Site Logo
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО
  • НҮҮР
  • Нэвтрэх
    Нэвтрэх
English
SISS

НҮТС - 2023
Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа - 2023

2023
Анхдагч мэдээлэл авах
Судалгааны дугаар
DDI-MNG-NSO-MN-SISS-2023-v1.0
Гүйцэтгэгч
Үндэсний статистикийн хороо
Судалгаа
Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа
Мета мэдээлэл
DDI/XML JSON
Үүссэн огноо
2026-03-25
Сүүлд шинэчилсэн огноо
2026-03-27
Хандалтын тоо
27895
Татагдсан тоо
30
  • Судалгааны тайлбар
  • Мэдээллийн толь
  • Холбоотой материалууд
  • Анхдагч мэдээлэл авах
  • Тодорхойлолт
  • Хувилбар
  • Ажиглалтын хүрээ
  • Гүйцэтгэгч болон түнш
  • Түүвэрлэлт
  • Судалгааны нэгж
  • Мэдээлэл цуглуулалт
  • Зохиогчийн эрх
  • Мета мэдээллийн боловсруулалт
  • Тодорхойлолт

    Судалгааны дугаар

    DDI-MNG-NSO-MN-SISS-2023-v1.0

    Гарчиг

    НҮТС - 2023

    Дэд гарчиг

    Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа - 2023

    Орчуулсан гарчиг

    Social Indicator Sample Survey - 2023

    Хураангуй

    Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ) Хүүхэд хөгжил судалгаа (НҮБ-ын Хүүхдийн сангаас боловсруулсан Олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгаа-ОҮБТС)-г 1996, 2000, 2005, 2010, 2013, 2018 онуудад ОҮБТС-ны стандарт аргачлал, арга зүйг ашиглан 6 удаа зохион байгуулсан. Монгол Улсын Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн “е”-д “нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг 5 жил тутам” зохион байгуулж явуулахаар хуульчилсан.

    “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа 2023”-нь дараах үндсэн зорилтуудтай:
    •Монгол Улсын хүүхэд, өсвөр үе, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, өрхийн нөхцөлийг үнэлэхэд шаардлагатай чанартай тоо мэдээллийг бий болгох, шинэчлэх, баяжуулах;
    •Цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны суурь мэдээллийг бий болгохоос гадна, үндэсний болон олон улсын хэмжээний бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хянахад шаардлагатай тоо мэдээллийг бий болгох;
    •Судалгаа, шинжилгээний ажил хийдэг эрдэмтэн, судлаачдад гүнзгийрүүлсэн дүн шинжилгээ хийхэд шаардлагатай тоо, мэдээллийг бий болгох;

    Судалгааны нэгж

    Энэхүү судалгаанд өрхийн бүх гишүүдийн ерөнхий мэдээлэл (байнга оршиг суугч), 1.15-49 насны бүх эмэгтэйчүүд, 2.15-49 насны бүх эрэгтэйчүүд, 3.0-5 нас болон 5-17 насны бүх хүүхдүүд хамрагдана.

    Хувилбар

    Хувилбарын тайлбар

    Хувилбар 1.0

    Ажиглалтын хүрээ

    Газар зүйн хүрээ

    НҮТС-2023 судалгааны түүвэр нь үндэсний түвшинд, үүний дотор хот, хөдөө, 5 бүсээр (Баруун, Хангай, Төв, Зүүн, Улаанбаатар) хүүхэд, эмэгтэйчүүдийн үзүүлэлтүүдийг тооцоход хангалттай төлөөлөлтэй байхаар түүврийн хэмжээг тогтоосон.

    Бүс тус бүрийн хот, хөдөөг түүврийн үндсэн стратагаар тодорхойлж, өрхийн түүврийг 2 үе шаттайгаар сонгосон. Страта бүрд тодорхой тооны ТАШН-ийг бүс нутгийн хэмжээтэй пропорциональ магадлалт түүврийн аргаар сонгосон. Сонгосон ТАШН бүрийн хувьд өрхийн жагсаалтыг гаргасны дараа судалгаанд хамруулах өрхийн тоог 25 байхаар тооцож, нийт 13850 өрхийг системчилсэн магадлалт түүврийн аргаар сонгосон.

