Site Logo
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО
  • НҮҮР
  • Нэвтрэх
    Нэвтрэх
English
central

ӨНЭЗС 2014

Mongolia, 2014
Анхдагч мэдээлэл авах
Судалгааны дугаар
DDI-MN-NSO-HSES-2014-v0.1
Судалгаа
Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа
Мета мэдээлэл
DDI/XML JSON
Үүссэн огноо
2025-09-03
Сүүлд шинэчилсэн огноо
2025-09-03
Хандалтын тоо
18683
Татагдсан тоо
25
  • Судалгааны тайлбар
  • Мэдээллийн толь
  • Холбоотой материалууд
  • Анхдагч мэдээлэл авах
  • Тодорхойлолт
  • Хувилбар
  • Хүрээ
  • Түүвэрлэлт
  • Мэдээлэл цуглуулалт
  • Мэдээлэл боловсруулалт
  • Мета мэдээллийн боловсруулалт
  • Тодорхойлолт

    Судалгааны дугаар

    DDI-MN-NSO-HSES-2014-v0.1

    Гарчиг

    ӨНЭЗС 2014

    Улс
    Нэр Улсын код
    Mongolia MNG
    Хураангуй

    Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа /ӨНЭЗС/ нь хүн амын амьжиргааны түвшин, ядуурлын байдлыг тодорхойлохоос гадна өрхийн орлого, зарлагыг тооцох, хэрэглээний үнийн индекст ашигладаг сагс болон жинг шинэчлэх, ДНБ-ийг хэрэглээний аргаар тооцоход шаардлагатай мэдээлэл гаргах зорилготой улсын хэмжээний судалгаа юм. ӨНЭЗС-г ҮСХ-ны даргын 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01/153 тоот тушаалаар батлагдсан судалгааны үзэл баримтлалын дагуу хураангуй болон дэлгэрэнгүй хэлбэрээр тогтмол зохион байгуулан явуулж байна. Энэхүү 2014 оны судалгаа нь өрхийн орлого, зарлага, хэрэглээний үзүүлэлтүүдийг шинэчлэх зорилтыг хангахуйц дэлгэрэнгүй хэлбэрээр зохион байгуулагдсан.

    Судалгааны нэгж

    өрх, өрхийн гишүүд

    Хувилбар

    Хувилбарын тайлбар

    Хувилбар 1.0

    Хүрээ

    Тэмдэглэл

    Монгол улс 21 аймагт хуваагддаг. Улаанбаатар хот нь Монгол улсын хамгийн том засаг захиргааны нэгж бөгөөд 9 дүүрэг, 152 хороо, 1236 хэсэгт хуваагддаг. Хэсэг бүрт ойролцоогоор 260 орчим өрх харьяалагддаг. Улаанбаатар хотоос бусад хэсэг нь аймаг, сум, багуудад хуваагддаг.

    Түүвэрлэлт

    Түүвэрлэлт

    Судалгааны түүврийн зохиомжид Хот (Улаанбаатар, аймгийн төв), хөдөө (сумын төв, хөдөө нутаг) гэсэн бүлгийг ашигласан. Түүврийн анхан шатны нэгж /ТАШН/ нь Улаанбаатарт хэсэг, аймгийн төв болон хөдөөд баг бөгөөд нийт 1800 ТАШН-ийг бүтэн жилийн туршид хамруулсан. Түүврийн хуваарилалтыг хийхдээ аймгуудын үр дүнг хооронд нь харьцуулагдахуйц байлгахын тулд тэгш хуваарилалтын аргаар хийж, ТАШН-ийг 2 шатат энгийн санамсаргүй аргаар хийсэн.
    Улаанбаатар хотод 360 ТАШН, аймаг тус бүрээс Аймгийн төвүүдэд 24 ТАШН (Дархан-Уул аймагт 36 ТАШН, Орхон аймагт 60 ТАШН, Говьсүмбэрт 12 ТАШН), харин Хөдөөд 48 ТАШН (Дархан-Уул аймагт 24, Орхон аймагт 0, Говьсүмбэрт 12 ТАШН) түүвэрлэн авсан ба Улаанбаатар хот болон Аймгийн төвийн ТАШН тус бүрээс 10 өрхийг, хөдөөгийн ТАШН тус бүрээс 8 өрхийг сонгосон.
    16200 өрхөөс 3600-г Улаанбаатар хотод, 5400-г аймгийн төвүүдэд, 7200-г сумын төвүүд болон хөдөө нутагт хуваариллаа. Нийт улсын хэмжээнд төлөөлөх чадвартай статистикийн мэдээ баримт тоо мэдээ цуглуулахын тулд түүвэрлэлтийн жинг ашигласан. Уг жинг түүврийн стратегийг ашиглан сонголтын магадлалтай нь урвуугаар авч өрх бүрд оноолоо.

