Site Logo
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО
  • НҮҮР
  • Нэвтрэх
    Нэвтрэх
English
LFS

АХС 2006/2007

Mongolia, 2006 - 2008
Анхдагч мэдээлэл авах
Судалгааны дугаар
MNG-NSO-MN-LFS-2006-v2.0
Гүйцэтгэгч
Үндэсний статистикийн хороо
Судалгаа
Ажиллах хүчний судалгаа
Мета мэдээлэл
DDI/XML JSON
Үүссэн огноо
2025-09-02
Сүүлд шинэчилсэн огноо
2025-09-02
Хандалтын тоо
23124
Татагдсан тоо
1
  • Судалгааны тайлбар
  • Мэдээллийн толь
  • Холбоотой материалууд
  • Анхдагч мэдээлэл авах
  • Тодорхойлолт
  • Хувилбар
  • Хүрээ
  • Ажиглалтын хүрээ
  • Гүйцэтгэгч болон түнш
  • Түүвэрлэлт
  • Судалгааны нэгж
  • Мэдээлэл цуглуулалт
  • Мэдээлэл боловсруулалт
  • Хандалтын бодлого
  • Зохиогчийн эрх
  • Мета мэдээллийн боловсруулалт
  • Тодорхойлолт

    Судалгааны дугаар

    MNG-NSO-MN-LFS-2006-v2.0

    Гарчиг

    АХС 2006/2007

    Товч

    АХС 2006/2007

    Улс
    Нэр Улсын код
    Монгол Улс MNG
    Ерөнхий мэдээлэл

    Монгол Улсад “Ажиллах хүчний судалгаа(АХС)”-г 2002-2003 онд ОУХБ-ын санхүүжилтээр анх удаа олон улсын нийтлэг жишиг аргачлалын дагуу улирлаар явуулсан. 2004 онд Монгол Улсын “Статистикийн тухай” хуулинд нэмэлт заалт оруулсны дагуу 2006 оноос эхлэн АХС-г улирлаар явуулж, үр дүнг нэгтгэн тархааж байна. Зарим жилүүдэд Ажиллах хүчний судалгаанд хавсрага/модуль судалгаатай хамт явуулдаг. 2002-2003, 2006-2007 онуудад АХС-г “Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа/ХХС/”-тай хамтатган явуулсан.

    Хураангуй

    Хөдөлмөрийн статистикийн суурь мэдээллийг өргөжүүлэн баяжуулж, хөдөлмөр эрхлэлтийн хэв шинжийг бүрэн хамруулсан дүн шинжилгээ хийх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чиглэгдсэн Засгийн газрын бодлого, хөтөлбөр боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, хөдөлмөрийн зах зээлийг зөв төлөвшүүлэн хөгжүүлэхэд нь бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, бизнес эрхлэгчид, шинжлэн судлаачид, төр захиргааны албаны ажилтан хэн бүхэнд гарын авлага, тогтмол мэдээллийн эх сурвалжийг бий болгоход оршино. Үүний тулд ОУХБ-аас гаргасан нийтлэг тодорхойлолт, арга зүйн дагуу хүн амын ажил эрхлэлт, ажилгүйдлийн холбогдолтой үзүүлэлтүүдийг улирлын нөлөөллийг тусган бүс нутаг, байршил, аймаг, нийслэл, нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааны ангиллаар өргөн хэмжээнд тооцож гаргахад шаардлагатай иж бүрэн тоон мэдээллийг өрхүүдээс цуглуулах зорилт тавьж байгаа юм.

    Судалгааны нэгж

    Өрх ба өрхийн гишүүд.

    Хувилбар

    Хувилбарын тайлбар

    Хувилбар 2.0-Засварлагдсан мэдээллийн бааз

    Үүссэн огноо

    2016-01-19

    Тэмдэглэл

    АХС-г өмнө нь нэг удаа явуулсан туршлагад үндэслэн ажилгүйдэл, бүрэн бус хөдөлмөр эрхлэлт байсаар байгаа өнөөгийн нөхцөлд хөдөлмөр эрхлэлтийн стратеги, хөтөлбөрийг боловсруулах, үр дүнг дүгнэхэд шаардлагатай хөдөлмөр эрхлэлтийн талаарх статистикийн суурь мэдээллийг өргөжүүлэн баяжуулах,шалгуур үзүүлэлтүүдийг оновчтой зөв тооцон гаргах, мэдээллийн давтамжийг тогтмолжуулах, хөдөлмөрийн статистикийн системийг боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

    Энэхүү шаардлагын үүднээс АХС-г цаашид явуулах нь зүйтэй гэж үзэн Монгол Улсын “Статистикийн тухай” хуульд 2004 оны 4-р сарын 23-нд нэмэлт өөрчлөлт оруулан, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн ё-д “Хүн амын ажил эрхлэлтийн түүвэр судалгааг улирал тутам явуулж байх”-аар заасан юм.

