MNG-NSO-EN-MICS2005-v1.0
ХХС 2005
| Нэр | Улсын код |
|---|---|
| Монгол Улс | МНГ |
Олон Үзүүлэлтийн Бүлгийн Түүвэр Судалгаа - Цуврал 3 [өрхөд суурилсан судалгаа/оүбтс-3]
Энэ удаагийн Олон Үзүүлэлтийн Бүлгийн Түүвэр Судалгаа (ОҮБТС - 3) нь энэ төрлийн судалгааны гуравдугаар цуврал судалгаа юм. Өмнөх буюу хоёрдугаар цуврал (ОҮБТС - 2) нь 2000 онд, түүний өмнөх буюу анхдугаар судалгаа нь 1995 онд тус тус зохион байгуулагдсан. Судалгаанууд хооронд үзүүлэлтийн тодорхойлолтод тодорхой тооны өөрчлөлт ордог хэдий ч ОҮБТС - 3 судалгааны маш олон асуулт болон үзүүлэлт нь ОҮБТС - 2 судалгааныхтай харьцуулах боломжтой буюу ижил төстэй байгаа бол ОҮБТС - 1 судалгаанаас маш их ялгаатай байгаа. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг үзүүлэлтүүдийн баримтжуулалтаас харж болно.
НҮБ-ын Хүүхдийн Сангаас хэрэгжүүлдаг Олон Үзүүлэлтийн Бүлгийн Түүвэр Судалгаа (ОҮБТС) нь хүний хөгжлийг, тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүдийн байдлыг үнэлэхэд шаардлагатай мэдээлэл цуглуулахад нь улс орнуудад дэмжлэг үзүүлдэг өрхөд суурилсөн хөтөлбөр юм. ОҮБТС-ны хүрээнд нийгмийн үзүүлэлтүүдийг статитсикийн үндэслэлтэйгээр олон улсад харьцуулахуйц түвшинд тооцох боломжтой. Энэ удаагийн ОҮБТС нь Мянганы Хөгжлийн Зорилт (МХЗ), Хүүхдэд Ээлтэй Дэлхий Ертөнц тунхаглал (ХЭДЕТ), түүнчлэн ХДХВ/ДОХ-ын халдварын талаарх НҮБ-ын Ерөнхий Ассемблейн онцгой чуулган гэх мэт бусад олон улсын шинжтэй зорилт, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хянах шалгуур үзүүлэлтүүдийг дүгнэх, үнэлэхэд шаардлагатай мэдээлэл цуглуулах тал дээр онцгойлон анхаарсан.
НҮБ-ын тусгай чуулганаар “Хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц” тунхаглалыг хэрэгжүүлэх үйл явцын талаар Монгол Улсын Засгийн газрын илтгэлийг 2007 онд хэлэлцэх болсонтой уялдуулан үндэсний илтгэлийг бэлтгэх ажлын хүрээнд Монгол Улсын хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, аж байдал, тэдний эрхийн хэрэгжилтийг гүнзгийрүүлэн судлах, түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр (2002-2010)” болон Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийн явц, байдлыг хянах шалгуур үзүүлэлтүүдийг дүгнэх, үнэлгээ өгөх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран энэхүү судалгааг явууллаа.
Судалгааны зорилго
ОҮБТС - 3 судалгааны анхдагч зорилго нь дараах зүйлд оршино.
Судалгааны төлөвлөлт
Үндэсний Статистикийн Газар нь уг Олон Үзүүлэлтийн Бүлгийн Түүвэр Судалгааг Монгол Улсын Засгийн Газар болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн тусламжтайгаар зохион байгуулсан. Судалгааны асуулга, түүвэрлэлт, зохион байгуулалт, мэдээлэл боловсруулалт, цуглуулалт, чанаржуулалт, дүн шинжилгээ хийх, тайлан бичих, тархаалт гэсэн асуудал тус бүр дээр НҮБ-ын Хүүхдийн Сангийн зүгээс бүсийн сургалтуудыг цувралаар зохион байгуулж техник, арга зүйгээр хангасан.
Түүвэр судалгааны мэдээлэл [тсм]
х2.0: засварлагдсан мэдээлэл, зөвхөн дотоод хэрэгцээнд
2006-07-20
Монгол Улсад явуулсан сүүлийн Олон Үзүүлэлтийн Бүлгийн Түүвэр Судалгаа нь асуулгынхаа хүрээнд дараах бүлэг асуудлуудыг хамарсан:
Өрхийн асуулга: Өрхийн шинж төрх, Боловсрол, Ундны ус, ариун цэврийн байгууламж, Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, Хүүхдийн хүмүүжил, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, Өрхийн орлого, Иоджуулсан давсны хэрэглээ
Өрхийн 15-49 насны эмэгтэйчүүдийн талаарх асуулга: Эмэгтэйн талаарх ерөнхий мэдээлэл, Хүүхдийн эндэгдэл, Эх болон нярайн эрүүл мэнд, Гэрлэлт, Жирэмслэхээс сэргийлэх арга, хэрэгслийн хэрэглээ, Гэр бүлийн хүчирхийлэлд хандах хандлага, ХДХВ/ДОХ-ын халдварын талаарх мэдлэг
Өрхийн 5 хүртэлх насны хүүхдийн асуулга: Хүүхдийн талаарх ерөнхий мэдээлэл, Төрсний бүртгэл, Сургуулийн өмнөх боловсрол олголт, Хүүхдийн хөгжил, “А” амин дэмийн хэрэглээ, Эхийн сүүгээр хооллолт, Өвчлөл, сувилгаа, Дархлаажуулалт, Хүүхдийн өсөлтийн үзүүлэлт
Уг судалгааны үр дүн нь үндэсний түвшинд төдийгүй, хот, хөдөө, бүсийн (5 бүс - Баруун, Төв, Зүүн, Хангай, Улаанбаатар) түвшинд төлөөлөх чадвартай ба Монгол Улсын бүх нутаг дэвсгэрийг хамарсан.
