Гарчиг

    ЦАС 2023

    Улс
    Нэр Улсын код
    Монгол улс MNG
    Хураангуй

    Цаг ашиглалтын судалгаа (ЦАС) нь хүн амын амьдралын хэв маягаас гадна эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн нийгэм, эдийн засаг, өрх гэрт оруулж байгаа хувь нэмрийг тодорхойлоход ашиглагддаг мэдээллийн чухал эх үүсвэрүүдийн нэг юм. Дэлхийн 85 улс орон 1966 оноос хойш ЦАС-г зохион байгуулж ирсэн бөгөөд 2000 оноос хойш уг судалгааг тогтмол явуулдаг улс орны тоо жилээс жилд нэмэгдэж байна.

    ЦАГ АШИГЛАЛТЫН СУДАЛГААГ ЯВУУЛАХ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА

    Монгол Улсын “Статистикийн тухай” хуульд Цаг ашиглалтын судалгаа (ЦАС)-г дөрвөн жилд нэг удаа, улирлаар зохион байгуулан явуулж байхыг хуульчилсны дагуу тав дахь удаагийн Цаг ашиглалтын судалгааг 2023 онд зохион байгуулсан. Судалгаанд 23394 өрхийг хамруулж, улирал бүрийн онцлогийг харуулах зорилготойгоор сар бүр мэдээлэл цуглуулж, үр дүнг үндэсний болон бүсийн түвшинд мөн суурьшлаар тооцон гаргалаа.

    Түүнчлэн уг судалгаа нь Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-ын "5.4.1 Цалин хөлсгүй гэрийн ажил, асрах ажилд зарцуулсан цаг" үзүүлэлтийг тооцож, ТХЗ-ын хэрэгжилт, явцыг үнэлэх бололцоог олгож байна. Мөн хөлсгүй хөдөлмөрт өрхийн гишүүдийн зарцуулж байгаа цагийг тодорхойлж өрхийн түвшинд бий болж байгаа нэмэгдэл өртгийг тооцох, үндэсний тооцооны систем (ҮТС)-д шаардлагатай тоо мэдээллийг гаргах мэдээллийн эх үүсвэрүүдийн нэг нь Цаг ашиглалтын судалгаа юм.

    СУДАЛГААНЫ ЗОРИЛГО

    Цаг ашиглалтын судалгаа нь өрхийн түвшинд зах зээлийн бус үйл ажиллагаанд зарцуулж байгаа цагийг тооцож үнэлэх зорилготой ба дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ. Үүнд:
    -Хүн амын амьдралын хэв маяг, түүнд гарч буй өөрчлөлтийг судлах, амьдралын чанарын талаарх мэдээллийг бий болгох, дэд бүтэц болон нийгмийн үйлчилгээний хангамж, хүртээмжийг сайжруулахад шаардагдах мэдээллийг бүрдүүлэх;
    -ТХЗ-ын хэрэгжилтийг хянах, ялангуяа эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөрийн талаарх мэдээлэл, нийгэмд гүйцэтгэж буй үүргийг тодорхойлох мэдээллийг бүрдүүлэх;
    -Бодлого боловсруулахад хэрэгцээтэй тоон мэдээллийг бий болгох;

    Судалгааны нэгж

    өрх, өрхийн 12, түүнээс дээш насны өрхийн гишүүд

    Хувилбар

    Хувилбарын тайлбар

    Хувилбарын тайлбар
    Хувилбар 1.0

    Ажиглалтын хүрээ

    Газар зүйн хүрээ

    Цаг ашиглалтын судалгаа нь өрхөд суурилсан судалгаа тул түүврийн нэгж нь өрх юм. Хүн амын цаг ашиглалтын үзүүлэлтүүдийг үндэсний түвшинд, үүний дотор хот, хөдөө, бүсээр (Баруун, Хангай, Төв, Зүүн, Улаанбаатар) тооцооход хангалттай төлөөлөлтэй байхаар түүврийн хэмжээг тогтоосон. Улсын хэмжээнд 23,394 өрхийг судалгаанд хамруулж бүсийн хувьд квадрат язгуурын аргаар, судалгааны бүлэг буюу аймаг, дүүргийн хувьд зохион байгуулалтыг харгалзан тэнцүү хуваарилалтыг хийж гүйцэтгэхээр тооцсон.

