DDI-MN-NSO-HSES-2017-v0.1
ӨНЭЗС 2017
| Нэр | Улсын код |
|---|---|
| MNG | Mongolia |
Sample Frame, Households [sf/hh]
Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа /ӨНЭЗС/ нь хүн амын амьжиргааны түвшин, ядуурлын байдлыг тодорхойлохоос гадна өрхийн орлого, зарлагыг тооцох, хэрэглээний үнийн индекст ашигладаг сагс болон жинг шинэчлэх, ДНБ-ийг хэрэглээний аргаар тооцоход шаардлагатай мэдээлэл гаргах зорилготой улсын хэмжээний судалгаа юм. ӨНЭЗС-г ҮСХ-ны даргын 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01/153 тоот тушаалаар батлагдсан судалгааны үзэл баримтлалын дагуу хураангуй болон дэлгэрэнгүй хэлбэрээр тогтмол зохион байгуулан явуулж байна. Энэхүү 2017 оны судалгаа нь өрхийн орлого, зарлага, хэрэглээний үзүүлэлтүүдийг шинэчлэх зорилтыг хангахуйц дэлгэрэнгүй хэлбэрээр зохион байгуулагдсан.
Sample survey data [ssd]
Өрх, өрхийн гишүүд
Хувилбар 1.0
Монгол улсын хэмжээнд судалгаанд 21 аймгийн 305 сумын 735 баг, Улаанбаатар хотын 9 дүүргийн 151 хороо хамрагдсан.
| Нэр | Харьяалал |
|---|---|
| Үндэсний статистикийн хороо | Улсын Их Хурал |
Судалгааны эх олонлог нь Монгол Улсын нийт өрх, хүн бол “Хүн ам, өрхийн мэдээллийн сан” дахь нийт өрхийн жагсаалтыг түүврийн хүрээ болгон ашигласан.
Судалгааны үр дүнг үндэсний түвшинд, түүний дотор хот, хөдөө, бүс (Баруун, Хангай, Төв, Зүүн, Улаанбаатар), суурьшлаар (нийслэл, аймгийн төв, сумын төв, хөдөө нутаг) тооцоход төлөөлөх чадвартай байхаар түүврийн хэмжээг 11232 өрх байхаар тогтоосон. Өрхүүдийг сонгохдоо 2 шатат магадлалт түүврийн аргыг ашигласан ба түүврийн анхан шатны нэгж /ТАШН/ нь Улаанбаатарт хэсэг, аймгийн төв болон хөдөөд баг бөгөөд нийт 1248 ТАШН-ийг бүтэн жилийн туршид хамруулсан. 1 дүгээр шатанд Улаанбаатар хотод 360 ТАШН, аймаг тус бүрээс Аймгийн төвүүдэд 12 ТАШН (Дархан-Уул аймагт 24 ТАШН, Орхон аймагт 24 ТАШН, Говьсүмбэрт 0 ТАШН), харин Хөдөөд хүн амын тоонд пропорциональ магадлалаар 12-60 ТАШН түүвэрлэн авсан ба 2-р шатанд ТАШН бүрээс энгийн санамсаргүй түүврийн аргаар Улаанбаатар, аймгийн төвд 10 өрх, хөдөөд 8 өрхийг сонгосон. Түүврийн хуваарилалтыг хийхдээ үр дүнг суурьшлаар гаргах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор сонгогдох өрхийн тоог эх олонлогийн өрхийн тоонд пропорционалаар хуваарилсан.
Судалгааны боловсруулалт хийхдээ түүврийн жин ашигласан. Уг жинг түүврийн стратегийг ашиглан сонголтын магадлалтай нь урвуугаар авч өрх бүрд оноолоо.
| Эхлэх | Дуусах | Цикл |
|---|---|---|
| 2017-01-01 | 2017-12-31 | Сар бүр |
| Эхлэх | Дуусах | Цикл |
|---|---|---|
| 2017-01-01 | 2017-12-31 | Сар бүр |
Мэдээлэл цуглуулах ажилтан: Судалгааны мэдээлэл цуглуулах ажилтан нь ҮСХ-оос тусгайлан зохион байгуулсан сургалтанд хамрагдаж судалгааны асуулгыг хэрхэн цуглуулах арга аргачлал, ойлголт, мэдээлэл цуглуулах техник, технологийн чадвар эзэмшиж, шалгалтанд тэнцэж сонгогдсон гэрээт ажилтан байна. 2017 оны судалгаанд мэдээлэл цуглуулах үүрэг бүхий 22 ахлагч, 3 хянагч, 76 судлаач ажилласан.
Мэдээлэл цуглуулах урсгал: Судалгааны ажилтан болох судлаач нь сонгогдсон өрхүүдээр орж ярилцлага хийх, өдрийн тэмдэглэл хөтлүүлэх замаар Улаанбаатар хот, аймгийн төвийн өрхүүдэд сарын туршид 4 удаа, сумын төв хөдөөд 1-ээс 2 удаа очиж мэдээллээ цуглуулж авсан. Судлаач мэдээллийг Үндэсний статистикийн хорооны судлаачийн мэдээлэл байрших серверт сарын бүрийн 2/3 дотор, нийслэл/аймгийн статистикийн хэлтэс/ газар Үндэсний статистикийн хорооны ахлагчийн мэдээлэл байрших серверт сар бүрийн 5/8-ны дотор дамжуулсан.
Судалгааны асуулга боловсруулах, мэдээллийг шивэх програм зохиох бэлтгэх, шивэгдсэн мэдээллийг хүлээн авах, хянах, засварлах, боловсруулах, нэгдсэн үр дүнг гарган авах ажлуудыг ҮСХ-нд, харин өрхөөс ярилцлага авах, цуглуулсан мэдээллийг зааврын дагуу шалгаж, кодлон таблетанд шивж оруулах, ҮСХ-нд дамжуулах ажлуудыг нийслэл, аймгийн газар, хэлтсийн судалгааны баг хариуцан гүйцэтгэсэн.
ӨНЭЗС-ны мэдээллийг таблетанд шивж оруулахдаа мэдээлэл боловсруулалтын CSPro 7.0 програмыг ашигласан. Мэдээллийн чанарыг баталгаажуулахын тулд мэдээллийн иж бүрдэл, бодит байдалд шалгалт хийж алдаатай мэдээллийг аймгуудаас эргэж тодруулан, холбогдох засварыг үндсэн баазад тусган, мэдээллийн санг эцэслэсэн. Мэдээллийн сангаас үр дүнг нэгтгэн холбогдох хүснэгтүүдийг STATA 14.0 програм ашиглан боловсруулсан.
| Нэр | Харьяалал | И-мэйл |
|---|---|---|
| Myagmarkhand | SPD | myagmarkhand@nso.mn |
National
| Нэр | Харьяалал | И-мэйл |
|---|---|---|
| Undral | Хүн ам, нийгмийн статистикийн газар, Өрхийн орлого, зарлагын судалгааны алба | undral@nso.mn |
DDI-MN-NSO-HSES-2017-v0.1
| Нэр | Товчилсон үг | Харьяалал | Үүрэг |
|---|---|---|---|
| Үндэсний Статистикийн Хороо | ҮСХ | УИХ | Баримтжуулалт хийсэн |
2018-09-04
Хувилбар 1.0