Агуулга: Энэхүү файл нь Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн (одоогийн НЭМҮТ)-гийн Эрдмийн зөвлөлийн гишүүдийн 2010 оны 5 сарын 13-ны өдөр, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Анагаах ухааны ёс зүйн хяналтын хорооны 2010 оны 6 сарын 4-ны өдрийн хурлаар тус тус хэлэлцүүлэн батлуулсан “Монголын хүн амын хоол тэжээлийн байдал 2010” үндэсний IV судалгааны “Сургуулийн хүүхэд”-ийн асуулгад багтсан мэдээллийг агуулсан болно. Тухайлбал, уг мэдээллийн бааз нь сургуулийн 7-11 насны хүүхдийн тухай ерөнхий мэдээлэл, иод дутлын эмгэг, иоджуулсан давсны талаарх мэдлэг, антропометрийн хэмжилт, шээсэн дэх иодын агууламж зэрэг мэдээллийг багтаасан юм. Энэхүү файл нь 25 хувьсагчтай.
Тохиолдлууд: 1207
Хувьсагч: 25
| Нөхцөл: | 1207 |
| Хувьсагч: | 25 |