DDI-MN-NSO-LFS-2013-v2.0
АХС 2013
ҮСХ
| Нэр | Улсын код |
|---|---|
| Монгол улс | MGL |
Labor Force Survey [hh/lfs]
Монгол Улсад “Ажиллах хүчний судалгаа(АХС)”-г 2002-2003 онд ОУХБ-ын санхүүжилтээр анх удаа олон улсын нийтлэг жишиг аргачлалын дагуу улирлаар явуулсан. 2004 онд Монгол Улсын “Статистикийн тухай” хуулинд нэмэлт заалт оруулсны дагуу 2006 оноос эхлэн АХС-г улирлаар явуулж, үр дүнг нэгтгэн тархааж байна. Зарим жилүүдэд Ажиллах хүчний судалгаанд хавсрага/модуль судалгаатай хамт явуулдаг. 2002-2003, 2006-2007 онуудад АХС-г “Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа/ХХС/”-тай, 2007-2008 онд “Албан бус секторын судалгаа”-г АХС-тай хамтатган явуулж байсан.
Хөдөлмөрийн статистикийн суурь мэдээллийг өргөжүүлэн баяжуулж, хөдөлмөр эрхлэлтийн хэв шинжийг бүрэн хамруулсан дүн шинжилгээ хийх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чиглэгдсэн Засгийн газрын бодлого, хөтөлбөр боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, хөдөлмөрийн зах зээлийг зөв төлөвшүүлэн хөгжүүлэхэд нь бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, бизнес эрхлэгчид, шинжлэн судлаачид, төр захиргааны албаны ажилтан хэн бүхэнд гарын авлага, тогтмол мэдээллийн эх сурвалжийг бий болгоход оршино. Үүний тулд ОУХБ-аас гаргасан нийтлэг тодорхойлолт, арга зүйн дагуу хүн амын ажил эрхлэлт, ажилгүйдлийн холбогдолтой үзүүлэлтүүдийг улирлын нөлөөллийг тусган бүс нутаг, байршил, аймаг, нийслэл, нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааны ангиллаар өргөн хэмжээнд тооцож гаргахад шаардлагатай иж бүрэн тоон мэдээллийг өрхүүдээс цуглуулах зорилт тавьж байгаа юм.
Sample survey data [ssd]
Өрх
Хувилбар 2.0 (Засварлагдсан мэдээллийн бааз)
2016-01-19
Судалгаанд 21 аймаг тус бүрийг нэг бүлэг, Улаанбаатар хотын 9 дүүргийг 8 б?лэгт (хамгийн цөөн өрхтэй 2 дүүргийг нэг бүлэгт хамруулсан) хувааж нийт 29 бүлэг болгон хамруулсан.
Энэхүү судалгааг байршлын хувьд Монгол Улсыг бүхэлд нь хамруулан өргөн цар хүрээнд явуулахаар төлөвлөж, хот, хөдөөгийн хүн амын ажил эрхлэлт, ажилгүйдэл, хүүхдийн хөдөлмөрийн талаарх бодитой тоо мэдээг цуглуулахад улсын хэмжээнд 4 бүс нутаг, Улаанбаатар хотын нийт 12816 өрхөөс асуулга авахад хангалттай гэж үзсэн. Энэ нь хүн амын ажил эрхлэлтийн үзүүлэлтүүдийг бодитой тооцоход хангалттай төлөөлж чадах хүрээ болно гэж үзсэн.
| Нэр | Харьяалал |
|---|---|
| Үндэсний статистикийн хороо | УИХ |
Судалгааны түүвэрлэлтийн нэгж нь өрх бөгөөд нэг орон байранд хамт амьдардаг, нэгдмэл төсөвтэй, хүнс, амьдралын наад захын хэрэгцээгээ хамтран хангадаг хэсэг бүлэг хүмүүсийг “өрх” гэж ойлгоно. Өрхийн гишүүд нь хоорондоо гэр бүл, ураг төрөл болон хамаатан садны холбоотой хүмүүс, зарим гишүүд нь огт хамааралгүй байж болно. Өрхийн ам бүлийн тоонд тухайн өрхөд 6 сараас дээш хугацаагаар эзгүй байгаа (хугацаат цэргийн албан хаагч, оюутан сурагчид, гадаадад ажиллаж амьдарч байгаа болон цагдан хоригдож байгаа) иргэдийг оруулаагүй болно.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид үндэслэн судалгааны түүврийн үндсэн нэгжийг тогтоосон.
