Site Logo
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО
  • НҮҮР
  • Нэвтрэх
    Нэвтрэх
English
MICS

ХХС 2000

Mongolia, 2000
Анхдагч мэдээлэл авах
Судалгааны дугаар
MNG-NSO-MN-MICS2000-v3.0
Гүйцэтгэгч
Үндэсний Статистикийн Хороо
Судалгаа
Хүүхэд, хөгжил судалгаа
Мета мэдээлэл
DDI/XML JSON
Үүссэн огноо
2025-09-02
Сүүлд шинэчилсэн огноо
2025-09-02
Хандалтын тоо
23511
  • Судалгааны тайлбар
  • Мэдээллийн толь
  • Холбоотой материалууд
  • Анхдагч мэдээлэл авах
  • Тодорхойлолт
  • Хувилбар
  • Хүрээ
  • Ажиглалтын хүрээ
  • Гүйцэтгэгч болон түнш
  • Түүвэрлэлт
  • Судалгааны нэгж
  • Мэдээлэл цуглуулалт
  • Мэдээлэл боловсруулалт
  • Өгөгдлийн үнэлгээ
  • Зохиогчийн эрх
  • Холбоо барих
  • Мета мэдээллийн боловсруулалт
  • Тодорхойлолт

    Судалгааны дугаар

    MNG-NSO-MN-MICS2000-v3.0

    Гарчиг

    ХХС 2000

    Товч

    ОҮБТС-2

    Улс
    Нэр Улсын код
    Монгол Улс MNG
    Судалгааны төрөл

    Multiple Indicator Cluster Survey - Round 2 [hh/mics-2]

    Ерөнхий мэдээлэл

    Хүүхэд хөгжил -2000 нь Олон үзүүлэлтийн бүлгийн түүврийн судалгааны (ОҮБТС) багц асуулганд Монгол улс орны онцлог байдлыг тусган боловсруулж, 2 дахь удаагаа явуулж байгаа судалгаа бөгөөд анхны судалгаа нь 1995 онд зохион байгуулагдаж байсан . "Хүүхэд, хөгжил -2000" судалгааны мэдээллийг өмнө нь явагдсан анхны судалгааны мэдээлэлтэй харъцуулж болох бөгөөд илүү боловсронгуй болгон баяжуулж, улмаар нэмэлт боломжит мэдээллийг цуглуулснаараа онцлог юм.

    Хураангуй

    НҮБ-ын Хүүхдийн Сангийн техник, санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад явуулсан "Хүүхэд, хөгжил-2000" судалгаа нь Монгол улсын хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, амьдралын нөхцөл байдлыг сайжруулахын тулд төр, засгаас өнгөрсөн 10-аад жилд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагааг үнэлж цэгнэхэд маш чухал ач холбогдолтой болсон. Судалгааны үндсэн зорилго нь Монгол Улсаас Хүүхдийг 2000 он хүртэл хөгжүүлэх талаар баримтлах үйл ажиллагааны Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн байдлыг хянан дүгнэх, цаашид авах арга хэмжээг боловсруулахад шаардлагатай тоон мэдээллийг бүрдүүлэх явдал юм. "Хүүхэд, хөгжил -2000" судалгааны үр дүн нь Монгол улсын нялхас, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсролын өнөөгийн түвшин, тухайн үйлчилгээнүүдийн хүртээмж болон тэдгээрт нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг тодруулахад чухал ач холбогдолтой мэдээллийн эх үүсвэр болсон.
    "Хүүхэд, хөгжил-2000" судалгааны үндсэн зорилго нь:
    -Хүүхдийг хөгжүүлэх талаар 2000 он хүртэл баримтлах үйл ажиллагааны Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан, дүгнэх;
    -Хүүхдийн төлөө Дэлхийн дээд хэмжээний уулзалтаас дэвшүүлсэн зорилтуудын ололтыг дүгнэж, 21-р зууны эхний арван жилд хийх үйл ажиллагааны үндэс болох тоон мэдээллийг цуглуулах;
    -Монгол Улсын энэ чиглэлийн мэдээллийн болон хяналтын тогтолцоог боловсронгуй болгон сайжруулахад хувь нэмэр оруулж, энэхүү тогтолцооны загвар, түүний хэрэгжилт болон мэргэжилтнүүдийн судалгааны дүнд шинжилгээ, дүгнэлт хийх чадварыг нэмэгдүүлэх

    Агуулга

     "Хүүхэд, хөгжил -2000" судалгааны асуулгын хуудасны ерөнхий загварыг НҮБ-ын Хүүхдийн сангаас зөвлөмж болгон гаргасан Олон үзүүлэлтүүдийн бүлгийн түүвэр судалгааны асуулгын загварыг үндэслэн өөрийн орны онцлогийг тусган боловсруулав. "Хүүхэд, хөгжил 2000" судалгааны асуулгын хуудсууд нь өрхийн асуулга, 15-49 насны эмэгтэйчүүдийн асуулга, тав хүртэлх насны хүүхдийн асуулгуудаар мэдээллийг цуглуулах зорилгоор боловсруулагдсан.