    Хүрээ

    Агуулга
    Агуулга Нэр томьёо URL
    unemployment - Ажилгүйдэл [3.5] CESSDA http://www.nesstar.org/rdf/common
    basic skills education - Суурь боловсрол [6.1] CESSDA http://www.nesstar.org/rdf/common
    general health - Эрүүл мэнд [8.4] CESSDA http://www.nesstar.org/rdf/common
    housing - Өрх [10.1] CESSDA http://www.nesstar.org/rdf/common
    employment - Ажил эрхлэлт[3.1] CESSDA http://www.nesstar.org/rdf/common
    working conditions - Ажиллах нөхцөл [3.6] CESSDA http://www.nesstar.org/rdf/common
    Keywords
    Ажиллах хүчний судалгаа

    Ажиглалтын хүрээ

    Газар зүйн хүрээ

    Монгол Улсын хэмжээнд 4 бүс нутаг (Төв, Баруун, Зүүн, Хангай), нийслэл Улаанбаатарыг хамруулсан.

    Хүрээ

    Энэхүү судалгааг байршлын хувьд Монгол Улсыг бүхэлд нь хамруулан өргөн цар хүрээнд явуулахаар төлөвлөж, хот, хөдөөгийн хүн амын ажил эрхлэлт, ажилгүйдэл, хүүхдийн хөдөлмөрийн талаарх бодитой тоо мэдээг цуглуулахад улсын хэмжээнд 4 бүс нутаг, Улаанбаатар хотын нийт 12800 өрхөөс асуулга авахад хангалттай гэж үзсэн. Энэ нь хүн амын ажил эрхлэлтийн үзүүлэлтүүдийг бодитой тооцоход хангалттай төлөөлж чадах хүрээ болно гэж үзсэн.

    Гүйцэтгэгч болон түнш

    Гүйцэтгэгч байгууллага
    Нэр Харьяалал
    Үндэсний статистикийн хороо ҮСХ
    Боловсруулсан
    Нэр Үүрэг
    Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага Техникийн тусламж үзүүлсэн ба асуулгын хуудас боловсруулахад зөвөлгөө өгсөн.
    Санхүүжилт
    Нэр Товчилсон үг Үүрэг
    Монгол Улсын Засгийн газар МУЗГ Санхүүгийн тусламж

    Түүвэрлэлт

    Түүвэрлэлт

    Судалгааны түүвэрлэлтийн нэгж нь өрх юм. Байнга хамтран амьдарч, нэгтгэн хоол хүнсээ бэлтгэж, нэг тогооноос хоол иддэг нэг буюу хэд хэдэн хүмүүсийг хэлнэ. Эдгээр хүмүүс нь хамаатан садан болон ажил олгогчтойгоо хамтран амьдардаг цусан төрлийн хамааралгүй гэрийн үйлчлэгч, бусад хөлсний ажилчид ч байж болно. Өрхийн ам бүлийн тоонд тухайн өрхөд 6 сараас илүү хугацаагаар эзгүй байгаа (хугацаат цэргийн албан хаагч, оюутан сурагчид, гадаадад ажиллаж амьдарч байгаа болон цагдан хоригдож байгаа) иргэдийг оруулаагүй болно.

    Ажиллах хүчний болон Хүүхдийн хөдөлмөрийн 2002-2003 оны судалгааны түүвэрлэлтийн нэгж нь 2000 оны Хүн ам, орон сууцны улсын тооллогын нэгж байсан бол 2006-2007 оны судалгааны нэгжээр Монгол Улсын засаг захиргааны нэгжийг авч, түүвэрлэлтийг 2005 оны өрх, хүн ам, хөдөлмөрийн насны хүн амын тоог үндэслэн өмнө хийсэн судалгааны түүврийн дизайныг сайжруулах замаар хийгдсэн болно. 2000 оны ХАОСТ-оор нийт хүн амын тоо 2373493, өрх 541149 байсан бол 2005 оны жилийн эцсийн байдлаар хүн ам 2562400, өрх 611026 болж өөрчлөгдсөний зэрэгцээ, хүн амын шилжих хөдөлгөөн их байсан нь түүврийн дизайныг дахин сайжруулан(Re design) сүүлчийн оны эцсийн холбогдох тоонд тулгуурлан хийх шаардлага гарсан болно.