Судалгаанд 21 аймаг тус бүрийг нэг бүлэг, Улаанбаатар хотын 9 дүүргийг 8 бүлэгт (хамгийн цөөн өрхтэй 2 дүүргийг нэг бүлэгт хамруулсан) хувааж нийт 29 бүлэг болгон хамруулсан. Судалгааны ТАШН нь Улаанбаатар хотын хувьд дүүргийн хорооны хэсэг, харин аймгийн хувьд багууд болно. Энэ түүвэр судалгаанд Улаанбаатар хотоос түүврийн анхан шатны 304, аймгаас 764, нийт 1068 нэгжийг, тухайн нэгж тус бүрээс 12 өрхийг сонгон хамруулснаар судалгааны үр дүнг аймаг, нийслэл, дүүргийн түвшинд тооцох боломжтой болж байна.
Түүвэр судалгаа хийгдэж байгаатай уялдан дараах 2 төрлийн алдаа гарч байдаг.
Үүнд:
Түүвэрлэлтийн бус алдаа нь тоон мэдээллийг цуглуулах, боловсруулах, тархаах үйл явцын үед гардаг. Энэхүү алдаанд судалгааны бэлтгэл үе шат, мэдээлэл цуглуулах үед хийсэн судлаач, мэдээлэгчийн санамсаргүй болон санаатай хийсэн алдаа, боловсруулалтын шатанд гарсан алдааг хамруулан авч үздэг. Түүвэрлэлтийн бус алдаа нь гарсаар байдаг бөгөөд судалгааг явуулах бүхий л үе шатанд багасгах арга хэмжээг авдаг. Нөгөөтэйгүүр түүвэрлэлтийн бус алдааг статистикийн аргаар тооцоолох боломж хомс байдаг. Харин түүврийн алдааг статистикийн аргаар тооцоолдог.
Нийт олонлогоос түүвэрлэн авсан ажиглалт дээр тулгуурлан үр дүнг тооцдогоос улбаалан түүврийн алдаа гардаг. Түүврийн алдаа тухайн судалгааг хийхэд ашигласан түүврийн төрөл болон түүврийн хэмжээнээс хамаарна. Энэхүү алдааг боломжит түвшинд байлгах үүднээс түүврийн загвар болон түүврийн хэмжээг сонгосон.
Улсын хэмжээнд тодорхойлогдсон түүврийн анхан шатны нэгжээс судалгаа авч үр дүнг тооцсонтой холбоотойгоор судалгааны үр дүн бодит утгаас ямар хэмжээний хэлбэлзэлтэй байгааг түүвэрлэлтийн алдаа илэрхийлнэ. Түүврийн загвар болон түүврийн хэмжээнд тулгуурлан алдааг тооцсон бөгөөд зарим нэг үзүүлэлтийн алдааны хязгаар өндөр байх нь түүврийн загварыг сонгох үе шатанд харагдаж байсан.
Судалгааны түүвэрлэлтийн алдааг дараах үзүүлэлтийн тусламжтайгаар тооцоолсон бөгөөд түүврийн алдааг илэрхийлэх гол үзүүлэлт нь вариацийн коэффициент болно.
Ерөнхийн олонлогийн үзүүлэлтийн тооцооны утга
Стандарт алдаа
Вариацийн коэффициент
95 хувийн итгэмжлэгдэх интервал
Тооцоо хийхэд ашиглагдсан ажиглалтын тоо
Түүвэрлэлтийн алдааг судалгааны үндсэн үзүүлэлтүүдийн хувьд улсын түвшин, хот, хөдөө, хүйс, бүс нутаг, аймгийн хэмжээнд гэсэн ангиллаар тооцсон.