    Өрх: Өрхийн ам бүл, гишүүдийн нас, хүйс, бичиг үсгийн мэдлэг, боловсролын түвшин, гэрлэлтийн байдал, хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, өнчин болон тахир дутуу хүүхэд, өрхийн сууцны төхөөрөмжлөлт, ундны усны болон ариун цэврийн байгууламжийн хангамж мөн йоджуулсан давсны хэрэглээ
    15-49 насны эмэгтэйчүүд: Эмэгтэйчүүдийн талаархи мэдээлэл,хүүхдийн эндэгдэл,эх, нярайн эрүүл мэнд,жирэмслэлтээс сэргийлэх арга, хэрэгслийн хэрэглээ,ДОХ/ ХДХ -ын нянгийн халдвар,"Д" амин дэмийн дутагдал
    Тав хүртэлх насны хүүхэд: Хүүхдийн төрсөний бүртгэл, сургуулийн өмнөх боловсрол олголт, "А" амин дэмийн хэрэглээ, хөхөөр хооллолт, хүүхдийн өвчлөл, эмчилгээ, сувилгаа, халдварт шар өвчин, урьдчилан сэргийлэх тарилганд хамрагдалт, хүүхдийн биеийн хэмжээс
    External Resource хэсэгт байгаа “Хүүхэд хөгжил -2000” судалгааны Үндэсний тайлангаас судалгааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.

    Мэдээллийн төрөл

    Sample survey data [ssd]

    Судалгааны нэгж
    • Өрх («өрх»-нэг сууцанд хамтран амьдарч, орлогоо нэгтгэн, хамтран хооллож, хувцаслаж байгаа нэг болон хэсэг хүмүүс)
    • Өрхийн гшиүүд
    • 15-49 насны эмэгтэйчүүд
    • 0-4 насны хүүхдүүд

    Хувилбар

    Хувилбарын тайлбар

    Хувилбар 2.0:Засварлагдсан мэдээллийн бааз

    Үүссэн огноо

    2000-09-15

    Хүрээ

    Тэмдэглэл

    Олон үзүүлэлтүүдийн бүлгийн түүвэр судалгаа, "Хүүхэд, хөгжил -2000" судалгаа нь дараах мэдээллүүдийг ауллсан байдаг.

    Өрхийн асуулга:

    • Өрхийн ам бүл, гишүүдийн нас, хүйс,
    • Бичиг үсгийн мэдлэг,
    • Боловсролын түвшин,
    • Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт,
    • Өнчин болон тахир дутуу хүүхэд,
    • Өрхийн сууцны төхөөрөмжлөлт, ундны усны болон ариун цэврийн байгууламжийн хангамж
    • Йоджуулсан давсны хэрэглээ
      15-49 асны эмэгтэйчүүдийн асуулга:
      -Эмэгтэйчүүдийн талаархи мэдээлэл
      -Хүүхдийн эндэгдэл
      -Эх, нярайн эрүүл мэнд
      -Жирэмслэлтээс сэргийлэх арга, хэрэгслийн хэрэглээ
      -ДОХ/ ХДХ -ын нянгийн халдвар
      -"Д" амин дэмийн дутагдал.
      Тав хүртэлх насны хүүхдийн асуулга:
    • Хүүхдийн төрсөний бүртгэл,
    • Сургуулийн өмнөх боловсрол олголт,-
    • "А" амин дэмийн хэрэглээ,
    • Хөхөөр хооллолт,
    • Хүүхдийн өвчлөл, эмчилгээ, сувилгаа,
    • Халдварт шар өвчин,
    • Урьдчилан сэргийлэх тарилганд хамрагдалт,
    • Хүүхдийн биеийн хэмжээс

    Ажиглалтын хүрээ

    Газар зүйн хүрээ

    Энэхүү судалгаа нь 6 бүс (Баруун, Дундад, Төв -1, Дорнод, Өмнөд, Төв -2)нутгийн төлөөлөлтэй Монголын бүх нутгийг хамарсан үндэсний хэмжээний судалгаа юм.
    Баруун бүс ( Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд аймаг)
    Дундад бүс (Архангай, Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай, Булган аймаг)
    Дорнод бүс (Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймаг)
    Өмнөд бүс (Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-Сүмбэр аймаг)
    Төвийн 1-р бүс (Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймаг)
    Төвийн 2- р бүс (Улаанбаатар хот)

    Хүрээ

    Судалгааны судлах зүйлсийн дагуу судалгаанд хамрагдсан өрхийн гишүүд , өрхийн 15-49 насны эмэгтэйчүүд, 5 хүртэлх насны хүүхдүүдийг хамруулав

    Гүйцэтгэгч болон түнш

    Гүйцэтгэгч байгууллага
    Нэр Харьяалал
    Үндэсний Статистикийн Хороо Улсын Их Хурал
    Боловсруулсан
    Нэр Харьяалал Үүрэг
    НҮБ-н Хүүхдийн сан, Монгол улс НҮБХС Техникийн зөвлөгч
    Санхүүжилт
    Нэр Товчилсон үг Үүрэг
    НҮБ-н Хүүхдийн сан НҮБХС Санхүүжүүлэгч