Түүвэрлэгдсэн өрхийн бүх гишүүд (байнгын оршин суугчид), 15-49 насны байнгын оршин суугч бүх эмэгтэйчүүд, 0-4 насны (5 хүртэлх насны) байнгын оршин суугч бүх хүүхдүүд судалгаанд хамрагдсан.
| Нэр |
|---|
| Үндэсний Статистикийн Хороо |
| Нэр | Харьяалал | Үүрэг |
|---|---|---|
| НҮБ-ын Хүүхдийн Сан, Монгол Улс | НҮБХС | Техникийн туслалцаа |
| НҮБ-ын Хүүхдийн сангийн бүсийн ОҮБТС-ын зохион байгуулагч | НҮБХС | Олон улсын техникийн туслалцаа |
| НҮБ-ын Хүүхдийн сангийн бүсийн Хяналт, үнэлгээний ажилтан | НҮБХС | Олон улсын техникийн туслалцаа |
| Стратеги Мэдээллийн Хэсэг, Бодлого Төлөвлөлтийн Хэлтэс, НҮБХС-ын Нью-Йорк дахь Төв байр | НҮБХС | Олон улсын техникийн туслалцаа |
| Нэр | Товчилсон үг | Үүрэг |
|---|---|---|
| НҮБ-ын Хүүхдийн Сан | НҮБХС | Судалгааг зохион байгуулахад санхүүгийн туслалцаа |
| Монгол Улсын Сангийн Яам | СЯ | Судалгааг зохион байгуулахад санхүүгийн туслалцаа |
ОҮБТС - 3 судалгааны түүвэрлэлтийн зохиомжийн гол зорилго нь хүүхдийн амьдралын эрүүл хэв маягийг дэмжих, тэдэнд чанартай боловсрол олгох, харгис, ширүүн хандах явдал, мөлжлөг, хүчирхийллээс хамгаалах болон ХДХВ/ДОХ-той тэмцэх гэсэн Хүүхдэд Ээлтэй Дэлхий Ертөнц Тунхаглалд дэвшүүлсэн 4 гол зорилтын хэрэгжилтийг хянах бүлэг үзүүлэлтүүдийг бодитойгоор тооцох явдал юм. Судалгаанд түүвэрлэгдсэн өрхийн 15-49 насны бүх эмэгтэйчүүд, 5 хүртэлх насны бүх хүүхдүүд хамрагдсан. Монгол Улсын нийт өрхөөс тодорхой тооны өрхийг түүвэр болгон сонгон авч, уг өрхүүдийн байнгын оршин суугч 15-49 насны бүх эмэгтэйчүүдтэй тухайн эмэгтэйн талаар, байнгын оршин суугч 5 хүртэлх насны бүх хүүхдийн эх, асран хамгаалагчидтай нь тухайн хүүхдийн талаар тус тус ярилцлага хийсэн.
Уг судалгааны хүрээнд үндэсний болон бүсийн түвшинд төлөөлөх чадвартай өрх, эмэгтэй, хүүхдийн түүвэрлэлт хийсэн ба уг түүвэрлэлтийн дагуу мэдээлэл цуглуулсан. ОҮБТС - 3 судалгааны анхдагч зорилго нь Монгол Улсын хэмжээнд эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгаалал болон ХДХВ-ийн халдвартай холбоотой үзүүлэлтүүдийг тооцох, цаашлаад эдгээр үзүүлэлтүүдийг хот, хөдөөгөөр нь ялган тооцох явдал билээ. Монгол Улсын нутаг дэвсгэр нь засаг захиргааны хувьд бүсэд, бүс бүр нь аймгууд болон нийслэлд, аймаг бүр нь сумдад, нийслэл нь дүүргүүдэд, сум бүр нь багуудад, дүүрэг бүр нь хороодод тус тус хуваагддаг. Баг, хорооны өрх, хүн амын мэдээлэл жил бүр шинэчлэгдэж байгааг харгалзан баг, хороог түүврийн анхан шатны нэгжээр сонгосон бөгөөд түүврийн анхан шатны нэгж дэх өрхийн тоог ойролцоо байлгах зорилгоор олон өрхтэй баг, хороог 2-3 түүврийн нэгж болгон хуваасан. Түүврийн анхан шатны нэгж болох баг, хороог пропорциональ магадлалт түүврийн аргаар сонгож, сонгогдсон баг, хорооны өрхийн жагсаалтаас тус бүр 25 өрхийг системчилсэн цикл түүврийн аргаар сонгон авч судалсан болно. Түүврийн анхан шатны нэгжийг илэрхийлж буй хувьсагч нь түүвэрлэгдсэн нэгжийн дугаар буюу HH1 юм.
