MNG-NSO-MN-MICS2010-v1.0
ХХС 2010
ОҮБТС-2010
| Нэр | Улсын код |
|---|---|
| Монгол улс | MNG |
Multiple Indicator Cluster Survey - Round 4 [hh/mics-4]
Статистикийн хуулийн дагуу Монгол улсад дөрөв дэх удаагийн “Хүүхэд Хөгжил 2010” буюу Олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгаа (ОҮБТС)-г Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн Сан(НҮБХС)-гийн санхүүжилтээр Үндэсний статистикийн хороо зохион байгуулж явууллаа. Үндэсний статистикийн хороо нь Хүүхэд Хөгжил буюу Олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгааг Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр 1996, 2000, 2005 онуудад олон улсын жишиг, аргачлалын дагуу зохион байгуулж явуулсан.“Статистикийн тухай” Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 1-ийн “ж”-д “Хүүхэд хөгжил судалгааг 4 жил тутам”-д зохион байгуулж явуулахаар заасан байдаг. НҮБ-ын гишүүн 191 орны төр, засгийн төлөөлөгчид 2000 оны 9 дүгээр сард баталсан “Мянганы тунхаглал”, гишүүн 189 орон оролцсон НҮБ-ын тусгай чуулганаар 2002 оны 5 дугаар сард баталсан “Хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц” зэрэг хөтөлбөрт дэвшүүлсэн зорилго, зорилтуудын хэрэгжилтийг хянах шаардлага манай орны Засгийн газрын өмнө тулгарч байгаа юм. Мөн Монгол Улсын Засгийн газраас 2002 онд баталсан “Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хугацаа 2010 онд дууссантай холбогдон хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэхэд хүүхдийн нөхцөл байдлын талаарх дэлгэрэнгүй тоо мэдээлэл зайлшгүй шаардлагатай юм. Дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэх, хүүхдийн хөгжил, хамгаалалтай холбоотой дэлхийн тунхаглал болон үндэсний хөтөлбөр, Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийг хянаж, дүгнэхэд шаардлагатай хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжил, хамгаалал, аж байдлын талаарх статистик тоо мэдээллийг гаргах, өмнөх судалгааны мэдээллийг шинэчлэх, баяжуулах шаардлагатай байгаа тул 2010 онд Хүүхэд Хөгжил судалгааг 4 дэх удаагаа зохион байгуулсан юм. Өмнөх судалгаануудын асуулга, түүврийн загварыг шинэчилж, хамралтын хүрээг нэмэгдүүлсэн нь энэ удаагийн судалгааны давуу тал байлаа. Тухайлбал, хүүхдийн осол, гэмтэл, гар угаах газар, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хүртээмж болон мэдээлэл харилцааны технологийн хэрэглээ, тамхи, архи, согтууруулах ундааны хэрэглээ, амьдралын сэтгэл ханамж, өвчлөлийн шинж тэмдэг, бэлгийн зан үйл зэрэг өмнөх судалгааны асуулгад байгаагүй бүлэг асуултуудыг шинээр нэмж оруулсны зэрэгцээ зарим бүлгийн асуултуудыг шинэ хандлагаар баяжуулан өргөжүүлсэн юм. Үүнээс гадна энэ удаагийн судалгаанд эрэгтэйчүүдийн асуулгыг нэмж оруулсан тул судалгааны мэдээллийг хүйсийн ялгаатай байдлаар гаргах боломжтой болсон юм. Мөн тус судалгаагаар хүүхдийн хөгжлийн бэрхшээлийн талаар мэдээлэл цуглуулсан бөгөөд дараагийн шатны магадлах судалгааны арга зүйг боловсруулах ажил хийгдэж байна. Өмнөх судалгаануудын асуулга, түүврийн загварыг шинэчилж, хамралтын хүрээг нэмэгдүүлсэн нь энэ удаагийн судалгааны давуу тал байлаа. Тухайлбал, хүүхдийн осол, гэмтэл, гар угаах газар, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хүртээмж болон мэдээлэл харилцааны технологийн хэрэглээ, тамхи, архи, согтууруулах ундааны хэрэглээ, амьдралын сэтгэл ханамж, өвчлөлийн шинж тэмдэг, бэлгийн зан үйл зэрэг өмнөх судалгааны асуулгад байгаагүй бүлэг асуултуудыг шинээр нэмж оруулсны зэрэгцээ зарим бүлгийн асуултуудыг шинэ хандлагаар баяжуулан өргөжүүлсэн юм. Үүнээс гадна энэ удаагийн судалгаанд эрэгтэйчүүдийн асуулгыг нэмж оруулсан тул судалгааны мэдээллийг хүйсийн ялгаатай байдлаар гаргах боломжтой болсон юм. Мөн тус судалгаагаар хүүхдийн хөгжлийн бэрхшээлийн талаар мэдээлэл цуглуулсан бөгөөд дараагийн шатны магадлах судалгааны арга зүйг боловсруулах ажил хийгдэж байна.
