var_qstn_preqtxt
Энэ бүлгийн асуулгаар жирэмснээс сэргийлэх арга, хэрэгслийг хэрэглэж байгаа түвшин болон хэрэглэж байгаа аргын төрлийн талаархи мэдээллийг цуглуулна. Гэрлэлтийн байдал нь Өрхийн ам бүлийн байдал II.2- ийн 9-р асуултын хариултыг шалгахаар энэ бүлэгт давтан оруулав. Энэ бүлгийн болон ДОХ өвчний талаархи дараагийн бүлгийн асуулгууд нь бусдын хувийн асуудлыг нэлээд гүн хөндөх учир судалгааны зохицуулагч, зөвлөх, бүлгийнхэн энэ асуулгыг хэрхэн яаж танилцуулах талаар ярилцаж, анхаарах шаардлагатай. Ярилцлага авагч нар энэ эмзэг асуулгыг бүрэн авах талаар мэргэшсэн байх хэрэгтэй. Иймээс ярилцлага авагч нар нь эмэгтэй хүн байх нь илүү тохиромжтой. Энэ асуулгыг авах үед судалгааны багын бүлгийн эрэгтэй гишүүдийг гадагш гарч байхыг шаардах хэрэгтэй.
var_qstn_qstnlit
Та гэрлэсэн үү эсвэл хамт амьдардаг уу?
Ангилал
| Утга |
Ангилал |
Нөхцөл |
|
| 1 |
Тийм |
4990 |
|
| 2 |
Үгүй, бэлэвсэн, салсан, тусдаа |
1161 |
|
| 3 |
Үгүй, Гэрлэж байгаагүй |
2106 |
|
Анхааруулга: Эдгээр тоо баримт нь өгөгдлийн файлд илэрсэн тохиолдлын тоог харуулж байгаа бөгөөд хүн амын (судалгаанд хамрагдах нийт хүн амын) нэгдсэн/дүгнэсэн статистик үзүүлэлт гэж тайлбарлаж болохгүй.
var_qstn_ivuinstr
Ярилцлаганд оролцогч эмэгтэйн гэрлэлтийн байдлыг асууж, бүртгэ. Тухайн эмэгтэй гэрлэсэн эсвэл хэн нэгтэй хамтын амьдралтай бол 1 гэсэн шифрийг бич. Хэрэв эмэгтэй судалгааны үед нөхөргүй/ гэрлээгүй байвал урьд нь гэрлэж байсан,бэлбэсэн(2), салсан эсвэл тусдаа амьдардаг (3), огт гэрлэж байгаагүй (4) гэсэн хариултын холбогдох шифрийг бич. Гэрлэсэн гэдэгт гэрлэлтийн хуулийн дагуу болон албан бус гэрлэлт хамаарна. Тухайн эмэгтэй одоогоор гэрлэсэн буюу хамтын амьдралтай бол
дараагийн асуулт 2-ыг асуу. Харин асуултанд 2.3.4. гэсэн шифрийн аль нэгнийг тэмдэглэсэн бол энэ бүлгийн бусад асуултуудыг асуулгүй орхиж, дараагийн бүлэг рүү оч. Алгассан асуултыг зурж,тэмдэглэ.