Site Logo
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО
  • НҮҮР
  • Нэвтрэх
    Нэвтрэх
English
LFS

АХС 2013

Mongolia, 2013
Анхдагч мэдээлэл авах
Судалгааны дугаар
DDI-MN-NSO-LFS-2013-v2.0
Гүйцэтгэгч
Үндэсний статистикийн хороо
Судалгаа
Ажиллах хүчний судалгаа
Мета мэдээлэл
DDI/XML JSON
Үүссэн огноо
2025-09-02
Сүүлд шинэчилсэн огноо
2025-09-02
Хандалтын тоо
3941
Татагдсан тоо
17
  • Судалгааны тайлбар
  • Мэдээллийн толь
  • Холбоотой материалууд
  • Анхдагч мэдээлэл авах
  • Тодорхойлолт
  • Хувилбар
  • Ажиглалтын хүрээ
  • Гүйцэтгэгч болон түнш
  • Түүвэрлэлт
  • Судалгааны нэгж
  • Мэдээлэл цуглуулалт
  • Мэдээлэл боловсруулалт
  • Холбоо барих
  • Мета мэдээллийн боловсруулалт
  • Тодорхойлолт

    Судалгааны дугаар

    DDI-MN-NSO-LFS-2013-v2.0

    Гарчиг

    АХС 2013

    Товч

    ҮСХ

    Улс
    Нэр Улсын код
    Монгол улс MGL
    Судалгааны төрөл

    Labor Force Survey [hh/lfs]

    Ерөнхий мэдээлэл

    Монгол Улсад “Ажиллах хүчний судалгаа(АХС)”-г 2002-2003 онд ОУХБ-ын санхүүжилтээр анх удаа олон улсын нийтлэг жишиг аргачлалын дагуу улирлаар явуулсан. 2004 онд Монгол Улсын “Статистикийн тухай” хуулинд нэмэлт заалт оруулсны дагуу 2006 оноос эхлэн АХС-г улирлаар явуулж, үр дүнг нэгтгэн тархааж байна. Зарим жилүүдэд Ажиллах хүчний судалгаанд хавсрага/модуль судалгаатай хамт явуулдаг. 2002-2003, 2006-2007 онуудад АХС-г “Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа/ХХС/”-тай, 2007-2008 онд “Албан бус секторын судалгаа”-г АХС-тай хамтатган явуулж байсан.

    Хураангуй

    Хөдөлмөрийн статистикийн суурь мэдээллийг өргөжүүлэн баяжуулж, хөдөлмөр эрхлэлтийн хэв шинжийг бүрэн хамруулсан дүн шинжилгээ хийх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чиглэгдсэн Засгийн газрын бодлого, хөтөлбөр боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, хөдөлмөрийн зах зээлийг зөв төлөвшүүлэн хөгжүүлэхэд нь бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, бизнес эрхлэгчид, шинжлэн судлаачид, төр захиргааны албаны ажилтан хэн бүхэнд гарын авлага, тогтмол мэдээллийн эх сурвалжийг бий болгоход оршино. Үүний тулд ОУХБ-аас гаргасан нийтлэг тодорхойлолт, арга зүйн дагуу хүн амын ажил эрхлэлт, ажилгүйдлийн холбогдолтой үзүүлэлтүүдийг улирлын нөлөөллийг тусган бүс нутаг, байршил, аймаг, нийслэл, нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааны ангиллаар өргөн хэмжээнд тооцож гаргахад шаардлагатай иж бүрэн тоон мэдээллийг өрхүүдээс цуглуулах зорилт тавьж байгаа юм.

    Мэдээллийн төрөл

    Sample survey data [ssd]

    Судалгааны нэгж

    Өрх

    Хувилбар

    Хувилбарын тайлбар

    Хувилбар 2.0 (Засварлагдсан мэдээллийн бааз)

    Үүссэн огноо

    2016-01-19

    Ажиглалтын хүрээ

    Газар зүйн хүрээ

    Судалгаанд 21 аймаг тус бүрийг нэг бүлэг, Улаанбаатар хотын 9 дүүргийг 8 б?лэгт (хамгийн цөөн өрхтэй 2 дүүргийг нэг бүлэгт хамруулсан) хувааж нийт 29 бүлэг болгон хамруулсан.

    Хүрээ

    Энэхүү судалгааг байршлын хувьд Монгол Улсыг бүхэлд нь хамруулан өргөн цар хүрээнд явуулахаар төлөвлөж, хот, хөдөөгийн хүн амын ажил эрхлэлт, ажилгүйдэл, хүүхдийн хөдөлмөрийн талаарх бодитой тоо мэдээг цуглуулахад улсын хэмжээнд 4 бүс нутаг, Улаанбаатар хотын нийт 12816 өрхөөс асуулга авахад хангалттай гэж үзсэн. Энэ нь хүн амын ажил эрхлэлтийн үзүүлэлтүүдийг бодитой тооцоход хангалттай төлөөлж чадах хүрээ болно гэж үзсэн.