Судалгааны зорилго нь Монгол Улсын хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжил, хамгаалал, аж байдал, тэдний эрхийн хэрэгжилт болон эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн ХДХВ, ДОХ-ын талаарх мэдлэг, хандлага, бэлгийн зан үйлийн талаарх статистик тоо мэдээллийг гаргах, өмнөх судалгааны мэдээллийг шинэчлэх, баяжуулах, дэлхийн дээд хэмжээний “Хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц” тунхаглал, Мянганы хөгжлийн зорилт болон Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж байгаа “Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хянах шалгуур үзүүлэлтийг дүгнэх, үнэлгээ өгөхөд чиглэгдсэн юм.
Тус судалгааны мэдээлэл нь үндэсний бодлого, хөтөлбөр боловсруулагчид, олон улсын байгууллага болон бусад хэрэглэгчдэд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлох, төсвийн хуваарилалтыг оновчтой хийх зэрэгт ашиглагдах үнэ цэнэтэй суурь мэдээлэл болж өгөх юм.
Үндсэн зорилгынхоо хүрээнд дараах 6 зорилт тавин ажиллалаа.
1.5 хүртэлх насны хүүхдийн хоол тэжээл, өвчлөл, дархлаажуулалт, хөгжил, хүмүүжил, хамгаалал, орчин нөхцөл, тэдний эрхийн хэрэгжилтийг тодорхойлох;
2.Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн бэрхшээл, осол, гэмтлийн талаарх статистик мэдээллийг цуглуулах;
3.Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн боловсрол, эрүүл мэнд, мэдээллийн технологийн хэрэглээ, тамхи, архи, согтууруулах ундааны хэрэглээ, ХДХВ, ДОХ-ын талаарх мэдлэг, хандлага, дадал, бэлгийн зан үйлийн талаарх статистик мэдээллийг цуглуулах;
4.НҮБ-ын тусгай чуулганаар 2002 онд баталсан “Хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц” хөтөлбөрийг үнэлэх 50 шалгуур үзүүлэлтээс 19 үзүүлэлтийг тооцох;
5.Монгол Улсын Засгийн газраас 2002 онд баталсан “Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг үнэлэх 28 шалгуур үзүүлэлтээс 9 үзүүлэлтийг тооцох;
6.Монгол Улсын Их Хурлын 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 13 тоот тогтоолоор батлагдсан Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийг үнэлэх 67 шалгуур үзүүлэлтээс 14 үзүүлэлтийг тооцох.
Sample survey data [ssd]
Өрх (нэг орон байранд хамт амьдардаг, нэгдмэл төсөвтэй, хүнс, амьдралын наад захын хэрэгцээгээ хамтран хангадаг хэсэг бүлэг хүмүүс)
Өрхийн гишүүд(хоорондоо гэр бүл, ураг төрөл болон хамаатан садны холбоотой болон холбоогүй тухайн өрхөд амьдарч, хамт хооллодог хүмүүс.)
15-49 настай эмэтэйчүүд
15-54 настай эрэгтэйчүүд
0-4 настай хүүхдийн эх/асрамжлагч
2-14 настай хүүхдийн эх/асрамжлагч
Хувилбар 1.1: Үндсэн үр дүнгийн тайлан гаргахад ашигласан засварлагдсан мэдээллийн сан
2012-09-30
Хүүхэд хөгжил - 2010 судалгааны үзүүлэлтүүд:
ӨРХИЙН АСУУЛГА:
15-49 НАСНЫ ЭМЭГТЭЙН АСУУЛГА:
15-54 НАСНЫ ЭРЭГТЭЙН АСУУЛГА:
5 ХҮРТЛЭХ НАСНЫ ХҮҮХДИЙН АСУУЛГА:
2-14 НАСНЫ ХҮҮХДИЙН АСУУЛГА:
Хүүхэд хөгжил судалгаа-2010 бол Монгол улсыг бүхэлд л хамарсан үндэсний хэмжээний, хот, хөдөө, бүс(Таван бүс - Баруун, Хангай, Төв, Зүүн, Улаанбаатар)-ийн хэмжээнд зохион байгуулагдсан судалгаа юм.