Судалгааны түүврийн жин доорх томьёоны дагуу тодорхойлогдоно.
Судалгааны асуулга нь 8 бүлэг 142 асуултаас бүрдэж байна. Судалгааны зорилго, зорилтууд, хамрах хүрээг харгалзан, эдийн засгийн тухайн үеийн болон байнгын идэвхийн тодорхойлолт, тооцох аргачлалын дагуу судалгааны асуулгад дараах мэдээллийг багтаасан болно. Үүнд:
| Эхлэх | Дуусах |
|---|---|
| 2013-01-01 | 2013-12-31 |
Судалгааны ажилтан болох судлаач нь сонгогдсон өрхөд очиж 15 ба түүнээс дээш насны гишүүн бүртэй нэг бүрчлэн уулзаж, ярилцлага хийх замаар мэдээллээ цуглуулсан. Сонгогдсон өрхөө судалгаанд бүрэн хамруулахын тулд судалгаа авах үеэр өрх эзгүй байх тохиолдолд тухайн өрхөд эргэж 2-3 удаа очиж, судалгааны хамралтыг нэмэгдүүлдэг. Судалгаанд өрхийг бүрэн хамруулах, мэдээллийн чанарыг сайжруулах зорилгоор судалгааны багийн ахлагч, аймаг, нийслэлийн статистикийн газар хэлтсээс хяналт тавьж мөн ҮСХ-ны дарга, дэд даргаар ахлуулсан “Цогц үнэлгээний баг” болон судалгааг хариуцсан газар, нэгжийн мэргэжилтнүүдээс бүрдсэн хяналтын баг АХС-ны ажлын явцыг хянаж шалган, гарсан ололт, дутагдлыг тухай бүр нь танилцуулж, шаардлагатай арга хэмжээг авч ажилласан.
Судалгааны мэдээлэл боловсруулах ажлыг 2 үе шаттайгаар явуулсан. Судалгааны асуулга боловсруулах болон мэдээллийг шивэх программыг бэлтгэх, компьютерт шивэгдсэн мэдээллийн бүрдэлтийг шалган хүлээн авах, хянах, боловсруулах, нэгдсэн үр дүнг гарган авах ажлуудыг ҮСХ-нд, харин мэдээлэл цуглуулалтыг өрхөөс ярилцлага авч, цуглуулсан мэдээллийг зааврын дагуу шалгаж, кодлон компьютерт шивж оруулах, ҮСХ-нд дамжуулах ажлыг нийслэл, аймгийн статистикийн газар, хэлтсийн ажиллах хүчний судалгаа хариуцсан багийн ажилтнууд хийж гүйцэтгэсэн.
АХС–ны мэдээллийг компьютерт шивж оруулах, шалгах, засварлахад тооллого, судалгааны мэдээлэл боловсруулдаг CSPro багц программыг, бэлэн болсон мэдээллийн үр дүнг нэгтгэж боловсруулах, холбогдох хүснэгтүүдийг тооцож гаргахад SPSS программыг тус тус ашиглан, улмаар статистикийн дүн шинжилгээ хийж, судалгааны боловсруулалтын үр дүнг хянан, илэрсэн алдааг засварласны үндсэн дээр судалгааны үр дүнг боловсруулсан.
| Нэр | Харьяалал | И-мэйл | Цахим хуудас |
|---|---|---|---|
| Мэдээлэл боловсруулалт, технологийн газар | Үндэсний статистикийн хороо | information@nso.mn | www.nso.mn |
DDI-MN-NSO-LFS-2013-v2.0
| Нэр | Товчилсон үг | Харьяалал | Үүрэг |
|---|---|---|---|
| Үндэсний статистикийн хороо | ҮСХ | УИХ | Баримтжуулалт хийсэн. |
2016-01-21
Xувилбар 2.0