MNG-NSO-MN-LFS-2006-v2.0
АХС 2006/2007
АХС 2006/2007
| Нэр | Улсын код |
|---|---|
| Монгол Улс | MNG |
Монгол Улсад “Ажиллах хүчний судалгаа(АХС)”-г 2002-2003 онд ОУХБ-ын санхүүжилтээр анх удаа олон улсын нийтлэг жишиг аргачлалын дагуу улирлаар явуулсан. 2004 онд Монгол Улсын “Статистикийн тухай” хуулинд нэмэлт заалт оруулсны дагуу 2006 оноос эхлэн АХС-г улирлаар явуулж, үр дүнг нэгтгэн тархааж байна. Зарим жилүүдэд Ажиллах хүчний судалгаанд хавсрага/модуль судалгаатай хамт явуулдаг. 2002-2003, 2006-2007 онуудад АХС-г “Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа/ХХС/”-тай хамтатган явуулсан.
Хөдөлмөрийн статистикийн суурь мэдээллийг өргөжүүлэн баяжуулж, хөдөлмөр эрхлэлтийн хэв шинжийг бүрэн хамруулсан дүн шинжилгээ хийх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чиглэгдсэн Засгийн газрын бодлого, хөтөлбөр боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, хөдөлмөрийн зах зээлийг зөв төлөвшүүлэн хөгжүүлэхэд нь бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, бизнес эрхлэгчид, шинжлэн судлаачид, төр захиргааны албаны ажилтан хэн бүхэнд гарын авлага, тогтмол мэдээллийн эх сурвалжийг бий болгоход оршино. Үүний тулд ОУХБ-аас гаргасан нийтлэг тодорхойлолт, арга зүйн дагуу хүн амын ажил эрхлэлт, ажилгүйдлийн холбогдолтой үзүүлэлтүүдийг улирлын нөлөөллийг тусган бүс нутаг, байршил, аймаг, нийслэл, нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааны ангиллаар өргөн хэмжээнд тооцож гаргахад шаардлагатай иж бүрэн тоон мэдээллийг өрхүүдээс цуглуулах зорилт тавьж байгаа юм.
Өрх ба өрхийн гишүүд.
Хувилбар 2.0-Засварлагдсан мэдээллийн бааз
2016-01-19
АХС-г өмнө нь нэг удаа явуулсан туршлагад үндэслэн ажилгүйдэл, бүрэн бус хөдөлмөр эрхлэлт байсаар байгаа өнөөгийн нөхцөлд хөдөлмөр эрхлэлтийн стратеги, хөтөлбөрийг боловсруулах, үр дүнг дүгнэхэд шаардлагатай хөдөлмөр эрхлэлтийн талаарх статистикийн суурь мэдээллийг өргөжүүлэн баяжуулах,шалгуур үзүүлэлтүүдийг оновчтой зөв тооцон гаргах, мэдээллийн давтамжийг тогтмолжуулах, хөдөлмөрийн статистикийн системийг боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Энэхүү шаардлагын үүднээс АХС-г цаашид явуулах нь зүйтэй гэж үзэн Монгол Улсын “Статистикийн тухай” хуульд 2004 оны 4-р сарын 23-нд нэмэлт өөрчлөлт оруулан, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн ё-д “Хүн амын ажил эрхлэлтийн түүвэр судалгааг улирал тутам явуулж байх”-аар заасан юм.
| Агуулга | Нэр томьёо | URL |
|---|---|---|
| unemployment - Ажилгүйдэл [3.5] | CESSDA | http://www.nesstar.org/rdf/common |
| basic skills education - Суурь боловсрол [6.1] | CESSDA | http://www.nesstar.org/rdf/common |
| general health - Эрүүл мэнд [8.4] | CESSDA | http://www.nesstar.org/rdf/common |
| housing - Өрх [10.1] | CESSDA | http://www.nesstar.org/rdf/common |
| employment - Ажил эрхлэлт[3.1] | CESSDA | http://www.nesstar.org/rdf/common |
| working conditions - Ажиллах нөхцөл [3.6] | CESSDA | http://www.nesstar.org/rdf/common |
Монгол Улсын хэмжээнд 4 бүс нутаг (Төв, Баруун, Зүүн, Хангай), нийслэл Улаанбаатарыг хамруулсан.