Өрхөд байнга оршин суудаг хүмүүс өрхийн асуулгад хамрагдсан бөгөөд ганцаарчилсан ярилцлагад 15-49 насны эмэгтэй, 15-54 насны эрэгтэй, 5 хүртэлх насны хүүхдийн эх/ асран хамгаалагч болон 2-14 насны хүүхдүүд, тэдний эх/ асран хамгаалагчид хамрагдсан юм.
| Нэр | Харьяалал |
|---|---|
| Үндэсний статистикийн хороо | ҮСХ |
| Нэр | Харьяалал | Үүрэг |
|---|---|---|
| Үндэсний статистикийн хороо | Монгол Улсын Их хурал | Судалгааг зохион байгуулж хяналт тавьж ажилласан |
| Монгол улс дах НҮБ-ын Хүүхдийн Сан | Нэгдсэн Үндэстний байгууллага | Судалгааг зохион байгуулахад техникийн зөвөлгөө өгсөн. |
| НҮБ-ын Хүүхдийн сангийн ОҮБТС-ны зохицуулагч | Нэгдсэн Үндэстний байгууллага | Олон улсын техникийн зөвөлгөө өгсөн. |
| Нэр | Товчилсон үг | Үүрэг |
|---|---|---|
| НҮБ-ын Хүүхдийн Сан | НҮБХС | Судалгааг санхүүжүүлсэн |
| Монгол улсын Засгийн газар | Монгол улс | Судалгааг санхүүжүүлсэн |
Монгол Улсын “Хүүхэд хөгжил 2010” судалгааны үр дүнд тооцогдох үндсэн үзүүлэлтүүдийг статистикийн хувьд бодитой байдлаар үндэсний түвшинд тооцохоос гадна хот, хөдөөгөөр болон бүсээр (Баруун, Хангай, Төв, Зүүн, Улаанбаатар) тооцох зорилгоор түүврийн зохиомжийг боловсруулсан. Таван бүсийг дотор нь хот, хөдөөгөөр түүврийн бүлэг (strata) болголоо. Судалгаанд хамрагдах өрхүүдийг сонгохдоо хоёр шатлалт бүлэглэсэн түүврийн аргыг ашигласан.
Түүврийн хэмжээ болон түүний хуваарилалт.
Энэ удаагийн “Хүүхэд хөгжил 2010” судалгааны түүврийн хэмжээг бүс бүрийн хувьд 2100 өрх, улсын хэмжээнд нийт 10500 өрх байхаар тооцсон. Түүврийн хэмжээг тооцохдоо “Сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан 3-4 насны хүүхдийн хувь” гэсэн үзүүлэлтийг түлхүүр үзүүлэлт болгон сонгон авсан.
Өмнөх судалгаа буюу “Хүүхэд хөгжил 2005” судалгааны үр дүнгээс үзэхэд 3-4 насны хүүхдийн хувьд сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан байдал улсын хэмжээнд 37 хувьтай байсан бол Баруун бүсэд 32, Хангайн бүсэд 32, Төвийн бүсэд 33, Зүүн бүсэд 40, Улаанбаатар хотод 48 хувьтай байсан байна. Харин уг судалгаанд ашигласан түүврийн аргын нөлөөлөл улсын хэмжээнд 1.7, Баруун бүсэд 1.2, Хангайн бүсэд 2.0, Төвийн бүсэд 2.5, Зүүн бүсэд 2.0, Улаанбаатар хотод 1.3 гэж тооцогдсон байна. Мөн 2009 оны статистик мэдээнээс үзэхэд 3-4 насны хүүхэд нийт хүн амын 4.4 хувийг эзэлж байсан бол өрхийн ам бүлийн дундаж тоо 4 байжээ.
