Site Logo
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО
  • НҮҮР
  • Нэвтрэх
    Нэвтрэх
English
CS

ЦУХС 2014

Mongolia, 2014
Анхдагч мэдээлэл авах
Судалгааны дугаар
DDI-MNG-NSO-MN-CS-2014-v1.0
Гүйцэтгэгч
Үндэсний статистикийн хороо
Судалгаа
Цаг уурын хүндрэлийг даван туулж байгаа байдал - өрхийн панел судалгаа
Мета мэдээлэл
DDI/XML JSON
Үүссэн огноо
2025-09-02
Сүүлд шинэчилсэн огноо
2025-09-02
Хандалтын тоо
85696
Татагдсан тоо
1
  • Судалгааны тайлбар
  • Мэдээллийн толь
  • Холбоотой материалууд
  • Анхдагч мэдээлэл авах
  • Тодорхойлолт
  • Хувилбар
  • Хүрээ
  • Ажиглалтын хүрээ
  • Гүйцэтгэгч болон түнш
  • Түүвэрлэлт
  • Судалгааны нэгж
  • Мэдээлэл цуглуулалт
  • Мэдээлэл боловсруулалт
  • Хандалтын бодлого
  • Зохиогчийн эрх
  • Холбоо барих
  • Мета мэдээллийн боловсруулалт
  • Тодорхойлолт

    Судалгааны дугаар

    DDI-MNG-NSO-MN-CS-2014-v1.0

    Гарчиг

    ЦУХС 2014

    Улс
    Нэр Улсын код
    Монгол улс MNG
    Судалгааны төрөл

    Social Indicator Sample Survey

    Ерөнхий мэдээлэл

    2012, 2013, 2014

    Хураангуй

    Германы эдийн засгийн судалгааны институт (DIW Берлин), Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо хамтран өрхийн панел судалгаа явуулах төслийг 2012-2015 онд хэрэгжүүлэхээр гэрээ байгуулж, судалгааны мэдээлэл цуглуулалтын хийж, үр дүнг тархаасан.
    Энэхүү судалгааны онцлог нь өрхийн панел судалгаа буюу судалгаанд сонгогдсон өрхүүд 3 жилийн хугацаанд солигдохгүй, 3 жилийн хугацаанд сонгосон өрхүүдийн амьжиргаанд гарсан өөрчлөлтийг судлах юм.
    Судалгааны зорилго нь Монгол Улсын баруун аймгуудын өрхийн аж байдалд шинжилгээ хийх явдал юм. Ялангуяа зуд өрхийн аж байдалд хэрхэн нөлөөлдөг, өрхүүд зуд болон бусад таагүй үйл явдлуудыг даван туулахын тулд ямар арга хэмжээ авдаг, таагүй үйл явдлууд шилжих хөдөлгөөнд хэрхэн нөлөөлдөг талаар мэдээлэлтэй болох, танин мэдэхийг зорьсон юм. Энэ зорилгод нийцүүлэн дараахь зүйлүүдийг судлах явдал юм. Үүнд:

    1. Өрхийн хүн ам зүйн бүтэц, боловсрол, эрүүл мэнд

    2. Өрхийн гишүүдийн ажил эрхлэлт, өрхийн орлогын байдал

    3. Өрхийн хэрэглээний байдал

    4. Өрхийн шилжих хөдөлгөөн, зуд болон бусад таагүй үйл явдлуудын хамаарал

    5. Өрхийн мал аж ахуйн үйл ажиллагаа

    6. Өрхүүд таагүй үйл явдлуудыг даван туулахын тулд авдаг арга хэмжээ

    7. Өрхүүдийн аж байдал, амьдралын сэтгэл ханамж, ирээдүйн талаарх төсөөлөл

    8. Өрхийн орон сууцны нөхцөл

    9. Хүүхдийн биеийн жин, өндрийн харьцааны шинж байдал.

    Мэдээллийн төрөл

    Sample survey data [ssd]

    Судалгааны нэгж

    Өрх, өрхийн гишүүд

    Хувилбар

    Хувилбарын тайлбар

    Хувилбар 1.0

    Хүрээ

    Тэмдэглэл

    Өрх: хүн ам зүйн бүтэц, боловсрол, эрүүл мэнд, өрхийн хэрэглээний байдал, өрхийн шилжих хөдөлгөөн, зуд болон бусад таагүй үйл явдлуудын хамаарал, өрхийн мал аж ахуйн үйл ажиллагаа, орон сууцны нөхцөл, брхүүд таагүй үйл явдлуудыг даван туулахын тулд авдаг арга хэмжээ, өрхүүдийн аж байдал, амьдралын сэтгэл ханамж, ирээдүйн талаарх төсөөлөл
    Өрхийн гишүүд: ажил эрхлэлт, өрхийн орлогын байдал
    Хүүхэд: биеийн жин, өндрийн харьцааны шинж байдал.

