Site Logo
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО
  • НҮҮР
  • Нэвтрэх
    Нэвтрэх
English
LFS

АХС 2006/2007

Mongolia, 2006 - 2008
Анхдагч мэдээлэл авах
Судалгааны дугаар
MNG-NSO-MN-LFS-2006-v2.0
Гүйцэтгэгч
Үндэсний статистикийн хороо
Судалгаа
Ажиллах хүчний судалгаа
Мета мэдээлэл
DDI/XML JSON
Үүссэн огноо
2025-09-02
Сүүлд шинэчилсэн огноо
2025-09-02
Хандалтын тоо
23163
Татагдсан тоо
1
  • Судалгааны тайлбар
  • Мэдээллийн толь
  • Холбоотой материалууд
  • Анхдагч мэдээлэл авах
  • Дата файл
  • AXC 2006-2007

Ажилладаг аж ахуйн нэгж, байгууллага/ хувь хүний хариуцлагын хэлбэр (II58)

Файл: AXC 2006-2007

Тойм

var_vald: 20286
var_invd: 27822
var_min: 11
var_max: 80
var_intrvl: discrete
var_dcml: 0
loc_width: 2
var_range: 11 - 80
var_format: numeric

Асуулт болон аргачлал

var_qstn_qstnlit
Та ажилладаг аж ахуйн нэгж, байгууллага/ хувь хүний хариуцлагын хэлбэрээ хэлнэ үү?
Ангилал
Утга Ангилал Нөхцөл
11 ББН 45
0.2%
12 ЗБН 35
0.2%
21 Хоршоо 65
0.3%
31 ХК 408
2%
32 ХХК 2731
13.5%
40 Төрийн өмчит үйлдвэрийн газар 525
2.6%
50 Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар 57
0.3%
60 Төсөвт байгууллага 2990
14.7%
70 Төрийн бус байгууллага 237
1.2%
80 Хувиараа хөдөлмөр эрхлэгч 13193
65%
Sysmiss 27822
Анхааруулга: Эдгээр тоо баримт нь өгөгдлийн файлд илэрсэн тохиолдлын тоог харуулж байгаа бөгөөд хүн амын (судалгаанд хамрагдах нийт хүн амын) нэгдсэн/дүгнэсэн статистик үзүүлэлт гэж тайлбарлаж болохгүй.
var_qstn_ivuinstr
Тухайн хүний ажилладаг аж ахуйн нэгж, байгууллага / хувь хүний хариуцлагын хэлбэрийг асууж, асуулгын хуудасны доод хэсэгт өгөгдсөн тохирох кодыг тавина. ЗБН- Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл, ББН- Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл, ХК- Хувьцаат компани, ХХК- Хязгаарлагдмал хариуцлагатай компани.
var_qstn_postqtxt
Хэрэв код нь (11 ..+..70) => 60.

Description

var_txt
• Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл-Нөхөрлөлийн хүлээсэн үүргийг гишүүд нь нөхөрлөлд оруулсан эд хөрөнгө болон хувийн өмчийн эд хөрөнгөөрөө
хамтран хариуцдаг нөхөрлөлийг бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл гэнэ.
• Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл - Нөхөрлөлийн хүлээсэн
үүргийг наад зах нь нэг гишүүн нөхөрлөлд оруулсан хөрөнгө болон хувийн өмчийн эд хөрөнгөөрөө бүрэн хариуцдаг, бусад гишүүд нь гагцхүү нөхөрлөлд оруулсан
хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцдаг нөхөрлөлийг зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл гэнэ.
• Хоршоо - Иргэд эд хөрөнгөө нэгтгэж, хөдөлмөрөө хорших замаар аж ахуй эрхэлж,
түүнтэй холбогдон үүсэх үүргийг гишүүн нь хоршооны эд хөрөнгө болон өөрийн эд
хөрөнгөөр хамтран хариуцах аж ахуйн нэгжийг хоршоо гэнэ.
• Хувьцаат компани - Хувь нийлүүлэгчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь нийтэд чөлөөтэй арилжаалагддаг, үндсэн зорилго нь ашгийн
төлөө хуулийн этгээдийг хувьцаат компани гэнэ.
• Хязгаарлагдмал хариуцлагатай компани - Хувь нийлүүлэгчийн оруулсан хөрөнгө
нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь компанийн дүрмээр
хязгаарлагддаг, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг хязгаарлагдмал хариуцлагатай компани гэнэ.
• Төрийн өмчит үйлдвэрийн газар - Төрийн өмчит үйлдвэрийн газар гэдэгт дан
ганц төрийн өмчид үндэслэсэн болон улсын төсвөөс санхүүждэг үйлдвэрийн газар орох бөгөөд тэдгээрийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, улсын төсөвт үйлдвэрийн газар гэж ангилна:
- Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар гэнэ.
- Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр төсвийн хөрөнгөөр санхүүждэг, зөвхөн
төрийн хэрэгцээнд зориулсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээдийг улсын төсөвт үйлдвэрийн газар гэнэ.
• Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар - Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар
гэдэгт орон нутгийн төрийн өмчид үндэслэсэн болон орон нутгийн төсвөөс санхүүждэг үйлдвэрийн газар орно.
• Төсөвт байгууллага - Төсвийн байгууллага гэж төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг улсын буюу орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлдэг байгууллагыг ойлгоно.
• Төрийн бус байгууллага - Төрийн бус байгууллага гэж иргэд төрийн байгууллага,хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллагаас бусад хуулийн этгээдээс нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус байгууллагыг хэлнэ.
• Хувиараа хөдөлмөр эрхлэгч - Иргэн хувийн өмчдөө тулгуурлан мөнгөн орлогын
байнгын эх үүсвэртэй байхын тулд хөдөө аж ахуйн болон хөдөө аж ахуйн бус
үйлдвэрлэл, үйлчилгээг хоршоо, компанийн хэлбэрээр бус дангаараа тогтвортой
эрхэлж, үйл ажиллагаатайгаа холбогдон үүсэх үүргийг хувийн эд хөрөнгөөрөө
хариуцна.
Хүрээ
Сүүлийн 7 хоногийн турш хийсэн ажил.
Каталог руу буцах
МИКРО МЭДЭЭЛЛИЙН САН

© Үндэсний Статистикийн Хороо, Бүх эрх хуулиар хамгаалагдсан.