    Хүрээ

    Өрх: өрхийн гишүүдийн ерөнхий мэдээлэл, өрхийн гишүүдийн боловсрол, өрхийн зарим үзүүлэлт, өрхийн эрчим хүчний хэрэглээ, нийгмийн тусламж үйлчилгээ, хүнсний аюулгүй байдал, ус хангамж болон ариун цэврийн байгууламж, гар угаах газар;
    Эмэгтэй: ерөнхий мэдээлэл, шилжилт хөдөлгөөн, хөдөлмөр эрхлэлт ба сургалтын үйл ажиллагаа, мэдээлэл харилцаа холбоо, технологийн хэрэглээ, төрөлт, төрөлтийн түүх, жирэмслэлтийн төгсгөл, төрөлтийн төлөвлөлт, жирэмсний хяналт, төрөх үеийн асаргаа, нярайн асаргаа, нярайн төрөх үеийн жин, эх, хүүхдийн төрсний дараах хяналт, жирэмслэхээс сэргийлэх арга, хэрэгсэл (ЖСАХ)-ийн хэрэглээ, төрөлтийн төсөөлөл, сарын тэмдэг ирэх үеийн эрүүл мэнд, эрүүл ахуй, хүний хөхөнцөр вирус, цаг ашиглалт, гэр бүлийн хүчирхийлэлд хандах хандлага, аюулгүй байдал, ялгаварлан гадуурхалт, гэрлэлтийн байдал, насанд хүрэгчдийн үйлдлийн чадвар, бэлгийн харилцааны төлөвшил, ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэг, нөхөн үржихүйн эрүүл мэнлийн талаар шийдвэр гаргалт, тамхи, архи, согтууруулах ундааны хэрэглээ, сэтгэцийг эрүүл мэнд;
    Эрэгтэй: ерөнхий мэдээлэл, шилжилт хөдөлгөөн, эрүүл мэндийн даатгал, хөдөлмөр эрхлэлт ба сургалтын үйл ажиллагаа, мэдээлэл харилцаа холбоо, технологийн хэрэглээ, цаг ашиглалт, гэр бүлийн хүчирхийлэлд хандах хандлага, аюулгүй байдал, ялгаварлан гадуурхалт, гэрлэлтийн байдал, насанд хүрэгчдийн үйлдлийн чадвар, бэлгийн харилцааны төлөвшил, ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэг, тамхи, архи, согтууруулах ундааны хэрэглээ, сэтгэцийн эрүүл мэнд;
    5 хүртэлх насны хүүхэд: ерөнхий мэдээлэл, хүүхдийн хүмүүжил, хүүхдийн үйлдлийн чадвар, эхийн сүүгээр хооллолт ба хүүхдийн хоол тэжээл, дархлаажуулалт, суулгалт өвчний тусламж, эмчилгээ, амьсгалын замын цочиог халдвар- ARI өвчний шинж тэмдгийн тусламж, эмчилгээ;
    5-17 насны хүүхэд: ерөнхийи мэдээлэл, хүүхдийн хөдөлмөр, хүүхдийн хүмүүжил, хүүхдийн үйлдлийн чадвар, дэлгэцийн хамаарал, цаг ашиглалт, боловсрол дахь өрхийн оролцоо, сурах суурь чадвар, 5-9 насны хүүхдийн өндөр жингийн хэмжилт;

    Гүйцэтгэгч болон түнш

    Гүйцэтгэгч байгууллага
    Нэр Харьяалал
    Үндэсний статистикийн хороо Монгол Улсын Их Хурал
    Санхүүжилт
    Нэр Товчилсон үг Үүрэг
    НҮБ-ын Хүүхдийн сан UNICEF Санхүүжилт хийсэн.

    Түүвэрлэлт

    Түүвэрлэлт

    НҮТС-2023 судалгааны түүвэр нь үндэсний түвшинд, үүний дотор хот, хөдөө, 5 бүсээр (Баруун, Хангай, Төв, Зүүн, Улаанбаатар) хүүхэд, эмэгтэйчүүдийн үзүүлэлтүүдийг тооцоход хангалттай төлөөлөлтэй байхаар түүврийн хэмжээг тогтоосон.

    Бүс тус бүрийн хот, хөдөөг түүврийн үндсэн стратагаар тодорхойлж, өрхийн түүврийг 2 үе шаттайгаар сонгосон. Страта бүрд тодорхой тооны ТАШН-ийг бүс нутгийн хэмжээтэй пропорциональ магадлалт түүврийн аргаар сонгосон. Сонгосон ТАШН бүрийн хувьд өрхийн жагсаалтыг гаргасны дараа судалгаанд хамруулах өрхийн тоог 25 байхаар тооцож, нийт 13850 өрхийг системчилсэн магадлалт түүврийн аргаар сонгосон.

    Түүврийн жин

    Түүврийн жин ашиглан судалгааны үр дүнгийн үзүүлэлтүүдийг тооцож, хүснэгтлэн боловсруулахдаа Нийгмийн шинжлэх ухаанд ашигладаг статистикийн багц програм SPSS 24.0-ийг ашигласан. Мөн судалгааны үр дүнг боловсруулахдаа НҮБ-ын Хүүхдийн Сангаас боловсруулсан стандарт синтакс, хүснэгтийг ашиглахаас гадна өөрийн улс орны хэрэгцээ шаардлага, онцлогт суурилан шаардлагатай хүснэгт, үзүүлэлтүүдийг нэмж тооцсон болно.

    Судалгааны нэгдсэн үр дүнгийн тайлан болон үндсэн үр дүнг ОҮБТС-ны стандарт загварт үндэслэн боловсруулсан. Эдгээрийг 2024 оны 3 сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан НҮТС-ны Өгөгдлийн тайлбар, тайлан эмхэтгэх (DIRC) семинарын үеэр салбар бүрийн мэргэжилтнүүдэд танилцуулж, хянан үзсэн. Судалгааны нэгдсэн үр дүнгийн тайлан, үндсэн үр дүнг эцсийн байдлаар боловсруулах ажлыг Удирдах ажлын хэсэг болон Техникийн ажлын хэсгийн гишүүдийн санал зөвлөмжийн дагуу судалгааны баг зохион байгуулсан.

