DDI-MNG-NCPH-HTUS-2010-v1.0
Монголын хүн амын хоол тэжээлийн байдал - 2010
| Нэр | Улсын код |
|---|---|
| Монгол улс | MNG |
sample survey data (SSD)
“Монголын хүн амын хоол тэжээлийн байдал - 2010”
Судалгааг дараах зорилтын хүрээнд зохион байгуулсан болно. Үүнд:
• Бага насны хүүхдийн хооллолтын байдлыг үнэлж, тэдний дундах уураг илчлэг болон бичил тэжээлийн дутал (цус багадалт, төмөр, А болон Д аминдэм дутал)-ын тархалтын түвшинг тогтоох;
• Төрөх насны (15-49) эмэгтэйчүүдийн хоол тэжээл, баяжуулсан хүнсний талаарх мэдлэг, хооллолт, бичил тэжээлийн хангамжийн байдалд үнэлгээ өгч, цус багадалт, төмөр, Д аминдэм дутлын тархалтын түвшинг тогтоох;
• Жирэмсэн эмэгтэйчүүдийн цус багадалт, иод дутлын эмгэгийн тархалтын түвшинг тогтоох;
• Сургуулийн насны хүүхдийн дунд иод дутлын эмгэгийн тархалтын түвшинг тогтоох;
• Өрхийн иоджуулсан давс, баяжуулсан гурилын хэрэглээний өнөөгийн байдалд үнэлгээ өгөх;
• Хүн амын хоол тэжээлийн байдлыг сайжруулах чиглэлээр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний чиг хандлагыг тодорхойлох
NNS IV last approved Mongolian version
Өрхийн гишүүд
• 0-4 насны хүүхэд
• 7-11 насны хүүхэд
• 15-49 насны эмэгтэйчүүд
• Жирэмсэн эмэгтэйчүүд
Хувилбар 1.0: Үндсэн үр дүнгийн тайлан гаргахад ашигласан засварлагдсан мэдээллийн сан
2014-05-20
“Монголын хүн амын хоол тэжээлийн байдал 2010” судалгаа нь Монгол Улсыг бүхэлд нь хамарсан үндэсний хэмжээний, хот, хөдөө, бүс (баруун, хангай, төв, зүүн, Улаанбаатар)-ийн хэмжээнд зохион байгуулагдсан юм.
Өрхөд байнга оршин суудаг хүмүүс өрхийн асуулгад хамрагдсан бөгөөд ганцаарчилсан ярилцлагад 15-49 насны эмэгтэй, 5 хүртэлх насны хүүхдийн асрамжлагч, 7-11 насны хүүхэд хамрагдсан болно.
| Нэр | Харьяалал |
|---|---|
| Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн | НЭМХ |
| Нэр | Харьяалал | Үүрэг |
|---|---|---|
| Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн | НЭМХ | Судалгаа явуулах |
| Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан | НҮБ-ын Хүүхдийн сан | Зөвлөх |
| Дэлхийн эрүүл мэндийн байгууллага | ДЭМБ | Зөвлөх |
| Нэр | Товчилсон үг | Үүрэг |
|---|---|---|
| Дэлхийн эрүүл мэндийн байгууллага | ДЭМБ | Санхүүжүүлэгч |
| Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан | НҮБ-ын Хүүхдийн сан | Санхүүжүүлэгч |
Нэг агшны энэхүү судалгааг Монгол Улс (МУ)-ын эдийн зэсгийн 4 бүсийн 21 аймаг, Улаанбаатар хотыг хамруулан зохион байгуулсан. Судалгаанд хамрагдах өрхийг сонгохдоо орон нутгийн засаг захиргааны нэгжээс ирүүлсэн өрхийн шинэчилсэн бүртгэлд тулгуурлан санамсаргүй түүврийн аргаар сонгосон. Эдийн засгийн 4 бүс, Улаанбаатар хотоос тус бүр 400, нийт 2000 өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгож тухайн өрхөд амьдарч буй хоол тэжээлийн дуталд өртөмтгий бүлгийн хүн амыг судалгаанд хамруулсан. Ингэхдээ хоол тэжээлийн дуталд өртөмтгий, эрсдэлт бүлэг болох бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, төрөх насны эмэгтэйчүүдийн хоол тэжээлийн байдлаар тухайн орны нийт хүн амын хоол тэжээлийн байдлыг үнэлдэг олон улсын аргачлалыг баримталсан юм. Түүнчлэн хүн амын дундах иод дутлын эмгэгийн тархалтын түвшинг тогтоохдоо иодын дуталд өртөмтгий байдал, хүртээмж зэргийг харгалзан 7-11 насны сургуулийн хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдийг хүн амын төлөөлөл болгон сонгон судалдаг олон улсын аргачлалыг ашигласан болно.
