DDI-MNG-NSO-MN-PHC1-2020-v2.0
БОСТ_2020
| Нэр | Улсын код |
|---|---|
| Монгол | MNG |
УЛС
Монгол Улс
ГАРЧИГ
БOCT 2020
СУДАЛГААНЫ ТӨРӨЛ
Housing Census
ЦУВРАЛ МЭДЭЭЛЭЛ
Байшин, орон сууцны тооллогоор нийт 677 620 сууц тоологдсоноос 304 361 гэр (44.9 хувь) 373 259 (55.1 хувь) байшин сууц байсан бол гэр сууцны 74.2 хувь нь үндсэн гэр, 25.8 хувь нь илүү гэр байна. Харин байшин сууцны 78.3 хувь нь үндсэн байшин, (үүний 74.2 хувь нь хүн байнга амьдардаг байшин), 21.7 хувь нь улирлын чанартай амьдардаг зуслангийн байшин байна.
Улсын хэмжээнд нийт тоологдсон хүн байнга амьдардаг 442 725 гэр, байшин сууц байна. Хүн байнга амьдардаг сууцыг төрлөөр авч үзвэл 51.0 хувь нь гэр сууц, 46.0 хувь нь сууцны тусдаа байшин, 1.7 хувь нь нийтийн зориулалттай орон сууцны байшин, 0.9 хувь нь бие даасан тохилог сууц, 0.4 хувь нь нийтийн байр тоологдсон байна. Нийтийн зориулалттай 7444 орон сууцны байшинд 335587 сууц тоологдсон байна.
Тоологдсон нийт сууцны 33.3 хувь нь Нийслэл хотод, 25.9 хувь нь Хангайн бүсэд, 18.0 хувь нь Төвийн бүсэд, 13.8 хувь нь Баруун бүсэд, 9.0 хувь нь Зүүн бүсэд тус тус тоологджээ. Нийт тоологдсон гэр сууцны 74.2 хувь нь үндсэн гэр, 25.8 хувь нь илүү гэр байна.
Хувилбар
ХУВИЛБАРЫН ТАЙЛБАР
Ерөнхий мэдээлэл
ТОВЧ
Монгол Улсад Статистикийн байгууллагын үндэс суурь тавигдсан 1924 оноос хойш 1935, 1944, 1956, 1963 онуудад хүн амын тооллого хийсэн бол улс хоршооллын байгууллагын орон сууцны фондын тооллогыг 1960 онд явуулсан байдаг. Олон улсын нийтлэг аргачлалын дагуу хүн ам, орон сууцны тооллогыг 1969 оноос хойш 10 жилийн давтамжтайгаар хийх болж 1979, 1989, 2000, 2010 онуудад тус тус зохион байгуулсан. Харин улс орны хэмжээнд хүн амьдрах зориулалттай сууцны нийт сан хөмрөг, ашиглалтын талаар бүрэн хэмжээний мэдээллийг Байшин, орон сууцны тооллогоор гаргах боломжтой болсон юм.
Монгол Улс 2019 онд анх удаа Байшин, орон сууцны тооллогыг (БОСТ) явуулж, энэ ажлын хүрээнд анх удаа орчин үеийн техник, технологийг ашигласан юм. Тооллогод 200 ширхэг таблет төхөөрөмжид ArcGIS for Collector болон Survey123 for ArcGIS программ дээр тухайн нутаг дэвсгэрийн хаягийн зургийг тухай бүр суулгаж, тооллогыг Баруун бүс, Хангайн бүс, Төвийн бүс, Зүүн бүс, Улаанбаатар гэсэн бүсчилсэн маршрутын дагуу тооллогыг явууллаа. Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогыг БОСТ-ын хаягийн зураг дээр суурилж явуулсан бусад тооллогуудаас онцлогтой болов.
МЭДЭЭЛЛИЙН ТӨРӨЛ
Census/enumeration data [cen]
СУДАЛГААНЫ НЭГЖ
Хүрээ
ТЭМДЭГЛЭЛҮҮД
Олон улсын зарчим болон НҮБ-ын зөвлөмжийг баримтлан тооллогод хамруулах сэдвүүдийн талаар олон дахин хэлэлцэн, ярилцсаны эцэст тогтсон.
Ажиглалтын хүрээ
ГАЗАР ЗҮЙН ХҮРЭЭ
Улаанбаатар хот болон бүх аймаг, сум, дүүрэг, баг, хороо.
ХҮРЭЭ
Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа бүх төрлийн сууцыг хамруулна. Үүнд:
Сууцны тусдаа байшин нь ихэвчлэн гэр хорооллын хашаанд байх ба 1, түүнээс олон өрөөтэй, дэд бүтцийн (гал тогоо, онгоц, шүршүүр, халаалтын систем, усан хангамж, дотроо бие засах газар зэрэг) хангамжууд бүхэлдээ болон аль нэг нь байхгүй сууц орно.
