DDI-MNG-NSO-MN-AC-2021-v2.0
Хөдөө аж ахуйн тооллого-2021
| Нэр |
|---|
| Монгол улс |
ХАА -н тооллогод 2021 онд мал аж ахуй , газар тариалан , ой , загас ,ан агнуурын салбарт үйл ажиллагаа явуулсан өрх , аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамрууллаа.
Үүнд :
• Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлсэн өрх
• Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлсэн аж ахуйн нэгж, байгууллага
• Газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлсэн өрх
• Газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлсэн аж ахуйн нэгж, байгууллага
• Ойн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлсэн аж ахуйн нэгж, байгууллага
• Загасны аж ахуйн үйл ажиллагаа эрхэлсэн аж ахуйн нэгж, байгууллага
• Ан агнуурын аж ахуйн үйл ажиллагаа эрхэлсэн аж ахуйн нэгж, байгууллага
• Засаг захиргааны анхан шатны нэгж буюу сумдууд багтсан.
Тооллогын зорилго нь хөдөө аж ахуйн салбарын цогц үзүүлэлтийг дэлгэрэнгүй түвшинд бүрдүүлж, олон улсад харьцуулахуйц тоон үзүүлэлт, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага, салбарын бодлого боловсруулахад шаардагдах тоон мэдээллийг бий болгоход чиглэгдсэн. Мөн Тогтвортой хөгжлийн зорилгын 2.1.2, 2.3.1, 2.4.1, 5.а.1, 12.3.1, 15.1.1 зорилтуудын шалгуур үзүүлэлтүүд, мал аж ахуйн салбараас ялгарах хүлэмжийн хийг тооцох, хүнсний аюулгүй байдал, хангамжийг хянах, үнэлэх, дүн шинжилгээ хийх зэрэг хөгжлийн бодлогыг тодорхойлоход шаардлагатай мэдээллийн эх үүсвэрийг бий болгохыг зорьсон.
Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг, сум, баг, хороо
| Нэр | Харьяалал |
|---|---|
| Үндэсний Статистикийн Хороо | УИХ |
Түүвэрлэлт
Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг өрхийг төлөөлүүлэн түүврийн хэмжээг тогтоосон бөгөөд 2021 оны жилийн эцсийн мал тооллогод хамрагдсан нийт өрх, аж ахуйн нэгж, байгууллагын 30 хувь буюу 75011 нэгж сонгогдсоноос 95.6 хувь буюу 71698 нэгж хамрагдлаа. Судалгааны түүвэрлэлтийг аймаг тус бүрээр хийж, бүх аймаг, сумдыг түүвэрт хамруулав.
Түүвэрлэлт
Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг өрхийг төлөөлүүлэн түүврийн хэмжээг тогтоосон бөгөөд 2021 оны жилийн эцсийн мал тооллогод хамрагдсан нийт өрх, аж ахуйн нэгж, байгууллагын 30 хувь буюу 75011 нэгж сонгогдсоноос 95.6 хувь буюу 71698 нэгж хамрагдлаа. Судалгааны түүвэрлэлтийг аймаг тус бүрээр хийж, бүх аймаг, сумдыг түүвэрт хамруулав.
DDI-MNG-NSO-MN-AC-2021-v2.0
| Нэр | Товчилсон үг | Харьяалал |
|---|---|---|
| Үндэсний Статистикийн Хороо | ҮСХ | УИХ |