    Мэдээлэл цуглуулалт

    Мэдээлэл цуглуулалтын огноо
    Эхлэх Дуусах Цикл
    2014-01-01 2014-12-31 Сар бүр
    Мэдээлэл цуглуулалтын бодлого
    • Face-to-face [f2f]
    Мэдээлэл цуглуулалтын тэмдэглэгээ

    Судалгааны ажилтан болох судлаач нь сонгогдсон өрхүүдээр орж ярилцлага хийх, өдрийн тэмдэглэл хөтлүүлэх замаар Улаанбаатар хот, аймгийн төвийн өрхүүдэд сарын туршид 4 удаа, сумын төв хөдөөд 1-ээс 2 удаа очиж мэдээллээ цуглуулж авсан. Мэдээлэл цуглуулах үүрэг бүхий 22 ахлагч, 3 хянагч, 92 судлаач ажилласан.

    Мэдээлэл боловсруулалт

    Мэдээлэл засалт

    Судалгааны асуулга боловсруулах, мэдээллийг шивэх програм зохиох бэлтгэх, шивэгдсэн мэдээллийг хүлээн авах, хянах, засварлах, боловсруулах, нэгдсэн үр дүнг гарган авах ажлуудыг ҮСХ-нд, харин өрхөөс ярилцлага авах, цуглуулсан мэдээллийг зааврын дагуу шалгаж, кодлон таблетанд шивж оруулах, ҮСХ-нд дамжуулах ажлуудыг нийслэл, аймгийн газар, хэлтсийн судалгааны баг хариуцан гүйцэтгэсэн.
    ӨНЭЗС-ны мэдээллийг таблетанд шивж оруулахдаа мэдээлэл боловсруулалтын CSPro 5.0 програмыг ашигласан. Мэдээллийн чанарыг баталгаажуулахын тулд мэдээллийн иж бүрдэл, бодит байдалд шалгалт хийж алдаатай мэдээллийг аймгуудаас эргэж тодруулан, холбогдох засварыг үндсэн баазад тусган мэдээллийн санг эцэслэсэн. Мэдээллийн сангаас үр дүнг нэгтгэн холбогдох хүснэгтүүдийг STATA 12.1 програм ашиглан боловсруулсан.

    Мета мэдээллийн боловсруулалт

    Бичиг баримтын дугаар

    DDI-MNG-NSO-MN-HSES-2014

    Боловсруулсан
    Нэр Товчилсон үг Харьяалал Үүрэг
    Үндэсний статистикийн хороо ҮСХ УИХ Баримтжуулалт хийсэн.
    Мета мэдээлэл боловсруулсан огноо

    2013-10-13

    Мета мэдээллийн хувилбар

    Бичиг баримтын хувилбар

    Хувилбар 1.0

    Каталог руу буцах
    МИКРО МЭДЭЭЛЛИЙН САН

    © Үндэсний Статистикийн Хороо, Бүх эрх хуулиар хамгаалагдсан.