Судалгааны түүврийн нэгжийг сонгохдоо олон шатлалт бүлгээр, санамсаргүй түүвэрлэх аргыг ашигласан. Эдийн засгийн 4 бүс болон Улаанбаатар хотоос “Хүүхэд хөгжил -2010” судалгаанд сонгогдсон 420 түүврийн нэгжээс 125 түүврийн нэгжийг сонгож (Хүснэгт 1) авсан. Түүврийн нэгж нь орон нутагт баг, Улаанбаатар хотод хорооны хэсэг (бүс нутаг бүрээс 25 түүврийн нэгж) байв. Сонгогдсон нэгж бүрийн нийт өрхийн жагсаалтаас судалгаанд хамрагдах 25 өрхийг санамсаргүйгээр сонгон судалгаанд хамруулсан юм.
Судалгааны асуулгыг боловсруулахдаа судалгааны зорилго, хамрах хүрээг харгалзан НҮБХС-гийн Зөвлөхийн зөвлөмж, олон улсын байгууллагын стандарт асуулга болон санхүүжүүлэгч байгууллагын санал зэргийг харгалзан тусгасан юм. Асуулга, түүнд орох асуулт болон үзүүлэлтийг боловсруулахдаа өмнөх судалгаа болон олон улсын түвшинд харьцуулагдах шинж чанарыг хадгалах зарчмыг баримталсан болно. Тухайлбал, 5 хүртэлх насны хүүхдийн хооллолтын байдлыг үнэлэх асуултуудыг ДЭМБ-ын зөвлөмж болгосон нялхасын хооллолтын стандарт үзүүлэлтыг тооцох зарчимд тулгуурлан боловсруулсан. Түүнчлэн иод дутал, иоджуулсан давсны талаарх хүн амын мэдлэгийг үнэлэхдээ “International counsul for the control of iodine deficiency disorder” олон улсын байгууллагын стандарт асуултыг ашигласан. Мөн НҮБХС-гийн мэргэжилтний саналаар жирэмслэлтэд бэлтгэх асуудлаарх төрөх насны эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүдийн мэдлэг, хандлагыг үнэлэх асуултыг боловсруулж, ашигласан болно. Ийнхүү хоол тэжээлийн үндэсний IV судалгаанд дараах 5 төрлийн асуулгыг ашиглан мэдээлэл цуглуулсан юм. Үүнд:
“Монголын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний IV судалгааны асуулгын эх хувилбарыг хавсралтаар хүргүүлэв.
| Эхлэх | Дуусах |
|---|---|
| 2010-07-19 | 2010-09-25 |
| Нэр | Харьяалал | Товчилсон үг |
|---|---|---|
| Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн | ЭМЯ | НЭМХ |
Хоол тэжээлийн үндэсний IV судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг 21 аймгийн орон нутгийн засаг захиргааны нэгж, Эрүүл мэндийн газар, Дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүдтэй хамтран НЭМХ-гийн Хоол судлалын төв удирдан зохион байгуулсан. Мэдээлэл цуглуулах ажлыг 5 хүний бүрэлдэхүүнтэй 8 баг хийж гүйцэтгэсэн болно. Судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг 2010 оны 7 сарын 19-өөс 9 сарын 25-ны хооронд зохион байгуулсан.
Судалгааны мэдээлэл цуглуулах ажлын үр дүнд 706 бага насны хүүхэд, 7-11 насны 1207 хүүхэд, 975 жирэмсэн эмэгтэйчүүд, 1488 төрөх насны эмэгтэйчүүдээс эрүүл мэнд, хоол тэжээл, бага насны хүүхдийн хооллолт, гэр бүл төлөвлөлт ба жирэмслэлтэд бэлтгэх, баяжуулсан хүнсний хэрэглээний талаар судалгаа авсан болно. Түүнчлэн судалгаанд хамрагдсан 988 өрхийн баяжуулсан хүнс (иоджуулсан давс, баяжуулсан гурил)-ний хэрэглээг үнэлэхэд шаардлагатай зарим мэдээллийг асуумжийн аргаар цуглуулж, баяжуулсан гурил, иоджуулсан давсны хэрэглээг лабораторийн шинжилгээний аргаар үнэлэх зорилгоор дээж цуглуулсан юм.
