DDI-MNG-NSO-MN-HSES-2013
ӨНЭЗС 2013
Үндэсний статистикийн хороо
| Нэр | Улсын код |
|---|---|
| Монгол улс | Мон |
Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа /ӨНЭЗС/ нь хүн амын амьжиргааны түвшин, ядуурлын байдлыг тодорхойлохоос гадна өрхийн орлого, зарлагыг тооцох, хэрэглээний үнийн индекст ашигладаг сагс болон жинг шинэчлэх, ДНБ-ийг хэрэглээний аргаар тооцоход шаардлагатай мэдээлэл гаргах зорилготой улсын хэмжээний судалгаа юм. ӨНЭЗС-г ҮСХ-ны даргын 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01/153 тоот тушаалаар батлагдсан судалгааны үзэл баримтлалын дагуу хураангуй болон дэлгэрэнгүй хэлбэрээр тогтмол зохион байгуулан явуулж байна. Энэхүү 2013 оны судалгаа нь өрхийн орлого, зарлага, хэрэглээний үзүүлэлтүүдийг шинэчлэх зорилтыг хангахуйц хураангуй хэлбэрээр зохион байгуулагдсан.
Sample survey data [ssd]
өрх, өрхийн гиүүд
Хувилбар 1.0
2014-07-08
| Нэр | Харьяалал |
|---|---|
| Үндэсний статистикийн хороо | УИХ |
ӨНЭЗС нь өрхөд суурилсан судалгаа учир түүврийн нэгж нь өрх байна. Судалгааны зохиомжид Улаанбаатар, аймгийн төвүүд, хөдөө орон нутаг болон сумын төвүүд гэсэн гурван бүлгийг ашигласан. Мөн Улаанбаатар хотод түүврийг дүүрэг, хороодоор харин хөдөөд аймгуудаар хуваарилсан. Аймгийн төв бүр нэг дэд бүлэг юм. Энэ сонголтын стратеги нь бүлэг тус бүрд өөр байсан буюу хотод хоёр үе шаттай хөдөөд гурван үе шаттай хэрэгжүүлсэн. Улаанбаатар хотод эхээд 360 хэсэг, хэсэг тус бүрээс 10 өрх сонгосон. Аймгийн төвүүдэд эхлээд 12 эсвэл 24 баг сонгож баг тус бүрээс 10 өрх сонгож авсан. Хөдөөд эхлээд 52 сум сонгож сум тус бүрээсээ 12 баг, баг тус бүрээсээ 8 өрх сонгосон. Нийт 1248 түүврийн анхан шатны нэгж буюу кластерийг (хэсэг, баг эсвэл сум) хэмжээтэй нь пропорциональ магадлалаар сонгосон бөгөөд судалгааны мэдээлэл цуглуулах 12 сарын хугацаанд нь санамсаргүйгээр хуваарилсан. Ингэснээр судалгаагаар сар бүр 104 түүврийн анхан шатны нэгжээс бүрдэх санамсаргүй дэд түүврээс мэдээлэл цуглуулсан болно. Нийт улсын хэмжээнд төлөөлөх чадвартай статистикийн мэдээ баримт тоо мэдээ цуглуулахын тулд түүвэрлэлтийн жинг ашигласан. Уг жинг түүврийн стратегийг ашиглан сонголтын магадлалтай нь урвуугаар авч өрх бүрд оноолоо. 11232 өрхөөс 3600-г Улаанбаатар хотод, 2640-ийг аймгийн төвүүдэд, 4992-ыг сумын төвүүд болон хөдөө нутагт хуваариллаа.
| Эхлэх | Дуусах | Цикл |
|---|---|---|
| 2013-01-01 | 2013-12-31 | Сар бүр |
Судалгааны ажилтан болох судлаач нь сонгогдсон өрхүүдээр орж ярилцлага хийх, өдрийн тэмдэглэл хөтлүүлэх замаар Улаанбаатар хот, аймгийн төвийн өрхүүдэд сарын туршид 4 удаа, сумын төв хөдөөд 1-ээс 2 удаа очиж мэдээллээ цуглуулж авсан. Мэдээлэл цуглуулах үүрэг бүхий 21 ахлагч, 3 хянагч, 75 судлаач, 22 шивэгч ажилласан.
Судалгааны асуулга боловсруулах, мэдээллийг шивэх програм зохиох бэлтгэх, шивэгдсэн мэдээллийг хүлээн авах, хянах, засварлах, боловсруулах, нэгдсэн үр дүнг гарган авах ажлуудыг ҮСХ-нд, харин өрхөөс ярилцлага авах авч, цуглуулсан мэдээллийг зааврын дагуу шалгаж, кодлон компьютерт шивж оруулах, ҮСХ-нд дамжуулах ажлуудыг нийслэл, аймгийн газар, хэлтсийн судалгааны баг хариуцан гүйцэтгэсэн.
ӨНЭЗС-ны мэдээллийг компьютерт шивж оруулахдаа мэдээлэл боловсруулалтын CSPro 5.0 програмыг ашигласан. Мэдээллийн чанарыг баталгаажуулахын тулд мэдээллийн иж бүрдэл, бодит байдалд шалгалт хийж алдаатай мэдээллийг аймгуудаас эргэж тодруулан, холбогдох засварыг үндсэн баазад тусган мэдээллийн санг эцэслэсэн. Мэдээллийн сангаас үр дүнг нэгтгэн холбогдох хүснэгтүүдийг STATA 12.0 програм ашиглан боловсруулсан.
DDI-MNG-NSO-MN-HSES-2013
| Нэр | Товчилсон үг | Харьяалал | Үүрэг |
|---|---|---|---|
| Үндэсний статистикийн хороо | ҮСХ | УИХ | Баримтжуулалт хийсэн. |
2014-10-13
Хувилбар 1.0