MNG-ҮСГ-MN-RHS-2008-v3.1
ХАНYЭМС 2008
ХАНYЭМС 2008
| Нэр | Улсын код |
|---|---|
| Монгол | MNG |
Other Household Health Survey [hh/hea]
Монгол Улсын хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний хэмжээний 2 дахь удаагийн судалгааг 2003 онд зохион байгуулсан. Судалгааг Үндэсний статистикийн газар эрхлэн явуулж, Эрүүл мэндийн яам гол захиалагч, мэдээллийн хэрэглэгчийн хувьд судалгааны удирдах зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нарийн мэргэжлийн ажилтнуудаа оролцуулж, идэвхитэй хамтран ажилласан юм.НҮБ-ын Хүн Амын Сан улс орныг дэмжих гурав дахь хөтөлбөрийн хүрээнд техникийн туслалцаа үзүүлж, энэхүү судалгааг бүхэлд нь санхүүжүүлсэн билээ. Анхны нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгааг 1998 онд зохион байгуулж байсан. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн хоёр дахь удаагийн судалгааны дүн 1998 онд явуулсан анхны судалгааны мэдээлэлтэй зэрэгцүүлэх бүрэн боломжтой бөгөөд төрөлт, нялхасын нас баралт, гэр бүл төлөвлөлт, эх хүүхдийн эрүүл мэнд, БЗДХ, ХДХВ/ДОХ–ын мэдлэг, хандлага, үр хөндөлтийн талаарх мэдээллийг эхний судалгааны үр дүнг баяжуулан гүйцэтгэсэн болно. Уг судалгаагаар цуглуулсан өргөн хүрээтэй мэдээллийг гүнзгийрүүлэн судлах боломж судалгааны байгууллагууд болон мэргэжлийн судлаачдын өмнө нээлттэй байгаа болно.
Хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгааны зорилго нь төрөлт, нялхас болон
хүүхдийн эрүүл мэнд, нас баралт, гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэнд,
хөхний болон умайн хүзүүний хорт хавдар, БЗДХ, ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэг, зан
үйл зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг агуулж байгаагаараа өмнөх судалгаануудын үр дүнг
баяжуулахад чиглэгдсэн. Үүнд:
• Төрөлт, төрөлтийн төсөөлөл, төрөлтөнд нөлөөлж буй бусад хүчин зүйл,
• Гэр бүл төлөвлөлт;
• Нялхас, хүүхдийн нас баралт;
• Жирэмсэн, төрөлт, төрсний дараах үеийн тусламж, зөвлөгөө;
• Хөхний хорт хавдар болон умайн хүзүүний хорт хавдрын мэдлэг, хандлагыг
тодорхойлох;
• Хүүхдийн эрүүл мэнд ба хөхөөр хооллолт;
• БЗДХ, ХДХВ/ДОХ-ын мэдлэг хандлагыг тодорхойлох ;
• Үр хөндөлт;
• Өсвөр үеийн охидын нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал;
• Гэр бүлийн хүчирхийллийн талаарх суурь мэдээллийн сан бий болгоход
оршино.
Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас (ЭМЯ) боловсруулсан хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн Yндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэн дүгнэхэд шаардлагатай мэдээллээр хангах болон бодлого боловсруулагч, хөтөлбөрийн удирдлага, холбогдох яам, агентлагийг мэдээллээр хангахаас гадна олон улсын хэмжээнд харьцуулагдахуйц үндэсний хэмжээний томоохон түүвэр судалгаа явуулах YСГ-ын чадавхийг сайжруулахад оршиж байсан.
Sample survey data [ssd]
-Өрх
-Нөхөн үржихүйн насны (15-49 насны) эмэгтэйчүүд
-Нөхөр
-Хүүхэд
-v2.0:засварлагдсан мэдээллийн бааз
2004-08-15
2003 оны судалгаагаар өрхийн орлого, гэр бүл төлөвлөлтийн аргууд болон БЗДХ, ХДХВ/ДОХ-ын мэдлэг, хэрэглээ, хүртээмжийн талаар нэмэлт мэдээлэл цуглуулсаны зэрэгцээ гэр бүл төлөвлөлтийн асуудлаарх нөхрүүдийн мэдлэг, хандлагыг өмнөх судалгаанаас илүү өргөн хүрээнд судалсанаараа нилээд онцлог болсон юм.