Эдгээр утгуудаар тооцоход эхний байдлаар шаардлагатай түүврийн хэмжээ Баруун бүсэд 1573 өрх, Хангайн бүсэд 2742 өрх, Төвийн бүсэд 3156 өрх, Зүүн бүсэд 1839 өрх, Улаанбаатар хотод 873 өрх, улмаар улсын хэмжээнд 10183 өрх байлаа. Бүсүүдээс сонгогдох өрхийн тоо хоорондоо маш их хэлбэлзэлтэй (873-3156 өрх) байгаа учраас түүврийн алдааг бүсүүдэд ойролцоо байлгах зорилгоор түүврийн хэмжээг бүсүүдэд тэгш хуваарилах аргыг хэрэглэсэн. Ингээд нэг бүсээс сонгогдох өрхийн тоог 2100 болгож, улмаар улсын хэмжээнд нийт 10500 өрх сонгохоор болсон.
Түүврийн анхан шатны нэгж (ТАШН) бүрээс сонгогдох өрхийн тооны хувьд түүврийн зохиомж, төсвийн боломжит байдал, мэдээлэл цуглуулах нэг баг нэг ТАШН-д ажиллахад шаардагдах хугацаа зэргийг харгалзан 25 байхаар тогтоосон. Нэг бүсээс сонгогдох өрхийн тоог нэг ТАШН-ээс сонгогдох өрхийн тоонд хувааснаар бүс бүрээс 84 ТАШН, улмаар улсын хэмжээнд 420 ТАШН-ийг уг судалгаанд хамруулахаар тооцсон.
Тэгш хуваарилалтын аргаар 5 бүсэд өрхүүдийг хуваарилахдаа бүс бүрд 84 ТАШН- ийг, нийт 10500 өрхийг (84 ТАШН 5 бүс ТАШН тус бүрээс 25 өрх) хуваарилсан. Түүврийн бүлэглэлт буюу бүс бүрийг дотор нь хот, хөдөөгөөр бүлэглэсэн өөрөөр хэлбэл нэг бүсийн хот, хөдөөгөөс сонгогдох ТАШН-ийн тоо болон өрхийн тоог тухайн бүсийн нийт өрхийн тоонд хот, хөдөөгийн өрхийн тооны эзлэх хувийн жинд харгалзуулан тогтоосон.
Түүврийн хүрээ болон ТАШН-ийн сонголт.
2009 оны жилийн эцсийн Хүн ам, өрхийн статистик мэдээг түүврийн хүрээ болгон ашигласан ба Улаанбаатар хотын хувьд хорооны хэсгийг, аймгуудын хувьд сумын багийг ТАШН болгон тодорхойлсон. Судалгаанд хамрагдах ТАШН-ийг сонгох нь түүврийн 1-р үе шат болох юм. Энэ сонголтыг түүврийн бүлэглэлт бүрийн хувьд тус тусад нь хийдэг ба ингэхдээ жилийн эцсийн хүн ам, өрхийн тоог баг, хэсгээр гаргасан жагсаалт дээр үндэслэн системчилсэн, хэмжээнд нь пропорциональ магадлалт түүврийн аргыг ашиглан сонголт хийсэн.
Өрхийн жагсаалт болон сонголт.
Түүврийн 1-р үе шатанд сонгогдсон ТАШН тус бүрийн хувьд өрхийн жагсаалтыг шинэчлэн - сонгогдсон багийн засаг дарга, хэсгийн дарга нараас авч ҮСХ-нд ирүүлэх үүргийг аймаг, нийслэлийн статистикийн хэлтэс, газар хүлээсэн бөгөөд өрхийн жагсаалтыг тухайн баг, хэсгийн нутаг дэвсгэрт амьдарч буй бүх өрхийг харьяалал харгалзахгүйгээр бүртгэх зааврын дагуу бэлтгэж ирүүлсэн. Судалгаанд хамрагдах өрхүүдийг сонгох нь 2-р үе шат бөгөөд уг ажлыг ҮСХ-н дээр хийсэн. Ингэхдээ сонгогдсон баг, хэсэг буюу ТАШН бүрийн хувьд өрхүүдийг нь 1- ээс n (нийт өрхийн тоо) хүртэл дугаарлан, системчилсэн санамсаргүй магадлалт түүврийн арга ашиглан тус бүрт нь 25 өрх сонгосон.
