Site Logo
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО
  • НҮҮР
  • Нэвтрэх
    Нэвтрэх
English
CLS

Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа 2021-2022

Mongolia
Анхдагч мэдээлэл авах
Судалгааны дугаар
DDI-MN-NSO-CLS-2022-v1.0
Судалгаа
Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа
Мета мэдээлэл
DDI/XML JSON
Үүссэн огноо
2025-09-02
Сүүлд шинэчилсэн огноо
2025-09-02
Хандалтын тоо
21898
Татагдсан тоо
3
  • Судалгааны тайлбар
  • Мэдээллийн толь
  • Холбоотой материалууд
  • Анхдагч мэдээлэл авах
  • Тодорхойлолт
  • Гүйцэтгэгч болон түнш
  • Түүвэрлэлт
  • Мэдээлэл цуглуулалт
  • Мета мэдээллийн боловсруулалт
  • Тодорхойлолт

    Судалгааны дугаар

    DDI-MN-NSO-CLS-2022-v1.0

    Гарчиг

    Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа 2021-2022

    Улс
    Нэр Улсын код
    Монгол Улс MNG
    Хураангуй

    Монгол Улсын Үндэсний статистикийн хороо нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хүүхдийн хөдөлмөрийг устгах олон улсын хөтөлбөрийн санхүү, техникийн дэмжлэгтэйгээр “Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа”-г 2002-2003, 2006-2007, 2011-2012 онуудад “Ажиллах хүчний судалгаа”-ны модуль хэлбэрээр, олон улсын аргачлалын дагуу зохион байгуулж, үр дүнг тархааж байв. Эдгээр судалгаануудын үр дүнд, хүүхдийн хөдөлмөр, аюултай ажилд оролцуулахыг устгахад чиглэсэн бодлого, хөтөлбөрийг боловсруулахын тулд хүүхдийн хөдөлмөрийн статистикийн мэдээллийг тодорхой давтамжтайгаар баяжуулан, бий болгох шаардлагатай байгаа нь тогтоосон. Энэ хүрээнд Үндэсний статистикийн хороо нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба эрхийн асуудал хариуцсан хэлтэс (FUNDAMENTALS) болон Америкийн нэгдсэн улсын Хөдөлмөрийн департментын санхүү, техникийн дэмжлэгтэйгээр “Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа”-г 2018 онд батлагдсан шинэ аргачлалын дагуу 2021-2022 онд анх удаа бие даасан хэлбэрээр зохион байгууллаа.

    Гүйцэтгэгч болон түнш

    Санхүүжилт
    Нэр Товчилсон үг
    Олон улсын хөдөлмөрийн байгууллага болон Америкийн нэгдсэн улсын Хөдөлмөрийн департмент ОУХБ болон АНУ-ын ХД

    Түүвэрлэлт

    Түүвэрлэлт

    Судалгааны хамрах хүрээ нь Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн 5-17 насны хүүхэдтэй өрх байна. Судалгааны түүврийн хүрээг ХАӨМС-гийн 2020 оны жилийн эцсийн мэдээлэлд үндэслэн бэлтгэсэн. Манай улсад 2020 оны эцэст 5-17 насны 816.7 мянган хүүхэд 475.0 мянган өрхөд амьдарч байна. 5-17 настай хүүхэд нийт хүн амын 25.1 хувийг эзэлж байгаа ба 5-17 насны хүүхэдтэй өрх нийт өрхийн 52.3 хувийг эзэлж байна. Өрхөд суурилсан судалгаа тул тухайн өрхийн 5-17 насны хүүхдүүд судалгаанд хамрагдах ба гэр оронгүй, хараа хяналтгүй хүүхдүүд болон засан хүмүүжүүлэх газар, асрах газар, халамжийн төв зэрэг нийтийн байранд амьдарч буй хүүхдүүд хамрагдахгүй.
    Судалгааны түүвэрлэлтийн нэгж, түүвэрлэх өрхийн тооны харьцааны шаардлагын дагуу судалгааны нэгжид оногдох өрхийг 12, нэгжийг 1104 байхаар тогтоож, судалгааны үр дүнг аймаг, нийслэлээр түвшинд тооцсон.

    Мэдээлэл цуглуулалт

    Мэдээлэл цуглуулалтын бодлого
    • Судалгааны мэдээлэл цуглуулалтыг 2021 оны 10 сард эхлэн 2022 оны 9 сарыг дуустал буюу 12 сарын мэдээллийг цуглуулсан. Мэдээлэл цуглуулалтын ажлыг нийслэл, аймгийн статистикийн газар, хэлтсийн өрхөд суурилсан судалгааны мэдээлэл цуглуулах багийн ахлагч, судлаач нар хийж гүйцэтгэсэн. Судлаач нь тухайн сард сонгогдсон өрхөд очиж өрхөд амьдарч байгаа 5-17 насны гишүүнийг судалгаанд хамруулсан. Ингэхдээ 5-11 насны хүүхэд асуултыг ойлгохгүй байх магадлалтай тул тухайн хүүхдийн талаар бүрэн мэдээлэл өгч чадах өрхийн насанд хүрсэн гишүүнийг байлцуулан, 12-17 насны хүүхдээс өөрөөс нь асууж, ярилцлага хийх замаар мэдээллээ таблет ашиглан нүүр тулсан ярилцлага авч (CAPI) цуглуулсан. Харин 12-17 насны хүүхэд өөрөө мэдээлэл өгөх боломжгүй тохиолдолд тухайн хүүхдийн талаар бүрэн мэдээлэл өгч чадах өрхийн насанд хүрсэн гишүүнийг байлцуулан ярилцлага хийсэн.

    Мета мэдээллийн боловсруулалт

    Бичиг баримтын дугаар

    DDI-MN-NSO-CLS-2022-v1.0

    Боловсруулсан
    Нэр Товчилсон үг Харьяалал
    Монгол Улсын Үндэсний статистикийн хороо ҮСХ Монгол Улсын Их Хурал
    Мета мэдээлэл боловсруулсан огноо

    2024-05-27

    Каталог руу буцах
    МИКРО МЭДЭЭЛЛИЙН САН

    © Үндэсний Статистикийн Хороо, Бүх эрх хуулиар хамгаалагдсан.