2003 оны Хүн амын Нөхөн үржихүйн судалгааны мэдээллийн цар хүрээ:
Өрхийн асуулгын хүрээнд:
Эмэгтэйчүүдийн асуулгын хүрээнд:
Нөхрийн асуулгын хүрээнд:
Монгол Улсын хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн 2003 оны судалгаа нь Монгол улсыг бүхэлд нь хамарсан үндэсний хэмжээний болон бүсийн (5 бүс - Баруун, Төв, Зүүн, Өмнөд, Улаанбаатар) төлөөлөлтэй түүвэр судалгаа юм.
Өрхөд байгаа 15-49 насны бүх эмэгтэйчүүдээс гадна тухайн өрхөд судалгаа явахын өмнөх шөнө хоносон 15-49 насны эмэгтэйчүүдээс эмэгтэйчүүдийн асуулгын хуудсаар, түүврийн анхан шатны нэгж тус бүрээс ярилцлага өгсөн гэр бүлтэй таван эмэгтэй тутмын 3 нөхрөөс нь нөхрийн асуулгын хуудсаар тус тус ярилцлага авсан.
| Нэр |
|---|
| Үндэсний Статистикийн Хороо |
| Нэр | Үүрэг |
|---|---|
| Эрүүл мэндийн яам | Захиалагч, мэдээллийн хэрэглэгч |
| Нэр | Товчилсон үг | Үүрэг |
|---|---|---|
| Нэгдсэн үндэсний байгууллагын Хүн амын сан | НҮБХАС | Санхүүжүүлэгч |
| Нэр | Харьяалал | Үүрэг |
|---|---|---|
| Ноён .Iqbal Alam | НҮБСХ | Зөвлөгч |
| Ноён. Aphichat Chamratritirong | АНДЭЗНК | Зөвлөгч |
| Ноён. Nuri Ozsever | АНДЭЗНК | Програм хангамж боловсруулалтын зөвлөгч |
| Ноён. Tan Boon Ann | АНДЭЗНК | Зөвлөгч |
| Ноён. Авирмэдийн Амарбал (Доктор) | НҮБХАС | Зохицуулагч |
Судалгааны түүвэрлэлт хийхдээ эх олонлогийг төлөөлж чадахуйц байхаар авдаг. Өмнөх
1998, 2003 оны НҮЭМ-ийн 2 удаагийн судалгаанд алдаа бага, нөгөө талаас эх олонлогоо
бүрэн төлөөлөх чадвартай гэдгийг харгалзан түүвэрлэлтээ хийж байсан бол энэ удаагийн
судалгааны түүвэрлэлт хийх арга зүй ч бас ижил байсан.
Судалгааг аль ч өрх сонгогдож болох тэнцүү магадлал бүхий 2 үе шаттай түүврийн аргыг
ашиглан явууллаа. Энэ нь өмнөх 1998, 2003 оны судалгааны түүвэрлэлттэй адил, мөн бүрэн
харьцуулах боломжтой гэсэн үг юм. Засаг захиргааны анхан шатны нэгжид жил болгон
шинэчлэгдэн хөтлөгдөж байдаг өрх, хүн амын бүртгэлийн жагсаалтыг түүвэрлэлтийн
хүрээ болгон авсан. Түүвэрлэлтийн хүрээний мэдээллийн үнэн зөв байдлыг дээшлүүлэх
зорилгоор хүн ам, өрхийн бүртгэл хөтлөлтийг сайжруулах ажлыг 2007 оны 4 дүгээр
улирал, 2008 оны эхний улиралд хийж, мөн оны хагас жилийн мэдээлэлд үндэслэн
түүвэрлэлтийг хийсэн болно. Ийм төрлийн судалгааг явуулахад анхан шатны нэгжээс 25-30 өрхийг сонгон авахад
төлөөлөх чадвар хангалттай болох нь 1998, 2003 онуудын судалгаа болон бусад орны
туршлагаар нотлогдсон юм. Эл байдлыг үндэслэн энэ удаагийн судалгаанд нэг түүвэр
нэгжээс 30 өрх сонгон авсан. Судалгаанд нийт өрхийн 1.3 хувь буюу 8400 өрхийг сонгож,
хамгийн багаар бодоход 7560 өрхийг хамруулахаар төлөвлөсөн. Тиймээс нийт 280 анхан
шатны нэгжийг түүвэрлэх шаардлага гарч, баг, хороог түүвэрлэлтийн анхан шатны
нэгж (ТАШН) болгон, нийт 1676 ТАШН-ийг аймаг болон сумдаар дугаарлан жагсаасан.