    Ажиглалтын хүрээ

    Газар зүйн хүрээ

    Монгол Улсын экологийн түгээмэл бүс болох тал хээр, говь, уулархаг, ойн бүс хослон зонхилсон Говь-Алтай, Завхан, Увс

    Гүйцэтгэгч болон түнш

    Гүйцэтгэгч байгууллага
    Нэр Харьяалал
    Үндэсний статистикийн хороо УИХ
    Санхүүжилт
    Нэр Товчилсон үг Үүрэг
    ХБНГУ-ын ГЭЗСХ ХБНГУ-ын Боловсрол, шинжилгээ судалгааны яам Санхүүжилт хийсэн

    Түүвэрлэлт

    Түүвэрлэлт

    Түүвэр нь олон шатат түүврийн дизайнд тулгуурлан хийгдсэн бөгөөд Монгол Улсын баруун бүсийн хүн амын төлөөлөл болгож аймгийн төв, сумын төв, хөдөө гэсэн байршлын хувьд үр дүнг тархаах төлөөлөлтэй байхаар хийгдсэн. Түүврийн хүрээг Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын үр дүнг ашиглаж бэлтгэсэн. Түүврийн анхан шатанд 3 аймгийн түвшинд нийт 9 нэгжид хувааж аймгийн төв /хот суурин/, сумын төв ба хөдөө давхаргад хуваана. Хо?р дахь шатанд, түүврийн анхдагч нэгжээс (PSU) санамсаргүй байдлаар 221 өрхийг давхарга тус бүрээс авсан. Түүврийн анхан шатны нэгж нь 2010 оны ХАОСТ-ын нэгж байсан. Гурав дахь шат нь ТАШН-д найман өрхийг санамсаргүйгээр сонгосон. Түүврийн стратегиар статистик ач холбогдлын түвшин р <0.05 байх үеийн судалгааний нийт стандарт алдаа 2.29 ба 3.24, 3.23 болон хот хөдөөгийнх тус тусдаа байв. Судалгаа бүрт аймгийн төвөөс 20 өрх, хөдөө орон нутагт 40 гаруй өрх хамрагдсан. Бүх үр дүнгийн тооцоонд ТАШН-ийн стандарт алдаангаар тооцогдох дизайны нөлөөллийг оруулаж тооцсон

    Түүврийн хэлбэлзэл

    Нэг дэх шатны судалгаанд хамрагдсан өрхөд эргэж очиж мэдээлэл цуглуулах учир ҮСХ-ны даргын 2012 оны 05 сарын 21-ний 1/67 тоот тушаалаар батлагдсан үзэл баримтлалд заасан түүврийн дизайныг ашиглана. Гурван аймгаас аймгийн төв, сумын төв, хөдөөгийн нийт 1768 өрх сонгож судалгаанд хамруулсан. Судалгааны 2-р шатанд эдгээр өрхүүдийг дахин хамруулна.

    Судалгааны нэгж

    Асуулга

    Судалгааны асуулгын хуудас Судалгааг 4 маягтаар нийт 25 бүлэг, 585 үзүүлэлтээр мэдээлэл цуглуулна. Үүнд:

    1. Судлаачийн асуулга /ЦУХС-1/: Судлаач нар 2, 3 дах жил өрхөө эргэж олоход лавлагаа болгож уг маягтаар мэдээлэл цуглуулна. /36 үзүүлэлт/
    2. Өрхийн асуулга /ЦУХС-2/: Судлаач нар баруун 3 аймгаас сонгогдсон 1768 өрхөөс асуулгын аргаар мэдээлэл цуглуулна. / 22 бүлэг, 444 үзүүлэлт/
    3. Сумын асуулга /ЦУХС-3/: Сумын асуулгаар аймгийн төв, сумын төвөөс мэдээлэл авна. Уг мэдээллийг эхний 2 сард өөрөөр хэлбэл 2012 оны 06/07-р сард, 2013 оны 06/07-р сард, 2014 оны 06/07-р сард мэдээлэл цуглуулна. Уг судалгааг аймагт статистикийн хэлтсийн шинжээч, суманд статистикийн ажил хариуцсан ажилтан нөхөж судалгааны багийн ахлагчид өгнө. /1 бүлэг, 88 үзүүлэлт/
    4. Сумын үнийн асуулга /ЦУХС-4/: Сар бүр судалгаанд сонгогдсон сумаас мэдээлэл цуглуулна. /11 үзүүлэлт /
      Өрхийн асуулгын хуудас нь 3 хэсэг, 22 бүлэгтэй.
      Өрхийн асуулгын дизайныг боловруулахад өрх хэрхэн цаг уурын хүндрэлийн даван туулж байгаа байдлын талаарх үзүүлэлтүүдийг хамруулснаар өвөрмөц юм. Үүнд 2009-2010 оны зудны талаар, хөрөнгө, мал маллах арга барил, албан ба албан бус даатгал, зээл тусламж, хандив шилжүүлэг, нийгмийн харилцаа, шилжих хөдөлгөөн, өрхийн гишүүн тус бүрийн мэдээлэл буюу өрхийн судалгааны стандарт асуулга болох (боловсрол,эрүүл мэнд, өрхийн хэрэглээ, орлого зарлагын идэвхитэй үйл ажиллагаа) хамруулсан. Үүнээс гадна нийгмийн харилцааны асуулгыг бүс нутаг бүрд туршиж явуулснаар асуулга нь хүн амын шинж чанар, дэд бүтэц, үйлчилгээний байгууламж, эдийн засгийн үйл ажиллагаа, 2009-2010 оны зудны эрчимжилт, зудны үед өрхөд үзүүлсэн тусламж зэрэг үзүүлэлтүүдийг харуулж чадсан9. Мөн асуулгад 0-6 настай хүүхдийн анторометр хэмжилт хийх үзүүлэлтүүдийг оруулсан бөгөөд мэдээлэл цуглуултанд нийт 850 хүүхдийн өндөр, жин, буглагны тойрог хэмжих мэдээллийг багтаасан10

