Site Logo
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО
  • НҮҮР
  • Нэвтрэх
    Нэвтрэх
English
TUS

ЦАС 2015

Mongolia, 2015
Анхдагч мэдээлэл авах
Судалгааны дугаар
DDI-MN-NSO-TUS-2015
Гүйцэтгэгч
Үндэсний Статистикийн Хороо
Судалгаа
Цаг ашиглалтын судалгаа
Мета мэдээлэл
DDI/XML JSON
Үүссэн огноо
2025-09-02
Сүүлд шинэчилсэн огноо
2026-03-03
Хандалтын тоо
6130
Татагдсан тоо
22
  • Судалгааны тайлбар
  • Мэдээллийн толь
  • Холбоотой материалууд
  • Анхдагч мэдээлэл авах
  • Тодорхойлолт
  • Хувилбар
  • Гүйцэтгэгч болон түнш
  • Түүвэрлэлт
  • Мэдээлэл цуглуулалт
  • Мэдээлэл боловсруулалт
  • Мета мэдээллийн боловсруулалт
  • Тодорхойлолт

    Судалгааны дугаар

    DDI-MN-NSO-TUS-2015

    Гарчиг

    ЦАС 2015

    Улс
    Нэр Улсын код
    Монгол улс MNG
    Хураангуй

    ТОВЧ
    Монгол Улсын “Статистикийн тухай” хуульд Цаг ашиглалтын судалгаа (ЦАС)-г дєрвєн жилд нэг удаа, улирлаар зохион байгуулан явуулж байхыг хуульчилсны дагуу 2015 онд гурав дахь удаагаа олон улсын аргачлал, арга зүйн дагуу зохион байгуулж явуулсан.

    ЦАГ АШИГЛАЛТЫН СУДАЛГААГ ЯВУУЛАХ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА
    Манай улс НҮБ-ын гишүүн орны хувьд Мянганы хєгжлийн зорилт (МХЗ)-ыг хэрэгжүүлэх, 1985 онд Кени улсын нийслэл Найроби хотноо хуралдсан дэлхийн эмэгтэйчүүдийн гуравдугаар бага хурлаас гаргасан "Эмэгтэйчүүдийг хөгжүүлэх стратеги", Бээжин хотноо 1995 онд болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн Дөрөвдүгээр хурлаас гаргасан "Бээжингийн тунхаглал" зэрэг олон улсын гэрээ, конвенцийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Түүнчлэн Засгийн газраас 2002 онд баталсан "Жендерийн тэгш байдлыг хангах" үндэсний хөтөлбөр, хуулийн хэрэгжилтэнд хяналт үнэлгээ хийх, шаардлагатай мэдээллийг шинэчлэн баяжуулах зайлшгүй шаардлага гарч байна. ЦАС-ны гол ач холбогдол нь хөлсгүй хөдөлмөрт өрхийн гишүүдийн зарцуулж байгаа цагийг тодорхойлж гаргах, хүн амын цаг зарцуулалтын ерөнхий дүр зургийг гаргах, өрхийн түвшинд бий болж байгаа нэмэгдэл өртгийг тооцох, ҮТС-д шаардлагатай тоо мэдээллийг гаргах түүнчлэн бодлого боловсруулахад хэрэгцээтэй тоо мэдээллээр хангахад оршино.

    СУДАЛГААНЫ ЗОРИЛГО

        Хүн амын эрхэлж байгаа үйл ажиллагааг тодорхойлон, хөлстэй, хөлсгүй хөдөлмөрт зарцуулсан цагийг хүйсээр гаргах, амьдралын хэв маягийг тодорхойлоход шаардлагатай мэдээллийг шинэчлэх, баяжуулахад судалгааны гол зорилго оршино. Түүнчлэн хүн амын эрхэлж буй үйл ажиллагааг тодорхой хугацаанд буюу жил, сараар тодорхойлж, тэдгээрийг ангилан хэмжих зорилго тавьсан бөгөөд судалгааны зорилтыг дараах байдлаар тодорхойлсон болно. Үүнд:

    1.Хөлстэй, хөлсгүй хөдөлмөрт зарцуулж буй цагийг хүйсээр, насны 5 бүлгээр гаргах;
    2.Хүн амын амьдралын хэв маягийг тодорхойлох, түүнд гарч буй өөрчлөлтийг судлах;
    3.Албан бус секторын нэмэгдэл өртгийн тооцооны хамралтыг нэмэгдүүлэх,
    4.Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хєтєлбєр 2015 онд дуусч байгаатай холбогдуулан түүний хэрэгжилтийг дүгнэхэд шаардлагатай статистик мэдээллийг баяжуулах, тооцох.
    Цаг ашиглалтын судалгаа нь өрхөд суурилдаг түүвэр судалгаа бөгөөд судалгааны гол хэмжүүр нь өрхийн гишүүдийн эрхэлж буй үйл ажиллагаа, түүнд зарцуулсан цаг хугацааны үзүүлэлт юм. Судалгаагаар хөлстэй, хөлсгүй хөдөлмөрт хүн амын зарцуулсан цаг, эрэгтэй, эмэгтэйчүүд, хүүхэд, залуучууд, өндөр настан зэрэг хүн амын тодорхой бүлгүүдийн эрхэлж буй үйл ажиллагаа, тэдгээрт зарцуулж буй цагийг тодорхойлж, бодлого боловсруулалт, шийдвэр гаргалтанд шаардлагатай мэдээллийг үндэсний түвшинд болон хот, хөдөөгөөр, хүйсээр гэх зэрэг боломжит бүхий л задаргаагаар тооцож, гаргасан болно.

    Судалгааны нэгж

    өрх, өрхийн гишүүд

    Хувилбар

    Хувилбарын тайлбар

    Хувилбар 1.0

    Гүйцэтгэгч болон түнш

    Гүйцэтгэгч байгууллага
    Нэр Харьяалал
    Үндэсний Статистикийн Хороо ҮСХ

    Түүвэрлэлт

    Түүвэрлэлт

    Түүврийн хүрээ
    Монгол Улсын нийт өрхийг төлөөлүүлэн түүврийн хэмжээг тогтоосон бөгөөд нийт өрхийн 0.5 хувь болох 4000 өрхийг түүвэрлэсэн юм. Судалгаа нь дөрвөн улирлыг хамарсан тул түүвэрлэгдсэн нийт өрхийн тоог дөрвөн улиралд тэнцүү хуваасан болно. Уг судалгаанд зургаан сараас дээш хугацаагаар эзгүй байгаа (хугацаат цэргийн албан хаагч, оюутан, гадаадад ажиллаж амьдарч байгаа болон засан хүмүүжүүлэх газар байгаа) иргэдийг хамруулаагүй болно. Баруун, Хангай, Тєв, Зүүн болон Улаанбаатар хот гэсэн таван бүсийг төлөөлөх нийт 8 аймаг, Улаанбаатар хотын 8 дүүрэг судалгаанд хамрагдсан. Судалгаанд бүсээ төлөөлж буй аймгуудын нэр бүхий сумд, нийслэлийн дүүргүүдээс сонгогдсон өрхүүдээс мэдээлэл цуглуулсан.
    Түүврийн загвар
    Судалгаанд шаталсан түүврийн арга буюу хоёр шатат түүврийг ашигласан.
    Шат 1: Пропорциональ магадлалт түүврийн аргыг ашиглан таван бүсийг төлөөлүүлэн өрхийн тоог пропорционалиар тогтоосон. Энэ аргаар Баруун бүсээс 640 өрх, Хангайн бүсээс 800 өрх, Төвийн бүсээс 800 өрх, Зүүн бүсээс 560 өрх, Улаанбаатар хотоос 1200 өрх сонгов.
    Бүс бүрээс нийт өрхийг төлөөлөх өрхийн тоог тогтоосны дараа Улаанбаатар хотын төвийн 8 дүүргийг тус бүр нэг бүлэг, үлдсэн 4 бүсийг төлөөлүүлж тус бүр 2 аймгийг санамсаргүйгээр сонгосон. Түүврийн анхан шатны нэгж нь аймгийн хувьд баг, Улаанбаатар хотын хувьд хорооны хэсэг байсан бөгөөд түүврийн анхан шатны нийт 200 нэгж (ТАШН)-ийг өрх, хүн амын хэмжээнд пропорциональ магадлалт түүврийн аргыг ашиглан бүлэг тус бүрээс сонгож тогтоов.
    Шат 2: Судалгааны түүврийн анхан шатны нэгж буюу сонгогдсон баг, хэсэг тус бүрээс 20 өрхийг системчилсэн магадлалт түүврийн аргаар сонгосон.

