var_qstn_ivuinstr
Хүний төрсөн он, сарыг уг хүний хэлснээр бичнэ. Тэгэхдээ паспорт, төрсний гэрчилгээ, оршин суух үнэмлэх бусад баримт бичигт байгаатайгаа зөрүүлэхгүй байхыг Тоологч уг иргэнд сануулах хэрэгтэй.Тооллуулж байгаа хүн төрсөн он, сараа сайн мэдэхгүй эргэлзэх тохиолдолд өөрийнх нь зөвшөөрснөөр тухайн хүний паспорт, төрсөний гэрчилгээ, түүнтэй адилтгах баримт бичгийг үзэж болно. Төрсөн он, сараа аргын тооллоор хариулахдаа эргэлзэж, харин төрсөн оноо билгийн тооллоор мэдэж байгаа хүмүүстэй сайтар ярилцан насаар нь хөөж, эсвэл Хавсралт-5а, 5.б-г ашиглан билгийн тооллоор төрсөн жилийг нь зөв тогтоох хэрэгтэй.