    Түүвэрлэлт

    Түүвэрлэлт

    "Хүүхэд, хөгжил -2000" судалгаагаар судалсан үндсэн үзүүлэлтүүдийн улсын дүнгийн төлөөлөх чадварыг 95 хувь, түүврийн алдааны магадлалын хэлбэлзлийг ±5 хувиас хэтрэхгүй байхаар тооцоолж түүврийн загварыг боловсруулав.
    Монгол Улс нь нийгэм, эдийн засгийн хөгжил, газар зүйн байдлын хувьд харилцан адилгүй өргөн уудам нутагтай учир судалгааны үр дүнгийн боловсруулалтыг 6 бүс нутаг болон хот, хөдөөгөөр ангилан хийв. Энэ тохиолдолд ангилал тус бүрээр боловсруулалтын дүнгийн алдааны магадлалын хэлбэлзлийн хэмжээ нь улсын дундаж түвшингээс арай их байж болно.
    Түүврийн хэмжээ нь "Хүүхэд, хөгжил -2000" судалгааны зааварт өгөгдсөн тусгай томъёоны дагуу тодорхой түвшний нарийвчлалтайгаар тодорхойлогдсон. "Хүүхэд, хөгжил -2000" судалгаа нь судалгааны тодорхой хэсгээс мэдээллийг олон үзүүлэлтүүдээр цуглуулах зорилготой байсан учир тухайлан сонгож авсан үзүүлэлт болон судлагдах хэсгийн хосолмол байдлыг тодорхой түвшний нарийвчлалтайгаар илэрхийлэх боломжтой өрхийн тоог үндэслэж түүврийн хэмжээг тогтоов. Манай судалгааны түүврийн хэмжээг тодорхойлоход улаанбурханы эсрэг тарилганд хамрагдсан 12-23 сартай хүүхдүүдийн хамрагдалтын түвшинг гол үзүүлэлт болгон авсан. Судалгааны үр дүнгийн хувьд түүврийн төлөөлөх чадвар улсын түвшинд 95 хувь, түүврийн алдааны магадлалын хэмжээг ±5 хувиас хэтрүүлэхгүй байх тохиолдолд энэ судалгааны бүх үзүүлэлтүүдээр мэдээллийг 6000 өрхөөс цуглуулах нь тохиромжтой хэмжээ гэж үзэв.
    "Хүүхэд, хөгжил -2000" судалгааны ажлыг зохион байгуулагч, төлөвлөгчид нь судалгааны баг тус бүр өдөрт дунджаар 20 өрхөөс ярилцлага авахаар төлөвлөсөн. Энэ тохиолдолд түүврийн нэгж бүлэг нь 20 өрхөөс бүрдсэн нийт 300 бүлэгт хамаарах 6000 өрхөөс ярилцлага авах хэрэгтэй байсан. Судалгааны түүвэрлэлтийг 2 үе шаттайгаар хийсэн. Эхний шатанд Монгол Улсын хүн ам, орон сууцны 2000 оны тооллогын дүнг үндэслэн тооллогын нутаг дэвсгэрийн нэгжийг 6 бүс нутгаар аймаг, сум, баг бүрээр хот, хөдөөгөөр ангилсан жагсаалтаас тооллогын нутаг дэвсгэрээр 300 бүлгийг түүвэрлэн авахаар төлөвлөж, өрхийн нийт дүнд шууд пропорциональ хамааралтайгаар түүврийн 300 бүлгийг сонгов. Түүвэрлэлтийн хоёр дахь шатанд тооллогын нутаг дэвсгэрийн нэгжийг үндэслэн сонгогдсон түүврийн бүлэг тус бүрийг дунджаар 20 орчим тооны өрхтэй сегментүүдэд хуваасан. Энэхүү сегментүүдийн нэг нь санамсаргүйгээр судалгааны нэг бүлэг болон сонгогдсон юм. Сонгогдсон бүлгийн өрх бүр судалгаанд бүрэн хамрагдсан болно.
    Түүврийн ангилал: Түүвэрлэлтэнд 2 төрлийн ангилалыг хэрэглэв. Үүнд:
    Бүс нутгийн ангилал: Энэхүү тайланд хавсрагдсан хүснэгтүүдийн боловсруулалтыг Баруун, Дундад, Дорнод, Өмнөд, Төвийн 1, Төвийн 2 дугаар бүс гэсэн 6 бүс нутгаар ангилж хийв. Бүс нутгийн энэ ангилал нь Засгийн Газраас мөрдөж байгаа шатахууны үнийн бүс болно. Үүнд:
    Баруун бүс ( Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд аймаг)
    Дундад бүс (Архангай, Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай, Булган аймаг)
    Дорнод бүс (Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймаг)
    Өмнөд бүс (Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-Сүмбэр аймаг)
    Төвийн 1-р бүс (Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймаг)
    Төвийн 2- р бүс (Улаанбаатар хот)
    Хот, хөдөөгөөр: Мөн тайланд хавсрагдсан хүснэгтүүдийн боловсруулалтыг дээрхи бүс нутгаар ангилахын зэрэгцээ хот, хөдөөгөөр ангилан боловсруулав. Үүнд:
    "Хот" гэсэн ангилалд нийслэл хот, аймгийн төвийн өрх, хүн ам;
    "Хөдөө" гэсэн ангилалд сумдын (сумын төв, хөдөөгийн) өрх, хүн амыг тус тус хамруулав.
    Судалгааны түүвэрлэлтийн нэгж: Өрх нь судалгааны нэгж болно.

