Site Logo
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО
  • НҮҮР
  • Нэвтрэх
    Нэвтрэх
English
TUS

ЦАС 2011

Mongolia, 2011 - 2012
Анхдагч мэдээлэл авах
Судалгааны дугаар
DDI-MN-NSO-TUS-2011
Гүйцэтгэгч
Үндэсний статистикийн хороо
Судалгаа
Цаг ашиглалтын судалгаа
Мета мэдээлэл
DDI/XML JSON
Үүссэн огноо
2025-09-02
Сүүлд шинэчилсэн огноо
2025-09-02
Хандалтын тоо
21653
Татагдсан тоо
8
  • Судалгааны тайлбар
  • Мэдээллийн толь
  • Холбоотой материалууд
  • Анхдагч мэдээлэл авах
  • Тодорхойлолт
  • Хувилбар
  • Гүйцэтгэгч болон түнш
  • Түүвэрлэлт
  • Судалгааны нэгж
  • Мэдээлэл цуглуулалт
  • Мэдээлэл боловсруулалт
  • Мета мэдээллийн боловсруулалт
  • Тодорхойлолт

    Судалгааны дугаар

    DDI-MN-NSO-TUS-2011

    Гарчиг

    ЦАС 2011

    Улс
    Нэр Улсын код
    Монгол улс MGL
    Хураангуй

    Үндэсний статистикийн хороо нь 2000 онд Цаг ашиглалтын туршилтын судалгаа (ЦАТС)-г "Статистикийн тухай" Монгол Улсын хуулинд 2014 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр "Цаг ашиглалтын судалгаа"-г дөрвөн жилд нэг удаа улирлаар зохион байгуулан явуулж байхыг хуульчилсны дагуу 2007 онд анхны Цаг ашиглалтын судалаа (ЦАС)-г олон улсын аргачлал, арга зүйн дагуу зохион байгуулж явуулсан.
    Цаг ашиглалтын судалгааг явуулах хэрэгцээ шаардлага
    Манай улс НҮБ-ын гишүүн орны хувьд Мянганы хөгжлийн зорилт (МХЗ)-ыг хэрэгжүүлэх, 1985 онд Кени улсын нийслэл нийслэл Найроби хотноо хуралдсан дэлхийн эмэгтэйчүүдийн гуравдугаар бага хурлаас гаргасан "Эмэгтэйчүүдийг хөгжүүлэх стратеги", Бээжин хотноои1995 онд болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн Дөрөвдүгээр хурлаас гаргасан "Бээжингийн тунхаглал" зэрэг олон улсын гэрээ, конвенцийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Түүнчлэн Засгийн газраас 2002 онд баталсан "Жендерийн тэгш байдлыг хангах" үндэсний хөтөлбөр, хуулийн хэрэгжилтэнд хяналт үнэлгээ хийх, шаардлагатай мэдээллийг шинэчлэн баяжуулах зайлшгүй шаардлага гарч байна.
    Судалгааны зорилго
    Дээрх хууль, үндэсний хөтөлбөр болорн болон олон улсын гэрээ конвенциудын заалтыг хэрэгжүүлэх, хөлстэй, хөлсгүй хөдөлмөрт хүний зарцуулсан цагийг хүйсээр гаргах, амьдралын хэв маягийг тодорхойлоход шаардлагатай мэдээллийг шинэчлэн баяжуулахад судалгааны гол зорилго оршино. Түүнчлэх хүн амын эрхэлж буй үйл ажиллагааг тодорхой хугацаанд буюу жил, сараар тодорхойлж тэдгээрийг ангилан хэмжих зорилго тавьсан бөгөөд судалгааны зорилтыг дараахь байдлаар тодорхойлно. Үүнд:

    1. Хөлстэй, хөлсгүй хөдөлсөрт зарцуулж буй цагийг хүйсээр, насны 5 бүлгээр гаргах
    2. Хүн амын амьдралын хэв маягийг тодорхойлох, түүнд гарч буй өөрчлөлтийг судлах
    3. Жендерийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр, холбогдох хуулийн хэрэгжилтийг дүгнэхэд гаардлагатай тоо мэдээллийг баяжуулах

    Цаг ашиглалтын судалгаа нь өрхөд суурилдаг судалгаа бөгөөд судалгааны гол хэмжүүр нь өрхийн гишүүдийн эрхэлж буй үйл ажиллагаа, түүнд зарцуулсан цаг хугацааны үзүүлэлт юм.
    Судалгаагаар хөлстэй, хөлсгүй хөдөлмөрт хүн амын зарцуулсан цаг, насанд хүрэгчил болон хөдөлмөрийн насны хүн ам, хүүхэд залуучууд зэрэг хүн амын тодорхой насны бүлгүүдийн эрхэлж буй үйл ажиллагаа, тэдгээрт зарцуулж буй цагийг тодорхойлж, бодлого боловсруулалт, шийдвэр гаргалтанд шаардлагатай мэдээллийг үндэснийн болон бүс нутгийн түвшинд хот, хөдөө, хүйсээр гэх зэрэг боломжит бүхий л задаргаагаар тооцож, гаргасан болно.