    Нөгөө талаар 2000 оны ХАОСТ-ын нэгжийн нэлээд хэсэг нь байхгүй болсон буюу бүрэн бус болсон тул аймаг, сум, багийн хүрээгээр судалгааны нэгж гарган түүвэрлэлт хийх шаардлагатай болсон юм. Мөн олон өрх, хүн амтай түүврийн анхан шатны нэгж буюу зарим аймгийн төвийн баг, хотын хэсгүүдийг сегмент болгон хуваах шаардлага түүвэрлэлтийн техникээс шалтгаалан гарч байсан юм. Энэхүү нөхцөл болон түүвэрлэлтийн нэгж, түүвэрлэх өрхийн тооны харьцааны шаардлагын дагуу судалгааны нэгжид оногдох өрхийг 12, нэгжийг 1024 байхаар тогтоосон болно.

    Ийнхүү судалгааны түүвэрлэлтийг нарийвчилсан байдлаар хийсэн нь судалгааны үр дүнг аймгаар гаргах боломжтой болсноороо өмнөх судалгаанаас давуу талтай юм.

    Түүврийн хэлбэлзэл

    Тайланд тусгагдаагүй.

    Хариултын түвшин

    Тайланд тусгагдаагүй.

    Түүврийн жин

    Ажиллах хүчний судалгаа 2006-2007-ийн жингийн тооцооллын аргын талаарх мэдээллийг External Resources хэсгээс харах боломжтой.

    Судалгааны нэгж

    Асуулга

    Ажиллах хүчний судалгаа болон Хүүхдийн хөдөлмөрийн 2002-2003 онд явуулсан судалгааны асуулга 7 бүлэг бүхий 123 асуулттай байсан бол энэхүү судалгааны асуулга нь
    • Хаягийн хэсэг
    • Өрхийн ерөнхий асуулга
    • Өрхийн гишүүдийн байдал
    • Боловсрол ба сургалт
    • Өрхийн гишүүдийн тухайн үеийн үйл ажиллагаа
    • Нэмэлт ажил хийх хүсэл, боломж
    • Ажилгүйдэл
    • Байнгын идэвхи
    • Ажилгүйчүүдийн өмнөх үеийн ажил эрхлэлт
    • Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт гэсэн 9 бүлэг 159 асуултаас бүрдэж, шинээр 2 бүлэг, 36 асуулт нэмэгдээд байна. Энэ нь өмнөх судалгааны үр дүнг боловсруулах явцад хүн амын ажил эрхлэлт нэн ялангуяа хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг өрхийн нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүдтэй уялдуулан судлах, мөн хүн амын ажил эрхлэлттэй салшгүй холбоотой шалтгаануудыг тодруулах зорилгоор хүн амын шилжих хөдөлгөөн, боловсрол, сургалт, албан бус хөдөлмөр эрхлэлттэй холбогдолтой үзүүлэлтүүдийг нэмсэнтэй холбоотой.

    Судалгааны зорилго, зорилтууд, хамрах хүрээг харгалзан, тухайн үеийн болон байнгын эдийн засгийн идэвхийн тодорхойлолт, аргачлалыг ашиглан судалгааны асуулгыг дараах мэдээллийг боловсруулан гаргахад чиглүүлж боловсруулсан. Үүнд:

    1. Өрхийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд (өрхийн сууцны төрөл, өмчлөл, эзэмшлийн хэлбэр, эрчим хүч, түлш, усан хангамж, хувийн мал, газартай эсэх)
    2. Хүн ам зүйн үзүүлэлтүүд (өрхийн тэргүүлэгчтэй ямар хамааралтай болох, хүйс, төрсөн он,сар,өдөр, сургуульд суралцсан, суралцаж байгаа эсэх, боловсролын түвшин, бичиг үсгийн мэдлэг, гэрлэлтийн байдал, хөгжлийн бэрхшээлтэй эсэх, хөгжлийн бэрхшээлтэй болсон шалтгаан)
    3. Сүүлийн 7 хоног буюу тухайн үеийн идэвхи (эдийн засгийн болон эдийн засгийн бус үйл ажиллагаа, түүнд зарцуулсан цаг, эдийн засгийн идэвхитэй, идэвхигүй байдал, үндсэн болон давхар ажил эрхлэлт, эдийн засгийн үйл ажиллагааны салбар, байгууллагын төрөл, ажил эрхлэлтийн байдал, ажил мэргэжлийн ангиллаар, үндсэн ажлынхаа цалин хөлсийг ямар хугацааны давтамжтай авдаг, авч буй цалин, хөлс, орлого)
    4. Нэмэгдэл ажил хийх хүсэл, боломж (нэмэгдэл ажил хийх хүсэл, боломжтой эсэх, нэмэгдэл ажил хийх хүсэл боломжгүй байгаа шалтгаан, нэмэгдэл ажил хэрхэн хайсан)
    5. Ажилгүйдэл (ажил хийхэд бэлэн байсан эсэх, эдийн засгийн идэвхигүй байсан шалтгаан, ажил хайсан хугацаа, ямар төрлийн/ажил мэргэжлийн ажил хийх хүсэлтэй байгаа, хичнээн төгрөгний цалин хөлс (өдрийн, сарын) авах бодолтой байгаа, хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст бүртгүүлсэн эсэх, хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст бүртгүүлсэн хугацаа, сүүлийн 30 хоногт ажил хайсан эсэх, ажил хайсан хэлбэр, ажил хайгаагүй шалтгаан, ажилгүй байсан хугацаа)
    6. Байнгын эдийн засгийн идэвхи (сүүлийн 12 сарын буюу байнгын эдийн засгийн идэвхи, сүүлийн 12 сарын хугацааны үндсэн болон давхар ажил эрхлэлт, ажил эрхлэлтийн байдал, ажил мэргэжил, эдийн засгийн үйл ажиллагааны салбар, байгууллагын төрлөөр, ажилгүй байсан хугацаа, ажил хайсан хэлбэр, сүүлийн 12 сард үндсэн болон давхар ажил эрхлэлтээс авсан дундаж цалин хөлс, орлого)
    7. Өмнөх үеийн ажил эрхлэлт (өмнөх үеийн ажил эрхлэлт, ажил мэргэжил, ажил эрхлэлтийн байдал, ажиллаж байсан эдийн засгийн үйл ажиллагааны салбар, байгууллагын төрөл, хамгийн сүүлийн ажлаа хир удаан хийсэн, өмнөх үеийн ажил эрхлэлтийн хамгийн сүүлчийн өдөр, хугацаа, хамгийн сүүлчийн ажлаа хийхээ больсон шалтгаан, ажилгүй байх хугацаандаа ямар орлого, тусламжаар амьдарч байгаа)
    8. 5-17 насны хүүхдийн хөдөлмөр эрхлэлт (гэрийнхээ ажилд тусалж байгаа хэлбэрүүд, сургуульд хамрагдалт, сургуульд бүрэн хамрагдаж чадахгүй байгаа шалтгаан, өрхийн аж ахуйн ажилд оролцдог эсэх, анх хэдэн настайгаасаа эхэлж ажил хийсэн, өрхийн аж ахуйд туслах, ажиллах болсон шалтгаан, өрхөөс гадуур ямар нэг ажил хийх болсон шалтгаан, хүүхдүүд ажлын байрныхаа нөхцөлд сэтгэл ханамжтай байдаг эсэх, хийж буй ажил нь хүүхдэд бие болон сэтгэлийн дарамт учруулдаг эсэх, шөнө, оройн цагаар ажилладаг эсэх, хэр олон удаа ажилладаг, хүүхэд ажлаасаа болж өвдөж гэмтсэн эсэх, ямар өвчин гэмтэл авсан, олсон орлогоо юунд зарцуулдаг, өдөрт өөрт нь чөлөөт цаг гардаг эсэх)
    Тэмдэглэл

    Тооллого, судалгааны мэдээлэл боловсруулдаг CSPro3.1 багц программаар АХС-ны мэдээллийг компьютерт шивж оруулах, шалгах, засварлах програмыг хийж, бэлэн болсон мэдээллийн үр дүнг боловсруулж хүснэгт гаргахдаа SPSS13.0 програмыг ашигласан. Судалгааны мэдээллийг боловсруулж дууссаны дараа ажлын хэсэг ОУ-ын зөвлөхийн хамт тодорхой үзүүлэлтүүд дээр статистикийн дүн шинжилгээ хийж, судалгааны боловсруулалтын үр дүнг хянах, илэрсэн алдааг засварласны үндсэн дээр судалгааны үр дүнгийн хүснэгтүүдийг бэлтгэн гаргаж тайлан бичихэд хэрэглэв.

