Site Logo
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО
  • НҮҮР
  • Нэвтрэх
    Нэвтрэх
English
SISS

НҮТС - 2023
Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа - 2023

2023
Анхдагч мэдээлэл авах
Судалгааны дугаар
DDI-MNG-NSO-MN-SISS-2023-v1.0
Гүйцэтгэгч
Үндэсний статистикийн хороо
Судалгаа
Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа
Мета мэдээлэл
DDI/XML JSON
Үүссэн огноо
2026-03-25
Сүүлд шинэчилсэн огноо
2026-10-20
Хандалтын тоо
152459
Татагдсан тоо
582
  • Судалгааны тайлбар
  • Мэдээллийн толь
  • Холбоотой материалууд
  • Анхдагч мэдээлэл авах
  • Тодорхойлолт
  • Хувилбар
  • Хүрээ
  • Ажиглалтын хүрээ
  • Гүйцэтгэгч болон түнш
  • Түүвэрлэлт
  • Судалгааны нэгж
  • Мэдээлэл цуглуулалт
  • Мэдээлэл боловсруулалт
  • Зохиогчийн эрх
  • Мета мэдээллийн боловсруулалт
  • Тодорхойлолт

    Судалгааны дугаар

    DDI-MNG-NSO-MN-SISS-2023-v1.0

    Гарчиг

    НҮТС - 2023

    Дэд гарчиг

    Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа - 2023

    Орчуулсан гарчиг

    Social Indicator Sample Survey - 2023

    Хураангуй

    Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ) Хүүхэд хөгжил судалгаа (НҮБ-ын Хүүхдийн сангаас боловсруулсан Олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгаа-ОҮБТС)-г 1996, 2000, 2005, 2010, 2013, 2018 онуудад ОҮБТС-ны стандарт аргачлал, арга зүйг ашиглан 6 удаа зохион байгуулсан. Монгол Улсын Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн “е”-д “нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг 5 жил тутам” зохион байгуулж явуулахаар хуульчилсан.

    “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа 2023”-нь дараах үндсэн зорилтуудтай:
    •Монгол Улсын хүүхэд, өсвөр үе, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, өрхийн нөхцөлийг үнэлэхэд шаардлагатай чанартай тоо мэдээллийг бий болгох, шинэчлэх, баяжуулах;
    •Цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны суурь мэдээллийг бий болгохоос гадна, үндэсний болон олон улсын хэмжээний бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хянахад шаардлагатай тоо мэдээллийг бий болгох;
    •Судалгаа, шинжилгээний ажил хийдэг эрдэмтэн, судлаачдад гүнзгийрүүлсэн дүн шинжилгээ хийхэд шаардлагатай тоо, мэдээллийг бий болгох;

    Судалгааны нэгж

    Энэхүү судалгаанд өрхийн бүх гишүүдийн ерөнхий мэдээлэл (байнга оршиг суугч), 1.15-49 насны бүх эмэгтэйчүүд, 2.15-49 насны бүх эрэгтэйчүүд, 3.0-5 нас болон 5-17 насны бүх хүүхдүүд хамрагдана.

    Хувилбар

    Хувилбарын тайлбар

    Хувилбар 1.0

    Хүрээ

    Тэмдэглэл

    Судалгааны мэдээлэл цуглуулалтад нийт 20 баг ажилласан, баг тус бүр багийн ахлагч, 5 ярилцлага авагч (3 эмэгтэй, 2 эрэгтэй нь хүүхдийн өндөр, жин хэмжих, усны чанар шалгах тест хийх ажлыг хариуцан гүйцэтгэсэн), 2 жолооч гэсэн бүрэлдэхүүнтэй байв. Мэдээлэл цуглуулалтын ажил 2023 оны 10 сарын 4-өөс Улаанбаатар хотод, 10 сарын 27-оос орон нутагт эхэлж 12 сарын 30-ныг дуустал нийт 88 хоног үргэлжилсэн. Судалгааны мэдээлэл цуглуулалтад Windows 11 үйлдлийн систем бүхий Android 14 таблет ашигласан бөгөөд Bluetooth програмын тусламжтай багийн гишүүд өөр хоорондоо шаардлагатай мэдээллийг дамжуулж байв.