    Мэдээлэл цуглуулалт

    Мэдээлэл цуглуулалтын огноо
    Эхлэх Дуусах Цикл
    2014-12 2014-12 жил бүр
    Хугацааны үе
    Эхлэх Дуусах Цикл
    2014-06 2015-04 жил бүр
    Мэдээлэл цуглуулалтын бодлого
    • Face-to-face [f2f]
    Мэдээлэл цуглуулалтын тэмдэглэгээ

    Өрхийн мэдээлэл цуглуулалтын хувьд эхний шатны судалгаа 2012 оны зургадугаар сараас 2013 оны 5 сар хүртэл үргэлжилсэн байдлаар жил бүр явуулах бөгөөд сар бүр 145 өрхийн мэдээлэл, ижил цаг хугацаанд судалгааг авах шаардлагатай байсан.

    Судалгаагаар 4 төрлийн мэдээлэл цуглуулна:

    1. Баруун 3 аймгаас сонгогдсон 1768 өрх бүрийн хувьд Судлаачийн асуулга /ЦУХС-1/ маягтаар мэдээлэл цуглуулна. Энэ маягт нь дараагийн жилүүдэд өрхөө хайж олоход зориулагдсан болно.
    2. Баруун 3 аймгаас сонгогдсон 1768 өрхөөс судлаач нар Өрхийн асуулга / ЦУХС-2/ маягтаар мэдээлэл цуглуулна.
    3. Судалгаанд хамрагдаж буй суманд статистикийн ажил хариуцан ажилладаг ажилтан “Сумын асуулга” /ЦУХС-3/ маягтыг нөхөж судалгааны багийн ахлагчид өгнө.
    4. Судалгааны ахлагч тухайн аймгаас уг судалгаанд сонгогдсон бүх сумаас “Сумын үнийн асуулга” /ЦУХС-4/ маягтаар мэдээлэл цуглуулна.

    Мэдээлэл боловсруулалт

    Мэдээлэл засалт

    Судалгааны мэдээлэл боловсруулалтыг STATA 14 ашиглан хийсэн.

    Хандалтын бодлого

    Зохиогчийн зөвшөөрөл
    Нэр Харьяалал И-мэйл
    Тунгалаг Шинэчлэл хөгжлийн алба tungalag@nso.mn

    Зохиогчийн эрх

    Зохиогчийн эрх

    @2017 Үндэсний статистикийн хороо

    Холбоо барих

    Холбоо барих
    Нэр Харьяалал И-мэйл
    Тунгалаг Шинэчлэл хөгжлийн алба tungalag@nso.mn

    Мета мэдээллийн боловсруулалт

    Бичиг баримтын дугаар

    DDI-MNG-NSO-MN-CS-2014-v1.0

    Боловсруулсан
    Нэр Товчилсон үг Харьяалал Үүрэг
    Үндэсний статистикийн хороо ҮСХ УИХ Баримтжуулалт хийсэн
    Мета мэдээлэл боловсруулсан огноо

    2017-05-19

    Мета мэдээллийн хувилбар

    Бичиг баримтын хувилбар

    Хувилбар 1.0

    Каталог руу буцах
    МИКРО МЭДЭЭЛЛИЙН САН

    © Үндэсний Статистикийн Хороо, Бүх эрх хуулиар хамгаалагдсан.