MNG-NSO-MN-PHC-2000-v1.0
XAOCT 2000
ХАОСТ 2000
| Нэр | Улсын код |
|---|---|
| Монгол Улс | MNG |
Population and Housing Census [hh/popcen]
Хүн амын тооллого нь 200 гаруй жилийн тэртээгээс тодорхой давтамжтайгаар явагдаж, үр дүн нь албан ёсоор тэмдэглэгдэж ирлээ. Гэхдээ, Монгол улсад хүн амын тооллого XX зууныг хүртэл тогтмол явагдаж байгаагүй бөгөөд XX зууны анхны тооллого 1918 онд явагдсан байна. Дараа нь 1935, 1944, 1956, 1963, 1969, 1979, 1989, 2000 онуудад ээлжит тооллогуудыг явуулсан юм. Богд хаант Монгол Улсын хүн ам 1918 онд 647.5 мянга байжээ.
Хүн амын 1956 оны тооллогыг бие даасан мэргэжлийн байгууллага явуулсан бөгөөд тэр үедээ аргачлал, хөтөлбөрийн хувьд нэлээд боловсронгуй болсон гэж тооцогддог. Шинэ шинэ дэвшилтүүдийг 1963 оны тооллогоор нэвтрүүлсэн, жишээлбэл тооллогын үйл ажиллагааг хурдасгах болон тооллогын аргачлалыг улам сайжруулах зорилгоор анх удаа цахим тооцоолуур машиныг ашигласан байна. Уг тооллогын хөтөлбөрийг Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл (ЭЗХТЗ)-ийн гишүүн орнуудын аргачлалын дагуу боловсруулсан юм.
1963 оны тооллогоор нийт 1017.1 мянган хүн тоолуулсан. 1969, 1979, 1989 оны тооллогыг ЭЗХТЗ-өөс гаргасан аргачлалын дагуу явуулсан. Мөн түүнчлэн НҮБ-ын зөвлөмжийн дагуу эдгээр тооллогыг 10 жилд нэг удаа явуулснаас гадна орон сууцны талаархи асуултуудыг оруулсан байна. Хүн ам, орон сууцны 1979 оны тооллогоос
эхлэн тооллоготой хамтруулан хүн амын зарим бүлгийн дотор тодорхой сэдвээр өргөн хүрээтэй асуулгаар түүвэр судалгаа явуулж байв. Тухайлбал 1979 оны тооллоготой хамт аж үйлдвэр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ажиллагч “Ажилчин”, “Малчин”-ы судалгааг, 1989 онд ажил эрхлээгүй хүн амын судалгаа, нөхөн үржихүйн асуудлаар эмэгтэйчүүдийн дунд түүвэр судалгааг явуулсан байна.
Монго л Улсын хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллого нь өмнөх тооллогуудаас ихээхэн онцлогтой болж өнгөрсөн. Энэхүү тооллого нь Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн харилцаанаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж байгаа үед хийгдсэн анхны тооллого болсны хувьд нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг шинэчлэн өөрчлөх шаардлагыг тусгах хэрэгтэй байв. 2000 оны тооллого нь НҮБ-ын удирдамж, зөвлөмжүүдийг голчлон удирдлага болгосон тул олон улсын стандартад нийцсэн, Монгол улсад явагдсан анхны орчин үеийн тооллого болсон гэж үзэж болно.
2000 оны 1-р сарын 5-ны байдлаар 2373493 хүн Монгол Улсын байнгын оршин суугчаар тоологдсоны дотор 1177981 нь эрэгтэйчүүд, 1195512 нь эмэгтэйчүүд байна. 1989 оны тооллогоор суурин хүн амын тоо 2043954 байв. 1989-2000 оны хоорондох 11 жилд хүн ам 16,1 хувиар өссөн нь жилийн дундаж өсөлт нь 1,4 хувь болж байна. Өсөлтийн энэ хувь урд өмнөх тооллого хоорондын өсөлтийн хувьтай харьцуулахад ихээхэн доогуур байгаа юм. 1956 оноос хүн амын жилийн дундаж өсөлт огцом нэмэгдэж, 1989 он хүртэл жилийн дундаж өсөлт 2.5 хувиас дээш байлаа. Одоогийн энэ өсөлтийн хувь 1944 оноос хойшхи хугацаанд хамгийн бага нь юм.