    Ажиглалтын хүрээ

    Газар зүйн хүрээ

    НҮТС-2023 судалгааны түүвэр нь үндэсний түвшинд, үүний дотор хот, хөдөө, 5 бүсээр (Баруун, Хангай, Төв, Зүүн, Улаанбаатар) хүүхэд, эмэгтэйчүүдийн үзүүлэлтүүдийг тооцоход хангалттай төлөөлөлтэй байхаар түүврийн хэмжээг тогтоосон.

    Бүс тус бүрийн хот, хөдөөг түүврийн үндсэн стратагаар тодорхойлж, өрхийн түүврийг 2 үе шаттайгаар сонгосон. Страта бүрд тодорхой тооны ТАШН-ийг бүс нутгийн хэмжээтэй пропорциональ магадлалт түүврийн аргаар сонгосон. Сонгосон ТАШН бүрийн хувьд өрхийн жагсаалтыг гаргасны дараа судалгаанд хамруулах өрхийн тоог 25 байхаар тооцож, нийт 13850 өрхийг системчилсэн магадлалт түүврийн аргаар сонгосон.

    Хүрээ

    Өрх: өрхийн гишүүдийн ерөнхий мэдээлэл, өрхийн гишүүдийн боловсрол, өрхийн зарим үзүүлэлт, өрхийн эрчим хүчний хэрэглээ, нийгмийн тусламж үйлчилгээ, хүнсний аюулгүй байдал, ус хангамж болон ариун цэврийн байгууламж, гар угаах газар;
    Эмэгтэй: ерөнхий мэдээлэл, шилжилт хөдөлгөөн, хөдөлмөр эрхлэлт ба сургалтын үйл ажиллагаа, мэдээлэл харилцаа холбоо, технологийн хэрэглээ, төрөлт, төрөлтийн түүх, жирэмслэлтийн төгсгөл, төрөлтийн төлөвлөлт, жирэмсний хяналт, төрөх үеийн асаргаа, нярайн асаргаа, нярайн төрөх үеийн жин, эх, хүүхдийн төрсний дараах хяналт, жирэмслэхээс сэргийлэх арга, хэрэгсэл (ЖСАХ)-ийн хэрэглээ, төрөлтийн төсөөлөл, сарын тэмдэг ирэх үеийн эрүүл мэнд, эрүүл ахуй, хүний хөхөнцөр вирус, цаг ашиглалт, гэр бүлийн хүчирхийлэлд хандах хандлага, аюулгүй байдал, ялгаварлан гадуурхалт, гэрлэлтийн байдал, насанд хүрэгчдийн үйлдлийн чадвар, бэлгийн харилцааны төлөвшил, ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэг, нөхөн үржихүйн эрүүл мэнлийн талаар шийдвэр гаргалт, тамхи, архи, согтууруулах ундааны хэрэглээ, сэтгэцийг эрүүл мэнд;
    Эрэгтэй: ерөнхий мэдээлэл, шилжилт хөдөлгөөн, эрүүл мэндийн даатгал, хөдөлмөр эрхлэлт ба сургалтын үйл ажиллагаа, мэдээлэл харилцаа холбоо, технологийн хэрэглээ, цаг ашиглалт, гэр бүлийн хүчирхийлэлд хандах хандлага, аюулгүй байдал, ялгаварлан гадуурхалт, гэрлэлтийн байдал, насанд хүрэгчдийн үйлдлийн чадвар, бэлгийн харилцааны төлөвшил, ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэг, тамхи, архи, согтууруулах ундааны хэрэглээ, сэтгэцийн эрүүл мэнд;
    5 хүртэлх насны хүүхэд: ерөнхий мэдээлэл, хүүхдийн хүмүүжил, хүүхдийн үйлдлийн чадвар, эхийн сүүгээр хооллолт ба хүүхдийн хоол тэжээл, дархлаажуулалт, суулгалт өвчний тусламж, эмчилгээ, амьсгалын замын цочиог халдвар- ARI өвчний шинж тэмдгийн тусламж, эмчилгээ;
    5-17 насны хүүхэд: ерөнхийи мэдээлэл, хүүхдийн хөдөлмөр, хүүхдийн хүмүүжил, хүүхдийн үйлдлийн чадвар, дэлгэцийн хамаарал, цаг ашиглалт, боловсрол дахь өрхийн оролцоо, сурах суурь чадвар, 5-9 насны хүүхдийн өндөр жингийн хэмжилт;

    Гүйцэтгэгч болон түнш

    Гүйцэтгэгч байгууллага
    Нэр Харьяалал
    Үндэсний статистикийн хороо Монгол Улсын Их Хурал
    Санхүүжилт
    Нэр Товчилсон үг Үүрэг
    НҮБ-ын Хүүхдийн сан UNICEF Санхүүжилт хийсэн.
    НҮБ-ын Хүн амын сан UNFPA Санхүүжилт хийсэн.

