Site Logo
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО
  • НҮҮР
  • Нэвтрэх
    Нэвтрэх
English
TUS

ЦАС 2019

Mongolia, 2019
Анхдагч мэдээлэл авах
Судалгааны дугаар
DDI-MN-NSO-TUS-2019
Гүйцэтгэгч
Үндэсний Статистикийн Хороо
Судалгаа
Цаг ашиглалтын судалгаа
Мета мэдээлэл
DDI/XML JSON
Үүссэн огноо
2025-09-02
Сүүлд шинэчилсэн огноо
2026-02-24
Хандалтын тоо
8683
Татагдсан тоо
8
  • Судалгааны тайлбар
  • Мэдээллийн толь
  • Холбоотой материалууд
  • Анхдагч мэдээлэл авах
  • Тодорхойлолт
  • Хувилбар
  • Гүйцэтгэгч болон түнш
  • Түүвэрлэлт
  • Мэдээлэл цуглуулалт
  • Мэдээлэл боловсруулалт
  • Мета мэдээллийн боловсруулалт
  • Тодорхойлолт

    Судалгааны дугаар

    DDI-MN-NSO-TUS-2019

    Гарчиг

    ЦАС 2019

    Улс
    Нэр Улсын код
    Монгол улс MNG
    Хураангуй

    Цаг ашиглалтын судалгаа (ЦАС) нь эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн нийгэм, эдийн засаг, өрх гэрт оруулж байгаа хувь нэмрийг тодорхойлоход болон өрхөд үйлдвэрлэгдсэн нэмэгдэл өртгийг үндэсний тооцооны системд оруулахад ашиглагддаг мэдээллийн чухал эх үүсвэрүүдийн нэг юм. Тиймээс ЦАС-г тодорхой давтамжтайгаар тогтмол явуулдаг улс орны тоо жилээс жилд нэмэгдэж байна.

    ЦАГ АШИГЛАЛТЫН СУДАЛГААГ ЯВУУЛАХ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА
    Монгол Улсын “Статистикийн тухай” хуульд Цаг ашиглалтын судалгаа (ЦАС)-г дөрвөн жилд нэг удаа, улирлаар зохион байгуулан явуулж байхыг хуульчилсны дагуу 2019 онд дөрөв дэх удаагаа олон улсын аргачлал, арга зүйн дагуу зохион байгуулж явуулсан.
    Манай улс НҮБ-ын гишүүн орны хувьд Тогтвортой хөгжлийн зорилт (ТХЗ)-ыг хэрэгжүүлэх ахиц дэвшлээ үнэлэх хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Түүнчлэн ядуурал, ажилгүйдлийг бууруулах, боловсрол, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд, дэд бүтэц болон нийгмийн үйлчилгээний хангамж, хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалт хийх, жендэрийн тэгш байдлыг хангахад анхаарсан үндэсний түвшний бодлого боловсруулж, хэрэгжүүлэхэд шаардагдах мэдээллийг бий болгож хэрэгцээ шаардлага байгаа юм. Мөн хөлсгүй хөдөлмөрт өрхийн гишүүдийн зарцуулж байгаа цагийг тодорхойлж өрхийн түвшинд бий болж байгаа нэмэгдэл өртгийг тооцох, үндэсний тооцооны систем (ҮТС)-д шаардлагатай тоо мэдээллийг гаргах мэдээллийн эх үүсвэрүүдийн нэг нь Цаг ашиглалтын судалгаа юм.

