Site Logo
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО
  • НҮҮР
  • Нэвтрэх
    Нэвтрэх
English
GBV

ЖСХС 2017

Mongolia, 2017
Анхдагч мэдээлэл авах
Судалгааны дугаар
DDI-MNG-NSO-GBV-2017
Гүйцэтгэгч
Үндэсний статистикийн хороо
Судалгаа
Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа
Мета мэдээлэл
DDI/XML JSON
Үүссэн огноо
2025-09-02
Сүүлд шинэчилсэн огноо
2025-09-02
Хандалтын тоо
43858
Татагдсан тоо
2
  • Судалгааны тайлбар
  • Мэдээллийн толь
  • Холбоотой материалууд
  • Анхдагч мэдээлэл авах
  • Тодорхойлолт
  • Гүйцэтгэгч болон түнш
  • Түүвэрлэлт
  • Судалгааны нэгж
  • Мэдээлэл цуглуулалт
  • Мэдээлэл боловсруулалт
  • Холбоо барих
  • Мета мэдээллийн боловсруулалт
  • Тодорхойлолт

    Судалгааны дугаар

    DDI-MNG-NSO-GBV-2017

    Гарчиг

    ЖСХС 2017

    Товч

    GBV

    Улс
    Нэр Улсын код
    Монгол улс MNG
    Хураангуй

    Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь газар зүйн байршил, соёл, шашин шүтлэг, нийгэм, эдийн засгийн байдлаас үл хамааран бүхий л хүрээг хамарсан дэлхий нийтийн тулгамдсан асуудал бөгөөд хүний эрхийн хамгийн түгээмэл зөрчлүүдийн нэг юм. Хүчирхийллийн улмаас эмэгтэйчүүд нийгэм, эдийн засгийн амьдралд оролцох эрхээ бүрэн эдэлж чадахгүй байна. Энэ нь бие махбод, сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, зарим тохиолдолд амь насаа алдахад хүргэдэг байна. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн цар хүрээ, шалтгаан, үр дагавар, чиг хандлага, онцлогийн талаарх ойлголт улс орнуудад хомс байгаа нь уг асуудлыг шийдэх хүчин чармайлтад саад бэрхшээлийг учруулсаар байна. Өнөөг хүртэл Монгол дахь эмэгтэйчүүдийн эсрэг, гэр бүлийн хүчирхийллийн тархалт, хэв шинжийн талаар мэдээлэл хомс байсан нь хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох бодлогын чиглэлийг тодорхойлоход шаардлагатай мэдээлэл, нотолгоог гаргаж авах бодит хэрэгцээ шаардлага байсан юм. Тоо мэдээ, мэдээлэл хангалтгүй байгаатай холбоотойгоор Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн суурин төлөөлөгчийн газар жендэрт суурилсан хүчирхийлэл, ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлэх төслийг санаачилж, 2016 онд уг төслийг хэрэгжүүлэхээр Щвейцарийн хөгжлийн агентлаг болон НҮБХАС-гийн техник, санхүүгийн дэмжлэгт үндэслэн эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн талаарх үндэсний хэмжээний судалгааг зохион байгууллаа. Энэ судалгаа нь Монгол Улсад уг сэдвээр хийсэн тоон болон чанарын анхны томоохон хэмжээний судалгаа юм.
    Судалгааны зорилго
    “Жендэрт суурилсан хүчирхийлэл” сэдэвт үндэсний хэмжээний судалгаа нь тоон болон чанарын гэсэн хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд тоон судалгаанд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд ба эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийллийн олон улсын судалгааны аргачлалыг, чанарын судалгаанд бусад орнуудын аргачлалыг авч ашиглав. Тоон болон чанарын судалгаа нь судалгааны үр дүнг харилцан нягтлах, баталгаажуулах зорилготой байлаа.
    Үндсэн зорилт:
    • Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн төрөл бүрийн хэлбэрүүд, тэдгээрийн тархалтын талаарх мэдээллийг ДЭМБын аргачлалыг ашиглан дэлхий дахинд хийсэн бусад судалгаатай харьцуулахуйц байдлаар гарган авах (мөн НҮБ-аас гаргасан эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаарх шалгуур үзүүлэлтүүд болон Тогтвортой хөгжлийн зорилтуудын 5.2.1 болон 5.2.2 дахь үзүүлэлтийг тооцох),
    • Хамтрагчийн үйлдсэн хүчирхийлэл нь эмэгтэйн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй байдал, түүнчлэн ямар үр дагавартайг үнэлж тооцох,1
    • Эмэгтэйчүүдийг хамтрагчийн зүгээс үйлдсэн хүчирхийллээс хамгаалах/эрсдэлд оруулж байгаа/болзошгүй хүчин зүйлсийг судлах,
    • Эмэгтэйчүүдэд хамтрагчаас нь учруулж буй хүчирхийллийг даван туулахад ашиглаж буй арга стратеги, үйлчилгээнүүдийг тодорхойлж, харьцуулах. Судалгаагаар эмэгтэйчүүдийн өнөөгийн болон өмнөх хамтрагчдын зүгээс үйлдсэн бие махбод, бэлгийн хүчирхийллийн мэдээллийг цуглуулахад голлон анхаарсан ч, хамтрагчийн зүгээс үйлдсэн сэтгэл зүйн хүчирхийлэл, хамтрагч бус бусад этгээдийн зүгээс үйлдсэн бие махбод, бэлгийн хүчирхийлэл түүний дотор 15 нас хүрэхээсээ өмнө бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдлыг судлав. Эдгээр мэдээллийг Монгол Улсад үндэсний болон бүс нутгийн түвшинд хот, хөдөөд насны бүлэг, боловсролын түвшин, нийгэм, эдийн засгийн статусаар ангилан цуглуулав.