    Түүвэрлэлт

    Түүвэрлэлт

    НҮТС-2023 судалгааны түүвэр нь үндэсний түвшинд, үүний дотор хот, хөдөө, 5 бүсээр (Баруун, Хангай, Төв, Зүүн, Улаанбаатар) хүүхэд, эмэгтэйчүүдийн үзүүлэлтүүдийг тооцоход хангалттай төлөөлөлтэй байхаар түүврийн хэмжээг тогтоосон.

    Бүс тус бүрийн хот, хөдөөг түүврийн үндсэн стратагаар тодорхойлж, өрхийн түүврийг 2 үе шаттайгаар сонгосон. Страта бүрд тодорхой тооны ТАШН-ийг бүс нутгийн хэмжээтэй пропорциональ магадлалт түүврийн аргаар сонгосон. Сонгосон ТАШН бүрийн хувьд өрхийн жагсаалтыг гаргасны дараа судалгаанд хамруулах өрхийн тоог 25 байхаар тооцож, нийт 13850 өрхийг системчилсэн магадлалт түүврийн аргаар сонгосон.

    Түүврийн жин

    НҮТС-ны өрхийн бүрэн (ямар нэгэн засварлалт хийгээгүй) жин нь өрхийн сонгогдох магадлалын урвуу харьцаа болон страта бүрийн хамрагдаагүй хувийг засварласан коэффициентийн үржвэрээр тодорхойлогдсон. Түүврийн зохиомж нь судалгаанд хамрагдсан нэгжүүд улсын хэмжээний нийт өрхийг төлөөлөхүйц магадлалтайгаар хийгдсэн тул ярилцлага өгсөн өрхийн жинлэсэн нийлбэрийг нийт түүврийн хэмжээтэй тэнцүү байхаар тооцож стандартчилсан (нормальчилсан). Нормальчлахдаа түүврийн бүрэн жинг (хамрагдаагүй хувиар засварласан) улсын хэмжээний бүх өрхийн бүрэн жингийн дунджид харьцуулсан. Үүнийг гүйцэтгэхдээ түүврийн жинг улсын хэмжээнд өрхүүдийн жинлээгүй тоог нийт өрхийн жинлэсэн тоонд (түүврийн бүрэн жинг хамрагдаагүй хувиар засварласан) харьцуулсантай тэнцүү байх тогтмол коэффициентоор үржүүлсэн. Үүнтэй ижил аргыг эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, 5 хүртэлх насны хүүхэд болон усны чанарын шинжилгээний стандартчилсан жинг тооцоход ашигласан. Стандартчилсан өрхийн жин 554 ТАШН-ийн хэмжээнд 0.0366–9.7682 хооронд хэлбэлзэж байв.
    15-49 насны насанд хүрэгчдийн нийт хүн амын үзүүлэлтийг нэгтгэж хүснэгтлэх нь ач холбогдолтой байдаг. Энэ тохиолдолд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нормальчилсан хувийн жинг шууд ашиглах боломжгүй, учир нь 15-49 насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс түүвэрт сонгогдохдоо өөр өөр магадлалтайгаар сонгогдсон байдаг. Иймд 15-49 насны нэгдсэн хүн амд зориулж өөр нормальчилсан жинг тооцоолох шаардлагатай болсон.
    15-49 насны эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдийн засварласан ерөнхий (засварлаагүй) жин нь тэдгээр бодгаль хүмүүсийн түүврийн хүрээтэй харьцах харгалзах магадлалыг илэрхийлдэг. Тиймээс насанд хүрэгчдийн нэгдсэн хүн амын жинг гаргахдаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн засварласан ерөнхий жинг үндэсний түвшинд нэгтгэн нормальчлах замаар тооцно. Үүний тулд нэгдсэн жингийн нийлбэрээс дундаж ерөнхий жинг тооцож, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувийн засварласан ерөнхий жингүүдийг уг нэгдсэн дундаж утгад хуваана. Энэ тохиолдолд насанд хүрэгчдийн хүн амын жинг нормальчлахдаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувийн ерөнхий жинг дараах коэффициентоор үржүүлнэ. Үндэсний түвшинд ярилцлага өгсөн 15-49 насны эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн жигнээгүй нийт тоог тэдгээрийн харгалзах ерөнхий жинг ашиглан гаргасан жигнэсэн нийт тоонд хуваасан харьцаа юм. ОҮБТС-ны жин тооцоолох загварт эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн стандартчилсан хүн амын жинд зориулсан тусдаа баганууд байх бөгөөд эдгээр стандартчилсан жингүүдийг нэгдсэн хүн амын үзүүлэлтүүдийг хүснэгтлэхэд ашигладаг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харгалзах өгөгдлийн сантай нэгтгэдэг.
    Түүврийн жингийн утгуудыг бүх өгөгдлийн санд хавсаргасан бөгөөд өрх, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, 5 хүртэлх насны хүүхдүүд, 5-17 насны хүүхэд, өсвөр үеийнхэн болон усны чанарын сорилтын өгөгдөлд шинжилгээ хийхдээ эдгээр түүврийн жинг ашиглан жигнэж гүйцэтгэсэн болно.