“Хүн ам,орон сууцны 2000 оны улсын тооллогын зорилго нь Монгол улсын эдийн засаг, нийгэм, хүн ам, зүйн байдалд сүүлийн 11 жилд гарсан өөрчлөлт, түүний шалтгаан нөхцлийг судлах, дараагийн зууний эхний жилүүдийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг төлөвлөх, түүнийг хэрэгжүүлэх төр, засгийн бодлогийг боловсруулах, эрдэм шинжилгээ, судалгаанд шаардлагатай статистикийн дэлгэрэнгүй тулгуур мэдээлэл бүрдүүлэхэд оршино.Түүнчлэн Монгол Улсын Их Хурлаар батласан “Төрөөс хүн амын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн эхний үеийн явцыг дүгнэх, цаашид уг бодлогыг боловсронгуй болгон тодорхойлоход шаардагдах статистикийн шинэ мэдээллийг цуглуулах, нэгтгэн дүгнэх нь ээлжит тооллогын бас нэг зорилт болно.
Тооллогыг явуулсанаар хүн амын тоо, нас, хүйсийн бүтэц, суурьшил, шилжилт,хотжилт, ажиллах хүч, ажил эрхлэлт, боловсрол, орон сууцны хангамж, нөхцөл зэрэг хүн ам, эдийн засаг, нийгмийн бусад олон шинж төрхийг агуулсан өргөн мэдээллийг цуглуулж түүнийг засаг захиргааны бүх нэгжээр боловсруулж гаргадгаараа хүн амын талаарх мэдээллийн бусад эх үүсвэрээс давуу талтай байдаг. Түүнчлэн Монгол Улсын гадаад харилцаа өргөжин хөгжиж, олон улсын байгууллагатай нягт хамтран ажилладаг болсон өнөө үед тэдгээрийг үнэн зөв тоо мэдээллээр хангах тооллого нь чухал ач холбогдолтой юм.
Тооллого нь хүн амын талаарх статистикийн жил бүрийн мэдээ, тайлангийн үнэн, зөвийг шалгахад чухал ач холбогдолтой байж болно.
Census/enumeration data [cen]
2001-07-01
Олон улсын зарчим болон НҮБ-ын зөвлөхүүдийн санал, зөвлөмжийг баримтлан, хүн амын тооллогод хамруулах сэдвүүдийн талаар олон дахин хэлэлцэн, ярилцсаны эцэст дараахь сэдэв, асуултуудыг тооллогод хамруулахаар тогтсон.
1 Нийгэм, хүн ам зүйн үзүүлэлтүүд
-Нэр
-Өрхийн тэргүүлэгчтэй ямар хамааралтай болох
-Төрсөн, он, сар
-Нас
-Хүйс
-Гэрлэлтийн байдал
-Харъяалал
-Яс үндэс
2 Газар зүй, шилжих хөдөлгөөний үзүүлэлтүүд
-Суурьшлын байдал
-Байнга суудаг газраа оршин сууж байгаа хугацаа
-Төрсөн газар
-Таван жилийн өмнө оршин сууж байсан газар
3 Боловсролын үзүүлэлтүүд
-Боловсролын түвшин
-Бичиг үсгийн мэдлэг
-Сургуульд суралцаж байгаа эсэх
4 Эдийн засгийн үзүүлэлтүүд
-Ажил эрхэлдэг эсэх (сүүлийн 7 хоногийн байдлаар)
-Эрхэлдэг ажил
-Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл
-Ажил эрхлэлтийн байдал
-Ажил эрхлээгүй шалтгаан
Улаанбаатар хот болон бүх аймаг, сум, дүүрэг, баг, хороо.