Уг судалгааны түүвэрлэлтийг хүүхэд, эмэгтэйчүүдийн байдлын талаарх үзүүлэлтийг үндэсний түвшинд, хот, хөдөө, бүс нутгаар тооцож гаргах зорилгоор хийсэн. Баруун, Хангай, Төв, Зүүн, Улаанбаатар гэсэн 5 бүсийг түүврийн бүлэг болгон авч, өрхийн түүвэрлэлтийг хийхдээ бүсээс сонгогдох өрхийн тоог тухайн бүсийн хүн амын тоонд пропорционалиар хуваарилж, 2 шатат түүврийн аргыг ашиглав.
Судалгааны түүвэрт 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотыг төлөөлөх түүврийн 253 анхан шатны нэгжээс нийт 6325 өрхийг сонгож түүвэрт сонгогдсон өрхүүдээс мэдээллийг цуглуулж, судалгааны үр дүнгийн боловсруулалтыг үндэсний түвшинд хийхдээ түүврийн жинг ашигласан.
Хаягандаа олдохгүй болон ярилцлага авах боломжгүй өрх, хувь хүнийг өөр өрх, хувь хүнээр солих, орлуулан мэдээлэл авахыг ярилцлага авагч нарт зөвшөөрөөгүй. Харин өрх, хувь хүний хариулт өгөөгүй түвшинг засварлах үүднээс түүврийн жинд зохих засваруудыг ОҮБТС-ны нэгдсэн зааврын дагуу хийсэн.
Үндсэн түүвэрлэлтийн зохиомжид ямар нэг томоохон өөрчлөлт ороогүй ба түүврийн анхан шатны бүх нэгжээс хангалттай өндөр хамрагдалтын түвшинтэйгээр мэдээлэл цуглуулсан.
Судалгааны түүвэрт сонгогдсон 6325 өрхөөс 6220 нь ярилцлагад хамрагдаж, хамрагдалтын түвшин 98.3 хувь байсан. Судалгаанд хамрагдсан өрхүүдэд эмэгтэйчүүдийн асуулгад хамрагдвал зохих 15-49 насны 8057 эмэгтэй бүртгэгдсэнээс 7459 эмэгтэй ганцаарчилсан ярилцлагад хамрагдаж, хамрагдалтын түвшин 92.6 хувь байлаа. Дээрх өрхүүдэд хүүхдийн асуулгад хамрагдвал зохих 5 хүртэлх насны 3568 хүүхэд бүртгэгдсэний 99.4 хувь буюу 3547 хүүхэд судалгаанд хамрагдсан. Судалгаанд хамрагдсан 15-49 насны эмэгтэйчүүдийн ерөнхий хамрагдалтын түвшин нь 91.0 хувь, 5 хүртэлх насны хүүхдийн хувьд ерөнхий хамрагдалтын түвшин нь 97.8 хувь байсан.
Судалгааны мэдээллийн файл бүрт түүврийн жин тооцсон.
Өрхийн мэдээллийн файлын хувьд түүврийн жинг өрхийн сонгогдох магадлалын эсрэг магадлалаар түүврийн бүлэг (бүс бүрийн хувьд хот, хөдөө) бүрийн хувьд тооцсон. Өрхийн асуулгад хариулт өгөөгүй түвшинг засварлах үүднээс өрхийн түүврийн жинг түүврийн бүлэг бүрийн хувьд засварласан ба нийт жинлэгдсэн өрхийн тоог жинлэгдээгүй өрхийн тоотой тэнцүү байлгах үүднээс түүврийн жинг тогтмол тоогоор үржүүлж нормчилсон. Өрхийн түүврийн жингийн хувьсагчийг HHWEIGHT гэж нэрлэсэн ба үүнийг өрхийн мэдээллийн файл - HH, өрийн гишүүдийн мэдээллийн файл - HL тус бүрт ашигласан.
Эмэгтэйчүүдийн мэдээллийн файлын хувьд нормчлоогүй өрхийн түүврийн жинг ашигласан. Эмэгтэйн ганцаарчилсан асуулгад хариулт өгөөгүй түвшинг засварлах үүднээс эмэгтэйн түүврийн жинг түүврийн бүлэг бүрийн хувьд засварласан ба нийт жинлэгдсэн эмэгтэйн тоог жинлэгдээгүй эмэгтэйн тоотой тэнцүү байлгах үүднээс түүврийн жинг тогтмол тоогоор үржүүлж нормчилсон.
Хүүхдийн мэдээллийн файлын хувьд мөн нормчлоогүй өрхийн түүврийн жинг ашигласан. Хүүхдийн асуулгад хариулт өгөөгүй түвшинг засварлах үүднээс хүүхдийн түүврийн жинг түүврийн бүлэг бүрийн хувьд засварласан ба нийт жинлэгдсэн хүүхдийн тоог жинлэгдээгүй хүүхдийн тоотой тэнцүү байлгах үүднээс түүврийн жинг тогтмол тоогоор үржүүлж нормчилсон.