Бие даасан тохилог сууц /хаус/ нь нэг өрх амьдрах зориулалттай, төвлөрсөн инженерийн шугам сүлжээний системд холбогдсон эсвэл инженерийн шугам сүлжээний системийн холболт болон оролт нь бие даасан, дулаан, агааржуулалтын систем, усан хангамж, бохирын шугам, цахилгаан хангамж ба холбооны шугам сүлжээтэй, дотроо боловсон бие засах газартай (ус татдаг) байна.
Өрөө тасалгаа нь өөр айлын сууцны өрөө, тасалгааны дээр байрлаагүй, орц, туслах өрөө тасалгаа, дээврийн хөндий, зоорины давхар, шугам сүлжээний хонгил зэрэг нь нийтийн бус зориулалттай сууц байна. Өөрөөр хэлбэл, бие даасан тохилог сууцанд сууцны өрөө /унтлагын ба зочны/, гал тогоо, усанд орох онгоц, шүршүүрийн өрөө, бие засах өрөө, агуулах, ханын шүүгээтэй, мансардтай болон мансардгүй сууцыг хамааруулж ойлгоно.
Нийтийн байр гэдэгт иргэд бөөнөөрөө буюу хэсэг бүлгээрээ амьдран суудаг, олон өрөөтэй сууцыг хамруулна. Нийтийн байр нь ихэвчлэн гал тогоо, бие засах газар, халуун усны шүршүүрийг нийтээрээ ашигладаг. Нийтийн байр гэдэгт оюутан, сурагчдын дотуур байр, байгууллагын ажиллагчдын байр орно.
Сууцны бус зориулалттай гэдэгт хүн амьдран суух зориулалтгүй овоохой, амбаар, жорлон, саравч гэх мэтийг хамруулна.
| Нэр | Харьяалал |
|---|---|
| Үндэсний Статистикийн Хороо | УИХ |
| Эхлэх | Дуусах |
|---|---|
| 2020-01 | 2020-12 |
МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАЛТЫН ТЭМДЭГЛЭГЭЭ
Байшин, орон сууцны тооллогыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд тооллогын хүрээг тодорхойлох, тоологчийн ачааллыг жигд хуваарилах, тоолох үед сууц орхигдуулахгүй, давхардуулахгүй байх тооллогын үеийн төлөвлөлт зохион байгуулалт хийх зорилгоор сонгогдсон нэгжийн нутаг дэвсгэрт байгаа сууцаас хүн байнга амьдардаг сууцуудыг тодорхойлох урьдчилсан бүртгэлийг сум, дүүргийн тооллогын түр товчоо өөрийн харьяа нутаг дэвсгэрийн хүрээнд Collector for ArcGIS Desktop программ ашиглан бүртгэж хөтөлсөн. Урьдчилсан бүртгэлийн зураглалыг “Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар”-аас шинэчлэн боловсруулсан “Хаягийн зураг”-т үндэслэж гаргасан ба зурагт хаяг, нэгж талбар, барилга, байшингийн зураглал дүрслэгдсэн.
“Хаягийн зураг”-т дүрслэгдсэн сууцыг нийтийн зориулалттай орон сууцны байшин, орон сууцнаас бусад төрлийн сууц, зуслангийн сууц, сууцны бус байшин, барилга гэсэн үндсэн 4 ангиллаар ангилан ялгаж, “Хаягийн зураг”-т дүрслэгдээгүй буюу шинээр баригдсан сууц, гэр сууц зэргийг зурагт нэмж тэмдэглэх байдлаар урьдчилсан бүртгэлийг хийж байшин, орон сууцны тооллогоор тоологдох нийт сууцны хүрээг урьдчилсан байдлаар гаргасан.
Тоологдох сууцны нийт тоог гаргахдаа хүн байнга амьдардаг сууцаар, тоологчид мэдээлэл болгох үүднээс дээрхээс бусад сууц, барилгыг өнгөөр ялган гаргаж тоологчийн газрын зурагт оруулав.
Урьдчилсан бүртгэлийн үр дүнд үүссэн газрын зургийг тооллогын асуулгатай холбон тоологч тус бүрээр нутаг дэвсгэрийг хуваарилан тооллого явуулах зөөврийн төхөөрөмж (таблет)-д суулган тооллогын мэдээллийг цуглуулсан. Тоологч интернэтгүй орчинд тооллогын мэдээллийг цуглуулж, заасан хугацаанд түр товчооны байранд очиж интернэтэд холбогдон цуглуулсан мэдээллээ төв серверт дамжуулж, тооллогын явцын мэдээллийг цаг тухай бүр мэдээлж байв.
Түүнчлэн, тооллогын явцын мэдээллийг хянах цахим хяналтын программыг ArcGIS Online программаар боловсруулсан. Цахим хяналтын программаар орон зайн төвшинд болон хүснэгт хэлбэрээр мэдээллийг гаргаж хянасан.
Collector for ArcGIS программ нь сууцны төрлөөс хамааран цэг, полигон (өнцөг бүхий дүрс)-оор ялган ангилах, тухайн сууцны байршлыг орон зайн төвшинд тодорхойлох, онлайнаар хянах зэрэг олон давуу талуудтай байв. Түүнчлэн тоологч мэдээлэл цуглуулалтаар явж байх үед гар зураг дүрслэгдээгүй хүн байнга амьдардаг сууцыг нэмж оруулах боломжоор хангаж өгсөн.