Тооллогод дараах хүмүүсийг хамруулна. Үүнд:
-Монгол Улсын нутаг дэвсгэрт тооллогын үед оршин суугаа Монгол Улсын иргэд
-Монгол Улсын нутаг дэвсгэрт 183 хонгоос дээш хугацаатай сууж байгаа болон суухаар эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан гадаадын харъят иргэд, харъяалалгүй хүмүүс,
-Тооллогын үед гадаадад оршин суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагад ажиллаж байгаа Монгол Улсын иргэд, тэдгээрийн гэр бүлийн гүшүүд,
-Тооллогын үед гадаадад ажиллаж, суралцаж байгаа болон хувийн журмаар оршин суугаа Монгол Улсын иргэд .
Монгол Улсын нутаг дэвсгэрт болон гадаад оронд тоологдсон хүмүүсийн амьдардаг бүх төрлийн сууцыг хамруулна. Үүнд:
-Сууцны тусдаа байшин
-Нийтийн сууцны байшин доторх сууц,
-Оюутан, сурагчдын дотуур байр,
-Ажилчдын нийтийн байр,
-Нийтийн эзэмшлийн бусад байр,
-Сууцны бусад зориулалтын бусад байшин, байр,
-Бүх төрлийн гэр
Тооллогын хамралтыг тодорхойлоход хэрэглэгдэх өөр нэг чухал ойлголт бол тооллогын хугацааны тов юм. Тооллогыг 2000 оны 1-р сарын 5-11-ний хооронд 7 хоногийн хугацаанд явуулсан хэдий ч тооллогын үр дүнг тайлбарлахдаа тооллого хатуу тогтоосон нэг хугацаанд хамааралтай гэдгийг анхаарах нь чухал. Сургалт явуулахдаа тухайн тоологч тооллогын хугацааны аль өдөр, цагт тухайн өрхөд ярилцлага авснаас үл хамааран 1-р сарын 4-ний шөнө тухайн өрхөд байнга болон түр суугаа хүмүүсийн тухай асуух ёстой гэдгийг бүх тоологчдод зааварласан. Учир нь 1-р сарын 4-ний шөнийг тооллогын хугацааны тов буюу тооллогын шөнө гэж тогтоосон.
| Нэр | Харьяалал |
|---|---|
| Үндэсний статистикийн хороо | УИХ |
| Нэр | Үүрэг |
|---|---|
| Нэгдсэн Үндэстний байгууллагын Статистикийн хэлтэс | Санал зөвлөмж өгсөн |
| Нэр | Товчилсон үг | Үүрэг |
|---|---|---|
| Монгол Улсын Засгийн газар | ЗГ | Санхүүгийн дэмжлэг |
| Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сан | НҮБХАС | Санхүүгийн болон техникийн туслалцаа |
| Нэр | Харьяалал | Үүрэг |
|---|---|---|
| Австралийн Засгийн газрын Олон улсын хөгжлийн агентлаг | ABS | Зөвөлгөө өгсөн |
| Нэгдсэн Үндэстний байгууллагын статистикийн комисс | НҮБСК | Зөвөлгөө өгсөн |
Түүвэр байхгүй.
Тайланд тусгагдаагүй.
Тайланд тусгагдаагүй.
Тайланд тусгагдаагүй.
Тооллогын хуудасны боловсруулалт нь тооллогыг амжилттай явуулах үндэс болдог. Ердийн орон сууц, үндэсний уламжлалт орон сууц болох гэрийн нөхцөл, өрхийн талаархи асуултуудыг асууж орон сууцны тооллогыг хамт явуулсан. Орон сууцны талаархи асуултын дийлэнхийг олон улсын зөвлөмжийн дагуу боловсруулж, харин гэртэй холбоотой асуултуудад монголын уламжлалт онцлогийг тусгасан юм.
Хүн ам, орон сууцны 2000 оны тооллогын хуудас дараах үзүүлэлтүүдийг багтаасан.