Тус баримжуулалтын External Resources хэсэгт хавсаргасан Хүүхэд Хөгжил 2010 судалгааны түүврийн зохиомжоос тус судалгааны түүврийн зохиомжийн үндсэн элементүүд болох түүврийн үе шат болон бүлэглэлт, түүврийн хэмжээ болон түүний хуваарилалт, түүврийн хүрээ болон анхан шатны нэгжийн сонголт, өрхийн жагсаалт болон сонголт, түүврийн жингийн тооцоо зэргийн дэлгэрэнгүй тайлбарыг хавсаргасан болно.
No major deviations from the original sample design were made. All primary sampling units were accessed and successfully interviewed with good response rates.
Түүвэрт сонгогдсон 10,500 өрхөөс 10,092 нь судалгаанд бүрэн хамрагдаж хамрагдалтын түвшин 98 хувьтай байна. Судалгаанд хамрагдсан өрхөд бүртгэгдсэн 15-49 насны эмэгтэйн 91 хувь, 5 хүртэлх насны хүүхдийн эх, асрамжлагчийн 96 хувь, 15-54 насны эрэгтэйн 78 хувь, 2-14 насны хүүхдийн эх, асрамжлагчийн 97 хувь нь судалгаанд бүрэн хамрагдсан байна.
Судалгаагаар 10,092 өрхөд амьдарч байгаа 35,981 хүний талаарх мэдээллийг цуглуулсан. Судалгаанд бүрэн хамрагдсан нийт өрхийн 6,086 буюу 60 хувь нь хотын, 4,006 буюу 40 хувь нь хөдөөгийн өрх байна. Нийт өрхийн тал хувь нь 3-4 ам бүлтэй, 26 хувь нь 1-2 ам бүлтэй, 24 хувь нь 5 ба түүнээс олон ам бүлтэй бөгөөд нэг өрхийн дундаж ам бүлийн тоо 3.6 байна. Нийт өрхийн 22 хувь нь эмэгтэй тэргүүлэгчтэй байна. Судалгаанд хамрагдсан 35,981 хүний хүйсийн харьцаа 96 буюу 100 эмэгтэйд 96 эрэгтэй ногдож байна. 2006 оноос хойш төрөлтийн түвшин нэмэгдсэнтэй холбоотойгоор нийт хүн амын 11 хувь нь 0-4 насны хүүхэд байна. Мөн нийт хүн амын 61 хувь нь хөдөлмөрийн насны буюу 15-59 насны эрэгтэй, 15-54 насны эмэгтэй байна.
Судалгаанд бүрэн хамрагдсан нийт эмэгтэйчүүдийг гэрлэлтийн байдлаар нь авч үзвэл 64 хувь нь гэрлэсэн эсвэл хамтран амьдрагчтай, 26 хувь нь огт гэрлэж эсвэл хамтран амьдарч байгаагүй, 4 хувь нь цуцалсан, 3 хувь нь бэлбэсэн, 3 хувь нь тусгаарласан хүмүүс байна. Мөн нийт эмэгтэйчүүдийн 19 хувь нь судалгааны өмнөх 2 жилд хүүхэд төрүүлжээ.
Боловсролын байдлаар нь авч үзвэл судалгаанд хамрагдсан нийт эмэгтэйчүүдийн 3 хувь нь боловсролгүй, 5 хувь нь бага, 10 хувь нь мэргэжлийн анхан шатны, 19 хувь нь суурь, 29 хувь нь бүрэн дунд, 34 хувь нь дээд боловсролтой байна. Судалгаанд 5 хүртэлх насны нийт 3,956 хүүхэд бүрэн хамрагдсанаас 50 хувь нь хөвгүүд, 50 хувь нь охид байв. 5 хүртэлх насны хүүхдийн эх, асрамжлагчдын 5 хувь нь боловсролгүй, 7 хувь нь мэргэжлийн анхан шатны, 8 хувь нь бага, 19 хувь нь суурь, 27 хувь нь бүрэн дунд, 36 хувь нь дээд боловсролтой байна.
Харин хүүхдийн амьдарч байгаа өрхийн аж байдлаар нь авч үзвэл судалгаанд хамрагдсан 5 хүртэлх насны нийт хүүхдийн 24 хувь нь доогуур, 20 хувь нь дунджаас доогуур, 19 хувь нь дундаж, 19 хувь нь дунджаас дээгүүр, үлдсэн 18 хувь нь дээгүүр түвшний аж байдалтай өрхөд амьдарч байна.