Судалгааны мэдээлэл нь асуулга судалгааны мэдээлэл, бие махбодын хэмжилт, лабораторийн шинжилгээний дүн гэсэн 3 хэсгээс бүрдсэн. Бүх мэдээллийг EpiData 3.1 програм ашиглан компьютерийн мэдээллийн баазад шивж оруулсан. EpiData 3.1 программын мэдээллийг давтан шивэлтээр шалгаж, алдааг засварлан баталгаажуулсны эцэст SPSS PASW Statistics 18 программыг ашиглан судалгааны мэдээллийн нэгдсэн сан үүсгэсэн. Статистикийн боловсруулалтын программд оруулсан мэдээлэлд хязгаарын болон утгын цэвэрлэгээг хийсэн болно.
Судалгааны мэдээллийн статистик боловсруулалтыг SPSS програмын PASW Statistics 18 хувилбар, EPI INFO 2000 программ, WHO Anthro программыг ашиглан хийсэн. Давтамжийн хуваарьлалтын үр дүн, үзүүлэлтийн дундаж утгыг 95 хувийн магадлалтай байхаар тооцон статистик тайлбарыг хийв. Судалгааны бүх үзүүлэлтийн үр дүнг бүс нутгаар харьцуулан жишиж, баталгаажуулсан юм. Мөн тархалтын хувь болон дундаж утгын статистик ач холбогдол бүхий ялгааг 95 хувийн итгэх муж (ИМ - Итгэх муж), р утгаар үнэлж, дүгнэлт өгсөн.
Судалгааны мэдээлэлд боловсруулалт хийхдээ МУ-ын эдийн засгийн 4 бүс, Улаанбаатар хотын нийт өрх, хүн амын тоонд харьцуулан жинлэлт хийсэн. Иймд уг судалгааны тайлан дахь бүх үр дүн зөвхөн судалгаанд хамрагдсан хязгаарлагдмал тооны хүмүүсийн хүрээнд бус нийт өрх, хүн амын хүрээнд жинлэж гаргасан үзүүлэлт юм.
| Нэр | Харьяалал |
|---|---|
| Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн | НЭМХ |
Nutritional Status of Population of Mongolia 2000: Second National Nutrition Survey. MOH
Mongolia, UNICEF, NRC/PHI; Ulaanbaatar, 1999.
2. Final Report of a Survey Assessing the Nutritional Consequences of the Dzud in Mongolia,
January 2003. NRC, WHO, UNICEF, CDC; Ulaanbaatar and Atlanta, 2003.
3. Nutritional Status of Mongolian Children and Women: 3d National Nutrition Survey Report.
NRC, UNICEF, and MOH Mongolia; Ulaanbaatar, 2004-2006.
4. Child and Development 2005 Survey (Multiple Indicator Cluster Survey 3: Final Report. Mongolia
NSO, UNICEF; Ulaanbaatar, 2007.
5. Physical Status: The Uses and Interpretation of Anthropometry: Report of a WHO Expert
Committee (WHO Technical Report Series 854). World Health Organization, Geneva, 1995.
6. WHO/UNICEF/UNU. Iron deficiency anaemia: assessment, prevention, and control. Geneva,
World Health Organization, 2001.
7. Assessing the iron status of populations: including literature reviews : report of a Joint World
Health Organization/Centers for Disease Control and Prevention Technical Consultation on the
Assessment of Iron Status at the Population Level, Geneva, Switzerland, 6–8 April 2004. – 2nd
ed.
8. Assessment of iodine deficiency disorders and monitoring their elimination: A guide for
programme managers, 3d ed. WHO, UNICEF, ICCIDD. WHO, Geneva, 2007.
9. Manual for Wheat Flour Fortification with Iron Part 3: Analytical methods for monitoring
wheat flour fortification with iron. USAID/Most Project, 2000. (available at www.mostproject.
org/PDF/3.pdf)
10. Dibley MJ, Goldsby JB, Staehling NW, Trowbridge FL. Development of normalized curves for
the international growth reference: historical and technical considerations. Am Journal of
Clinical Nutrition l987; 46:736-48.