    Гүйцэтгэгч болон түнш

    Гүйцэтгэгч байгууллага
    Нэр Харьяалал
    Үндэсний статистикийн хороо УИХ

    Түүвэрлэлт

    Түүвэрлэлт

    Судалгааны түүвэрлэлтийн нэгж нь өрх бөгөөд нэг орон байранд хамт амьдардаг, нэгдмэл төсөвтэй, хүнс, амьдралын наад захын хэрэгцээгээ хамтран хангадаг хэсэг бүлэг хүмүүсийг “өрх” гэж ойлгоно. Өрхийн гишүүд нь хоорондоо гэр бүл, ураг төрөл болон хамаатан садны холбоотой хүмүүс, зарим гишүүд нь огт хамааралгүй байж болно. Өрхийн ам бүлийн тоонд тухайн өрхөд 6 сараас дээш хугацаагаар эзгүй байгаа (хугацаат цэргийн албан хаагч, оюутан сурагчид, гадаадад ажиллаж амьдарч байгаа болон цагдан хоригдож байгаа) иргэдийг оруулаагүй болно.
    Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид үндэслэн судалгааны түүврийн үндсэн нэгжийг тогтоосон.
    Судалгаанд 21 аймаг тус бүрийг нэг бүлэг, Улаанбаатар хотын 9 дүүргийг 8 бүлэгт (хамгийн цөөн өрхтэй 2 дүүргийг нэг бүлэгт хамруулсан) хувааж нийт 29 бүлэг болгон хамруулсан. Судалгааны ТАШН нь Улаанбаатар хотын хувьд дүүргийн хорооны хэсэг, харин аймгийн хувьд багууд болно. Энэ түүвэр судалгаанд Улаанбаатар хотоос түүврийн анхан шатны 304, аймгаас 764, нийт 1068 нэгжийг, тухайн нэгж тус бүрээс 12 өрхийг сонгон хамруулснаар судалгааны үр дүнг аймаг, нийслэл, дүүргийн түвшинд тооцох боломжтой болж байна.

    Түүврийн хэлбэлзэл

    Түүвэр судалгаа хийгдэж байгаатай уялдан дараах 2 төрлийн алдаа гарч байдаг.
    Үүнд:

    1. Түүврийн алдаа;
    2. Түүвэрлэлтийн бус алдаа;

    Түүвэрлэлтийн бус алдаа нь тоон мэдээллийг цуглуулах, боловсруулах, тархаах үйл явцын үед гардаг. Энэхүү алдаанд судалгааны бэлтгэл үе шат, мэдээлэл цуглуулах үед хийсэн судлаач, мэдээлэгчийн санамсаргүй болон санаатай хийсэн алдаа, боловсруулалтын шатанд гарсан алдааг хамруулан авч үздэг. Түүвэрлэлтийн бус алдаа нь гарсаар байдаг бөгөөд судалгааг явуулах бүхий л үе шатанд багасгах арга хэмжээг авдаг. Нөгөөтэйгүүр түүвэрлэлтийн бус алдааг статистикийн аргаар тооцоолох боломж хомс байдаг. Харин түүврийн алдааг статистикийн аргаар тооцоолдог.
    Нийт олонлогоос түүвэрлэн авсан ажиглалт дээр тулгуурлан үр дүнг тооцдогоос улбаалан түүврийн алдаа гардаг. Түүврийн алдаа тухайн судалгааг хийхэд ашигласан түүврийн төрөл болон түүврийн хэмжээнээс хамаарна. Энэхүү алдааг боломжит түвшинд байлгах үүднээс түүврийн загвар болон түүврийн хэмжээг сонгосон.
    Улсын хэмжээнд тодорхойлогдсон түүврийн анхан шатны нэгжээс судалгаа авч үр дүнг тооцсонтой холбоотойгоор судалгааны үр дүн бодит утгаас ямар хэмжээний хэлбэлзэлтэй байгааг түүвэрлэлтийн алдаа илэрхийлнэ. Түүврийн загвар болон түүврийн хэмжээнд тулгуурлан алдааг тооцсон бөгөөд зарим нэг үзүүлэлтийн алдааны хязгаар өндөр байх нь түүврийн загварыг сонгох үе шатанд харагдаж байсан.
    Судалгааны түүвэрлэлтийн алдааг дараах үзүүлэлтийн тусламжтайгаар тооцоолсон бөгөөд түүврийн алдааг илэрхийлэх гол үзүүлэлт нь вариацийн коэффициент болно.
    Ерөнхийн олонлогийн үзүүлэлтийн тооцооны утга
    Стандарт алдаа
    Вариацийн коэффициент
    95 хувийн итгэмжлэгдэх интервал
    Тооцоо хийхэд ашиглагдсан ажиглалтын тоо
    Түүвэрлэлтийн алдааг судалгааны үндсэн үзүүлэлтүүдийн хувьд улсын түвшин, хот, хөдөө, хүйс, бүс нутаг, аймгийн хэмжээнд гэсэн ангиллаар тооцсон.