Түүвэрлэлтийн анхан шатны 280 нэгжийг бүрдүүлэхдээ эхний ТАШН-ийг санамсаргүй
байдлаар сонгож, өрхийн тоотой шууд пропорционалаар дараа дараагийн ТАШН-ийг
бүрдүүлэв. Нэг ТАШН-ийн хүрээнд өрхүүдийг сонгохдоо түүвэрлэлтийн анхны өрхийг
санамсаргүй байдлаар сонгон авч, дараа нь тухайн ТАШН дэх өрхийн нийт тоотой шууд
пропорционалиар дараагийн сонгогдох өрхийг товлосон.
Сонгосон өрхүүдээс өрхийн асуулгын хуудасны дагуу ярилцлага авсан болно. Өрхөд
байгаа 15-49 насны бүх эмэгтэйчүүдээс гадна тухайн өрхөд судалгаа явахын өмнөх шөнө
хоносон 15-49 насны эмэгтэйчүүдээс эмэгтэйчүүдийн асуулгын хуудсаар, ТАШН тус
бүрээс ярилцлага өгсөн гэр бүлтэй таван эмэгтэй тутмын 3-ынх нь нөхрөөс нөхрийн
асуулгын хуудсаар тус тус ганцаарчилсан ярилцлага авсан.
Хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн 2003 оны судалгаа нь үндэсний хэмжээний төлөөлөлтэй түүвэр судалгаа юм.
Судалгааны эмэгтэйчүүдийн асуулгын хуудсыг боловсруулахад хүн ам зүй, эрүүл
мэндийн судалгааны хөтөлбөр дэх “В” загварыг суурь болгон авч, Монгол орны онцлог
байдлыг тусгаж, хөхний болон умайн хүзүүний хорт хавдар, гэр бүлийн хүчирхийлэл
гэсэн 2 бүлэг бүхий асуулга шинээр нэмж, нилээд өөрчлөлтийг хийсэн нь онцлог болсон.
НҮЭМС-нд өрхийн, эмэгтэйчүүдийн, нөхрийн гэсэн гурван төрлийн асуулгын хуудасны
гол гол үзүүлэлтүүдийг жагсаавал, (Хавсралт. Д-гээс асуулгын хуудсыг харна уу):
ХАНҮЭМС-ны ерөнхий үйл явц
Төлөвлөсөн ажил Эхэлсэн Дууссан
Судалгааны бэлтгэлийг хангах 01.09.02 01.09.03
Туршилтын судалгаа хийх 15.02.03 15.03.03
Мэдээлэл цуглуулах 04.09.03 26.12.03
Мэдээлэл оруулах, боловсруулах 20.10.03 01.03.04
Үр дүнгийн хүснэгтүүдийг боловсруулах 01.12.03 01.04.04
Үр дүнгийн хүснэгтүүдийг авах 01.03.04 15.06.04
Тайлан илтгэлийг гаргах 15.03.04 15.08.04
| Эхлэх | Дуусах |
|---|---|
| 2008-03-04 | 2008-12-26 |
| Нэр | Харьяалал | Товчилсон үг |
|---|---|---|
| Үндэсний Статистикийн Хороо | Монгол Улсын Их хурал | ҮСГ |
Баг бүр нэг хянагч, багийн ахлагчаас бүрдэж байсан. Баг бүрт хянагч томилж ажиллуулсан бөгөөд хянагч, багийн ахлагч нар нь тухайн өдрийн цуглуулсан мэдээллийг шалган хүлээн авч, алдаатай, тодорхойгүй зүйлийг илрүүлэн шаардлагатай гэж үзвэл газар дээр нь очиж тодруулж байв. Мэдээлэл цуглуулах ажлыг ингэж зохион байгуулсан нь үнэн зөв, чанартай мэдээлэл цуглуулах боломжийг бүрдүүлсэн.