    Мэдээлэл цуглуулалт

    Мэдээлэл цуглуулалтын огноо
    Эхлэх Дуусах Цикл
    2006-07-01 2007-09-30 Нэгдүгээр улирал
    2007-10-01 2007-12-30 Хоёрдугаар улирал
    2008-01-01 2008-03-30 Гуравдугаар улирал
    2008-04-01 2008-06-30 Дөрөвдүгээр улирал
    Мэдээлэл цуглуулалтын бодлого
    • Face-to-face [f2f]
    Мэдээлэл цуглуулалт
    Нэр Харьяалал Товчилсон үг
    Үндэсний статистикийн хороо Монгол Улс ҮСХ

    Мэдээлэл боловсруулалт

    Мэдээлэл засалт

    АХС-ны мэдээлэл боловсруулах ажлыг 2 үе шаттайгаар явуулсан. Судалгааны асуулгын загвар болон мэдээллийг компьютерт бэлтгэн оруулах, бүрдэлтийг шалган хүлээн авах, хянах, засварлах, боловсруулах, нэгдсэн үр дүнг гарган авах ажлуудыг YСГ-т, харин өрхөөс ярилцлага авч, цуглуулсан мэдээллийг зааврын дагуу шалгаж, кодлон компьютерт шивж оруулах, шалгах, засварлан төвд дамжуулах ажлыг аймаг, нийслэлийн статистикийн ажиллах хүчний судалгааны баг хийж гүйцэтгэсэн.

    Хандалтын бодлого

    Зохиогчийн зөвшөөрөл
    Нэр Харьяалал URL И-мэйл
    Монгол Улс, Үндэсний Статистикийн Хороо ҮСХ www.nso.mn info@nso.mn
    Ашиглах нөхцөл

    Судалгааны анхдагч мэдээлэл/мета мэдээллийг Үндэсний статистикийн газын зөвшөөрөлгүйгээр бусад хэрэглэгчдэд дамжуулахыг хориглоно. Судалгааны анхдагч мэдээллийг хэрэглэгч нь анхдагч мэдээлэлд дүн шинжилгээ, судалгаа хийсний үндсэн дээр түүний үр дүнг харуулсан ном, сонин сэтгүүлийн нийтлэл, өгүүлэл, хурлын илтгэл, материал, дипломын ажил, тайлан гэх мэт бүх хэвлэлүүдийн электрон хувилбарыг ҮСГ-т information@nso.mn электрон шуудангаар тус илгээх үүрэгтэй.

    Эшлэлийн шаардлага

    Судалгааны анхдагч мэдээлэлд дүн шинжилгээ, судалгаа хийсний үндсэн дээр түүний үр дүнг харуулсан ном, сонин сэтгүүлийн нийтлэл, өгүүлэл, хурлын илтгэл, материал, дипломын ажил, тайлан гэх мэт бүх хэвлэлүүдэд мэдээллийн эх үүсвэрийг заавал дурьдах ба ингэхдээ дараах стандарт ишлэлийг ашиглах хэрэгтэй.
    “Мэдээллийн эх үүсвэр: Монгол Улсын Үндэсний Статистикийн Газар, Ажиллах хүчний Судалгаа 2006-2007, анхдагч мэдээллийн 2.0 хувилбар”

    Зохиогчийн эрх

    Зохиогчийн эрх

    Монгол Улсын Үндэсний Статистикийн Газар нь судалгааны анхдагч мэдээлэлд хэрэглэгчийн хийсэн дүн шинжилгээ, судалгааны үр дүн болон тайлбар, дүгнэлтэнд хариуцлага хүлээхгүй.

    Зохиогчийн эрх

    Монгол Улсын Үндэсний статистикийн газар, 2007 он

    Мета мэдээллийн боловсруулалт

    Бичиг баримтын дугаар

    DDI-MNG-ҮСГ-MN-АХС-2006-v2.0

    Боловсруулсан
    Нэр Харьяалал Үүрэг
    Цэрэндэжидийн Цолмон ҮСГ Баримтжуулалт хийсэн
    Мета мэдээлэл боловсруулсан огноо

    2007-11-12

    Мета мэдээллийн хувилбар

    Бичиг баримтын хувилбар

    Хувилбар 2.0

    Каталог руу буцах
    МИКРО МЭДЭЭЛЛИЙН САН

    © Үндэсний Статистикийн Хороо, Бүх эрх хуулиар хамгаалагдсан.