Site Logo
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО
  • НҮҮР
  • Нэвтрэх
    Нэвтрэх
English
AC

Хөдөө аж ахуйн тооллого-2021

Mongolia
Анхдагч мэдээлэл авах
Судалгааны дугаар
DDI-MNG-NSO-MN-AC-2021-v2.0
Судалгаа
Хөдөө аж ахуйн тооллого
Мета мэдээлэл
DDI/XML JSON
Үүссэн огноо
2025-09-02
Сүүлд шинэчилсэн огноо
2025-09-02
Хандалтын тоо
14608
Татагдсан тоо
135
  • Судалгааны тайлбар
  • Мэдээллийн толь
  • Холбоотой материалууд
  • Анхдагч мэдээлэл авах
  • Тодорхойлолт
  • Хувилбар
  • Ажиглалтын хүрээ
  • Гүйцэтгэгч болон түнш
  • Түүвэрлэлт
  • Мэдээлэл цуглуулалт
  • Мета мэдээллийн боловсруулалт
  • Тодорхойлолт

    Судалгааны дугаар

    DDI-MNG-NSO-MN-AC-2021-v2.0

    Гарчиг

    Хөдөө аж ахуйн тооллого-2021

    Улс
    Нэр
    Монгол улс
    Судалгааны нэгж

    ХАА -н тооллогод 2021 онд мал аж ахуй , газар тариалан , ой , загас ,ан агнуурын салбарт үйл ажиллагаа явуулсан өрх , аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамрууллаа.

    Үүнд :
    • Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлсэн өрх
    • Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлсэн аж ахуйн нэгж, байгууллага
    • Газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлсэн өрх
    • Газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлсэн аж ахуйн нэгж, байгууллага
    • Ойн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлсэн аж ахуйн нэгж, байгууллага
    • Загасны аж ахуйн үйл ажиллагаа эрхэлсэн аж ахуйн нэгж, байгууллага
    • Ан агнуурын аж ахуйн үйл ажиллагаа эрхэлсэн аж ахуйн нэгж, байгууллага
    • Засаг захиргааны анхан шатны нэгж буюу сумдууд багтсан.

    Хувилбар

    Хувилбарын тайлбар

    Тооллогын зорилго нь хөдөө аж ахуйн салбарын цогц үзүүлэлтийг дэлгэрэнгүй түвшинд бүрдүүлж, олон улсад харьцуулахуйц тоон үзүүлэлт, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага, салбарын бодлого боловсруулахад шаардагдах тоон мэдээллийг бий болгоход чиглэгдсэн. Мөн Тогтвортой хөгжлийн зорилгын 2.1.2, 2.3.1, 2.4.1, 5.а.1, 12.3.1, 15.1.1 зорилтуудын шалгуур үзүүлэлтүүд, мал аж ахуйн салбараас ялгарах хүлэмжийн хийг тооцох, хүнсний аюулгүй байдал, хангамжийг хянах, үнэлэх, дүн шинжилгээ хийх зэрэг хөгжлийн бодлогыг тодорхойлоход шаардлагатай мэдээллийн эх үүсвэрийг бий болгохыг зорьсон.

    Ажиглалтын хүрээ

    Газар зүйн хүрээ

    Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг, сум, баг, хороо

    Гүйцэтгэгч болон түнш

    Боловсруулсан
    Нэр Харьяалал
    Үндэсний Статистикийн Хороо УИХ

    Түүвэрлэлт

    Түүвэрлэлт

    Түүвэрлэлт
    Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг өрхийг төлөөлүүлэн түүврийн хэмжээг тогтоосон бөгөөд 2021 оны жилийн эцсийн мал тооллогод хамрагдсан нийт өрх, аж ахуйн нэгж, байгууллагын 30 хувь буюу 75011 нэгж сонгогдсоноос 95.6 хувь буюу 71698 нэгж хамрагдлаа. Судалгааны түүвэрлэлтийг аймаг тус бүрээр хийж, бүх аймаг, сумдыг түүвэрт хамруулав.

    Мэдээлэл цуглуулалт

    Хугацааны аргачлал

    Түүвэрлэлт

    Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг өрхийг төлөөлүүлэн түүврийн хэмжээг тогтоосон бөгөөд 2021 оны жилийн эцсийн мал тооллогод хамрагдсан нийт өрх, аж ахуйн нэгж, байгууллагын 30 хувь буюу 75011 нэгж сонгогдсоноос 95.6 хувь буюу 71698 нэгж хамрагдлаа. Судалгааны түүвэрлэлтийг аймаг тус бүрээр хийж, бүх аймаг, сумдыг түүвэрт хамруулав.

    Мэдээлэл цуглуулалтын бодлого
    • Энэ удаагийн тооллогод цахим мэдээлэл цуглуулах төхөөрөмж (CAPI-Computer Assisted Personal Interview) ашиглан нүүр тулсан ярилцлага хийх аргаар мэдээлэл цуглуулсан. Төхөөрөмж ашигласнаар өрхийн байршлыг сансрын зурагтай холбож, газар тариалангийн талбайн мэдээллийг тариалсан ургамлын нэр төрөл бүрээр ангилах боломж бүрдсэн. Түүнчлэн мэдээллийн чанарыг хугацаа, байршил зэргээр давхар хянах, маягтын үзүүлэлтэд уялдаа холбооны шалгалтыг газар дээр нь хийх боломжтой болсон. Зарим аймгуудад гэнэтийн шаардлагаар цаасан маягтаар мэдээллийг цуглуулсан. Тооллогын газрын зургийн хэсэгт ZY хиймэл дагуулын өндөр нарийвчлалтай зургийг ArcGis программ ашиглан боловсруулалт хийж,мэдээлэл цуглуулалтын ажилд CAPI аргыг ашиглахдаа CsPro 7.7 программыг ашигласан. Мэдээлэл цуглуулалтын явцыг хянах цахим хуудсыг хөгжүүлж вцыг хянаж ажилласан. Мэдээллийн нэгтгэл, шалгалт, үр дүнгийн боловсруулалт, статистик дүн шинжилгээг хийхдээ STATA программ ашигласан. Мэдээлэл цуглуулалтын үед тооллогын асуулт,үзүүлэлт хоорондын уялдаа холбоо, тэнцлийн шалгалтыг тухай бүр хийж, зарим шаардлагатай засвар, агуулгын шалгалтыг хийж, мэдээллийн санг бүрдүүлсэн. Хөдөө аж ахуйн тооллогын мэдээллийн сангийн үзүүлэлтийн уялдаа холбоог мал, тэжээвэр амьтдын тооллого, газар тариалангийн жилийн эцсийн мэдээг ашиглан шалгасан.

    Мета мэдээллийн боловсруулалт

    Бичиг баримтын дугаар

    DDI-MNG-NSO-MN-AC-2021-v2.0

    Боловсруулсан
    Нэр Товчилсон үг Харьяалал
    Үндэсний Статистикийн Хороо ҮСХ УИХ
    Каталог руу буцах
    МИКРО МЭДЭЭЛЛИЙН САН

    © Үндэсний Статистикийн Хороо, Бүх эрх хуулиар хамгаалагдсан.