Судалгааны асуулгыг боловсруулахдаа судалгааны зорилго, хамрах хүрээг харгалзан НYБ-ын Хүүхдийн Сангийн санал болгосон загвар асуулгуудыг ашигласан. Өрхийн сууцны хангамж, ахуй нөхцөл, өрхийн гишүүдийн талаарх өрхийн асуулгыг судалгаанд хамрагдахаар сонгогдсон өрхийн тэргүүлэгч эсвэл өрхийн гишүүд болон өрхийн талаар дэлгэрэнгүй хариулт өгч чадахуйц өрхийн гишүүнтэй ярилцах замаар бөглөсөн. Өрхийн асуулга нь өрхийн гишүүдийн ерөнхий мэдээлэл, боловсрол, ундны ус, ариун цэврийн байгууламж, өрхийн шинж төрх, хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн хүмүүжил, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, өрхийн орлого, иоджуулсан давсны хэрэглээ гэсэн бүлэг асуудлуудыг хамарсан асуултуудтай.
Судалгаанд өөрийн орны онцлогийг тусгасан зарим бүлэг, асуултыг, тухайлбал өрхийн асуулгын “Иоджуулсан давсны хэрэглээ” гэсэн бүлэгт эрдэс амин дэмээр баяжуулсан гурилын хэрэглээний талаарх асуулт, “Хүүхдийн хүмүүжил” бүлэгт хүүхдийн төлөвшил, хэв зуршлын асуудлаарх дэд бүлгийг судалгааны ажлын хэсэг, Удирдлагын Зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсний дагуу нэмж оруулав.
Судалгаанд хамрагдсан өрхийн хүнсэндээ хэрэглэж байгаа давсны иоджилтыг хурдавчилсан шалгуур ашиглан тогтоосон.
Дээрх хэлсэнчлэн өрхийн асуулгыг өрхийн талаар сайн мэдэх, өрхийн насанд хүрсэн аль нэг гишүүнээс, эмэгтэйчүүдийн асуулгыг өөрөөс нь, 5 хүртэлх насны хүүхдийн асуулгыг хүүхдийн эх/асран хамгаалагчаас асууж, хүүхдийн жин, өндрийн хэмжилтийг хийсэн болно.
Эмэгтэйчүүдийн асуулга нь эмэгтэйн талаарх ерөнхий мэдээлэл, хүүхдийн эндэгдэл, эх болон нярайн эрүүл мэнд, гэрлэлт, жирэмслэхээс хамгаалах арга, хэрэгслийн хэрэглээ, гэр бүлийн хүчирхийлэлд хандах хандлага, ХДХВ/ДОХ-ын халдварын талаарх мэдлэг гэсэн бүлэг асуудлуудыг хамарсан асуултуудтай.
5 хүртэлх насны хүүхдийн асуулга нь хүүхдийн талаарх ерөнхий мэдээлэл, төрсний бүртгэл болон сургуулийн өмнөх боловсрол олголт, хүүхдийн хөгжил, "А" аминдэмийн хэрэглээ, эхийн сүүгээр хооллолт, өвчлөл, сувилгаа, дархлаажуулалт, хүүхдийн өсөлтийн үзүүлэлт гэсэн бүлэг асуудлуудыг хамарсан асуултуудтай.
Судалгааны асуулгуудыг НҮБ-ын санал болгосон загвар асуулгууд дээр суурилан эхлээд Монгол хэл дээр боловсруулсан ба дараа нь Англи хэл рүү орчуулсан.
Асуулгын хуудасны асуултууд хүмүүст хэр ойлгогдож байгаа, асуулт хоорондын уялдаа холбоо, нэг өрхөөс судалгаа авахад зарцуулах хугацааг тодорхойлох, программыг турших зорилгоор туршилтын судалгааг Төв аймгийн Эрдэнэ суманд 2005 оны 9 сард зохион байгуулж явуулсан. Энэ туршилтын судалгааны үр дүнд тулгуурлан асуулгын томъёолол, найруулга, асуултуудын хоорондын уялдаа холбоог сайжруулан боловсруулав.
Мэдээллийг түүврийн нэгж бүрээр тус тусад нь шивсэн ба нэгж бүрийн мэдээллийг дараах үе шаттайгаар боловсруулсан:
Дээрх үе шатуудтай холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг Мэдээлэл боловсруулалтын гарын авлага, Мэдээлэл засварлалтын гарын авлага, Мэдээлэл боловсруулалтын програмууд (SPSS, CSPro), Үр дүнгийн хүснэгт боловсруулалтын гарын авлага зэргээс харж болох ба уг гарын авлагуудыг дараах вэб хуудсаас татаж авах боломжтой байгаа.