Судалгаанд бүрэн хамрагдсан нийт эрэгтэйчүүдийн 65 хувь нь гэрлэсэн эсвэл хамтран амьдрагчтай, 30 хувь нь огт гэрлэж эсвэл хамтран амьдарч байгаагүй, үлдсэн 5 хувь нь гэр бүлээ цуцалсан, тусгаарласан, бэлбэсэрсэн байна. Боловсролын байдлаар нь авч үзэхэд эмэгтэйчүүдийнхээс харьцангуй доогуур буюу 6 хувь нь боловсролгүй, 9 хувь нь бага, 10 хувь нь мэргэжлийн анхан шатны, 23 хувь нь дээд, 26 хувь нь бүрэн дунд, 26 хувь нь суурь боловсролтой эрэгтэйчүүд байна.
2-14 насны судалгаанд бүрэн хамрагдсан 9,131 хүүхдийн хүйсийн харьцаа нь 105, өөрөөр хэлбэл 2-14 насны 100 охидод 105 эрэгтэй ногдож байна. Судалгаанд хамрагдсан 2-14 насны хүүхдийн эхчүүдийн 4 хувь нь боловсролгүй, 8 хувь нь бага, 11 хувь нь техникийн болон мэргэжлийн, 21 хувь нь суурь, 27 хувь нь бүрэн дунд, 29 хувь нь дээд боловсролтой байв.
Монгол Улсын “Хүүхэд хөгжил 2010” судалгааны түүврийн зохиомж нь түүврийн жин тооцсоны үндсэн дээр судалгааны үр дүнг тархаадаг, цаашдын шинжилгээ хийдэг байхаар боловсруулагдсан. Олон шатлалт бүлэглэсэн түүврийн зохиомжтой үед түүврийн нэгж буюу өрхийн сонгогдох магадлал харилцан адилгүй байдаг. ХХС 2010-д нормальчилсан жин тооцох аргыг ашигласан.
Эцсийн байдлаар, зорилтот бүлэг бүрийн хувьд нормальчлагдсан түүврийн жин нь дараах утгуудын хооронд (нийт 420 ТАШН-ийн хувьд) хэлбэлзэж байхаар тооцоологдсон ба эдгээр нь судалгааны анхан шатны мэдээллийн файлд нэгтгэгдэж, үр дүнгийн үзүүлэлтүүдийг жигнэгдсэн байдлаар тооцоход ашиглагдсан.
Жингийн тооцоололын тухай дэлгэрэнгүй мэдээллийг External Resources хэсэгт хавсаргасан Хүүхэд Хөгжил 2010 судалгааны түүврийн зохиомжоос мэдэх боломжтой.
Судалгааны асуулгыг боловсруулахдаа судалгааны зорилго, хамрах хүрээг харгалзан НҮБХС-гаас зөвлөмж болгосон стандарт 3 асуулгыг суурь болгон ашигласан бөгөөд шаардлагатай үед өөрийн орны онцлогыг тусгасан. Мөн асуулга, түүнд орох асуулт, үзүүлэлтийг боловсруулахдаа өмнөх судалгаатай болон олон улсын түвшинд харьцуулагдах шинж чанарыг алдагдуулахгүй байх зарчмыг баримталсан. Өнөөгийн хэрэгцээ шаардлагыг үндэслэн энэ удаагийн судалгаанд 15-54 насны эрэгтэйн болон 2-14 насны хүүхдийн асуулгыг шинээр боловсруулж нэмсэн нь өмнөх судалгаанаас онцлог юм. Ингээд дараах 5 төрлийн асуулгаар энэ удаагийн судалгааны мэдээллийг цуглуулсан.
Үүнд:
Асуулгын хуудасны асуултын ойлгомжтой байдал, асуулт хоорондын уялдаа холбоо, багийн бүрэлдэхүүн, зохион байгуулалт, түүвэрлэлт, нэг өрхөөс судалгаа авахад зарцуулах дундаж хугацааг тодорхойлох, мэдээллийг компьютерт оруулах програмыг турших зорилгоор туршилтын судалгааг Улаанбаатар хотын Хан-Уул, Чингэлтэй дүүрэг болон Хэнтий аймгийн Хэрлэн, Дадал суманд 2010 оны 5-р сард зохион байгуулж явуулсан. Туршилтын судалгааны үр дүнд тулгуурлан асуулгын хуудсанд үг найруулгын засварыг хийж, асуулт хоорондын уялдааг сайжруулан боловсруулсан.