11. de Onis M, Onyango AW. WHO child growth standards. Lancet 2008; 371(9608):204.
12. Shetty P, James W: Body mass index: a measure of chronic energy deficiency in adults. Food
and Nutrition Paper No. 56. Rome: Food and Agriculture Organization of the United Nations,
1994
13. WHO/UNICEF/UNU. Iron deficiency anaemia: assessment, prevention, and control. Geneva,
World Health Organization, 2001.
14. Sullivan KM, Mei Z, Grummer-Strawn L, Parvanta I. Haemoglobin adjustments to define
anaemia. Tropical Medicine and International Health 2008; 13:1267-71.
15. Assessing the Iron Status of Populations: Report of a Joint World Health Organization/Centers
for Disease Control and Prevention Technical Consultation on the Assessment of Iron Status at
the Population Level. WHO and CDC, Geneva, Switzerland, 2004.
16. Sommer A and Davidson FR. Assessment and control of vitamin A deficiency: The Annecy
Accords. Journal of Nutrition 2002; 132:2845S-2850S.
17. David Louis. Common Vitamin D Deficiency Rickets /Nestle Workshop Series,Voleme 21, pp.
107-123. 1991/
18. John M. Pettifer. Rickets as a Child Survival Issue /In: Booklets for an International Symposium
“Approaches to Preventing Diet- Related Rickets“, Dhaka, Bangladesh. November 25,2000.
pp.8-10
19. ЭМЯ, НЭМХ, НҮБХС. Монгол хүүхэд, эмэгтэйчүүдийн хоол тэжээлийн байдал. Үндэсний 3-р
судалгааны тайлан, Улаанбаатар, 2004-2006, Х. 65-66/
20. Getner JM, Glassman M.S., Coutsan D.R., Goodman D.P. Fetomaternal Vitamin D Relationship
at Term. J.Pediatr. 97, pp. 637-640.1980.
21. У.Цэрэндолгор. Монгол хүүхэд, эхчүүдийн цусан дахь Д аминдэмийн төлөв байдал, түүнд
нөлөөлөх хүчин зүйл. Улаанбаатар, 2005, х. 80-88, 127-139.
22. Phil Fischer. Etiology and Impacts of Rickets /In: Booklets for an International Symposium
“Approaches to Preventing Diet- Related Rickets“, Dhaka,Bangladesh. November 25,2000.
pp.12-17
23. Michael F.Holick. Resurrection of vitamin D deficiency and Rickets. In: J Clin Invest.
2006;116(8):2062-2072.
172
МОНГОЛЫН ХҮН АМЫН ХООЛ ТЭЖЭЭЛИЙН БАЙДАЛ
24. Vitamin D: Dosing. http/www.Mayoclinic.com/health/vitamin-d/Ns_patient-vitamind/ DSECTION
–dosing
25. USAID/AED/UCDAVIS/UNICEF/WHO. Indicators for assessing infant and child feeding practices.
Part 1 Definitions. World Health Organization, 2008.
26. Battumur D., Ouynchimeg D., Trdenebat E., Enkhtuya P., Yamada C., A study report of salt
intake and evaluation of iodine content in salt in Mongolia, 1999.
27. Tanaka T., Okamura T., Miura K., Kadowaki T., Ueshima H., and et al., Simple method to
estimate population 24 hour urinary sodium and potassium excretion using a casual urine
specimen, Journal of human hypertension, Volume 16, Number 2, pages 97-103.
28. Ian J Brown, Ioana Tzoulaki, Vanasa Candeias, Paul Elloit, Salt intake around the world:
Implication for public health. International journal of Epidemiology, Volume 38, Issue 3, pp
791-813, 2009.
29. WHO, UNICEF, ICCIDD, Assessment of iodine deficiency disorders and monitoring their
elimination, third edition, 2007.
30. UNICEF, Sustainable elimination of iodine deficiency, Progress since the 1990, May 2008.
| Нэр | Харьяалал | И-мэйл |
|---|---|---|
| Нарантуяа | CHD, MOH | khadnaraa@yahoo.com |
DDI-MNG-NCPH-ХТҮС-2010-v1.0
| Нэр | Товчилсон үг | Харьяалал | Үүрэг |
|---|---|---|---|
| Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн | НЭМХ | ЭМЯ | Судалгааг зохион байгуулах |
2014-05-20
Хувилбар 1.0