    СУДАЛГААНЫ ЗОРИЛГО
    ЦАС-ны зорилго нь хүн амын эрхэлж байгаа үйл ажиллагааг тодорхойлж, тэдгээрт зарцуулж буй цагийг хэмжих явдал бөгөөд энэ утгаар нь судалгааны зорилтуудыг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
    -       Хүн амын амьдралын хэв маягийг тодорхойлох, түүнд гарч байгаа өөрчлөлтийг судлах;
    -       Хөлстэй болон хөлсгүй хөдөлмөрт зарцуулж буй цагийг хүйсээр гаргах (Тогтвортой хөгжлийн зорилтын 5.4.1);
    -       Өрхийн түвшинд бий болж буй нэмэгдэл өртгийг тооцох;

    Судалгааны нэгж

    өрх, өрхийн 12, түүнээс дээш насны өрхийн гишүүд, 5 хүртэлх насны хүүхдийн эх/ асран хамгаалагч

    Хувилбар

    Хувилбарын тайлбар

    Хувилбар 1.0

    Гүйцэтгэгч болон түнш

    Гүйцэтгэгч байгууллага
    Нэр Харьяалал
    Үндэсний Статистикийн Хороо УИХ

    Түүвэрлэлт

    Түүвэрлэлт

    Цаг ашиглалтын судалгаа нь өрхөд суурилсан судалгаа тул түүврийн нэгж нь өрх юм. Хүн амын цаг ашиглалтын үзүүлэлтүүдийг үндэсний түвшинд, үүний дотор хот, хөдөө, бүсээр (Баруун, Хангай, Төв, Зүүн, Улаанбаатар) тооцооход хангалттай төлөөлөлтэй байхаар түүврийн хэмжээг тогтоосон.
    Улсын хэмжээнд 4,000 өрхийг судалгаанд хамруулж, бүс тус бүрийн хувьд өрхийн тоог квадрат язгуурын аргаар тооцсон. Судалгааны мэдээллийг 4 улирлаар цуглуулдаг тул түүврийн хэмжээг 4 улиралд тэнцүү хуваарилсан.
    Өрхүүдийг сонгохдоо олон шатат түүврийн аргыг ашиглав. Эхний шатанд Улаанбаатар хотоос бусад 4 бүсийг төлөөлүүлж тус бүр 2 аймгийг энгийн санамсаргүй аргаар сонгосон. Аймгуудаас сонгогдсон өрхийн тоог Хүснэгт 2.1-д дэлгэрэнгүй харуулав. Хоёр дахь шатанд түүврийн анхан шатны нэгж (ТАШН)-ийг хэмжээнд нь пропорциональ магадлалт түүврийн аргаар тодорхойлсон. Сүүлийн шатанд ТАШН бүрээс судалгаанд хамрагдах 20 өрхийг системчилсэн магадлалт түүврийн аргаар сонголоо. Судалгаанд хамрагдах өрхийн түүврийг улирал тус бүрийн мэдээлэл цуглуулалт явагдах буюу 3, 6, 9, 12 сарын эхний 7 хоногийн байдлаар Хүн ам, өрхийн мэдээллийн санд суурилж хийсэн.

    Мэдээлэл цуглуулалт

    Мэдээлэл цуглуулалтын огноо
    Эхлэх Дуусах Цикл
    2019-01-01 2019-12-31 Улирал бүр
    Хугацааны үе
    Эхлэх Цикл
    2019-01-01 Улирал бүр
    Мэдээлэл цуглуулалтын бодлого
    • Face-to-face [f2f]
    Мэдээлэл цуглуулалтын тэмдэглэгээ

    Судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг улирлаар зохион байгуулсан бөгөөд 2019 оны гурав, зургаа, ес, арванхоёрдугаар сарын гурав дахь долоо хоногт зохион байгуулан явууллаа. Судалгааны мэдээлэл цуглуулалтын ажлыг сонгогдсон аймгийн Статистикийн хэлтсийн дарга нар ахалж, өрхөд суурилсан судалгааны ярилцлага авагч нар мэдээлэл цуглуулсан.
    ЦАС-ны нэг зорилго нь 7 хоногийн өдрүүдэд хүн амын хийж буй ажлын ялгаатай байдлыг харах учраас бид судалгааны мэдээлэл цуглуулалтыг улирал бүр нэг бүтэн долоо хоногийг хамруулж өдрийн тэмдэглэл хөтлүүлсэн. Судалгааны өдрийн тэмдэглэлийг сонгогдсон өрхийн 12, түүнээс дээш насны гишүүд хөтөлсөн. Өдрийн тэмдэглэлийг хөтлүүлэхдээ 7 хоногийн гарагуудыг 3 бүлэгт (1. Ням, Даваа, Мягмар, 2. Лхагва, Пүрэв, 3. Баасан, Бямба) хуваан бүлэг тус бүрт тэнцүү тооны өрх ногдуулж зохион байгуулсан.
    ЦАС-нд мэдээлэл цуглуулалтын холимог аргыг ашигласан. Тодруулбал, өрхийн мэдээллийг цуглуулахдаа компьютер ашиглан ярилцлага авах (CAPI) аргыг, өдрийн тэмдэглэлийг хөтлүүлэхдээ цаасан асуулга ашиглах болон ухаалаг утасны аппликейшн ашиглах аргуудыг хослуулан хэрэглэсэн. Өдрийн тэмдэглэлийг цаасан маягт ашиглаж хөтөлсөн тохиолдолд ярилцлага авагч нар үйл ажиллагааг кодлоод таблет дээрээ мэдээллийг шивж оруулсан. Харин гар утасны аппликейшн ашиглаж өдрийн тэмдэглэл хөтөлсөн тохиолдолд ҮСХ-ны серверт хувь хүн өөрөө дамжуулсан. Судалгааны мэдээлэл цуглуулалтын CSPro 7.0 (тооллого, түүвэр судалгааны мэдээлэл боловсруулах систем) программыг ашигласан. Ухаалаг утасны аппликейшнийг хөгжүүлэхдээ андройд болон ios үйлдлийн системд зориулан риакт натив (react native) программ хангамжийг ашигласан.

    Мэдээлэл боловсруулалт

    Мэдээлэл засалт

    Улирал бүрийн мэдээлэл цуглуулалтын мэдээллийг баазыг дараа сарын 20-ний дотор ҮСХ-нд дамжуулж байсан бөгөөд ҮСХ-нд мэдээллийн уялдаа холбоог шалгаж, шаардлагатай засваруудыг хийлгэж байв.
    Ярилцлага авагч нар цаасаар авсан өдрийн тэмдэглэлд бичигдсэн үйл ажиллагааг Цаг ашиглалтын статистикт зориулсан олон улсын ангиллын дагуу кодолж, программд шивж оруулсан. Харин гар утасны аппликейшн ашиглаж хөтөлсөн өдрийн тэмдэглэлийн үйл ажиллагааг цахим платформд ярилцлага авагч нар өөрийн эрхээр орж кодлолтыг хийсэн. Эцэст нь ҮСХ-ны судалгааны баг үйл ажиллагааны кодлолтыг нэг бүрчлэн шалгаж, үр дүнг тооцоход бэлэн болгосон.
    Судалгааны үр дүнгийн үзүүлэлтүүдийг тооцож хүснэгтлэн боловсруулахдаа Нийгмийн шинжлэх ухаанд ашигладаг статистикийн багц программ SPSS 24.0-ийг ашигласан.

    Мета мэдээллийн боловсруулалт

    Бичиг баримтын дугаар

    DDI-MN-NSO-TUS-2019

    Боловсруулсан
    Нэр Товчилсон үг Харьяалал Үүрэг
    Үндэсний статистикийн хороо NSO Улсын Их Хурал Баримтжуулалт хийсэн
    Мета мэдээлэл боловсруулсан огноо

    2020-12-18

    Мета мэдээллийн хувилбар

    Бичиг баримтын хувилбар

    Хувилбар 1.0

    Каталог руу буцах
    МИКРО МЭДЭЭЛЛИЙН САН

    © Үндэсний Статистикийн Хороо, Бүх эрх хуулиар хамгаалагдсан.