Энэхүү судалгааг байршлын хувьд Монгол Улсыг бүхэлд нь хамруулан өргөн цар хүрээнд явуулахаар төлөвлөж, хот, хөдөөгийн хүн амын ажил эрхлэлт, ажилгүйдэл, хүүхдийн хөдөлмөрийн талаарх бодитой тоо мэдээг цуглуулахад улсын хэмжээнд 4 бүс нутаг, Улаанбаатар хотын нийт 12800 өрхөөс асуулга авахад хангалттай гэж үзсэн. Энэ нь хүн амын ажил эрхлэлтийн үзүүлэлтүүдийг бодитой тооцоход хангалттай төлөөлж чадах хүрээ болно гэж үзсэн.
| Нэр | Харьяалал |
|---|---|
| Үндэсний статистикийн хороо | ҮСХ |
| Нэр | Үүрэг |
|---|---|
| Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага | Техникийн тусламж үзүүлсэн ба асуулгын хуудас боловсруулахад зөвөлгөө өгсөн. |
| Нэр | Товчилсон үг | Үүрэг |
|---|---|---|
| Монгол Улсын Засгийн газар | МУЗГ | Санхүүгийн тусламж |
Судалгааны түүвэрлэлтийн нэгж нь өрх юм. Байнга хамтран амьдарч, нэгтгэн хоол хүнсээ бэлтгэж, нэг тогооноос хоол иддэг нэг буюу хэд хэдэн хүмүүсийг хэлнэ. Эдгээр хүмүүс нь хамаатан садан болон ажил олгогчтойгоо хамтран амьдардаг цусан төрлийн хамааралгүй гэрийн үйлчлэгч, бусад хөлсний ажилчид ч байж болно. Өрхийн ам бүлийн тоонд тухайн өрхөд 6 сараас илүү хугацаагаар эзгүй байгаа (хугацаат цэргийн албан хаагч, оюутан сурагчид, гадаадад ажиллаж амьдарч байгаа болон цагдан хоригдож байгаа) иргэдийг оруулаагүй болно.
Ажиллах хүчний болон Хүүхдийн хөдөлмөрийн 2002-2003 оны судалгааны түүвэрлэлтийн нэгж нь 2000 оны Хүн ам, орон сууцны улсын тооллогын нэгж байсан бол 2006-2007 оны судалгааны нэгжээр Монгол Улсын засаг захиргааны нэгжийг авч, түүвэрлэлтийг 2005 оны өрх, хүн ам, хөдөлмөрийн насны хүн амын тоог үндэслэн өмнө хийсэн судалгааны түүврийн дизайныг сайжруулах замаар хийгдсэн болно. 2000 оны ХАОСТ-оор нийт хүн амын тоо 2373493, өрх 541149 байсан бол 2005 оны жилийн эцсийн байдлаар хүн ам 2562400, өрх 611026 болж өөрчлөгдсөний зэрэгцээ, хүн амын шилжих хөдөлгөөн их байсан нь түүврийн дизайныг дахин сайжруулан(Re design) сүүлчийн оны эцсийн холбогдох тоонд тулгуурлан хийх шаардлага гарсан болно.
Нөгөө талаар 2000 оны ХАОСТ-ын нэгжийн нэлээд хэсэг нь байхгүй болсон буюу бүрэн бус болсон тул аймаг, сум, багийн хүрээгээр судалгааны нэгж гарган түүвэрлэлт хийх шаардлагатай болсон юм. Мөн олон өрх, хүн амтай түүврийн анхан шатны нэгж буюу зарим аймгийн төвийн баг, хотын хэсгүүдийг сегмент болгон хуваах шаардлага түүвэрлэлтийн техникээс шалтгаалан гарч байсан юм. Энэхүү нөхцөл болон түүвэрлэлтийн нэгж, түүвэрлэх өрхийн тооны харьцааны шаардлагын дагуу судалгааны нэгжид оногдох өрхийг 12, нэгжийг 1024 байхаар тогтоосон болно.
Ийнхүү судалгааны түүвэрлэлтийг нарийвчилсан байдлаар хийсэн нь судалгааны үр дүнг аймгаар гаргах боломжтой болсноороо өмнөх судалгаанаас давуу талтай юм.
Тайланд тусгагдаагүй.
Тайланд тусгагдаагүй.
Ажиллах хүчний судалгаа 2006-2007-ийн жингийн тооцооллын аргын талаарх мэдээллийг External Resources хэсгээс харах боломжтой.
Ажиллах хүчний судалгаа болон Хүүхдийн хөдөлмөрийн 2002-2003 онд явуулсан судалгааны асуулга 7 бүлэг бүхий 123 асуулттай байсан бол энэхүү судалгааны асуулга нь
• Хаягийн хэсэг
• Өрхийн ерөнхий асуулга
• Өрхийн гишүүдийн байдал
• Боловсрол ба сургалт
• Өрхийн гишүүдийн тухайн үеийн үйл ажиллагаа
• Нэмэлт ажил хийх хүсэл, боломж
• Ажилгүйдэл
• Байнгын идэвхи
• Ажилгүйчүүдийн өмнөх үеийн ажил эрхлэлт
• Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт гэсэн 9 бүлэг 159 асуултаас бүрдэж, шинээр 2 бүлэг, 36 асуулт нэмэгдээд байна. Энэ нь өмнөх судалгааны үр дүнг боловсруулах явцад хүн амын ажил эрхлэлт нэн ялангуяа хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг өрхийн нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүдтэй уялдуулан судлах, мөн хүн амын ажил эрхлэлттэй салшгүй холбоотой шалтгаануудыг тодруулах зорилгоор хүн амын шилжих хөдөлгөөн, боловсрол, сургалт, албан бус хөдөлмөр эрхлэлттэй холбогдолтой үзүүлэлтүүдийг нэмсэнтэй холбоотой.