Тус баримжуулалтын External Resources хэсэгт Хүүхэд хөгжил 2010 судалгааны асуулгын хуудсуудын эх хувилбарыг хавсаргасан болно.
Мэдээлэлд дүн шинжилгээ хийхдээ НҮБХС-гийн Удирдах байгууллагын мэргэжилтнүүдийн боловсруулсан стандарт томьёолол болон үр дүнгийн хүснэгтийн загварыг өөрийн орны асуулгын хуудсанд нийцүүлэн өөрчлөхийн зэрэгцээ нэмэлт хүснэгтүүдийг SPSS 18.0 програм ашиглан боловсруулсан.
| Эхлэх | Дуусах | Цикл |
|---|---|---|
| 2010-08-27 | 2010-12-20 | 1 |
| Нэр | Харьяалал | Товчилсон үг |
|---|---|---|
| Үндэсний Статистикийн хороо | Монгол Улсын Их хурал | ҮСХ |
Судалгааны мэдээлэл цуглуулалтын ажлыг 2010 оны 8-р сарын 27-ноос эхлэн 12-р сарын 20-нд дуусгасан ба мэдээлэл цуглуулалтын явц, чанарт ҮСХ, НҮБХС-гийн мэргэжилтнүүд, олон улсын зөвлөх, судалгааны Удирдлагын зөвлөлийн гишүүд хяналт тавьж ажилласан. Хяналтын явцад гарсан алдаа дутагдал, ололт амжилтыг тухай бүр танилцуулж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байсныг дурдах нь зүйтэй.
Мэдээлэл цуглуулах ажилтнуудад зориулсан сургалтыг 2010 оны 8 сарын 4-18-ны хооронд 15 хоногийн хугацаанд танхимын болон дадлагын гэсэн 2 хэлбэрээр зохион байгуулсан. Сургалтын хугацаанд асуулгын бүлэг тус бүрээр холбогдох мэргэжлийн хүмүүсээр хичээл заалгаж, дадлага хийлгэн эцэст нь сургалтад оролцогчдоос шалгалт авч судалгааны мэдээлэл цуглуулах ажилтнуудыг сонгон шалгаруулав. Судалгааны мэдээллийг цуглуулах үүрэг бүхий 10 багийг тус бүр 1 ахлагч, 1 хянагч, 5 ярилцлага авагч (3 эмэгтэй, 2 эрэгтэй) нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй байхаар зохион байгуулж ажиллуулсан. Баг бүрийн эрэгтэй ярилцлага авагч нар хэмжигчийн үүргийг давхар гүйцэтгэж ажилласан.
Мэдээллийг цуглуулахдаа түүврийн анхан шатны нэгж болох баг, хэсгийн газар зүйн байршлыг тэмдэглэн авч мэдээллийн сан бүрдүүлснээр Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын мэдээллийн сантай уялдуулж, хүүхэд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн нийгэм, эрүүл мэнд, боловсролын үзүүлэлтүүдээр газрын зураглал боловсруулах боломж нээгдэж байна.
Түүвэрт сонгогдсон өрхүүдээс цуглуулсан мэдээллийг өөрийн орны асуулгын хуудсанд нийцүүлэн боловсруулсан мэдээлэл шивэлтийн програм (CSPro 4.0)-ыг ашиглан компьютерт оруулсан бөгөөд үүнийг 10 ажилтан 2010 оны 10-12 сарын хооронд хийж гүйцэтгэсэн. Мэдээллийн чанарыг баталгаажуулахын тулд бүх мэдээллийг давтан шивж, үзүүлэлт хоорондын уялдааг шалгаж холбогдох засварыг хийж мэдээллийн санг эцэслэн боловсруулсан.