    Судалгааны нэгж

    өрх, өрхийн гишүүд

    Хувилбар

    Хувилбарын тайлбар

    Хувилбар 1.0

    Үүссэн огноо

    2014-10-14

    Гүйцэтгэгч болон түнш

    Гүйцэтгэгч байгууллага
    Нэр Харьяалал
    Үндэсний статистикийн хороо УИХ

    Түүвэрлэлт

    Түүвэрлэлт

    Түүврийн хүрээ

    Монгол улсын нийт өрхийг төлөөлүүлэн түүврийн хэмжээг тогтоосон бөгөөд нийт өрхийн 0,5 хувь болох 4000 өрхийг түүвэрлэсэн. Судалгаа нь 4 улирлыг хамарсан тул түүвэрлэгдсэн нийт өрхийн тоог дөрвөн улиралд тэнцүү хуваасаy болно. Уг судалгаалд зургаан сараас дээш хугацаагаар эзгүй байгаа (хугацаат цэргийн албан хаагч, оюутан, гадаадад ажиллаж амьдарч байгаа өолон засан хүмүүлэх газар байгаа) иргэдийг хамруулаагүй байна. Баруун , хангаь төв, зүүн болон улаанбаатар хот гэсэн 5н бүсийг төлөөлөх нийт , аймаг Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэг судалгаанд хамрагдсан. Судалгаанд бүсээ төлөөлүүлж буй аймгуудын нэр бүхий сумд, нийслэл дүүргүүдээс сонгогдсон өрхүүдээс мэдээлэл цуглуулсан.

    Түүврийн загвар
    Судалгаанд шаталсан түүврийн арга буюу шатат түүврийг ашигласан.

    1. Шат 1: Пропорциональ магадлалт түүврийн аргыг ашиглан таван бүсийг төлөөлүүлэн өрхийн пропорциналиар тогтоосон. Энэ аргаар Баруун бүсээс 640 өрх, Хангайн бүсээс 800 өрх, Төвийн бүсээс 640 өрх, Зүүн бүсээс 480 өрх, Улаанбаатар хотоос 1440 өрх сонгов.
      Бүс бүрээс нийт өрхийг төлөөлөх өрхийн тоог тогтоосны дараа Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийг тус бүр 1 бүлэг, үлдсэн 4 бүсийг төлөөлүүлж тус бүс бүр аймгийг санамсаргүыгээр сонгосон. Түүврийн анхан шатны нэгж нь аймгийн хувьд баг, Улаанбаатар хтоны хувьд хэсэг байсан бөгөөд түүврийн анхан шатны нийт 400 нэгж (ТАШН)-ийн өрх, хүн амын хэмжээнд продорцианаль магадлалт түүврийн аргыг ашиглан бүлэг тус бүрээс сонгож тогтоов.
    2. Шат 2: Судалгааны түүврийн анхан шатны нэгж буюу сонгогдсон баг, хэсэг тус бүрээс 10 өрхийг системчлэн магадлалт түүврийн аргаар сонгогдсон.

    Түүвэрлэгдсэн өрх

    Судалгааны өрхөд суурилсан судалгаа учир мэдээлэл цуглуулах анхдагч нэгж нь өрх юм. Судалгаанд 4000 өрхийн 14084 хүн сонгогдсоноос 3998 өрхийн 14079 хүн бүрэн хамрагдлаа. Судалгаанд 12 ба түүнээс дээш насны 10696 хүн сонгогдсоноос 10693 нь судалгааны мэдээлэл цуглуулалтанд бүрэн хамрагдаж, өрхийн ганцаарчилсан асуулгад хариулсан болно.
    2007 оны судалгааны нэг судлаач 8-16 өрхөөс мэдээлэл цуглуулж байсан бол 211 онд түүврийн хэмжээ нэмэгдсэнээр нэг судлаач 20 өрхөөс судалгаа авлаа.