Ярилцлага авагч нарт зориулсан сургалтыг 2008 оны 9 дүгээр сарын 4-нөөс 9 дүгээр
сарын 18-ны хооронд явуулж, улмаар судалгааны мэдээлэл цуглуулах тус бүр 7 хүний
бүрэлдэхүүнтэй, 10 багийг томилж, мэдээлэл цуглуулах ажил эхэлсэн. Нэг баг нь багийн
ахлагч, засварлагч, 5 ярилцлага авагч, үүнээс 3 эмэгтэй ярилцлага авагч, 2 өрхийн болон
нөхрийн ярилцлага авагчаас бүрдэж байсан. Судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг
эхлэх үед өвлийн улирал ойртсон байсан тул эхлээд уулархаг бүс нутаг болох баруун
болон хангайн бүсэд эхэлж, дараа нь говийн ба төвийн бүсэд, эцэст нь Улаанбаатар хотод
цуглуулахаар төлөвлөсөн. Мэдээлэл цуглуулалт 2008 оны 9 дүгээр сарын 22-нд эхэлж,
мөн оны 12 дугаар сарын 26-нд дууссан.
Өмнөх судалгаануудын нэгэн адил баг бүрт засварлагч томилж ажиллуулсан бөгөөд
засварлагч, багийн ахлагч нар нь тухайн өдрийн цуглуулсан мэдээллийг шалган хүлээн
авч, алдаатай, тодорхойгүй зүйл илэрвэл зөв болгон засч, шаардлагатай гэж үзвэл газар
дээр нь очин шалгаж байсан. Мэдээлэл цуглуулах ажлыг ингэж зохион байгуулсан нь
үнэн зөв, чанартай мэдээлэл цуглуулах боломжийг бүрдүүлсэн. Судалгааны баг мэдээлэл
цуглуулах ажлын явцыг судалгааны зохион байгуулах төв буюу Үндэсний статистикийн
хороонд 7 хоног бүр танилцуулж байлаа. Түүнчлэн аймаг, хот, сум, дүүрэг, баг, хорооны
холбогдох ажилтан, гэрээт жолооч нар (давхардсан тоогоор 560 гаруй хүн) судалгааны
ажилд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ идэвхтэй, хамтран ажилласан
болно.
Судалгааны мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг 2008 оны 10 дугаар сарын 15-наас 2009 оны
2 дугаар сарын 15-ныг дуустал хийж, компьютерийн файлуудыг шалган засварлах ажлыг
3 дугаар сарын дунд үеэр дуусгав. Судалгааны мэдээллийг оруулах болон боловсруулах
ажилд олон улсын “Макро” институтэд боловсруулагдсан компьютерийн CSPro багц
программыг ашигласан юм. Үр дүнгийн хүснэгтүүдийг 2009 оны 3 дугаар дугаар сарын
дундаас эхлэн 5 сарыг дуустал боловсруулж, гарган авсан. НҮЭМС-ны үндсэн тайланг
Үндэсний статистикийн хорооны мэргэжилтнүүд, ЭМЯ, түүний харъяа байгууллагын
мэргэжилтэнүүд, МУИС-ын ХАССТ-ийн багш нар болон бусад судлаач нартай хамтран
бичсэн болно.
Сонирхол татсан буюу шаардлагатай гэж үзсэн үзүүлэлтүүдийн түүвэрлэлтийн алдааг тооцож хүснэгт В.02-В.16-д харуулсан болно. Эдгээр тооцоог улсын дүнгээр, хот, хөдөөгөөр, боловсролын түвiингийн дөрвөн бүлгээр, бүс нутгийн таван ангиллаар, насны гурван бүлгээр тус тус харуулсан болно. Түүвэрлэлтийн алдаа тооцсон үзүүлэлтүүдийн (хувь, дундаж, коэффициентууд) жагсаалтыг, хамрах хүрээний хамт хүснэгт В.01 -д харуулсан болно. Үзүүлэлт тус бүрийн хувьд, тухайн статистик үзүүлэлтийн хэмжээ (R), түүний түүвэрлэлтийн алдаа (SE), тохиолдлын тоо буюу тухайн үзүүлэлтийн түүвэрлэлтийн хэмжээ (N), хэрэглэсэн түүвэрлэлтийн аргын нөлөөлөл (ХТАН) (DEFT), харьцангуй стандарт алдаа (SE/R), 95 хувийн магадлалын хязгаар (R-2SE, R+2SE) зэргийг хүснэгт В.02-В.16 -д харуулсан болно.