http://www.childinfo.org/mics/mics3/manual.php
Мэдээлэл шивэлтийн ажлыг мэдээлэл боловсруулалтын ахлагчийн удирдлаган дор 8 мэдээлэл шивэлтийн оператор нийт 9 компьютер (мэдээлэл шивэлтийн операторын 8 компьютер, мэдээлэл боловсруулалтын ахлагчийн 1 компьютер) дээр хийж гүйцэтгэсэн. Бүх мэдээллийг мэдээлэл шивэлтийн зааврын дагуу ҮСГ дээр төвлөрүүлэн шивсэн. Мэдээлэл шивэлтийн програмыг CSPro програмын 2.6.007 хувилбарыг ашиглан, шивэгдэн орж буй хувьсагч бүрийн утгыг хянадаг байхаар боловсруулсан. Үсрэлтийн болон хязгаарын утгаас хэтрэлтийн алдаа бүрийг уг програмаар хянаж байсан ба мэдээлэл шивэлтийн оператор хүчээр мэдээлэл оруулах боломжгүй байсан. Мөн зарим нийцэмжгүй хариултыг шалгах шалгалтыг мэдээлэл шивэлтийг програмд програмчилж өгсөн. Цаашлаад, мэдээлэл шивэлтийн програм нь хүүхдийн өсөлтийн үзүүлэлт болох Z үзүүлэлтийг автоматаар тооцдог байхаар боловсруулагдсан. Нээлттэй хариулт өгч болох асуултуудад “Бусад” гэж хариулаад хариулт бичих хэсэгт ямар нэг хариултыг үгээр бичсэн тохиолдолд уг хариулт нь өмнө байгаа хариултуудын аль нэгд хамаарагдахааргүй байвал түүнийг програмаар шивээгүй.
Түүврийн нэгж бүрийн хувьд бүх асуулгын хуудсын мэдээлэл бүрэн шивэгдсэн, судалгаанд хамрагдвал зохих бүх эмэгтэй болон хүүхдийн асуулга бүрэн байсан, мэдээлэл нь бүрэн шивэгдсэн эсэхийг бүтэц болон бүрэн байдлын шалгалтаар илрүүлж байсан.
Дахин шивэлтийг бүх түүврийн нэгжийн хувьд гүйцэтгэсэн. Үүний дараа дахин шивэлтээр үүссэн файлыг анхны шивэлтээр үүссэн файлтай харьцуулж, алдаа илэрвэл түүнийг анхны шивэлтийн файл дээр засах замаар зөв болгож байсан.
Мэдээлэл шивэлтийн програмаар бүх мэдээллийг шивж дуусаад, түүврийн нэгж бүрийн шивэгдсэн файлыг нөөцөлж авсан. Үүний дараа тэдгээрийг нэгтгэх ажиллагаа хийгдсэн.
Үр дүнгийн хүснэгт боловсруулалтын ажлыг SPSS програмын 13.0 болон 14.0 хувилбаруудыг ашигласан. 13.0 хувилбар нь үндсэндээ хүүхдийн эндэгдлийн хүснэгтээс бусад бүх үр дүнгийн хүснэгтийг боловсруулахад ашиглагдсан. Хүүхдийн эндэгдлийн хүснэгт, мэдээллийн чанарын хүснэгт болон бусад шинжилгээний боловсруулалтанд 14.0 хувилбарыг ашигласан.
Шивэгдсэн бүх мэдээллийг SPSS формат бүхий файл болгон хөрвүүлсний дараа үр дүнгийн хүснэгтэнд ашиглах зорилгоор зарим нэг хувьсагчийн утгыг дахин кодлосон. Тухайлбал, нас, боловсрол, газарзүйн байршил гэх мэт. Нас болон огноог дахин кодпохдоо “Мэдэхгүй” гэсэн хариулт болон хариулаагүй орхигдсон асуултуудыг багасгах зорилгоор зарим нэг санамсаргүй кодлолт, тооцоололт хийсэн.
Судалгааны үр дүнд дүн шинжилгээ хийхэд ашигласан өөр нэг чухал хүчин зүйл бол өрхийн аж байдал юм. Өмнө нь уламжлалт аргаар өрхийн орлого, зарлагын мэдээллийг үндэслэн өрхийн эдийн засгийн байдлыг тодорхойлж байсан. Энэ аргаар мэдээлэл цуглуулахад цаг хугацаа их шаардах (өрхийн гишүүн бүрийн орлогыг эх үүсвэр тус бүрээр асуухад олон асуулт асуух шаардлагатай болдог) бөгөөд мэдээллийг дутуу цуглуулах (ярилцлага өгч байгаа хүн өрхийн бусад гишүүдийн орлого, зарлагын талаар тодорхой мэдэхгүй байх), өрхийн үйлдвэрлэл, тогтмол бус болон өндөр орлогыг тооцож оруулахад хүндрэл бэрхшээлтэй байдаг гэх зэрэг бэрхшээл тулгардаг. Иймээс энэ судалгаанд өрхийн аж байдлыг хэмжих “Аж байдлын индекс” үзүүлэлтийг тооцож ашигласан. Аж байдлын индексийг тооцоход цөөн тооны, төвөгтэй бус асуулт шаардлагатай бөгөөд өөр зорилгоор асуусан асуулт (ундны цэвэр ус, ариун цэврийн байгууламжийн хангамж, сууцны төрөл, сууцны материал, цахилгаан гэрэлтэй эсэх г.м)-ыг авч ашиглах боломжтой юм. Энэхүү судалгааны үр дүнг өрхийн аж байдлын индексийн 5 тэнцүү бүлгээр гаргасан бөгөөд сууцны төрөл, нөхцөл, ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдсан байдал, цахилгаан гэрэлтэй эсэх, өрхийн хэрэглээний эд зүйл (харилцаа холбооны болон тээврийн хэрэгсэл, гэр ахуйн цахилгаан бараа гэх мэт) байгаа эсэх гэсэн үзүүлэлтийг сонгон авч судалсан. Дээрх үзүүлэлтүүдийг ашиглан өрхүүдэд оноо ногдуулж оноогоор нь ядуугаас чинээлэг гэсэн зэргээр эрэмбэлсэн. Ингээд онооны эрэмбээр нийт өрхийг 5 тэнцүү бүлэгт хувааж ядуу (I), ядуувтар (II), дунд зэрэг (III), дундаас дээш (IV), чинээлэг (V) гэж ангилан гаргасан.