    Судалгааны нэгж

    Асуулга

    Судалгааны зорилго, зорилты хагалзан өөрийн орны нөхцөл байдалтай уялдуулан судалгааны асуулга, түүнийг нөхөх заавар ангиллыг боловсруулсан Евродын Холбооны Статитсикийн байгууллага (Евростат) болон Нэгдсэн Үндэсний Байгууллагаын Статистикийн Хэлтэс (НҮБСХ)-ийн зөвлөмж, арга зүй, бусад улс орны туршлагыг гол лавлагаа болгон ашиглав. Асуулгын хуудасны асуултын ойлгомжтой байдал, асуултын хоорондын уялдаа, нэг өрхөөс мэдээлэл цуглуулахад зарцуулах дундаж хугацааг тодорхойлох зорилгын туршилтын судалгааг 50 өрхийг хамруулан зохон байгуулсан.
    Цаг ашиглалтын судалгаанд 2 төрлийн асуулгын хуудас ашигласан. Үүнд:

    1. Өрхийн асуулгын маягт (ЦАС-1): Өрхийн болон ганцаарчилсан асуулгаар өрхийн гишүүдийн ерөнхий мэдээлэл, өрхийн сууцны байдал, ус болон ариун цэврийн байгууламжийн хангамж, цахилгаан дулааны эх үүсвэр, хөрөнгө, 12 ба түүнээс дээш насны өрхийн гишүүдийн боловсрол, гэрлэлтийн байдал, эрүүл мэнд, ажил эрхлэлтийн талаарх мэдээлэл цуглуулсан.
    2. Өдрийн тэмдэглэлийн маягт (ЦАС-2): Өдрийн тэмдэглэлээр хүн амын өдөр тутмын үйл ажиллагаа, тэдгээрт зарцуулж буй цаг хугацааны талаарх мэдээллийг цуглуулсан.

    Мэдээлэл цуглуулалт

    Мэдээлэл цуглуулалтын огноо
    Эхлэх Дуусах Цикл
    2011-01-01 2012-01-01 Сар бүр
    Хугацааны үе
    Эхлэх Дуусах Цикл
    2011-01-01 2012-01-01 Сар бүр
    Мэдээлэл цуглуулалтын бодлого
    • Face-to-face [f2f]
    Мэдээлэл цуглуулалтын тэмдэглэгээ

    Судалгааны мэдээлэл цуглуулах ажлын 2011 оны гурав, зургаа, ёс, арван хоёрдугаар сарын гурав дахь долоо хоногт зохион байгууллаа. Мэдээлэл цуглуултанд лавлагаа болгон авсан хугацаа нь "сүүлийн долоо хоног" буюу судалгаа авч байгаа нэг долоо хоногийн өмнөх долоо хоног байсан бөгөөд бүх гарагийг хамруулсан болно. Судалгааны мэдээлэл цуглуулалт 2011 оны 3 дугаар сард эхэлж 2011 оны 12 дугаар сарыг дуустал үргэлжилсан юм.

    Мэдээлэл боловсруулалт

    Мэдээлэл засалт

    Судалгааны мэдээллийг компьютерт шивж оруулах, шалгах засварлахад тооллого, судалгааны мэдээлэл боловсруулдаг CSPro 4,0 багц програмыг, мэдээллийн үр дүн боловсруулсан дүн шинжилгээ хийхэд SPSS 18,0 програмыг ашиглав.

    НҮБСХ-ээс гаргасан "Цаг ашиглалтын статистикт ашиглах үйл ажиллагааны олон улсын туршилтын ангилал"-ын дагуу өдрийн тэмдэглэлд тусгагдсан үйл ажиллагаануудыг кодлосон. Үйл ажиллагаа бүрт зарцуулсан дундаж цагийг бүх хүн амаар, хүн амын тодорхой насны бүлгүүдээр, хүйс, хот, хөдөө, бүс нутгаар гэх зэрэг боломжит бүх задаргаагаар тооцсон болно.

    Мета мэдээллийн боловсруулалт

    Бичиг баримтын дугаар

    DDI-MN-NSO-TUS-2011

    Боловсруулсан
    Нэр Товчилсон үг Харьяалал Үүрэг
    Үндэсний статистикийн хороо ҮСХ УИХ Баримтжуулалт хийсэн.
    Мета мэдээлэл боловсруулсан огноо

    2014-10-08

    Каталог руу буцах
    МИКРО МЭДЭЭЛЛИЙН САН

    © Үндэсний Статистикийн Хороо, Бүх эрх хуулиар хамгаалагдсан.