DDI-MN-NSO-HSES-2016-v0.1
ӨНЭЗС 2016
| Нэр | Улсын код |
|---|---|
| Монгол Улс | Mongolia |
Sample Frame, Households [sf/hh]
Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа /ӨНЭЗС/ нь хүн амын амьжиргааны түвшин, ядуурлын байдлыг тодорхойлохоос гадна өрхийн орлого, зарлагыг тооцох, хэрэглээний үнийн индекст ашигладаг сагс болон жинг шинэчлэх, ДНБ-ийг хэрэглээний аргаар тооцоход шаардлагатай мэдээлэл гаргах зорилготой улсын хэмжээний судалгаа юм. ӨНЭЗС-г ҮСХ-ны даргын 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01/153 тоот тушаалаар батлагдсан судалгааны үзэл баримтлалын дагуу хураангуй болон дэлгэрэнгүй хэлбэрээр тогтмол зохион байгуулан явуулж байна. Энэхүү 2016 оны судалгаа нь өрхийн орлого, зарлага, хэрэглээний үзүүлэлтүүдийг шинэчлэх зорилтыг хангахуйц дэлгэрэнгүй хэлбэрээр зохион байгуулагдсан.
Sample survey data [ssd]
Өрх, өрхийн гишүүд
version 1.0
Монгол улс 21 аймагт хуваагддаг. Улаанбаатар хот нь Монгол улсын хамгийн том засаг захиргааны нэгж бөгөөд 9 дүүрэг, 152 хороо, 1236 хэсэгт хуваагддаг. Хэсэг бүрт ойролцоогоор 260 орчим өрх харьяалагддаг. Улаанбаатар хотоос бусад хэсэг нь аймаг, сум, багуудад хуваагддаг.
| Нэр | Харьяалал |
|---|---|
| Үндэсний Статистикийн Хороо | ҮСХ |
Судалгааны түүврийн зохиомжид Хот (Улаанбаатар, аймгийн төв), хөдөө (сумын төв, хөдөө нутаг) гэсэн бүлгийг ашигласан. Түүврийн анхан шатны нэгж (ТАШН) нь Улаанбаатарт хэсэг, аймгийн төв болон хөдөөд баг бөгөөд нийт 1836 ТАШН-ийг бүтэн жилийн туршид хамруулсан. Түүврийн хуваарилалтыг хийхдээ аймгуудын үр дүнг хооронд нь харьцуулагдахуйц байлгахын тулд тэгш хуваарилалтын аргаар хийж, ТАШН-ийг 2 шатат энгийн санамсаргүй аргаар сонгосон.
Улаанбаатар хотод 360 ТАШН, аймгийн төв бүрээс 24 ТАШН (Дархан-Уул аймагт 36 ТАШН, Орхон аймагт 60 ТАШН, Говьсүмбэрт 12 ТАШН), харин хөдөөд 48 ТАШН (Өвөрхангай 60, Хөвсгөл 60, Дархан-Уул аймагт 24, Орхон аймагт 0, Говьсүмбэрт 24 ТАШН) түүвэрлэн авсан ба Улаанбаатар хот болон аймгийн төвийн ТАШН тус бүрээс 10 өрхийг, хөдөөгийн ТАШН тус бүрээс 8 өрхийг сонгосон.
16488 өрхөөс 3600-г Улаанбаатар хотод, 5400-г аймгийн төвүүдэд, 7488-г сумын төвүүд болон хөдөө нутагт хуваариллаа. Нийт улсын хэмжээнд төлөөлөх чадвартай статистикийн мэдээ баримт тоо мэдээ цуглуулахын тулд түүвэрлэлтийн жинг ашигласан. Уг жинг түүврийн стратегийг ашиглан сонголтын магадлалтай нь урвуугаар авч өрх бүрд оноолоо.
| Эхлэх | Дуусах | Цикл |
|---|---|---|
| 2016-01-01 | 2016-12-31 | Сар бүр |
| Эхлэх | Дуусах | Цикл |
|---|---|---|
| 2016-01-01 | 2016-12-31 | Сар бүр |
Судалгааны ажилтан болох судлаач нь сонгогдсон өрхүүдээр орж ярилцлага хийх, өдрийн тэмдэглэл хөтлүүлэх замаар Улаанбаатар хот, аймгийн төвийн өрхүүдэд сарын туршид 4 удаа, сумын төв хөдөөд 1-ээс 2 удаа очиж мэдээллээ цуглуулж авсан. Мэдээлэл цуглуулах үүрэг бүхий 22 ахлагч, 3 хянагч, 92 судлаач ажилласан.
Судалгааны асуулга боловсруулах, мэдээллийг шивэх програм зохиох бэлтгэх, шивэгдсэн мэдээллийг хүлээн авах, хянах, засварлах, боловсруулах, нэгдсэн үр дүнг гарган авах ажлуудыг ҮСХ-нд, харин өрхөөс ярилцлага авах, цуглуулсан мэдээллийг зааврын дагуу шалгаж, кодлон таблетанд шивж оруулах, ҮСХ-нд дамжуулах ажлуудыг нийслэл, аймгийн газар, хэлтсийн судалгааны баг хариуцан гүйцэтгэсэн.
ӨНЭЗС-ны мэдээллийг таблетанд шивж оруулахдаа мэдээлэл боловсруулалтын CSPro 6.2 програмыг ашигласан. Мэдээллийн чанарыг баталгаажуулахын тулд мэдээллийн иж бүрдэл, бодит байдалд шалгалт хийж алдаатай мэдээллийг аймгуудаас эргэж тодруулан, холбогдох засварыг үндсэн баазад тусган мэдээллийн санг эцэслэсэн. Мэдээллийн сангаас үр дүнг нэгтгэн холбогдох хүснэгтүүдийг STATA 14 програм ашиглан боловсруулсан.
| Нэр | Харьяалал | И-мэйл |
|---|---|---|
| Мягмарханд | SPD | myagmarkhand@nso.mn |
Үндэсний Статистикийн Хороо
| Нэр | Харьяалал | И-мэйл |
|---|---|---|
| Ундрал | ХАНСГ | undral@nso.mn |
DDI-MN-NSO-HSES-2016-v0.1
| Нэр | Товчилсон үг | Харьяалал | Үүрэг |
|---|---|---|---|
| Үндэсний Статистикийн Хороо | ҮСХ | УИХ | Баримтжуулалт хийсэн. |
2017-08-09
Version 1.0