    Судалгааны нэгж

    household, only woman household member

    Гүйцэтгэгч болон түнш

    Гүйцэтгэгч байгууллага
    Нэр Харьяалал
    Үндэсний статистикийн хороо ҮСХ
    Санхүүжилт
    Нэр Товчилсон үг Үүрэг
    Швейцарийн хөгжлийн агентлаг ШХА Санхүүжилт хийсэн
    НҮБ-ийн Хүн амын сан НҮБХАС Санхүүжилт хийсэн

    Түүвэрлэлт

    Түүвэрлэлт

    Түүврийн дизайн Судалгааны түүврийн дизайныг Үндэсний статистикийн хорооны Шинжилгээ судалгаа, түүврийн алба боловсруулав. Судалгаанд олон шатлалт түүврийн стратегийг ашигласан бөгөөд эхлээд зорилтот түүврийн хэмжээг 7145 өрх байхаар тооцож байв. Гэвч судалгаа нь маш эмзэг асуудлыг хөндөж байгаа учраас судалгаанд оролцогч нэгж хариулахгүй байх түвшинг хамгийн бага буюу 10.0 хувь байхаар тооцож түүврийн хэмжээг 7860 болгож нэмэгдүүлэв. Үндэсний түвшинд бодит тооцоо хийх зорилгоор түүврийн хэмжээг тогтоосон бөгөөaд ингэхдээ харьцангуй алдааны түвшинг хот, хөдөөд 10.0 хувь, аймагт 20.0 хувийн хязгаараас хэтрэхгүй байхаар тооцоолов. Судалгааны түүвэрт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийг хамруулж, түүврийн анхан шатны нэгж /ТАШН/ буюу кластераар нийслэлд дүүргийн хорооны хэсгүүд, аймагт засаг захиргааны хамгийн бага нэгж болох багийг сонгов. Судалгаагаар Улаанбаатар хотын 104 хэсэг, аймгийн 420 баг, нийт 524 нэгжид мэдээлэл цуглуулж, нэг нэгжээс 15 өрхийг сонгож судалгаанд хамруулав.

    Түүврийн бүлэг Хүн амыг нийт 29 бүлэгт хуваасан бөгөөд 21 аймаг, нийслэлийн 8 дүүрэг тус бүр нэг бүлэг, нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай дүүргүүдийг нэгтгэн нэг бүлэг болгов.
    1 дүгээр үе шат - ТАШН-ийн сонголт 21 аймаг тус бүрээс 20 ТАШН (нийт 420) болон Улаанбаатар хотын дүүрэг бүрээс 13 ТАШН (нийт 104) сонгогдсон. Түүврийн бүлэг бүрээс сонгох ТАШН-ийн тоог тогтоохдоо пропорциональ магадлалт түүврийн аргыг ашиглав.
    2 дугаар үе шат - Өрхийн сонголт ТАШН-ийг сонгосны дараа ТАШН тус бүр дэх өрхийн жагсаалтыг гаргаж, системчилсэн түүврийн аргыг ашиглан ТАШН тус бүрээс 15 өрхийг сонголоо.
    3 дугаар үе шат - Өрх тус бүрээс зөвхөн нэг эмэгтэй ярилцлага өгөхөөрсонгогдов Судалгаанд 15-64 настай, тухайн өрхөд амьдардаг (тухайн өрхөд 4 долоон хоногоос дээш хугацаагаар амьдарсан) эсвэл 7 хоногийн 5 шөнийг тухайн өрхөд өнгөрүүлсэн эмэгтэйчүүдийг хамруулна. Өрхөд судалгааны шалгуурыг хангасан 1-ээс олон эмэгтэй байгаа тохиолдолд Кишийн хүснэгтийн аргыг ашиглан судалгаанд хамрагдах эмэгтэйг сонгож авсан