    Түүврийн хэлбэлзэл

    Монгол Улсын "Хүүхэд, хөгжил -2000" судалгааны түүвэрт сонгож авсан 6000 өрх ярилцлаганд бүрэн хамрагдав

    Хариултын түвшин

    Судалгааны түүвэрт сонгож авсан 6000 өрх ярилцлаганд бүрэн хамрагдсан. Энэхүү ярилцлаганд хамрагдсан өрхүүдэд судалгаанд хамрагдвал зохих 15-49 насны 8606 эмэгтэйчүүд бүртгэгдсэнээс 8257 нь ярилцлаганд амжилттай оролцож, хамралтын түвшин 95.9 хувь байна. Мөн судалгаанд хамрагдсан өрхийн асуулгын жагсаалтанд 5 хүртэлх насны 6199 хүүхэд бүртэгдсэнээс 6184 хүүхэд асуулганд хамрагдаж, хамралтын түвшин 99.8 хувь байна.

    Түүврийн жин

    Судалгааны мэдээллийн файл бүрт түүврийн жин тооцсон.

    Өрхийн мэдээллийн файлын хувьд түүврийн жинг өрхийн сонгогдох магадлалын эсрэг магадлалаар түүврийн бүлэг (бүс бүрийн хувьд хот, хөдөө) бүрийн хувьд тооцсон. Өрхийн асуулгад хариулт өгөөгүй түвшинг засварлах үүднээс өрхийн түүврийн жинг түүврийн бүлэг бүрийн хувьд засварласан ба нийт жинлэгдсэн өрхийн тоог жинлэгдээгүй өрхийн тоотой тэнцүү байлгах үүднээс түүврийн жинг тогтмол тоогоор үржүүлж нормчилсон. Өрхийн түүврийн жингийн хувьсагчийг HHWEIGHT гэж нэрлэсэн ба үүнийг өрхийн мэдээллийн файл - HH, өрийн гишүүдийн мэдээллийн файл - HL тус бүрт ашигласан.

    Эмэгтэйчүүдийн мэдээллийн файлын хувьд нормчлоогүй өрхийн түүврийн жинг ашигласан. Эмэгтэйн ганцаарчилсан асуулгад хариулт өгөөгүй түвшинг засварлах үүднээс эмэгтэйн түүврийн жинг түүврийн бүлэг бүрийн хувьд засварласан ба нийт жинлэгдсэн эмэгтэйн тоог жинлэгдээгүй эмэгтэйн тоотой тэнцүү байлгах үүднээс түүврийн жинг тогтмол тоогоор үржүүлж нормчилсон.

    Хүүхдийн мэдээллийн файлын хувьд мөн нормчлоогүй өрхийн түүврийн жинг ашигласан. Хүүхдийн асуулгад хариулт өгөөгүй түвшинг засварлах үүднээс хүүхдийн түүврийн жинг түүврийн бүлэг бүрийн хувьд засварласан ба нийт жинлэгдсэн хүүхдийн тоог жинлэгдээгүй хүүхдийн тоотой тэнцүү байлгах үүднээс түүврийн жинг тогтмол тоогоор үржүүлж нормчилсон.
    The Mongolia MICS survey sample is approximately self-weighting. Normalized (standardized) sample weights were calculated, however, to reflect differential response rates across sampling domains and small differences in sampling fractions across the domains.

    The major component of the weight is the reciprocal of the sampling fraction employed in selecting the number of sample households in that particular sampling domain.

    After the completion of fieldwork, response rates were calculated for each sampling domain. There were used to adjust the sample weights calculated for each cluster.

    The adjustment for household non-response is equal to the inverse value of
    RR = Number of interviewed households / Number of occupied households listed.

    Similarly, the adjustment for non-response at the individual level (women aged 15-49 years and children aged under-five) is equal to the inverse value of
    RR = Completed women's (or under-5's) questionnaires / Eligible women (or under-5s).

    Numbers of eligible women and under-5 children were obtained from the household listing in the Household Questionnaire in households where interviews were completed.

    The unadjusted weights for the households were calculated by multiplying the above factors for each PSU. There weights were then standardized (or normalized), one purpose of which is to make the sum of the interviewed sample units equal the total sample size at the national level. Normalization is performed by multiplying the aforementioned unadjusted weights by the ratio of the number of completed households to the total unadjusted weighted number of households. A similar standardization procedure was followed in obtaining standardized weights for the women's and under-5's questionnaires.