1 Нийгэм, хүн ам зүйн үзүүлэлтүүд
-Нэр
-Өрхийн тэргүүлэгчтэй ямар хамааралтай болох
-Төрсөн, он, сар
-Нас
-Хүйс
-Гэрлэлтийн байдал
-Харъяалал
-Яс үндэс
2 Газар зүй, шилжих хөдөлгөөний үзүүлэлтүүд
-Суурьшлын байдал
-Байнга суудаг газраа оршин сууж байгаа хугацаа
-Төрсөн газар
-Таван жилийн өмнө оршин сууж байсан газар
3 Боловсролын үзүүлэлтүүд
-Боловсролын түвшин
-Бичиг үсгийн мэдлэг
-Сургуульд суралцаж байгаа эсэх
4 Эдийн засгийн үзүүлэлтүүд
-Ажил эрхэлдэг эсэх (сүүлийн 7 хоногийн байдлаар)
-Эрхэлдэг ажил
-Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл
-Ажил эрхлэлтийн байдал
-Ажилгүйдэл түүний шалтгаан.
Хүн ам, орон сууцны 2000 оны тооллогын хуудас болон Тоологчийн гарын авлагын тухай дэлгэрэнгүй мэдээллийг external resources хэсгээс харах боломжтой.
Тооллогын бүх материалыг аймаг, дүүрэг шалгаж, хүлээн аваад, графикийн дагуу ҮСГ-т хүргүүлсэн. Мэдээллийг тоологч бүрээр багцлан боловсруулалтын нэгж болгон ҮСГ хүлээж авахдаа дахин шалгаж, баримт бүрдүүлсэн. Мэдээллийг бэлтгэх хамгийн чухал ажил бол тооллогын асуултын хариултуудыг кодлох байв. Кодлох, мэдээлэл шивэх ажил 3-р сараас эхэлсэн. Кодлогч операторууд үзүүлэлтүүдийн код зөв эсэхийг шалгаж, ажил эрхлэлт болон үйл ажиллагааны үндсэн чиглэлийн ангиллыг "Хайлт” программын тусламжтайгаар компьютерээр шалгаж, кодлосон юм. Энэ нь цаг хугацаа хожих, кодлолт жигд, чанарын өндөр түвшинд хийгдэх нөхцлийг бүрдүүлсэн. Мэдээлэл шивэлт 2000 оны 4-р сарын 24-нд эхэлсэн. Энэ үйл ажиллагааг сааталгүй явуулахын тулд олон тооны шалгалтын системийг бий болгов. Мэдээлэл шивж оруулах ажлын явцыг бүртгэх, операторчийн ажлыг хянах компьютерийн программ боловсруулсан. Мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, мөн үр ашгийг зохицуулах зорилгоор нийслэл хот, аймгийн төвүүдийн тооллогын материалыг дахин шивсэн юм.
Мэдээлэл шивэх үйл ажиллагааны явцад 49 хүн мэдээлэл шивэх оператороор, 9 хүн дахин шивэлтийн оператороор, 8 хүн шалгагч буюу ахлагчаар ажилласан юм. 2000 оны 7-р сар дуустал бүх оператор хоёр ээлжээр, ажлын 6 хоногоор ажиллаж байв. 2000 оны 7-р сарын сүүл гэхэд Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, Хууль зүйн яамны шугамаар тоолсноос бусад бүх материалыг шивж дуусгасан. Эдгээр яамны шугамаар тооллогыг тусгай зарчмаар явуулсан тул шалгалт, засвар хийх мөн тусгай зарчмыг бий болгох хэрэгтэй байсан.
| Эхлэх | Дуусах | Цикл |
|---|---|---|
| 2000-01-05 | 2000-01-11 | 1 |
| Нэр | Харьяалал | Товчилсон үг |
|---|---|---|
| Монгол улсын Үндэсний статистикийн газар | Улсын Их Хурал | ҮСГ |
Шалгагч нарын гүйцэтгэх ажил, үүрэг
Шалгагч нар тооллогын ажлыг хугацаанд нь чанартай, бүрэн хамралтай явуулахын тулд тоологч нарыг ажилд хяналт тавьж, тооллогын хуудасны асуултын хариултыг үнэн зөв байдлыг хангах, тоологч нараас тооллогыг нөхсөн хуудсыг шалгаж хүлээн авах, урьдчилсан дүнг тогтоосон хугацаанд гаргах, хяналтын тооллогыг явуулах үндсэн үүрэгтэйгээр ажиллана.
