DDI-MNG-NSO-MN-CS-2013-v1.0
ЦУХС 2013
| Нэр | Улсын код |
|---|---|
| Монгол улс | MNG |
Social Indicator Sample Survey
2012, 2013, 2014
Германы эдийн засгийн судалгааны институт (DIW Берлин), Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо хамтран өрхийн панел судалгаа явуулах төслийг 2012-2015 онд хэрэгжүүлэхээр гэрээ байгуулж, судалгааны мэдээлэл цуглуулалтын хийж, үр дүнг тархаасан.
Энэхүү судалгааны онцлог нь өрхийн панел судалгаа буюу судалгаанд сонгогдсон өрхүүд 3 жилийн хугацаанд солигдохгүй, 3 жилийн хугацаанд сонгосон өрхүүдийн амьжиргаанд гарсан өөрчлөлтийг судлах юм.
Судалгааны зорилго нь Монгол Улсын баруун аймгуудын өрхийн аж байдалд шинжилгээ хийх явдал юм. Ялангуяа зуд өрхийн аж байдалд хэрхэн нөлөөлдөг, өрхүүд зуд болон бусад таагүй үйл явдлуудыг даван туулахын тулд ямар арга хэмжээ авдаг, таагүй үйл явдлууд шилжих хөдөлгөөнд хэрхэн нөлөөлдөг талаар мэдээлэлтэй болох, танин мэдэхийг зорьсон юм. Энэ зорилгод нийцүүлэн дараахь зүйлүүдийг судлах явдал юм. Үүнд:
Өрхийн хүн ам зүйн бүтэц, боловсрол, эрүүл мэнд
Өрхийн гишүүдийн ажил эрхлэлт, өрхийн орлогын байдал
Өрхийн хэрэглээний байдал
Өрхийн шилжих хөдөлгөөн, зуд болон бусад таагүй үйл явдлуудын хамаарал
Өрхийн мал аж ахуйн үйл ажиллагаа
Өрхүүд таагүй үйл явдлуудыг даван туулахын тулд авдаг арга хэмжээ
Өрхүүдийн аж байдал, амьдралын сэтгэл ханамж, ирээдүйн талаарх төсөөлөл
Өрхийн орон сууцны нөхцөл
Хүүхдийн биеийн жин, өндрийн харьцааны шинж байдал.
Sample survey data [ssd]
Өрх, өрхийн гишүүд
Хувилбар 1.0
Өрх: хүн ам зүйн бүтэц, боловсрол, эрүүл мэнд, өрхийн хэрэглээний байдал, өрхийн шилжих хөдөлгөөн, зуд болон бусад таагүй үйл явдлуудын хамаарал, өрхийн мал аж ахуйн үйл ажиллагаа, орон сууцны нөхцөл, брхүүд таагүй үйл явдлуудыг даван туулахын тулд авдаг арга хэмжээ, өрхүүдийн аж байдал, амьдралын сэтгэл ханамж, ирээдүйн талаарх төсөөлөл
Өрхийн гишүүд: ажил эрхлэлт, өрхийн орлогын байдал
Хүүхэд: биеийн жин, өндрийн харьцааны шинж байдал.
Монгол Улсын экологийн түгээмэл бүс болох тал хээр, говь, уулархаг, ойн бүс хослон зонхилсон Говь-Алтай, Завхан, Увс
| Нэр | Харьяалал |
|---|---|
| Үндэсний статистикийн хороо | УИХ |
| Нэр | Товчилсон үг | Үүрэг |
|---|---|---|
| ХБНГУ-ын ГЭЗСХ | ХБНГУ-ын Боловсрол, шинжилгээ судалгааны яам | Санхүүжилт хийсэн |
Түүвэр нь олон шатат түүврийн дизайнд тулгуурлан хийгдсэн бөгөөд Монгол Улсын баруун бүсийн хүн амын төлөөлөл болгож аймгийн төв, сумын төв, хөдөө гэсэн байршлын хувьд үр дүнг тархаах төлөөлөлтэй байхаар хийгдсэн. Түүврийн хүрээг Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын үр дүнг ашиглаж бэлтгэсэн. Түүврийн анхан шатанд 3 аймгийн түвшинд нийт 9 нэгжид хувааж аймгийн төв /хот суурин/, сумын төв ба хөдөө давхаргад хуваана. Хо?р дахь шатанд, түүврийн анхдагч нэгжээс (PSU) санамсаргүй байдлаар 221 өрхийг давхарга тус бүрээс авсан. Түүврийн анхан шатны нэгж нь 2010 оны ХАОСТ-ын нэгж байсан. Гурав дахь шат нь ТАШН-д найман өрхийг санамсаргүйгээр сонгосон. Түүврийн стратегиар статистик ач холбогдлын түвшин р <0.05 байх үеийн судалгааний нийт стандарт алдаа 2.29 ба 3.24, 3.23 болон хот хөдөөгийнх тус тусдаа байв. Судалгаа бүрт аймгийн төвөөс 20 өрх, хөдөө орон нутагт 40 гаруй өрх хамрагдсан. Бүх үр дүнгийн тооцоонд ТАШН-ийн стандарт алдаангаар тооцогдох дизайны нөлөөллийг оруулаж тооцсон
Нэг дэх шатны судалгаанд хамрагдсан өрхөд эргэж очиж мэдээлэл цуглуулах учир ҮСХ-ны даргын 2012 оны 05 сарын 21-ний 1/67 тоот тушаалаар батлагдсан үзэл баримтлалд заасан түүврийн дизайныг ашиглана. Гурван аймгаас аймгийн төв, сумын төв, хөдөөгийн нийт 1768 өрх сонгож судалгаанд хамруулсан. Судалгааны 2-р шатанд эдгээр өрхүүдийг дахин хамруулна.
Судалгааны асуулгын хуудас Судалгааг 4 маягтаар нийт 25 бүлэг, 585 үзүүлэлтээр мэдээлэл цуглуулна. Үүнд:
| Эхлэх | Дуусах | Цикл |
|---|---|---|
| 2013-12 | 2013-12 | жил бүр |
| Эхлэх | Дуусах | Цикл |
|---|---|---|
| 2012-06 | 2013-05 | жил бүр |
Өрхийн мэдээлэл цуглуулалтын хувьд эхний шатны судалгаа 2012 оны зургадугаар сараас 2013 оны 5 сар хүртэл үргэлжилсэн байдлаар жил бүр явуулах бөгөөд сар бүр 145 өрхийн мэдээлэл, ижил цаг хугацаанд судалгааг авах шаардлагатай байсан.
Судалгаагаар 4 төрлийн мэдээлэл цуглуулна:
Судалгааны мэдээлэл боловсруулалтыг STATA 14 ашиглан хийсэн.
| Нэр | Харьяалал | И-мэйл |
|---|---|---|
| Тунгалаг | Шинэчлэл хөгжлийн алба | tungalag@nso.mn |
@2017 Үндэсний статистикийн хороо
| Нэр | Харьяалал | И-мэйл |
|---|---|---|
| Тунгалаг | Шинэчлэл хөгжлийн алба | tungalag@nso.mn |
DDI-MNG-NSO-MN-CS-2013-v1.0
| Нэр | Товчилсон үг | Харьяалал | Үүрэг |
|---|---|---|---|
| Үндэсний статистикийн хороо | ҮСХ | УИХ | Баримтжуулалт хийсэн |
2017-05-19
Хувилбар 1.0