    Судалгааны нэгж

    Асуулга

    "Хүүхэд, хөгжил -2000" судалгааны асуулгын хуудасны ерөнхий загварыг НҮБ-ын Хүүхдийн сангаас зөвлөмж болгон гаргасан Олон үзүүлэлтүүдийн бүлгийн түүвэр судалгааны асуулгын загварыг үндэслэн өөрийн орны онцлогийг тусган боловсруулав. "Хүүхэд, хөгжил 2000" судалгааны асуулгын хуудсууд нь судалгааны тодорхой хэсэг бүрээс тусгай асуултуудаар мэдээллийг цуглуулах зорилгоор боловсруулагдсан. Түүвэр судалгааны асуулгын хуудас нь үндсэн 3 төрлийн асуулгын маягтаас бүрдэх ба асуулгын маягт бүр нь хэд хэдэн дэд бүлгүүдээс бүрдэнэ.
    Түүвэр судалгааны асуулгын хуудсууд:
    Өрхийн асуулга: Өрхийн ам бүл, гишүүдийн нас, хүйс, бичиг үсгийн мэдлэг, боловсролын түвшин, гэрлэлтийн байдал, хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, өнчин болон тахир дутуу хүүхэд, өрхийн сууцны төхөөрөмжлөлт, ундны усны болон ариун цэврийн байгууламжийн хангамж мөн йоджуулсан давсны хэрэглээний талаархи мэдээллийг цуглуулна.
    15-49 насны эмэгтэйчүүдийн асуулга:
    Дараахи дэд бүлгүүдээс бүрдэнэ. Үүнд:
    Эмэгтэйчүүдийн талаархи мэдээлэл
    Хүүхдийн эндэгдэл
    Эх, нярайн эрүүл мэнд
    Жирэмслэлтээс сэргийлэх арга, хэрэгслийн хэрэглээ
    ДОХ/ ХДХ -ын нянгийн халдвар
    "Д" амин дэмийн дутагдал.

    Тав хүртэлх насны хүүхдийн асуулга: Хүүхдийн төрсөний бүртгэл, сургуулийн өмнөх боловсрол олголт, "А" амин дэмийн хэрэглээ, хөхөөр хооллолт, хүүхдийн өвчлөл, эмчилгээ, сувилгаа, халдварт шар өвчин, урьдчилан сэргийлэх тарилганд хамрагдалт, хүүхдийн биеийн хэмжээс гэсэн дэд бүлгүүдээс бүрдэнэ.
    Энэ судалгааг зохион явуулах ажлын хэсэг нь удирдлагын зөвлөлийн зохицуулалттайгаар судалгааны энэхүү асуулгын хуудасны маягт, зааврыг боловсруулсан. Асуулгын загварын Англи хувилбарыг Монгол хэл рүү хөрвүүлж, улмаар боловсронгуй болгон сайжруулсаны дараа ажлын хэсгийнхнээр дамжуулан Засгийн Газрын болон Засгийн Газрын бус холбогдох байгууллагуудаас (тухайлбал: Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Хүүхдийн төлөө үндэсний төв, Цагдаагийн ерөнхий газар, Хүүхдийн эрхийн төв) авсан саналыг уг асуулганд тусган боловсруулалтыг дахин хийсэний дараа асуулгын хуудас, түүнийг нөхөх зааврыг хот, хөдөөгийн тодорхой тооны өрх дээр туршсан. Туршилтын дүнд асуулгын хуудсанд байгаа асуултуудын утгыг хариулагчид ойлгомжтой байлгахаар үг, үсгийг өөрчлөх, асуултуудын хоорондын логик уялдаа, дараалалтай холбоотой асуудлуудыг шийдвэрлэсэний зэрэгцээ нэг өрхөөс ярилцлага авах дундаж хугацааг 90 минут байхаар тогтоож, судалгааны ярилцлага авах, мэдээлэл цуглуулах нийт хугацааг тодорхойлов. Туршилтын явцад гарсан асуудлуудыг бүрэн шийдэж, судалгааны асуулгын хуудас, түүнийг нөхөх зааврыг эцэслэн боловсруулаад ҮСГ-ын холбогдох шатны удирдлага, зөвлөлүүд дээр хэлэлцүүлж, Удирдлагын зөвлөлөөр батлуулсан.

    External resources хэсгээс асуулгын хуудсыг дэлгэрэнгүй харж болно.

    Тэмдэглэл

    Тайланд тусгагдаагүй.