    Судалгааны нэгж

    Асуулга

    Судалгаанд доор дурдсан 5 асуулгыг оруулсан:
    1.Өрхийн асуулга - Өрхийн гишүүдийн хүн ам зүйн мэдээлэл болон сууцны талаарх мэдээллийг цуглуулсан.
    2. Өрхийн усны чанар шалгах асуулга- ТАШН тутмын 5 өрхөд усны чанарын асуулгыг асуусан.
    3. Эмэгтэй ганцаарчилсан асуулга - өрхийн 15-49 насны бүх эмэгтэйчүүдийг хамруулсан.
    4. Эрэгтэй ганцаарчилсан асуулга - хоёр өрх тутмын нэгт амьдардаг 15-49 насны бүх эрэгтэйчүүдийг хамруулсан.
    5 .5 хүртэлх насны хүүхдийн асуулга - өрхөд амьдарч байгаа 5 хүртэлх насны хүүхдийн эх/ асран хамгаалагчаас асуусан.
    6. Өрх/ сумын эмнэлгээс вакцины мэдээллийг тэмдэглэх асуулга - 5 хүртэлх насны хүүхдийн асуулгад хамрагдсан 2 хүртэлх насны хүүхдийн вакцинжуулалтын мэдээллийг тухайн өрхийн амьдарч байгаа харьяа сум/ өрхийн эмнэлгээс авсан.
    7. 5-17 насны хүүхдийн асуулга - өрхөд амьдарч байгаа 5-17 насны хүүхдийн нэгийг санамсаргүй аргаар сонгож хүүхдийн эх/ асран хамгаалагчаас асуулга авсан.

    Мэдээлэл цуглуулах хэрэгсэл боловсруулах

    MICS судалгаанд компьютерын тусламжтайгаар биечлэн ярилцлага авах (CAPI) аргыг ашигладаг. Мэдээлэл цуглуулах программыг Хүн ам, өрхийн тооллого, судалгааны мэдээлэл боловсруулах систем (CSPro)-ийн 7.7.3 хувилбарт суурилан боловсруулсан бөгөөд MICS-ийн зориулалтын мэдээллийн удирдлагын платформыг багтаасан. MICS-ийн дэлхийн хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан аргачлал, стандарт программуудыг 2023 оны Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны эцсийн асуумжид нийцүүлэн өөрчилж, судалгааны бүхий л үе шатанд ашигласан.

    CAPI программыг 2023 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт туршсан. CAPI туршилтын үр дүнд үндэслэн асуумж болон программд зохих өөрчлөлтүүдийг оруулсан.