Судалгааны үр дүнг улсын дундаж болон бүс нутаг, өрхийн байршил, хот хөдөөгөөр эмэгтэйчүүдийн боловсролын түвшин, өрхийн аж байдлын индексийн 5 тэнцүү бүлгээр тооцсон.
Бүс нутаг: Баруун, Хангай, Төв, Зүүн, Улаанбаатар
Байршил: Нийслэл хот, аймгийн төв, сумын төв, хөдөө
Хот, хөдөө: Нийслэл хот, аймгийн төвийг “хот”, сумын төв, хөдөөг “хөдөө” хэмээн тооцсон.
Боловсролын түвшин: Эхийн боловсролыг боловсролгүй (бага боловсрол эзэмшээгүй), бага, бүрэн бус дунд, бүрэн дунд, мэргэжлийн анхан шатны, дипломын дээд ба түүнээс дээш боловсролтой гэсэн 6 түвшингээр авч үзсэн.
Аж байдлын индекс: Ядуу (I), Ядуувтар (II), Дунд зэрэг (III), Дундаас дээш (IV), Чинээлэг (V)
| Эхлэх | Дуусах |
|---|---|
| 2005-11 | 2005-12 |
| Нэр | Товчилсон үг |
|---|---|
| Монгол Улсын Үндэсний Статистикийн Газар | ҮСГ |
Судалгааны баг бүр нь нэг ахлагч, нэг хянагч ба засварлагч, 3-4 эмэгтэй ярилцлага авагч, 1-2 эрэгтэй ярилцлага авагч, 1 жолооч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажилласан ба түүврийн нэгж хооронд, өрх хооронд явахдаа машинаар явсан.
Багийн ахлагчийн үүрэг нь мэдээлэл цуглуулахтай холбогдон гарах бүхий л үйл ажиллагааг зохион байгуулах явдал байсан. Тухайлбал, багийн гишүүдийн ажлын хуваарилалт, машин, тоног төхөөрөмж, хэрэгцээтэй зүйлс, цалин, мөнгө, газрын зураг, өрхийн жагсаалт зэргийн хангалт, судалгааны төлөвлөлт, орон нутгийн удирдлага, холбогдох хүмүүстэй уулзалт, байр, хоол хүнсний зохицуулалт гэх мэт. Мөн багийн ахлагч нь ярилцлага авагч нарын ажлыг хянах, мэдээлэл цуглуулалтын ажилтай холбоотой илтгэл бичих, бөглөгдсөн асуулгуудыг ҮСГ-т илгээх, илтгэх зэрэг үүрэгтэй ажилласан.
Багийн хянагч ба засварлагч нь өдөр бүрийн эцэст бөглөгдсөн асуулга бүрийг шалгах, тодруулбал, асуугдаагүй орхигдсон асуулт байгаа эсэх, үсрэлтийг зөв хийсэн эсэх, буруу бөглөгдсөн асуулт байгаа эсэх, нийцэмжгүй хариулт байгаа эсэхийг нэг бүрчлэн шалгах үүрэгтэй байсан. Мөн ярилцлагыг хөндлөнгөөс ажиглах, ярилцлага авагч нартай тэдний гаргасан алдаа, дутагдлын талаар уулзах, ярилцах үүрэгтэй ажилласан.
Багийн ахлагч, хянагч ба засварлагчийн үүргийн талаар дэлгэрэнгүйг Ахлагч, хянагч ба засварлагчийн заавраас харж болно. ҮСГ-ын судалгааг зохион байгуулсан мэргэжилтэн нар судалгааны баг бүрт хүрч очин, хяналт тавьж, гарсан алдаа дутагдлыг газар дээр нь арилгах, сануулах тал дээр арга хэмжээ авч ажилласан.
Судалгааны ажилтнуудад зориулсан сургалтыг ҮСГ-т 2005 оны 10, 11-р саруудад 10 хоногийн хугацаатай зохион байгуулж, судалгааны асуулгад орсон бүлэг тус бүр дээр холбогдох мэргэжлийн хүмүүсээр хичээл заалгаж, дадлага хийлгэн сургалтад оролцогчдоос шалгалт авч судалгаанд ажиллах ажилтнуудыг сонгон шалгаруулж авсан болно.
Судалгаанд баг бүрийг нэг ахлагч, нэг хянагч ба засварлагч, 5 ярилцлага авагч бүгд 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг гүйцэтгэх нийт 11 багийг зохион байгуулж ажиллуулав.
Мэдээллийг 2005 оны 11, 12 дугаар сард цуглуулсан. Энэ ажлын явц, чанарт ҮСГ, НYБ-ын Хүүхдийн Сангийн ажилтан нар, судалгааны Удирдлагын Зөвлөлийн гишүүд хяналт тавин ажиллаж, гарсан ололт, дутагдлыг тухай бүр танилцуулж, шаардагдах арга хэмжээг авч ажилласан.