| Нэр | Харьяалал | URL | И-мэйл |
|---|---|---|---|
| Үндэсний статистикийн хороо | Монгол Улсын Их хурал | http://www.nso.mn | nso@magicnet.mn, information@nso.mn |
| Монгол улс дах НҮБ-ын Хүүхдийн Сан | Нэгдсэн Үндэстний байгууллага | www.childinfo.org | www.childinfo.org |
| Нууцлалын баримт бичигт гарын үсэг зурах шаардлагатай эсэх | Нууцлалын баримт бичиг |
|---|---|
| yes | Тооллого, түүвэр судалгааны анхдагч мэдээллийг хэрэглэгчид нь хувь хүн, албан байгууллага, аж ахуйн нэгжийн нууц мэдээллийг илрүүлэхгүй байх статистикийн мэдээлэгчийг илрүүлэх гэсэн оролдлогыг ямар нэг байдлаар хийхгүй байх, хэрэв санамсаргүйгээр статистикийн мэдээлэгчийг илрүүлсэн тохиолдолд уг мэдээллийг ямар нэгэн байдлаар ашиглахгүй байх ёстой. |
Анхдагч мэдээллийг ашиглах зөвшөөрөл авсан албан байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс энэхүү нууцлал хангагдсан анхдагч мэдээллийг ҮСХ болон НҮБ-ын Хүүхдийн сангаас албан ёсоор зөвшөөрөөгүй бол мэдээллийн файл болон энэ файлаас үүссэн дэд файлуудыг хувилахгүй, гэрээнд дурьдагдаагүй өөр хэн нэгэнд тараах, зарах эрхгүй. ҮСХ болон НҮБ-ын Хүүхдийн сангаас олгосон нууцлал хангагдсан анхдагч мэдээллийг зөвхөн статистикийн болон шинжлэх ухааны шинжилгээ, судалгааны зорилгоор ашиглана. Уг анхдагч мэдээлэлд дүн шинжилгээ, судалгаа хийсний үндсэн дээр түүний үр дүнг харуулсан ном, сонин сэтгүүлийн нийтлэл, өгүүлэл, хурлын илтгэл, материал, дипломын ажил, тайлан гэх мэт бүх хэвлэлүүдийн хувилбарыг ҮСХ болон НҮБ-ын Хүүхдийн санд ирүүлнэ.
Тооллого, түүвэр судалгааны нууцлал хангагдсан анхдагч мэдээллийг ашиглах хүсэлтээ ҮСХорооны www.nso.mn. болон НҮБ-ын Хүүхдийн сангийн www.childinfo.org вэб хуудсаар дамжуулан ирүүлнэ.
ҮСХ-ноос өгсөн, нууцлал хангагдсан анхдагч мэдээлэлд дүн шинжилгээ, судалгаа хийсний үндсэн дээр түүний үр дүнг харуулсан ном, сонин сэтгүүлийн нийтлэл, өгүүлэл, хурлын илтгэл, материал, дипломын ажил, тайлан гэх мэт бүх хэвлэлүүдэд "Мэдээллийн эх үүсвэр: Монгол Улс, Үндэсний статистикийн хороо, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр зохион байгуулсан Олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгаа 2010, Хувилбар 1.1 (2012 оны 9-р сар )" гэж заавал дурьдана.
Тооллого, түүвэр судалгааны анхдагч мэдээллийг цуглуулагч Үндэсний Статистикийн Хороо болон НҮБ-ын Хүүхдийн сан, бусад холбогдох санхүүжүүлэгч байгууллагууд нь нууцлал хангагдсан анхдагч мэдээлэлд хэрэглэгчийн хийсэн дүн шинжилгээ, судалгааны үр дүн болон тайлбар, дүгнэлтэнд хариуцлага хүлээхгүй.
(c) 2010, Үндэсний Статистикийн Хороо
| Нэр | Харьяалал | И-мэйл | Цахим хуудас |
|---|---|---|---|
| Д.Оюунчимэг | ҮСХ-ны Хүн ам, Нийгмийн статистикийн газрын дарга | information@nso.mn | http://www.nso.mn |
| Гадаад харилцаа хамтын ажиллагааны газар | Үндэсний статистикийн хороо | nso@magicnet.mn | http://www.nso.mn |
MNG-NSO-MN-MICS2010-v1.0
| Нэр | Товчилсон үг | Харьяалал | Үүрэг |
|---|---|---|---|
| Үндэсний Статистикийн Хороо | ҮСХ | УИХ | Судалгааны бичиг баримт |
| А.Булганчимэг | Гэрээт ажилтан | Мета мэдээллийн баримтжуулалт хийсэн | |
| НҮБХС-ын ОҮБТС-ны бүсийн зохицуулагч | НҮБХС | Мета мэдээллийг хянаж засварласан | |
| НҮБХС-ын ОҮБТС-ны үндэсний зөвлөх | НҮБХС | Мета мэдээллийг хянаж засварласан |
2012-09-19
Хувилбар 1.0(2012 оны 9-р сар)