    Судалгааны нэгж

    Асуулга

    Судалгааны асуулга, нөхөх заавар болон бусад удирдамж (Багийн ахлагчийн удирдамж, заавар, ярилцлага авагчийн заавар, сургагч багшийн заавар)-ийг ДЭМБ-ын стандарт, аргачлалд нийцүүлэн боловсруулав11. Судалгааны асуулга, зааврыг орчуулж, өөрчилж, батлуулах ажлыг судалгааны Зөвлөлдөх хорооны гишүүд, Олон улсын зөвлөх болон ҮСХ-ны судалгааны багийн хамт олон хийж гүйцэтгэсэн. Асуулгыг эцэслэхийн өмнө асуулга, зааврын боловсруулалт, программ хангамжийн ажиллагааг 2017 оны 2 дугаар сард Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нийт 36 өрхөд, 2017 оны 3 дугаар сард Дундговь аймгийн Гурвансайхан, Сайнцагаан сум, Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын нийт 60 өрхөд туршилтын судалгаа хийж шалгав. Туршилтын судалгааны дүнд үндэслэн асуулт нэмж, асуулгын найруулга, асуултуудын хоорондын уялдааг сайжруулж, судалгааны үйл ажиллагааг дахин төлөвлөв. Өөрчилж, боловсронгуй болгосон асуулгыг холбогдох яамд, олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд, судалгааны зөвлөлдөх хорооны гишүүдэд түгээж, тэдний саналыг авч тусган, асуулгыг эцэслэв. Туршилтын судалгаа, холбогдох байгууллагуудын санал зөвлөмжид үндэслэн асуулга авахад зарцуулах дундаж хугацаа, ярилцлага авагчийн өдрийн ачааллыг тодорхойлов.

    Мэдээлэл цуглуулалт

    Мэдээлэл цуглуулалтын огноо
    Эхлэх Дуусах
    2017-05-05 2017-06-05
    Хугацааны үе
    Эхлэх Дуусах
    2017-05-05 2017-06-05
    Мэдээлэл цуглуулалтын бодлого
    • Face-to-face [f2f]
    Мэдээлэл цуглуулалтын тэмдэглэгээ

    Судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг тус бүр таван гишүүн, нэг ахлагч, хоёр жолоочоос бүрдсэн нийт 15 баг хийсэн ба 21 аймаг, 9 дүүргийн статистикийн хэлтсийн ажилтан, баг, хороодын засаг дарга, хэсгийн ахлагч, хөдөө, орон нутгийн удирдлага, сумдын засаг даргын тамгын газрын ажилтнууд, хөтөч зэрэг олон хүний бүрэлдэхүүнтэйгээр 60 хоногийн турш тасралтгүй зохион байгуулсан. Зураг 2.2-т мэдээлэл цуглуулалтын багийн хуваарь болон чиглэлийг харуулав.
    Мэдээлэл цуглуулалтад зөөврийн компьютер /таблет рс/ ашигласан бөгөөд энэ нь мэдээллийг оруулах үеэс эхлэн мэдээллийг баталгаажуулж, мэдээллийн чанарыг сайжруулав. Мэдээлэл цуглуулах явцдаа мэдээллийг тасралтгүй шууд дамжуулж байсан нь мэдээллийн чанарыг тогтмол хянах боломж олгож, мэдээллийг гараар шивж оруулахаас зайлсхийснээр мэдээлэл боловсруулах цагийг хэмнэв.

    Мэдээлэл боловсруулалт

    Мэдээлэл засалт

    Судалгааны анхдагч мэдээллийг шалгах ажлыг 2017 оны 7 дугаар сараас эхлэн хийж, нэгж тус бүрээр шалгаж, хүлээн авах, нэгтгэх, нэгтгэсэн анхдагч мэдээлэлд логикийн болон шивэлтийн алдааг шалгах, түүврийн жинг тооцох ажлуудыг хийв. Тоон мэдээ, мэдээллийг таблет ашиглан компьютерт шивж оруулахад CSPro программыг ашигласан ба нэгтгэсэн тоон мэдээ, мэдээлэлд анализ, шинжилгээ хийхэд SPSS, STATA программыг ашиглав. Судалгааны анхдагч мэдээллийг нэгтгэж, үндсэн үзүүлэлт болон хүснэгтүүдийг боловсруулж, үндсэн үр дүнг НҮБ-ын Хүн амын сангийн олон улсын зөвлөхөөр хянуулж, 2017 оны 8-10 сард урьдчилсан тооцоог үндэсний түвшинд хийж, оролцогч талуудад танилцуулж, хэлэлцүүлэн, баталгаажуулав.

    Холбоо барих

    Холбоо барих
    Нэр Харьяалал И-мэйл
    Doljinsuren Population and social statistics department doljinsuren@nso.mn

    Мета мэдээллийн боловсруулалт

    Бичиг баримтын дугаар

    DDI-MNG-NSO-GBV-2017

    Боловсруулсан
    Нэр Товчилсон үг Үүрэг
    National Statistical Office NSO Documentation study
    Мета мэдээлэл боловсруулсан огноо

    2018-08-24

    Мета мэдээллийн хувилбар

    Бичиг баримтын хувилбар

    Version 1.0

    Каталог руу буцах
    МИКРО МЭДЭЭЛЛИЙН САН

    © Үндэсний Статистикийн Хороо, Бүх эрх хуулиар хамгаалагдсан.