А. Шалгагч нарын гүйцэтгэх ажил, үүрэг
Тооллогыг 2000 оны 1 дүгээр сарын 5-ны орон нутгийн өглөөний 8 цагаас эхлэж, 11-нийг дуустал, хяналтын тооллогыг 1 дүгээр сарыг 12-ны өдрөөс эхлэн 3 хоногт багтаан явуулна. 2000 оны 1 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнийн 24 цаг нь тооллогын хугацааны төв бөгөөд төвөөс хойш төрсөн хүүхдийг болон төвөөс өмнө нас барсөн хүнийг тоолохгүй.
Айл өрх, хүмүүсийн амьдарч байгаа орон сууцны байшин гэр, нийтийн байранд (хоногийн ихэнх хугацаанд байрладаг) нь тоологч биеэр очиж, тооллогын хуудасны асуултад хариулт авах замаар хүн ам тэдний орон сууц, түүний нөхцөлийг хамтад нь бүртгэж тоолно.
Тоологч нар тооллогод хамрагдаж байгаа бүх өрх, хүмүүсийн хоногийн ихэнх хугацаагаа өнгөрүүлдэг орон сууцны байшин, гэр, нийтийн байр, тэдгээрийн нөхцөлийг бүртгэх замаар тооцно.
Тооллого явуулахаар төлөвлөж байсан эхний үед ҮСГ-т байгаа тооцоолох тоног төхөөрөмж, бусад хэрэгсэл, программ хангамж орчин үеийн тооллогын материалыг боловсруулахад хангалттай биш байв. НҮБ-ын ХАС болон Статистикийн хэлтсийн тусламжтайгаар ҮСГ-т хэрэгжсэн “ҮСГ-ын мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх, тархаах чадавхийг сайжруулах” МОN/97/P10 төсөл, “Монгол улсын хүн амын болон нөхөн үржихүйн мэдээллийн баазыг сайжруулах” МОN/97/P04 төслийн хүрээнд 1998 оны 1-р улирлаас эхлэн ҮСГ шинэ тоног төхөөрөмж, программ авч эхэлсэн юм. Ингэснээр 2000 оны тооллогод шаардлагатай тооцоолох техникийн хүчин
чадлыг бэхжүүлэх үндсийг бий болгосон. Эхний ээлжинд ҮСГ 38 Compaq компьютер, 2 ACER толгой компьютер болон бусад тоног төхөөрөмж авсан болно.
Программ хангамжийн хувьд ҮСГ IMPS багц программыг ашиглан тооллогын мэдээллийг боловсруулахаар шийдсэн. ҮСГ IMPS-ээс гадна программчлалын CLIPPER болон VISIAL BASIC хэлийг ашиглан тооллогод зориулж программ, мөн кодлох ажлыг түргэвчилэх зорилгоор Windows-ийн орчинд хайлт хийх программыг зохиосон юм. Кодлох, мэдээ оруулах, шалгах, засварлах зэрэг мэдээлэл боловсруулах бүх төрлийн үйл ажиллагаанд зориулан Windows NT Server V4.0-ийг хянах төв болгон дотоод сүлжээг ашиглав. Түүнчлэн ҮСГ мэдээллийг хадгалах, архивлах системийг дотоод сүлжээг ашиглан боловсруулсан байна. Энэ нь мэдээлэл боловсруулах,
архивлах, шалгах үүргийг толгой компьютер дээр хийх боломжийг олгосон. Өдөр бүр ажлын явцын тайланг мэдээлэл хянах системд оруулж байв
Засварыг хоёр шаттайгаар үйлдлээ. Эхний шатанд бичилтийн алдааг гараар засч, хоёр дахь шатанд IMPS болон Concor-ын засварын модулийг ашиглан автомат засвар хийсэн. Бүх засварын ажлыг ХАТСТ-ны ажиллагсад зохицуулж байсан ба 2000 оны 10-р сарын 15 гэхэд засварын ажил бүхэлдээ дууссан юм.