    Мэдээлэл цуглуулалт

    Мэдээлэл цуглуулалтын огноо
    Эхлэх Дуусах
    2000-05 2000-08
    Мэдээлэл цуглуулалтын бодлого
    • Face-to-face [f2f]
    Мэдээлэл цуглуулалт
    Нэр Товчилсон үг
    Статистикийн Үндэсний газар,Монгол улс ҮСГ
    Хяналт

    Судалгааны мэдээлэл цуглуулах 8 багийг тус бүр 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж, баг бүрт нэг ахлагч, хянагч 2, ярилцлага авагч 4, хоёр жолооч ажиллав. Багийн ахлагч нар нь судалгааны ажлын хэсгийн байнгын удирдлаган дор багийн хамт олныг өдөр тутмын ажлаар хангаж, хянагч нар нь тухайн өдрийн цуглуулсан мэдээллийг шалган хүлээн авч, алдаатай, бүрэн бус, тодорхойгүй зүйлийг илрүүлэн газар дээр нь тодруулж, залруулгыг хийлгэж байв. Статистикийн орон нутгийн байгууллагын ажилтныг аймаг, хотын удирдлагатай зөвшилцсөний үндсэн дээр үндсэн ажлаас нь нэг сарын хугацаатайгаар цалингүй чөлөөлж мэдээлэл цуглуулах багийн нэг хянагчаар ажиллуулсан нь мэдээлэл цуглуулах ажлыг орон нутагт ямар нэг хүндрэлгүйгээр зохион байгуулах, цуглуулсан мэдээллийн үнэн зөв байдал болон түүврийн бус алдааг багасгах, улмаар мэдээллийг компьютерт бэлтгэх хугацааг богиносгоход зохих нөлөө үзүүлсэн. Судалгааны удирдлагын зөвлөл, ажлын хэсгийн гишүүдээс бүрдсэн хяналтын 4 баг мэдээлэл цуглуулах болон ярилцлага авагч, хянагч нарын ажлын явцыг нийт 10 аймаг, Улаанбаатар хотод хянаж, шалган, гарсан дутагдал, ололтыг тухай бүр нь танилцуулж, шаардлагатай арга хэмжээг авч ажилласан

    Мэдээлэл цуглуулалтын тэмдэглэгээ

    "Хүүхэд, хөгжил - 2000 " судалгааг хариуцан явуулах албан ёсны гэрээг Үндэсний статистикийн газар болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газрын удирдлагуудын хүрээнд 2000 оны 5 дугаар сард албан ёсоор байгуулав.
    Судалгааг удирдан явуулах удирдлагын зөвлөл болон ажлын хэсэг дээр тохирсоны дагуу НҮБ-ын Хүүхдийн сангийн бүсийн байгууллагаас өгсөн зааврыг үндэслэн судалгааны ажилтангуудыг шалгаруулан авч тусгай сургалтанд хамруулсан. Судалгааны мэдээлэл цуглуулах 8 багийг тус бүр 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж, баг бүрт нэг ахлагч, хянагч 2, ярилцлага авагч 4, хоёр жолооч ажиллав. Багийн ахлагч нар нь судалгааны ажлын хэсгийн байнгын удирдлаган дор багийн хамт олныг өдөр тутмын ажлаар хангаж, хянагч нар нь тухайн өдрийн цуглуулсан мэдээллийг шалган хүлээн авч, алдаатай, бүрэн бус, тодорхойгүй зүйлийг илрүүлэн газар дээр нь тодруулж, залруулгыг хийлгэж байв. Энэ судалгааны мэдээлэл цуглуулах шатны ажил нь Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн ажилтай цаг хугацааны хувьд давхцаж байсан нь бидний ажилд нилээд хүндрэлийг учруулах магадлал өндөртэй байсан юм. Иймээс статистикийн орон нутгийн байгууллагын ажилтныг аймаг, хотын удирдлагатай зөвшилцсөний үндсэн дээр үндсэн ажлаас нь нэг сарын хугацаатайгаар цалингүй чөлөөлж мэдээлэл цуглуулах багийн нэг хянагчаар ажиллуулсан нь мэдээлэл цуглуулах ажлыг орон нутагт ямар нэг хүндрэлгүйгээр зохион байгуулах, цуглуулсан мэдээллийн үнэн зөв байдал болон түүврийн бус алдааг багасгах, улмаар мэдээллийг компьютерт бэлтгэх хугацааг богиносгоход зохих нөлөө үзүүлсэн.
    Өрхөөс мэдээлэл цуглуулах үе шатны ажил нь 2000 оны 5 дугаар сарын сүүлчээр эхлэж, 2000 оны 8 дугаар сарын эхээр дууссан.
    Судалгааны удирдлагын зөвлөл, ажлын хэсгийн гишүүдээс бүрдсэн хяналтын 4 баг мэдээлэл цуглуулах болон ярилцлага авагч, хянагч нарын ажлын явцыг нийт 10 аймаг, Улаанбаатар хотод хянаж, шалган, гарсан дутагдал, ололтыг тухай бүр нь танилцуулж, шаардлагатай арга хэмжээг авч ажилласан. Мэдээлэл цуглуулах ажил нь 3 үе шаттай явагдав. Мэдээлэл цуглуулах баг нь эхний аймгаас Улаанбаатар хотод буцаж ирэнгүүт цуглуулсан мэдээллээ "Мэдээллийг хүлээн авч компьютерт бэлтгэх ажлын хэсэгт" хуваарийн дагуу бүрэн хүлээлгэн өгсөний дараа дараагийн аймагт явах зөвшөөрлийг хүлээн авах журмаар ажиллав. Ингээд мэдээлэл цуглуулах баг тус бүр 2 аймагт ажиллаж, улмаар гурав дахь ээлжинд бүх багууд Улаанбаатар хотод ажилласан.