    Түүврийн жин

    Судалгааны түүврийн жин доорх томьёоны дагуу тодорхойлогдоно.

    1. Дэд түүвэрлэлт тус бүр дэх түүврийн анхан шатны жин тооцох томьёо
    2. Дэд түүвэрлэлтийг нэгтгэсэн түүврийн анхан шатны нэгжийн жин тооцох томьёо
    3. t – р улирлын жин тооцох томьёо
      Судалгааны үр дүнгийн нарийвчлал, төлөөлөх чадварыг гаргах нь тооцооны зайлшгүй хэсэг юм.
      Дундаж , харьцаа гэх мэт үзүүлэлтийн тооцооны утгын далайц, хэмжих нэгж нь өөр өөр байдгаас хамааран тухайн судлагдаж байгаа үзүүлэлтийн талаар хийгдсэн янз бүрийн судалгааны үр дүнгийн стандарт алдаануудыг шууд харьцуулах боломж олгодог. Түүврийн хэмжээ болон түүврийн арга нь түүврийн алдаа хэр зэрэг их, бага байхыг тодорхойлох бөгөөд зарим үзүүлэлтийн хувьд түүврийн алдаа өндөр байх боломжтой бөгөөд эдгээр тоог ашиглахдаа анхааралтай байх хэрэгтэй.

    Судалгааны нэгж

    Асуулга

    Судалгааны асуулга нь 8 бүлэг 142 асуултаас бүрдэж байна. Судалгааны зорилго, зорилтууд, хамрах хүрээг харгалзан, эдийн засгийн тухайн үеийн болон байнгын идэвхийн тодорхойлолт, тооцох аргачлалын дагуу судалгааны асуулгад дараах мэдээллийг багтаасан болно. Үүнд:

    1. Өрхийн гишүүдийн байдал (өрхийн тэргүүлэгчтэй ямар хамааралтай болох, хүйс, төрсөн он, сар, өдөр, хөгжлийн бэрхшээлтэй эсэх, хөгжлийн бэрхшээлтэй болсон шалтгаан, гэрлэлтийн байдал, шилжих хөдөлгөөнд оролцсон эсэх);
    2. Боловсрол ба сургалт (сургуульд суралцсан, суралцаж байгаа эсэх, сургуулиас завсардсан шалтгаан, боловсролын түвшин, бичиг үсгийн мэдлэг, мэргэжил олгох болон ур чадвар олгох сургалтанд хамрагдсан эсэх);
    3. Сүүлийн 7 хоног буюу тухайн үеийн идэвх (эдийн засгийн болон эдийн засгийн бус үйл ажиллагаа, түүнд зарцуулсан цаг, эдийн засгийн идэвхтэй, идэвхгүй байдал, үндсэн болон давхар хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн үйл ажиллагааны салбар, байгууллагын төрөл, хөдөлмөр эрхлэлтийн статус, ажил мэргэжлийн ангилал, үндсэн ажлынхаа цалин хөлсийг ямар хугацааны давтамжтай авдаг, авч буй цалин, хөлс, орлого);
    4. Нэмэлт ажил хийх боломж (нэмэлт ажил хийх боломжтой эсэх, нэмэлт ажил хийх боломжгүй байсан шалтгаан, нэмэлт ажил хайсан хэлбэр);
    5. Ажилгүй иргэн (ажил хийхэд бэлэн байсан эсэх, эдийн засгийн идэвхгүй байсан шалтгаан, ажил хайсан хугацаа, ямар төрлийн/ажил мэргэжлийн ажил хийх хүсэлтэй байгаа, авахыг хүсэж буй цалингийн хэмжээ (өдрийн, сарын), хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй эсэх, сүүлийн 30 хоногт ажил хайсан эсэх, ажил хайсан хэлбэр, ажил хайгаагүй шалтгаан, ажлгүй байсан хугацаа);
    6. Эдийн засгийн байнгын идэвх (сүүлийн 12 сарын буюу эдийн засгийн байнгын идэвх, үндсэн болон давхар хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөр эрхлэлтийн статус, ажил мэргэжил, эдийн засгийн үйл ажиллагааны салбар, байгууллагын төрөл, ажилгүй байсан хугацаа, ажил хайсан хэлбэр, сүүлийн 12 сард үндсэн болон давхар хөдөлмөр эрхлэлтээс авсан дундаж цалин хөлс, орлого) ;
    7. Өмнөх үеийн хөдөлмөр эрхлэлт (өмнөх үеийн хөдөлмөр эрхлэлт, ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтийн байдал, эдийн засгийн үйл ажиллагааны салбар, байгууллагын төрөл, хамгийн сүүлийн ажлыг гүйцэтгэсэн хугацаа, хамгийн сүүлийн ажлаа хийхээ больсон шалтгаан, ажилгүй байх хугацаан дахь амьжиргааны эх үүсвэр);
    8. Цалин хөлсгүй ажил, үйлчилгээ (өрхийн гишүүд цалин хөлсгүй ажил, үйлчилгээнд оролцсон эсэх, түүнд зарцуулсан цаг);