Тайланд тусгагдаагүй.
Тайланд тусгагдаагүй.
| Нэр | Харьяалал | URL | И-мэйл |
|---|---|---|---|
| Монгол улсын Үндэсний статистикийн газар | ҮСГ | www.nso.mn | info @nso.mn |
| Нууцлалын баримт бичигт гарын үсэг зурах шаардлагатай эсэх | Нууцлалын баримт бичиг |
|---|---|
| yes | Тооллогын мэдээллийг хэрэглэгч нь мэдээллийн файлуудад байгаа хувь хүний талаарх нууц мэдээллийг задраахгүй байх, мэдээлэгчдийг илрүүлэх оролдлогыг ямар нэг байдлаар хийхгүй байхыг зөвшөөрсөн байх хэрэгтэй. |
Тооллогын мэдээллийг статистик дүн шинжилгээ, судалгаа хийх хүсэлтэй байгаа хэрэглэгчдэд үнэгүй тархааж болох ба үүний тулд тухайн хэрэглэгч нь хийх гэж буй судалгаа, шинжилгээний ажлын зорилго, асуулга, асуулт, арга аргачлал, хүлээгдэж буй үр дүн гэх мэт холбогдох мэдээллээ тодорхойлж өгөх хэрэгтэй. Тооллогын анхдагч мэдээлэлд дүн шинжилгээ, судалгаа хийсний үндсэн дээр түүний үр дүнг харуулсан ном, сонин сэтгүүлийн нийтлэл, өгүүлэл, хурлын илтгэл, материал, дипломын ажил, тайлан гэх мэт бүх хэвлэлүүдийн электрон хувилбарыг ҮСГ-т information@nso.mn mailto:information@nso.mn электрон шуудангаар илгээх үүрэгтэй.
Тооллогын анхдагч мэдээлэлд дүн шинжилгээ, судалгаа хийсний үндсэн дээр түүний үр дүнг харуулсан ном, сонин сэтгүүлийн нийтлэл, өгүүлэл, хурлын илтгэл, материал, дипломын ажил, тайлан гэх мэт бүх хэвлэлүүдэд мэдээллийн эх үүсвэрийг заавал дурьдах ба ингэхдээ дараах стандарт ишлэлийг ашиглах хэрэгтэй.
"Мэдээллийн эх үүсвэр: Монгол Улсын Үндэсний Статистикийн Газар, Хүн ам орон сууцны 2000 оны улсын тооллого , анхдагч мэдээллийн 2.0 хувилбар"
Монгол Улсын Үндэсний Статистикийн Газар нь Хүн ам орон сууцны 2000 оны улсын тооллогын анхдагч мэдээлэлд хэрэглэгчийн хийсэн дүн шинжилгээ, судалгааны үр дүн болон тайлбар, дүгнэлтэнд хариуцлага хүлээхгүй.
Монгол улсын Үндэсний статистикийн хороо, 2008
| Нэр | Харьяалал | И-мэйл | Цахим хуудас |
|---|---|---|---|
| Бидэръяагийн Цэрэнханд | Мэдээлэл Боловсруулалт,Технологийн Газрын дарга | tserenkhand@nso.mn | www.nso.mn |
DDI-MNG-ҮСХ-МN-ХАОСТ-2000-v1.0
| Нэр | Харьяалал | Үүрэг |
|---|---|---|
| Зундуйн Нансалмаа | ҮСХ | Баримтжуулалт хийсэн |
| Цэрэндэжидийн Цолмон | ҮСХ | Баримтжуулалт хийсэн |
2008-02-15
Хувилбар 3.0