    Тэмдэглэл

    Мэдээлэл цуглуулах багууд асуулга авахаас гадна өрхийн гар угаах газар болон угаалтуурт ажиглалт хийх, 5 хүртэлх болон 5-9 насны хүүхдийн өндөр, жинг хэмжих, ундны ус болон усны эх үүсвэрт Е.коли илрүүлэх шинжилгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэсэн. Эдгээр ажиглалт, хэмжилтийн үр дүнг тайлангийн холбогдох хэсгүүдэд танилцуулсан. Түүнчлэн 5-17 насны хүүхдийн асуулгад 7-14 насны хүүхдээр уншуулж, тоо бодох дасгал хийлгэж үнэлгээ хийх бүлэг орсон.

    Мэдээлэл цуглуулалт

    Мэдээлэл цуглуулалтын огноо
    Эхлэх Дуусах Цикл
    2023-10-04 2023-12-30 Өдөр бүр
    Хугацааны аргачлал

    Мэдээлэл цуглуулалтын ажил 2023 оны 10 сарын 4-өөс Улаанбаатар хотод, 10 сарын 27-оос орон нутагт эхэлж 12 сарын 30-ныг дуустал нийт 88 хоног үргэлжилсэн.

    Давтамж

    5 жил тутам

    Эх сурвалж
    Өгөгдлийн эх сурвалж Эх үүсвэр Шинж чанар
    НҮТС-2023 Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа нь өрхөд суурилсан судалгаа тул түүврийн нэгж нь өрх байна. Өрхийн гишүүдийн ерөнхий мэдээлэл
    Өрхийн гишүүдийн боловсрол
    Өрхийн зарим үзүүлэлт
    Өрхийн эрчим хүчний хэрэглээ
    Нийгмийн тусламж, үйлчилгээ
    Хүнсний аюулгүй байдал
    Ус хангамж
    Ариун цэврийн байгууламж
    Гар угаах газар
    Мэдээлэл цуглуулалтын бодлого
    • Судалгааны мэдээлэл цуглуулалтад нийт 20 баг ажилласан, баг тус бүр багийн ахлагч, 5 ярилцлага авагч (2 эрэгтэй нь хүүхдийн өндөр, жин хэмжих, усны чанар шалгах тест хийх ажлыг хариуцан гүйцэтгэсэн), 2 жолооч гэсэн бүрэлдэхүүнтэй байв. Мэдээлэл цуглуулалтын ажил 2023 оны 10 сарын 4-өөс Улаанбаатар хотод, 10 сарын 27-оос орон нутагт эхэлж 12 сарын 30-ныг дуустал нийт 88 хоног үргэлжилсэн. Судалгааны мэдээлэл цуглуулалтад Android 13 үйлдлийн систем бүхий таблет ашигласан бөгөөд Bluetooth програмын тусламжтай багийн гишүүд өөр хоорондоо шаардлагатай мэдээллийг дамжуулж байв.
    Мэдээлэл цуглуулалт
    Нэр Харьяалал Товчилсон үг
    Үндэсний статистикийн хороо УИХ ҮСХ
    Хяналтын үйл ажиллагаа

    Багийн ахлагч ярилцлага авагч нарын цуглуулсан мэдээлэл, ярилцлага авах ур чадвар, гүйцэтгэлд өдөр тутам хяналт тавьж ажилласан. Мөн түүврийн нэгж бүрээс 1 өрхийг сонгон өрхийн гишүүдийн ерөнхий мэдээллийг албан ёсоор дахин авч ярилцлага авагчийн авсан асуулгатай тулгалт хийж байсан.
    Судалгааны мэдээлэл цуглуулалтын явцад ҮСХ болон НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн Амын Сангийн ажилтнууд мэдээлэл цуглуулалтын байдалтай танилцаж, шалгахаар баг тус бүрт 2 удаа очиж багийн зохион байгуулалт, ярилцлага авч байгаа байдлыг хянаж, холбогдох заавар зөвлөмжийг өгч ажилласан.
    Мөн мэдээлэл цуглуулалтын явцын хяналтын хүснэгтүүдийг долоо хоног бүр гаргаж дүн шинжилгээ хийж, гарсан үр дүнд суурилан баг тус бүртэй холбогдон заавар зөвлөмж өгч, шаардлагатай арга хэмжээг авч байв. Мэдээлэл цуглуулалтын явцын хяналтыг ОҮБТС-ны стандарт хүснэгт болон өөрийн орны онцлогийг тусгасан хүснэгтийг боловсруулж ашигласан.
    Мөн энэ удаагийн судалгаанд мэдээллийн чанарыг сайжруулах зорилгоор ОҮБТС-ны хөтөлбөрөөс боловсруулсан судалгааны мэдээлэл цуглуулах багийн мэдээллийг бодит хугацаанд хянах хяналтын самбарыг ашигласан нь шинэлэг аргачлал байсан.

