Байшин, орон сууцны тооллого

Монгол Улсад Статистикийн байгууллагын үндэс суурь тавигдсан 1924 оноос хойш 1935, 1944, 1956, 1963 онуудад хүн амын тооллого хийсэн бол улс хоршооллын байгууллагын орон сууцны фондын тооллогыг 1960 онд явуулсан байдаг. Олон улсын нийтлэг аргачлалын дагуу хүн ам, орон сууцны тооллогыг 1969 оноос хойш 10 жилийн давтамжтайгаар хийх болж 1979, 1989, 2000, 2010 онуудад тус тус зохион байгуулсан. Харин улс орны хэмжээнд хүн амьдрах зориулалттай сууцны нийт сан хөмрөг, ашиглалтын талаар бүрэн хэмжээний мэдээллийг Байшин, орон сууцны тооллогоор гаргах боломжтой болсон юм.