Тооллогын мэдээллийг цуглуулахдаа Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас хаягжуулалтын шинэчилсэн аргачлалын дагуу хийгдсэн хаягийн зургийг суурь болгон сууцны зориулалттай бүх байшин, орон сууцыг тоолсон.
Тоологч тооллогын үндсэн нэгжүүд болох бүх төрлийн гэр, сууцны тусдаа байшин, бие даасан тохилог сууц, нийтийн байрны мэдээллийг тухайн сууцанд амьдарч буй өрхийн сууцны талаарх мэдээллийг өгөх чадвартай аль нэг гишүүнээс асууж тоолсон бол нийтийн зориулалттай орон сууцны байшингийн мэдээллийг тухайн сууцыг хариуцан ажилладаг орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, сууц өмчлөгчдийн холбооноос асууж тоолсон.
Мэдээлэл боловсруулалт
“Статистикийн тухай” хууль, “Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай” хууль, статистикийн салбарын мэдээллийн аюулгүй байдлын журам, тооллого, түүвэр судалгааны анхдагч мэдээллийг хэрэглэгчдэд ашиглуулах түр журам зэрэг баримт бичгүүд нь тооллогын мэдээлэл боловсруулах эрх зүйн үндсийг бүрдүүлдэг.
Байшин, орон сууцны тооллогын мэдээлэл цуглуулалтад олон улсын газар зүйн мэдээллийн системийн программ хангамж нийлүүлэгч ESRI компанийн судалгаанд зориулагдсан Collector for ArcGIS болон Survey123 программуудыг хослуулан ашигласан.
Collector for ArcGIS Desktop программаар баг, хорооны түр товчоо нь тооллого явагдахаас өмнө тооллогод хамрагдах нэгжийн хаягийн зурагт дүрслэгдсэн бүх барилга, объектыг сууцны зориулалттай, сууцны бус зориулалттай, мөн сууцны зориулалттай барилга, объектыг сууцны төрөл, мөн хүн байнга амьдардаг, улирлын чанартай амьдардаг гэж тус тус ангилсан. Хаягийн зурагт дүрслэгдсэн бүх барилга, объектыг ангилж бүртгэсний дараа хаягийн зурагт дүрслэгдээгүй сууцны зориулалттай барилгын полигон, гэр сууцны цэгийг хаягийн зурагт тэмдэглэж, мөн хүн байнга амьдардаг, улирлын чанартай амьдардаг гэж ангилсан. Тооллогод хамрагдах сууцны нэгжүүдийг ангилах, тооллогын хүрээг тодорхойлох, тоолох үед сууцыг орхигдуулахгүй, давхардуулахгүй байх, тооллогын үеийн төлөвлөлт зохион байгуулалт хийсэн. Энэхүү ажил нь мэдээлэл цуглуулалтын цаг хугацаа, зардлыг хэмнэсэн төдийгүй үндсэн тооллогын зохион байгуулалтыг сайжруулсан. Ингэснээр тооллого явуулах үндсэн хүрээ буюу хаягийн жагсаалт үүсгэсэн юм. Харин айл, өрх байнга амьдардаг сууц тоологчийг очиход эзгүй байгаа тохиолдолд тооллогын хугацаанд дахин тоологч очиж мэдээлэл цуглуулсан. Урьдчилсан бүртгэлийн хяналт мониторингийг аймаг, нийслэлээр хийж гүйцэтгүүлсэн.
Байшин, орон сууцны 2019 оны болон Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын бүхий л үе шатад эдгээр программ хангамжуудыг ашиглах боломжийг ESRI компани болон ESRI компанийн Монгол дахь дистрибьютер Монмап компани олгосон юм.
Тооллогын ажилд ESRI болон Монмап компанийн хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой байсныг онцлон тэмдэглэх нь зүйтэй.
Тооллогын мэдээллийг таблет төхөөрөмжид суурилан цуглуулж байгаа учраас тооллогын мэдээлэл цуглуулах программд асуулт хоорондын уялдаа, үсрэлт, дээд, доод хязгаар зэрэг шалгалтын хэсгийг сайтар оруулж өгсөн нь тоологчийн алдаа гаргах эрсдэлийг бууруулж, тооллогын мэдээлэл нэгтгэх хугацааг багасгаж өгсөн.
Тооллогын мэдээлэл цуглуулалт явагдаж дууссаны дараа мэдээллийг шалгаж, тооллогын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, боловсруулахад статистикийн шинжилгээний SPSS 26 программ болон газар зүйн мэдээллийн системийн ArcGIS 10.5 программыг тус тус ашиглав.
Газарзүйн мэдээллийн системийн программуудыг мэдээлэл цуглуулалтад ашигласнаар тооллогын үр дүнг хэрэглэгчдэд илүү ойлгомжтой хүргэхээс гадна орон зайн төвшинд сэдэвчилсэн газрын зургууд, аппликейшн хийх боломж бүрдсэн.