Мэдээлэл засварлалтын ажлын дараах үе шатуудтай хэрэгжүүлсэн:
a) Ажлын байран дээрх шалгалт, кодлолт
b) Мэдээлэл шивэлтийн үеийн засварлалт
c) Шивэгдсэн мэдээллийн бүтэц болон бүрэн байдлын шалгалт
d) Хоёр дахь шатны засварлалт
e) SPSS формат бүхий файлын бүтцийн шалгалт
Мэдээлэл засварлалттай холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг Мэдээлэл боловсруулалтын гарын авлагаас харж болох ба уг гарын авлагыг дараах вэб хуудсаас татаж авах боломжтой байгаа.
http://www.childinfo.org/mics/mics3/manual.php
Түүвэр судалгааны үр дүн, тооцоололтонд 2 төрлийн алдаа нөлөөлдөг: 1) түүвэрлэлтийн бус алдаа 2) түүвэрлэлтийн алдаа. Түүвэрлэлтийн бус алдаа гэдэг нь мэдээлэл цуглуулалт, боловсруулалтын ажлын явцад гарсан алдааны үр дүн юм. ОҮБТС - 3 судалгааны үед энэ төрлийн алдааг багасгах арга хэмжээг тухай бүр авч ажилласан хэдий ч энэ төрлийн алдааг статистик аргаар үнэлэх, огт гаргахгүй байх боломжгүй юм.
Харин түүвэрлэлтийн алдааг статистик аргаар үнэлэх боломжтой байдаг. ОҮБТС - 3 судалгааны мэдээлэгчдийг сонгож авсан түүвэр нь ерөнхий олонлогоос түүврийн арга, түүврийн хэмжээг ашиглан түүвэрлэлт хийж болох түүврийн олон аргуудын нэг нь юм. Түүврийн өөр олон аргуудын аль нь ч энэхүү сонгон авч ашигласан түүврийн аргын үр дүнгээс бага зэрэг ялгаатай үр дүнг гаргаж болно. Түүвэрлэлтийн алдаа нь бүх боломжит түүврийн хоорондын хэлбэлзлийг хэмждэг. Энэхүү хэлбэлзлийн хэмжээг нарийвчлан тодорхойлоход бэрхшээлтэй боловч судалгааны үр дүнг үндэслэн статистикийн аргаар үнэлж болдог. Ихэвчлэн стандарт алдааг ашиглан түүвэрлэлтийн алдааг тодорхой үзүүлэлт (дундаж, харьцаа г.м)-ийн хувьд хэмжинэ. Стандарт алдаа нь вариацаас квадрат язгуур авсантай тэнцэнэ. Итгэмжлэгдэх хязгаарыг ерөнхий олонлогийн бодит тоо нилээд буурсан байх интервалыг харуулахын тулд тооцдог. Судалгаанаас тооцсон ямар ч статистик үзүүлэлтийн хувьд тухайн статистик үзүүлэлтийн утга нь түүний стандарт алдааг 2 дахин үржүүлснийг нэмж, хассан хязгаарын (p + 2.se, p - 2.se) дотор буурна гэдэг нь адил түүврийн хэмжээ, аргыг ашигласан бүх боломжит түүвэрлэлтийн 95 хувьд тохиолдохыг харуулна.
Хэрэв судалгааны түүвэрлэлтэнд энгийн санамсаргүй түүвэрлэлтийн арга ашигласан бол түүвэрлэлтийн алдааг үнэлэхдээ шулуун шугамын аргаар үнэлэх боломжтой байдаг. Харин ОҮБТС - 3 судалгааны түүвэрлэлтэнд 2 шатат түүвэрлэлтийн аргыг ашигласан тул илүү цогц томъёолол ашиглах шаардлагатай байсан. Тиймээс тус судалгааны хувьд түүвэрлэлтийн алдааг үнэлэхдээ SPSS програмаар боловсруулсан түүврийн цогц модуль буюу програмчлалыг ашигласан. Тодруулбал, стандарт алдааг үнэлэхдээ Тейлорын шугаман аргын дагуу үнэлсэн ба түүнийг SPSS програмд програмчилж оруулан түүгээрээр үнэлгээ хийсэн гэсэн үг юм. Тейлорын шугаман аргын талаар SPSS програмын Help цэсээс харах боломжтой.
Түүвэрлэлтийн алдааг гол үзүүлэлтүүдийн хувьд улсын түвшинд, бүсүүдээр, хот, хөдөө гэсэн ангилалаар тооцсон. Үзүүлэлт бүрийн хувьд тухайн үзүүлэлтийн тооцсон утга, стандарт алдаа, вариацийн коэффициент (стандарт алдааг тухайн үзүүлэлтийн утгад харьцуулсан харьцаа), хэрэглэсэн түүвэрлэлтийн аргын нөлөө, уг нөлөөний квадрат язгуур (тухайн судалгаанд хэрэглэсэн түүвэрлэлтийн аргын үзүүлэлтийн хэлбэлзлийг энгийн санамсаргүй түүвэрлэлтийн арга дахь хэлбэлзэлтэй харьцуулсан харьцаа), итгэмжлэгдэх хязгаар зэргийг тооцсон.