    Хүрээ

    Монгол улс

    Гүйцэтгэгч болон түнш

    Гүйцэтгэгч байгууллага
    Нэр
    Үндэсний Статистикийн Хороо

    Түүвэрлэлт

    Түүвэрлэлт

    Цаг ашиглалтын судалгаа нь өрхөд суурилсан судалгаа тул түүврийн нэгж нь өрх юм. Хүн амын цаг ашиглалтын үзүүлэлтүүдийг үндэсний түвшинд, үүний дотор хот, хөдөө, бүсээр (Баруун, Хангай, Төв, Зүүн, Улаанбаатар) тооцооход хангалттай төлөөлөлтэй байхаар түүврийн хэмжээг тогтоосон. Улсын хэмжээнд 23,394 өрхийг судалгаанд хамруулж бүсийн хувьд квадрат язгуурын аргаар, судалгааны бүлэг буюу аймаг, дүүргийн хувьд зохион байгуулалтыг харгалзан тэнцүү хуваарилалтыг хийж гүйцэтгэхээр тооцсон.
    Түүврийг үндсэн 2 үе шаттай хийсэн бөгөөд сүүлийн нэмэлт шатанд сонгогдсон өрхөөс судалгаанд оролцох боломжтой 12, түүнээс дээш насны нэг гишүүнийг санамсаргүйгээр сонгосон (зөвхөн Улаанбаатар, аймгийн төв, сумын төвийн түвшинд). Эхний үе шатанд үүсгэсэн судалгааны бүлгийн нийт баг, хэсгийн жагсаалтаас харгалзах тооны түүврийн анхан шатны нэгж буюу кластеруудыг хэмжээнд нь пропорциональ магадлалт түүврийн аргыг ашиглан сонголтыг хийсэн. Энд судалгааны ТАШН-ээр аймаг, дүүргийн баг, хэсгийг сонгосон. Хоёрдугаар шатанд сонгогдсон ТАШН-ийн өрхийн жагсаалтыг холбогдох мэдээллийн хамт бэлтгүүлэн хүлээн авч, энгийн санамсаргүй/систем түүврийн аргыг ашиглан кластер бүрээс 90 (Улаанбаатар, аймгийн төв, сумын төв) болон 28 (хөдөө) өрхийг сонгосон. Улаанбаатар, аймгийн төв, сумын төвийн түвшинд сонгогдсон өрхийн 12, түүнээс дээш насны судалгаанд хамрагдах боломжтой иргэдээс Кишийн аргыг ашиглан нэг гишүүнийг сонгож судалгаанд хамруулсан.

    Мэдээлэл цуглуулалт

    Мэдээлэл цуглуулалтын огноо
    Эхлэх Дуусах Цикл
    2023-01-01 2023-12-31 Улирал бүр
    Хугацааны аргачлал

    2023

    Хугацааны үе
    Эхлэх Цикл
    2023-01-01 Улирал бүр
    Мэдээлэл цуглуулалтын бодлого
    • Судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг сар бүр цуглуулан, жилийн турш улсын хэмжээнд зохион байгуулсан. Нийслэл, аймгийн төв, сумын төвийн өрхийн хувьд ярилцлага өгөгчийн сонголтоор телефон утсаар судалгаа авах (Computer assisted telephone interview - CATI) эсвэл компьютерт суурилсан цахим ярилцлага авах (Computer Assisted Web Interview - CAWI) аргаар судалгааны мэдээллийг цуглуулсан. Хөдөөгийн өрхүүдийн хувьд таблет ашиглан ярилцлага хийх (Computer Assisted Personal Interview - CAPI) болон цаасан асуулга ашиглан ярилцлага хийх (Paper Assisted Personal Interview - PAPI) аргыг хослуулан ашигласан.

    Хариуцагчийн мэдээлэл

    Хариуцагч
    Байгууллагын нэр Товчилсон үг Харьяалал
    Үндэсний Статистикийн Хороо ҮСХ Улсын Их Хурал

    Мета мэдээллийн боловсруулалт

    Бичиг баримтын дугаар

    DDI-MN-NSO-TUS-2023

    Боловсруулсан
    Нэр Товчилсон үг Харьяалал
    Үндэсний Статистикийн Хороо ҮСХ Улсын Их Хурал
    Каталог руу буцах
    МИКРО МЭДЭЭЛЛИЙН САН

    © Үндэсний Статистикийн Хороо, Бүх эрх хуулиар хамгаалагдсан.