    Мэдээлэл цуглуулалт

    Мэдээлэл цуглуулалтын огноо
    Эхлэх Дуусах
    2013-01-01 2013-12-31
    Мэдээлэл цуглуулалтын бодлого
    • Face-to-face [f2f]
    Мэдээлэл цуглуулалтын тэмдэглэгээ

    Судалгааны ажилтан болох судлаач нь сонгогдсон өрхөд очиж 15 ба түүнээс дээш насны гишүүн бүртэй нэг бүрчлэн уулзаж, ярилцлага хийх замаар мэдээллээ цуглуулсан. Сонгогдсон өрхөө судалгаанд бүрэн хамруулахын тулд судалгаа авах үеэр өрх эзгүй байх тохиолдолд тухайн өрхөд эргэж 2-3 удаа очиж, судалгааны хамралтыг нэмэгдүүлдэг. Судалгаанд өрхийг бүрэн хамруулах, мэдээллийн чанарыг сайжруулах зорилгоор судалгааны багийн ахлагч, аймаг, нийслэлийн статистикийн газар хэлтсээс хяналт тавьж мөн ҮСХ-ны дарга, дэд даргаар ахлуулсан “Цогц үнэлгээний баг” болон судалгааг хариуцсан газар, нэгжийн мэргэжилтнүүдээс бүрдсэн хяналтын баг АХС-ны ажлын явцыг хянаж шалган, гарсан ололт, дутагдлыг тухай бүр нь танилцуулж, шаардлагатай арга хэмжээг авч ажилласан.

    Мэдээлэл боловсруулалт

    Мэдээлэл засалт

    Судалгааны мэдээлэл боловсруулах ажлыг 2 үе шаттайгаар явуулсан. Судалгааны асуулга боловсруулах болон мэдээллийг шивэх программыг бэлтгэх, компьютерт шивэгдсэн мэдээллийн бүрдэлтийг шалган хүлээн авах, хянах, боловсруулах, нэгдсэн үр дүнг гарган авах ажлуудыг ҮСХ-нд, харин мэдээлэл цуглуулалтыг өрхөөс ярилцлага авч, цуглуулсан мэдээллийг зааврын дагуу шалгаж, кодлон компьютерт шивж оруулах, ҮСХ-нд дамжуулах ажлыг нийслэл, аймгийн статистикийн газар, хэлтсийн ажиллах хүчний судалгаа хариуцсан багийн ажилтнууд хийж гүйцэтгэсэн.
    АХС–ны мэдээллийг компьютерт шивж оруулах, шалгах, засварлахад тооллого, судалгааны мэдээлэл боловсруулдаг CSPro багц программыг, бэлэн болсон мэдээллийн үр дүнг нэгтгэж боловсруулах, холбогдох хүснэгтүүдийг тооцож гаргахад SPSS программыг тус тус ашиглан, улмаар статистикийн дүн шинжилгээ хийж, судалгааны боловсруулалтын үр дүнг хянан, илэрсэн алдааг засварласны үндсэн дээр судалгааны үр дүнг боловсруулсан.

    Холбоо барих

    Холбоо барих
    Нэр Харьяалал И-мэйл Цахим хуудас
    Мэдээлэл боловсруулалт, технологийн газар Үндэсний статистикийн хороо information@nso.mn www.nso.mn

    Мета мэдээллийн боловсруулалт

    Бичиг баримтын дугаар

    DDI-MN-NSO-LFS-2013-v2.0

    Боловсруулсан
    Нэр Товчилсон үг Харьяалал Үүрэг
    Үндэсний статистикийн хороо ҮСХ УИХ Баримтжуулалт хийсэн.
    Мета мэдээлэл боловсруулсан огноо

    2016-01-21

    Мета мэдээллийн хувилбар

    Бичиг баримтын хувилбар

    Xувилбар 2.0

    Каталог руу буцах
    МИКРО МЭДЭЭЛЛИЙН САН

    © Үндэсний Статистикийн Хороо, Бүх эрх хуулиар хамгаалагдсан.