    Мэдээлэл боловсруулалт

    Мэдээлэл засалт

    Судалгааны мэдээллийг бэлтгэх ISSA программ хангамжийг ашиглан судалгааны өрхийн мэдээллийг жижиг оврын 5 компьютерт бэлтгэн оруулсан. Мэдээллийг компьютерт бэлтгэн оруулах операторчдыг хөлслөн ажиллуулсан бөгөөд тэднийг 4 өдрийн сургалтанд хамруулсан. Мэдээллийг боловсруулах ажлын баг нь мэдээллийн бүрдэлтийг шалган хүлээн авах, хянах, боловсруулалтанд бэлтгэж, компьютерт оруулах, шалгалтын программыг боловсруулж, ажиллуулж, алдааны протокол хэвлэн гаргах, алдааны засварлагдсан протоколыг дахин компьютерт оруулах, НҮБ-ын хүүхдийн сангийн бүсийн байгууллагаас өгсөн программ хангамжийг хөрвүүлэх, шаардлагатай нэмэлт программыг бичиж, зааврын дагуу боловсруулалтыг хийх үндсэн үүргийг гүйцэтгэв. Мэдээллийн чанарыг баталгаажуулахын тул бүх асуулгын хуудасны мэдээллийг компьютерт 2 удаа бэлтгэн оруулж ерөнхий дүн тохирч буйг хянаж шалгасан. Мэдээллийг боловсруулах багийн ахлагч, программ зохиогч нар 2000 оны 4 дүгээр сард Бангкокт зохион байгуулагдсан уг судалгааны "Мэдээллийг боловсруулах сургалт"-нд хамрагдаж, асуулгын загвар болон мэдээллийг компьютерт бэлтгэн оруулах, хянах, засварлах, боловсруулах, нэгдсэн дүнг гарган авах программ болон статистик анализид өргөн хэрэглэдэг SPSS программ хангамжийг энэхүү судалгаанд хэрхэн ашиглах талаар мэдлэг чадвараа дээшлүүлсэн юм. Улмаар "Хүүхэд, хөгжил-2000" судалгааны хүрээнд өөрийн улсын онцлогт тохирсон асуулгын хуудасны дагуу дээрхи бүх төрлийн программуудад нэмэлт боловсруулалт, өөрчлөлтийг хийж ашиглав.
    Өрхөөс ярилцлага хийж цуглуулсан мэдээллийг компьютерт бэлтгэх, шалгах, засварлах, боловсруулах ажлыг 2000 оны 7-9 дүгээр сард гүйцэтгэсэн нь уг ажлыг технологийн дагуу төлөвлөсөн хугацаанаас маш богино хугацаанд гүйцэтгэсэн болно. Мэдээллийг шалгаж, боловсруулж, хянаж, бэлтгэн оруулах үеэр "Хүүхэд, хөгжил-2000" судалгааны ажлын хэсэг нь судалгааны бүсийн байгууллагын холбогдох ажилтангуудтай ажлын байнгын ойр холбоотой ажиллаж, программ хангамж, математик томьёоллын талаар гарч байсан асуудлууд, бэрхшээлийг хялбархан шийдвэрлэж байв.
    Мэдээллийн боловсруулалтыг судалгааны асуулгын хуудсыг үндэслэн өгөгдсөн программ хангамжийг ашиглан хийсэн. "Хүүхэд, хөгжил -2000" судалгааны боловсруулалтын ажлыг анхны ба хоёрдогч гэсэн 2 үе шаттай явуулав. Мэдээлэл боловсруулалтын эхний шатны зорилго нь мэдээллийг боловсруулах технологийн дарааллыг нарийн мөрдөж алдаагүй эх файлыг бэлтгэн авах асуудал байсан. Үүнд:
    1.1 Мэдээллийг компьютерт оруулах
    1.2 Мэдээллийн бүтцийг шалгах
    1.3 Нягталж шалгах
    1.4 Дахин хянаж, шалгах
    1.5 Баталгаажсан мэдээллийн файл үүсгэх