Түүвэрлэлтийн алдааны үнэлгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг судалгааны Үндсэн тайлангийн Түүвэрлэлтийн алдаа гэсэн гарчгаас үзнэ үү.
Судалгааны мэдээллийн чанарыг дараах хүснэгтүүдээс харах боломжтой:
Өрхийн хүн амын насжилтийн тархалт
Судалгаанд хамрагдвал зохих болон хамрагдсан эмэгтэйчүүдийн насжилтын тархалт
Судалгаанд хамрагдвал зохих болон хамрагдсан 5 хүртэлх насны хүүхдүүдийн насжилтын тархалт
5 хүртэлх насны хүүхдүүдийн насжилтын тархалт, 3 сарын насны бүлгээр
Хамрагдвал зохих насны хязгаар дахь нас ба хугацааны харьцаа
Бүрэн бус мэдээллийн хувь, зарим үзүүлэлтээр
5 хүртэлх насны хүүхдийн талаар асуулгад хариулсан эх, асран хамгаалагч нь хамт амьдардаг эсэх
Сургуульд хамрагдалт, насаар
Төрүүлсэн болон амьд байгаа хүүхдүүдийн төрөх үеийн хүйсийн харьцаа
Эмэгтэйчүүдийн тоо, сүүлчийн төрөлтөөс хойшхи хугацаагаар
Дээрх мэдээллийн чанарын хүснэгтүүдийн тоог судалгааны Үндсэн тайлангийн зохих хавсралтаас үзнэ үү.
| Нэр | Харьяалал | URL | И-мэйл |
|---|---|---|---|
| Оюунгэрэлийн Байгалмаа | Үндэсний Статистикийн Газар | www.nso.mn | obaigalmaa@yahoo.com |
| Дашдоржийн Хүрэлмаа | НҮБ-ын Хүүхдийн Сан, Монгол Улс | www.unicef.org | kdashdorj@unicef.org |
| Нууцлалын баримт бичигт гарын үсэг зурах шаардлагатай эсэх | Нууцлалын баримт бичиг |
|---|---|
| yes | Судалгааны мэдээллийг хэрэглэгч нь мэдээллийн файлуудад байгаа хувь хүний талаарх нууц мэдээллийг задраахгүй байх, мэдээлэгчдийг илрүүлэх оролдлогыг ямар нэг байдлаар хийхгүй байхыг зөвшөөрсөн байх хэрэгтэй. |
Судалгааны анхдагч мэдээллийг статистик дүн шинжилгээ, судалгаа хийх хүсэлтэй байгаа хэрэглэгчдэд үнэгүй тархааж болох ба үүний тулд тухайн хэрэглэгч нь хийх гэж буй судалгаа, шинжилгээний ажлын зорилго, асуулга, асуулт, арга аргачлал, хүлээгдэж буй үр дүн гэх мэт холбогдох мэдээллээ тодорхойлж өгөх хэрэгтэй. Судалгааны анхдагч мэдээллийг хэрэглэгч нь анхдагч мэдээлэлд дүн шинжилгээ, судалгаа хийсний үндсэн дээр түүний үр дүнг харуулсан ном, сонин сэтгүүлийн нийтлэл, өгүүлэл, хурлын илтгэл, материал, дипломын ажил, тайлан гэх мэт бүх хэвлэлүүдийн электрон хувилбарыг ҮСГ-т information@nso.mn электрон шуудангаар, НҮБ-ын Хүүхдийн Санд ulaanbaatar@unicef.org электрон шуудангаар тус тус илгээх үүрэгтэй.
Хэрэглэгч судалгааны анхдагч мэдээллийг ашиглах хүсэлтээ www.childinfo.org http://www.childinfo.org, www.statis.mn/nada http://www.statis.mn/nada гэсэн вэб хуудсуудаар дамжуулан гаргах боломжтой.
Судалгааны анхдагч мэдээлэлд дүн шинжилгээ, судалгаа хийсний үндсэн дээр түүний үр дүнг харуулсан ном, сонин сэтгүүлийн нийтлэл, өгүүлэл, хурлын илтгэл, материал, дипломын ажил, тайлан гэх мэт бүх хэвлэлүүдэд мэдээллийн эх үүсвэрийг заавал дурьдах ба ингэхдээ дараах стандарт ишлэлийг ашиглах хэрэгтэй.
“Мэдээллийн эх үүсвэр: Монгол Улсын Үндэсний Статистикийн Газар, Олон Үзүүлэлтийн Бүлгийн Түүвэр Судалгаа 2005 (Хүүхэд Хөгжил), анхдагч мэдээллийн 2.0 хувилбар (2006 оны 7-р сар), НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэй”
Монгол Улсын Үндэсний Статистикийн Газарн болон НҮБ-ын Хүүхдийн Сан нь судалгааны анхдагч мэдээлэлд хэрэглэгчийн хийсэн дүн шинжилгээ, судалгааны үр дүн болон тайлбар, дүгнэлтэнд хариуцлага хүлээхгүй.
Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо болон НҮБ-ын Хүүхдийн Сан
DDI-MNG-NSO-EN-MICS2005-v1.0
| Нэр | Харьяалал | Үүрэг |
|---|---|---|
| Намжилсүрэнгийн Уянга | ҮСГ | Баримтжуулалт хийсэн |
2008-02-08
Хувилбар 3.0