    Судалгааны нэгж

    Асуулга

    Судалгаанд доор дурдсан 5 асуулгыг оруулсан:
    1.Өрхийн асуулга - Өрхийн гишүүдийн хүн ам зүйн мэдээлэл болон сууцны талаарх мэдээллийг цуглуулсан.
    2.Эмэгтэй ганцаарчилсан асуулга - өрхийн 15-49 насны бүх эмэгтэйчүүдийг хамруулсан.
    3.Эрэгтэй ганцаарчилсан асуулга - хоёр өрх тутмын нэгт амьдардаг 15-49 насны бүх эрэгтэйчүүдийг хамруулсан.
    4.5 хүртэлх насны хүүхдийн асуулга - өрхөд амьдарч байгаа 5 хүртэлх насны хүүхдийн эх/ асран хамгаалагчаас, өрх/ сумын эмнэлгээс вакцины мэдээллийг тэмдэглэх асуулга - 5 хүртэлх насны хүүхдийн асуулгад хамрагдсан 2 хүртэлх насны хүүхдийн вакцинжуулалтын мэдээллийг тухайн өрхийн амьдарч байгаа харьяа сум/ өрхийн эмнэлгээс авсан.
    5.5-17 насны хүүхдийн асуулга - өрхөд амьдарч байгаа 5-17 насны хүүхдийн нэгийг санамсаргүй аргаар сонгож хүүхдийн эх/ асран хамгаалагчаас асуулга авсан.

    Мэдээлэл цуглуулалт

    Мэдээлэл цуглуулалтын огноо
    Эхлэх Дуусах Цикл
    2023-10-04 2023-12-30 Өдөр бүр
    Хугацааны аргачлал

    Мэдээлэл цуглуулалтын ажил 2023 оны 10 сарын 4-өөс Улаанбаатар хотод, 10 сарын 27-оос орон нутагт эхэлж 12 сарын 30-ныг дуустал нийт 88 хоног үргэлжилсэн.

    Frequency

    5 жил тутам

    Мэдээлэл цуглуулалтын бодлого
    • Судалгааны мэдээлэл цуглуулалтад нийт 20 баг ажилласан, баг тус бүр багийн ахлагч, 5 ярилцлага авагч (2 эрэгтэй нь хүүхдийн өндөр, жин хэмжих, усны чанар шалгах тест хийх ажлыг хариуцан гүйцэтгэсэн), 2 жолооч гэсэн бүрэлдэхүүнтэй байв. Мэдээлэл цуглуулалтын ажил 2023 оны 10 сарын 4-өөс Улаанбаатар хотод, 10 сарын 27-оос орон нутагт эхэлж 12 сарын 30-ныг дуустал нийт 88 хоног үргэлжилсэн. Судалгааны мэдээлэл цуглуулалтад Android 13 үйлдлийн систем бүхий таблет ашигласан бөгөөд Bluetooth програмын тусламжтай багийн гишүүд өөр хоорондоо шаардлагатай мэдээллийг дамжуулж байв.
    Мэдээлэл цуглуулалт
    Нэр Харьяалал Товчилсон үг
    Үндэсний статистикийн хороо УИХ ҮСХ
    Мэдээлэл цуглуулалтын тэмдэглэгээ

    Мэдээлэл цуглуулах багууд асуулга авахаас гадна өрхийн гар угаах газар болон угаалтуурт ажиглалт хийх, 5 хүртэлх болон 5-9 насны хүүхдийн өндөр, жинг хэмжих, ундны ус болон усны эх үүсвэрт Е.коли илрүүлэх шинжилгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэсэн. Эдгээр ажиглалт, хэмжилтийн үр дүнг тайлангийн холбогдох хэсгүүдэд танилцуулсан. Түүнчлэн 5-17 насны хүүхдийн асуулгад 7-14 насны хүүхдээр уншуулж, тоо бодох дасгал хийлгэж үнэлгээ хийх бүлэг орсон.

    Зохиогчийн эрх

    Зохиогчийн эрх

    The National Statistical Office of Mongolia and UNICEF provide these data to external users without any warranty or responsibility implied. The National Statistical Office of Mongolia and UNICEF accept no responsibility for the results and/or implications of any actions resulting from the use of these data.

    Мета мэдээллийн боловсруулалт

    Бичиг баримтын дугаар

    DDI-MNG-NSO-MN-SISS-2023-v1.0

    Мета мэдээлэл боловсруулсан огноо

    2026-03-25

    Мета мэдээллийн хувилбар

    Бичиг баримтын хувилбар

    Хувилбар 1.0

    Каталог руу буцах
    МИКРО МЭДЭЭЛЛИЙН САН

    © Үндэсний Статистикийн Хороо, Бүх эрх хуулиар хамгаалагдсан.