Магадлалын хязгаарыг дараах байдлаар тайлбарлана. Гэр бүлтэй эмэгтэйчүүдийн ерөндөг хэрэглэж байгаа хувь түүвэрлэлтийн бүрэн хэмжээгээр авч тооцсон ерөнхий дүн 32.8 байгаа бөгөөд үүний түүвэрлэлтийн алдаа нь 0.7 хувь байна. Эдгээрийг ашиглан 95 хувийн магадлалын хязгаарыг тооцохын тулд бүтэн түүвэрлэлтээс тооцсон тухайн үзүүлэлтийн энэхүү хэмжээн дээр стандарт алдааг хоёр дахин нэмж, мөн хасч авах юм. Гэр бүлтэй эмэгтэйчүүдийн ерөндөг хэрэглэж байгаа бодит хувь нь 31.3-34.2 хувийн хооронд орших бөгөөд энэ нь 95 хувийн магадлалтай юм. Улсын хэмжээгээр тооцсон ихэнх үзүүлэлтүүдийн хувьд (маш бага хувь бүхий үзүүлэлтүүдээс бусад) харьцангуй стандарт алдаа нь бага байдаг. Харьцангуй стандарт алдааны цар хүрээ нь түүвэрлэлтийн хэмжээ багасах тутам, тухайлбал, хүн амыг бүс нутгаар бүлэглэн тооцсон тохиолдолд өсдөг. Жишээлбэл, ерөндөгийн хувьд улсын хэмжээгээр тооцсон харьцангуй стандарт алдаа (тооцсон үзүүлэлтийн хувиар) 2.2 хувь, хотынх 3.2 хувь, хөдөөнийх 3.0 хувь байна. Бүс нутгийн таван бүлгээр авч үзвэл, ерөндөг гэсэн үзүүлэлтийн харьцангуй стандарт алдаа нь 3.9 -оос 7.4 хувийн хооронд хэлбэлзэж байна. Коэффициентуудын түүвэрлэлтийн алдааны талаар тусгайлан тэмдэглэх нь зүйтэй юм. Коэффициентүүдийн хуваарь нь эрдсэл-жил, хүртвэр нь тухайн цаг хугацаанд тухайн хүн амд тохиолдож байгаа төрөлт эсвэл нас баралтын тоо юм.
Судалгаа явахаас өмнөх гурван жилийн байдлаарх төрөлтийн нийлбэр коэффициентын түүвэрлэлтийн алдаа гуравдугаар бүлэгт, гурван жилийн байдлаар тооцсон нас баралтын коэффициентүүдийн түүвэрлэлтийн алдааг долоо дугаар бүлэгт тооцож харуулсан. Эдгээр тооцоонуудыг улсын түвшинд, хот-хөдөөгөөр, бүс нутгаар, эхийн боловсролын түвшингээр тус бүрт нь харуулсан болно (Эдгээр нь насны бүлгийн хувьд хамаагүй юм.). Судалгаа явахаас өмнөх гурван жилийн байдлаар тооцсон төрөлтийн нийлбэр коэффициент буюу нэг эмэгтэйд ногдох хүүхдийн дундаж тоо нь 2.4 болон 2.6 хүүхдийн хооронд; судалгаа явахаас өмнөх гуван жилийн байдлаар тооцсон нялхсын нас баралтын коэффициент нь 23 болон 35 -ын хооронд орших ба эдгээр нь 95 хувийн магадлалтай гэдгийг судалгааны үр дүн харуулж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Судалгааны дүн болон хүн амын ердийн хөдөлгөөний мэдээгээр гарсан коэффициентүүдийн зөрүү нь түүвэрлэлтийн хэлбэлзэлээс огт шалтгаалаагүй юм. Дэлгэрэнгүй мэдээллийг EXTERNAL RESOURCES хэсэг дэх ХАВСРАЛТ В-гээс мэдэх боломжтой.
Монгол улсын Үндэсний статистикийн газар, 2008
| Нэр | Харьяалал | И-мэйл | Цахим хуудас |
|---|---|---|---|
| Авирмэдийн Амарбал (Доктор) | Судалгааны зохицуулагч | amarbal@nso.mn | www.nso.mn |
DDI-MNG-ҮСГ-MN-ХАНYЭМС-2008-v3.1
| Нэр | Харьяалал | Үүрэг |
|---|---|---|
| Зундуйн Нансалмаа | ҮСХ | Баримтжуулалт хийсэн |
| Цэрэндэжид Цолмон | ҮСХ | Баримтжуулалт хийсэн |
2008-02-29
Хувилбар 2.0