    Түүвэрлэгдсэн өрх
    Судалгаа нь өрхөд суурилсан судалгаа учир мэдээлэл цуглуулах анхдагч нэгж нь өрх юм. Судалгаанд 4000 өрхийн 14173 хүн сонгогдсоноос 3990 өрхийн 13626 хүн хамрагдлаа. Судалгаанд 12 ба түүнээс дээш насны 10091 хүн сонгогдсоноос 6914 нь судалгааны мэдээлэл цуглуулалтанд бүрэн хамрагдаж, өрхийн ганцаарчилсан асуулгад хариулсан болно.

    Мэдээлэл цуглуулалт

    Мэдээлэл цуглуулалтын огноо
    Эхлэх Дуусах Цикл
    2015-01-01 2015-12-31 Сар бүр
    Хугацааны үе
    Эхлэх Дуусах Цикл
    2015-01 2016-01 Сар бүр
    Мэдээлэл цуглуулалтын бодлого
    • Face-to-face [f2f]
    Мэдээлэл цуглуулалтын тэмдэглэгээ

    Судалгааны мэдээлэл цуглуулах ажлын 2015 оны гурав, зургаа, ёс, арван хоёрдугаар сарын гурав дахь долоо хоногт зохион байгууллаа. Мэдээлэл цуглуултанд лавлагаа болгон авсан хугацаа нь "сүүлийн долоо хоног" буюу судалгаа авч байгаа нэг долоо хоногийн өмнөх долоо хоног байсан бөгөөд бүх гарагийг хамруулсан болно. Судалгааны мэдээлэл цуглуулалт 2015 оны 3 дугаар сард эхэлж 2015 оны 12 дугаар сарыг дуустал үргэлжилсан юм.

    Мэдээлэл боловсруулалт

    Мэдээлэл засалт

    Судалгааны мэдээлэл цуглуулалтад компьютер ашиглан ярилцлага хийх (computer assisted personal interview - CAPI)болон цаасан асуулга ашиглан ярилцлага хийх (paper assisted personal interview - PAPI) аргыг хослуулан ашигласан. Тодруулбал, судлаач таблет ашиглан өрхийн болон хувь хүний асуулгыг авна. Харин өдрийн тэмдэглэлийг цаасан маягтаар тухайн өрхөөс шалгаж, хүлээж авсны дараагаар компьютерт шивж оруулсан.
    НҮБСХ-ээс гаргасан “Цаг ашиглалтын статистикт ашиглах үйл ажиллагааны олон улсын туршилтын ангилал”-ын дагуу өдрийн тэмдэглэлд тусгагдсан үйл ажиллагаануудыг кодлов (Хавсралт 2). Үйл ажиллагаа бүрт зарцуулсан дундаж цагийг бүх хүн амаар, хүн амын тодорхой бүлгүүдээр, нас, хүйс, хот, хөдөө, бүс нутгаар гэх зэрэг боломжит бүх задаргаагаар тооцсон болно.

    Мета мэдээллийн боловсруулалт

    Бичиг баримтын дугаар

    DDI-MN-NSO-TUS-2015

    Боловсруулсан
    Нэр Товчилсон үг Үүрэг
    Үндэсний Статистикийн Хороо ҮСХ Баримтжуулалт хийсэн
    Мета мэдээлэл боловсруулсан огноо

    2015-12-01

    Каталог руу буцах
    МИКРО МЭДЭЭЛЛИЙН САН

    © Үндэсний Статистикийн Хороо, Бүх эрх хуулиар хамгаалагдсан.