DDI-MN-NSO-CLS-2022-v1.0
Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа 2021-2022
| Нэр | Улсын код |
|---|---|
| Монгол Улс | MNG |
Монгол Улсын Үндэсний статистикийн хороо нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хүүхдийн хөдөлмөрийг устгах олон улсын хөтөлбөрийн санхүү, техникийн дэмжлэгтэйгээр “Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа”-г 2002-2003, 2006-2007, 2011-2012 онуудад “Ажиллах хүчний судалгаа”-ны модуль хэлбэрээр, олон улсын аргачлалын дагуу зохион байгуулж, үр дүнг тархааж байв. Эдгээр судалгаануудын үр дүнд, хүүхдийн хөдөлмөр, аюултай ажилд оролцуулахыг устгахад чиглэсэн бодлого, хөтөлбөрийг боловсруулахын тулд хүүхдийн хөдөлмөрийн статистикийн мэдээллийг тодорхой давтамжтайгаар баяжуулан, бий болгох шаардлагатай байгаа нь тогтоосон. Энэ хүрээнд Үндэсний статистикийн хороо нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба эрхийн асуудал хариуцсан хэлтэс (FUNDAMENTALS) болон Америкийн нэгдсэн улсын Хөдөлмөрийн департментын санхүү, техникийн дэмжлэгтэйгээр “Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа”-г 2018 онд батлагдсан шинэ аргачлалын дагуу 2021-2022 онд анх удаа бие даасан хэлбэрээр зохион байгууллаа.
| Нэр | Товчилсон үг |
|---|---|
| Олон улсын хөдөлмөрийн байгууллага болон Америкийн нэгдсэн улсын Хөдөлмөрийн департмент | ОУХБ болон АНУ-ын ХД |
Судалгааны хамрах хүрээ нь Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн 5-17 насны хүүхэдтэй өрх байна. Судалгааны түүврийн хүрээг ХАӨМС-гийн 2020 оны жилийн эцсийн мэдээлэлд үндэслэн бэлтгэсэн. Манай улсад 2020 оны эцэст 5-17 насны 816.7 мянган хүүхэд 475.0 мянган өрхөд амьдарч байна. 5-17 настай хүүхэд нийт хүн амын 25.1 хувийг эзэлж байгаа ба 5-17 насны хүүхэдтэй өрх нийт өрхийн 52.3 хувийг эзэлж байна. Өрхөд суурилсан судалгаа тул тухайн өрхийн 5-17 насны хүүхдүүд судалгаанд хамрагдах ба гэр оронгүй, хараа хяналтгүй хүүхдүүд болон засан хүмүүжүүлэх газар, асрах газар, халамжийн төв зэрэг нийтийн байранд амьдарч буй хүүхдүүд хамрагдахгүй.
Судалгааны түүвэрлэлтийн нэгж, түүвэрлэх өрхийн тооны харьцааны шаардлагын дагуу судалгааны нэгжид оногдох өрхийг 12, нэгжийг 1104 байхаар тогтоож, судалгааны үр дүнг аймаг, нийслэлээр түвшинд тооцсон.
DDI-MN-NSO-CLS-2022-v1.0
| Нэр | Товчилсон үг | Харьяалал |
|---|---|---|
| Монгол Улсын Үндэсний статистикийн хороо | ҮСХ | Монгол Улсын Их Хурал |
2024-05-27