    Мэдээллийг боловсруулах 2 дахь шатанд хүснэгт бүхий файлыг дүн шинжилгээнд ашиглахад зориулан боловсруулан гаргах явдал байлаа. Мэдээллийг боловсруулах 2 дахь шат нь дараах үе шатуудаас бүрдэнэ:
    2.1 Хувилбаруудыг оруулах
    2.2 Үр дүнгийн хүснэгтүүдийг боловсруулж бэлэн болгох
    Энэхүү түүвэр судалгааны мэдээллийг боловсруулж дууссаны дараа статистикийн мэргэжлийн хүмүүс тодорхой үзүүлэлтүүд дээр статистикийн дүн шинжилгээ хийж, судалгааны боловсруулалтын үр дүнгийн үндсэн үзүүлэлтүүдийг бусад эх сурвалжаас авсан мэдээлэлтэй харьцуулж үзэх, боловсруулалтын үр дүнг хянах, илэрсэн алдааг засварлах, зарим үзүүлэлтийн боловсруулалтанд хэрэглэсэн томьёолол, агуулгыг лавлан тодруулсаны үндсэн дээр ажлын баримт бичиг болох материалуудыг бэлтгэн гаргаж цаашдын судалгаа хийх, тайлан бичихэд хэрэглэв. Үүнд: статистикийн албан ёсны бусад мэдээллүүд, үзүүлэлтүүдийн олон жилийн динамик, хүн ам, орон сууцны 2000 оны тооллогын дүн гэх мэт мэдээллийн эх үүсвэрүүдийг ашигласан болно.
    "Хүүхэд, хөгжил -2000" судалгааны үйл ажиллагааны хүрээнд "Хүнд нөхцөлд байгаа хүүхдийн талаархи нэлэнхүй ажиглалтын судалгаа"-г Монгол Улсын засаг захиргааны бүх нэгжүүдээс 2000 оны 8-9 дүгээр сард цуглуулсан. Судалгааны асуулгын хоёрдугаар маягтаар (ХХС-2) цуглуулсан энэхүү мэдээллийн боловсруулалтанд зориулж мэдээллийг бэлтгэх, шалгах, боловсруулах программ, түүний нэгдсэн заавар аргачлалыг тусгайлан боловсруулж, судалгааг зохион явуулах ажлын хэсэг, удирдлагын зөвлөлөөр хянан баталгаажуулж улмаар боловсруулалтыг үйлдвэрлэлд шилжүүлсэн. Судалгааны энэхүү асуулгын дагуу "Хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдийн талаар" нилээд дэлгэрэнгүй мэдээллийн санг бүрдүүлэв.
    Мэдээллийг боловсруулж дууссаны дараа судалгааны мэдээлэл цуглуулсан асуулгын хуудсууд бүхий эх мэдээллүүдийг архивт шилжүүлж, судалгааг хэрхэн явуулсантай холбогдсон техникийн тайланг тусад нь бэлтгэсэн болно.

    Өгөгдлийн үнэлгээ

    Өгөгдлийн үнэлгээ

    Судалгаагаар цуглуулсан мэдээллийн чанарыг тодорхойлох гол үзүүлэлт бол сонгож авсан асуулгын дагуу огт авч чадаагүй болон бүрэн бус авсан мэдээлийн эзлэх хувийн жин юм. Бүрэн бус мэдээллийн талаар Хүснэгт 3-аас харж болно. Сонгож авсан асуулганд хамрагдсан 21230 гишүүдийн 8.3 хувь нь буюу 1764 хүн боловсролын түвшингийн талаар мөн 0.1 хувь нь буюу 12 гишүүн сургуульд суралцаж байгаа, эсэх талаар бүрэн бус мэдээлэл өгсөн эсвэл мэдээлэл огт өгөөгүй байна. Эмэгтэйчүүдийн асуулгын хариултын дунд судалгаанд хамрагдсан төрөх насны 8257 эмэгтэйн 9 нь буюу 0.1 хувь нь төрсөн он, сар, өдрөө мөн ДОХ/ ХДХ-ын нянгийн халдварын сорил хийлгэсэн, эсэх талаархи асуулгын хариултыг огт өгөөгүй буюу бүрэн бус мэдээлэл өгсөн байв. Хүүхдийн судалгаанд хамрагдсан тав хүртэлх насны 6184 хүүхдүүдээс сүүлийн 14 хоногт суулгалт өвчнөөр өвчилсөн тухай асуултын хариултыг 5 хүүхдээс бүрэн аваагүй байв. Мөн 253-254 хүүхдийн биеийн өндөр, урт болон жинг хэмжсэн талаархи мэдээллийг бүрэн бус буюу огт аваагүй нь энэ насны хүүхдүүдийн 4.1 хувь болж байна. Эдгээр бүрэн бус мэдээлийн эзлэх хувийн жинг олон улсын стандарт хэмжээтэй харьцуулан үзэхэд харьцангуй бага байна. /Саммерпелт, Воерма. 1994/.

    Зохиогчийн эрх

    Зохиогчийн эрх

    Үндэсний статистикийн газар,Монгол улс

    Холбоо барих

    Холбоо барих
    Нэр Харьяалал И-мэйл Цахим хуудас
    Ю.Туул ҮСГ yu.tuul@yahoo.com www.nso.mn
    Ч.Оюунчимэг ҮСГ www.nso.mn

    Мета мэдээллийн боловсруулалт

    Бичиг баримтын дугаар

    DDI-MNG-NSO-MN-MICS2000-v3.0

    Боловсруулсан
    Нэр Харьяалал Үүрэг
    Намжилсүрэнгийн Уянга ҮСГ Баримтжуулалт хийсэн
    Мета мэдээлэл боловсруулсан огноо

    2008-01-24

    Мета мэдээллийн хувилбар

    Бичиг баримтын хувилбар

    хувилбар 3.0

    Каталог руу буцах
    МИКРО МЭДЭЭЛЛИЙН САН

    © Үндэсний Статистикийн Хороо, Бүх эрх хуулиар хамгаалагдсан.