Судалгааны зорилго, зорилтууд, хамрах хүрээг харгалзан, тухайн үеийн болон байнгын эдийн засгийн идэвхийн тодорхойлолт, аргачлалыг ашиглан судалгааны асуулгыг дараах мэдээллийг боловсруулан гаргахад чиглүүлж боловсруулсан. Үүнд:
Тооллого, судалгааны мэдээлэл боловсруулдаг CSPro3.1 багц программаар АХС-ны мэдээллийг компьютерт шивж оруулах, шалгах, засварлах програмыг хийж, бэлэн болсон мэдээллийн үр дүнг боловсруулж хүснэгт гаргахдаа SPSS13.0 програмыг ашигласан. Судалгааны мэдээллийг боловсруулж дууссаны дараа ажлын хэсэг ОУ-ын зөвлөхийн хамт тодорхой үзүүлэлтүүд дээр статистикийн дүн шинжилгээ хийж, судалгааны боловсруулалтын үр дүнг хянах, илэрсэн алдааг засварласны үндсэн дээр судалгааны үр дүнгийн хүснэгтүүдийг бэлтгэн гаргаж тайлан бичихэд хэрэглэв.
| Эхлэх | Дуусах | Цикл |
|---|---|---|
| 2006-07-01 | 2007-09-30 | Нэгдүгээр улирал |
| 2007-10-01 | 2007-12-30 | Хоёрдугаар улирал |
| 2008-01-01 | 2008-03-30 | Гуравдугаар улирал |
| 2008-04-01 | 2008-06-30 | Дөрөвдүгээр улирал |
| Нэр | Харьяалал | Товчилсон үг |
|---|---|---|
| Үндэсний статистикийн хороо | Монгол Улс | ҮСХ |
АХС-ны мэдээлэл боловсруулах ажлыг 2 үе шаттайгаар явуулсан. Судалгааны асуулгын загвар болон мэдээллийг компьютерт бэлтгэн оруулах, бүрдэлтийг шалган хүлээн авах, хянах, засварлах, боловсруулах, нэгдсэн үр дүнг гарган авах ажлуудыг YСГ-т, харин өрхөөс ярилцлага авч, цуглуулсан мэдээллийг зааврын дагуу шалгаж, кодлон компьютерт шивж оруулах, шалгах, засварлан төвд дамжуулах ажлыг аймаг, нийслэлийн статистикийн ажиллах хүчний судалгааны баг хийж гүйцэтгэсэн.
| Нэр | Харьяалал | URL | И-мэйл |
|---|---|---|---|
| Монгол Улс, Үндэсний Статистикийн Хороо | ҮСХ | www.nso.mn | info@nso.mn |
Судалгааны анхдагч мэдээлэл/мета мэдээллийг Үндэсний статистикийн газын зөвшөөрөлгүйгээр бусад хэрэглэгчдэд дамжуулахыг хориглоно. Судалгааны анхдагч мэдээллийг хэрэглэгч нь анхдагч мэдээлэлд дүн шинжилгээ, судалгаа хийсний үндсэн дээр түүний үр дүнг харуулсан ном, сонин сэтгүүлийн нийтлэл, өгүүлэл, хурлын илтгэл, материал, дипломын ажил, тайлан гэх мэт бүх хэвлэлүүдийн электрон хувилбарыг ҮСГ-т information@nso.mn электрон шуудангаар тус илгээх үүрэгтэй.
Судалгааны анхдагч мэдээлэлд дүн шинжилгээ, судалгаа хийсний үндсэн дээр түүний үр дүнг харуулсан ном, сонин сэтгүүлийн нийтлэл, өгүүлэл, хурлын илтгэл, материал, дипломын ажил, тайлан гэх мэт бүх хэвлэлүүдэд мэдээллийн эх үүсвэрийг заавал дурьдах ба ингэхдээ дараах стандарт ишлэлийг ашиглах хэрэгтэй.
“Мэдээллийн эх үүсвэр: Монгол Улсын Үндэсний Статистикийн Газар, Ажиллах хүчний Судалгаа 2006-2007, анхдагч мэдээллийн 2.0 хувилбар”
Монгол Улсын Үндэсний Статистикийн Газар нь судалгааны анхдагч мэдээлэлд хэрэглэгчийн хийсэн дүн шинжилгээ, судалгааны үр дүн болон тайлбар, дүгнэлтэнд хариуцлага хүлээхгүй.
Монгол Улсын Үндэсний статистикийн газар, 2007 он
DDI-MNG-ҮСГ-MN-АХС-2006-v2.0
| Нэр | Харьяалал | Үүрэг |
|---|---|---|
| Цэрэндэжидийн Цолмон | ҮСГ | Баримтжуулалт хийсэн |
2007-11-12
Хувилбар 2.0