    Мэдээлэл цуглуулалтын тэмдэглэгээ

    Мэдээлэл цуглуулах багууд асуулга авахаас гадна өрхийн гар угаах газар болон угаалтуурт ажиглалт хийх, 5 хүртэлх болон 5-9 насны хүүхдийн өндөр, жинг хэмжих, ундны ус болон усны эх үүсвэрт Е.коли илрүүлэх шинжилгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэсэн. Эдгээр ажиглалт, хэмжилтийн үр дүнг тайлангийн холбогдох хэсгүүдэд танилцуулсан. Түүнчлэн 5-17 насны хүүхдийн асуулгад 7-14 насны хүүхдээр уншуулж, тоо бодох дасгал хийлгэж үнэлгээ хийх бүлэг орсон.

    Мэдээлэл боловсруулалт

    Мэдээлэл боловсруулалт
    Дэлгэрэнгүй
    Түүврийн жин болон суурь шинж чанарын үзүүлэлтүүдийг тооцож, эцсийн өгөгдлийн санд нэмж оруулсан. Мэдээллийн боловсруулалт, дүн шинжилгээг Нийгмийн шинжлэх ухааны статистикийн багц программ (SPSS)-ын 24 дүгээр хувилбарыг ашиглан хийсэн. НҮБ-ын Хүүхдийн Сангаас боловсруулсан загвар синтакс болон хүснэгт боловсруулах төлөвлөгөөг энэхүү зорилгод нийцүүлэн өөрчилж, ашигласан.
    Мэдээлэл засалт

    Мэдээлэл цуглуулалтын явцад ярилцлага авагч нарын цуглуулсан мэдээлэл багийн ахлагчийн таблет дээрх програмд нэгтгэгдэж, тухай бүр хянаж, шаардлагатай тодруулгыг хийсний дараа багийн ахлагч интернэт ашиглан ҮСХ-ны төв серверт Интернэт файл дамжуулах систем (IFSS)-ээр дамжуулан хүлээн авсан. Програмд шинэчлэл хийсэн тохиолдолд багийн ахлагч ҮСХ-ны төв серверт мэдээлэл дамжуулах үед багийн ахлагчийн программ шинэчлэгдэхээр зохион байгуулсан.
    Судалгааны мэдээлэл цуглуулалт дууссаны дараа мэдээллийн уялдааг шалган шаардлагатай засвар хийхдээ ОҮБТС-ын стандарт удирдамжийг мөрдөж байлаа.

    Зохиогчийн эрх

    Зохиогчийн эрх

    Монгол Улсын Үндэсний статистикийн хороо болон НҮБ-ын Хүүхдийн Сан нь эдгээр өгөгдлийг аливаа баталгаа, хариуцлага хүлээхгүйгээр гадаад хэрэглэгчдэд хүргэж байна. Эдгээр өгөгдлийг ашигласны үр дүнд хэрэгжүүлсэн аливаа үйл ажиллагаанаас үүдэн гарах үр дагавар болон/эсвэл үр дүнд Монгол Улсын Үндэсний статистикийн хороо болон НҮБ-ын Хүүхдийн Сан хариуцлага хүлээхгүй болно.

    Мета мэдээллийн боловсруулалт

    Бичиг баримтын дугаар

    DDI-MNG-NSO-MN-SISS-2023-v1.0

    Мета мэдээлэл боловсруулсан огноо

    2026-03-25

    Мета мэдээллийн хувилбар

    Бичиг баримтын хувилбар

    Хувилбар 1.0

    Каталог руу буцах
    МИКРО МЭДЭЭЛЛИЙН САН

    © Үндэсний Статистикийн Хороо, Бүх эрх хуулиар хамгаалагдсан.