MNG-ҮСГ-MN-RHS-2003-v1.0
ХАНYЭМС 2003
ХАНYЭМС 2003
Mongolian Reproductive Health Survey 2003
| Нэр | Улсын код |
|---|---|
| Монгол | MNG |
Other Household Health Survey [hh/hea]
Монгол Улсын хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний хэмжээний 2 дахь удаагийн судалгааг 2003 онд зохион байгуулсан. Судалгааг Үндэсний статистикийн газар эрхлэн явуулж, Эрүүл мэндийн яам гол захиалагч, мэдээллийн хэрэглэгчийн хувьд судалгааны удирдах зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нарийн мэргэжлийн ажилтнуудаа оролцуулж, идэвхитэй хамтран ажилласан юм.НҮБ-ын Хүн Амын Сан улс орныг дэмжих гурав дахь хөтөлбөрийн хүрээнд техникийн туслалцаа үзүүлж, энэхүү судалгааг бүхэлд нь санхүүжүүлсэн билээ. Анхны нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгааг 1998 онд зохион байгуулж байсан. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн хоёр дахь удаагийн судалгааны дүн 1998 онд явуулсан анхны судалгааны мэдээлэлтэй зэрэгцүүлэх бүрэн боломжтой бөгөөд төрөлт, нялхасын нас баралт, гэр бүл төлөвлөлт, эх хүүхдийн эрүүл мэнд, БЗДХ, ХДХВ/ДОХ–ын мэдлэг, хандлага, үр хөндөлтийн талаарх мэдээллийг эхний судалгааны үр дүнг баяжуулан гүйцэтгэсэн болно. Уг судалгаагаар цуглуулсан өргөн хүрээтэй мэдээллийг гүнзгийрүүлэн судлах боломж судалгааны байгууллагууд болон мэргэжлийн судлаачдын өмнө нээлттэй байгаа болно.
Хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгааны зорилго нь :
• Төрөлт, гэр бүл төлөвлөлтийн холбогдолтой мэдээллийг цуглуулах,
• Жирэмслэхээс сэргийлэх арга, хэрэгслийн талаархи мэдлэг, хэрэглээг бүс нутгаар ялган тодорхойлох,
• Гэр бүл төлөвлөлтийн мэдлэгийн түвшинг нас болон бусад шинж тэмдгээр тодорхойлох,
• Хүүхдийн дархлаажуулалт, хөхөөр хооллуулах, төрөхийн өмнөх болон төрсний дараах хяналт зэрэг эрүүл мэндтэй холбоотой тодорхой асуудлуудаар мэдээлэл цуглуулах,
• Гэр бүл төлөвлөлт, эрүүл мэндийн байдал, төрөлт, нас баралтын түвшин дэх өөрчлөлтийг хянахад шаардлагатай суурь мэдээллийг бэлтгэх,
• Нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн хэрэглээний талаарх мэдээллийг өөрийн болон олон улсын мэдээллийн санд оруулах, дүгнэлт, зөвлөмж гаргах,
• Бодлого боловсруулагч, эрдэм шинжилгээ, судалгааны ажилтан бусад хэрэглэгчдийг шаардлагатай мэдээллээр хангахад оршино.
Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас (ЭМЯ) боловсруулсан хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн Yндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэн дүгнэхэд шаардлагатай мэдээллээр хангах болон бодлого боловсруулагч, хөтөлбөрийн удирдлага, холбогдох яам, агентлагийг мэдээллээр хангахаас гадна олон улсын хэмжээнд харьцуулагдахуйц үндэсний хэмжээний томоохон түүвэр судалгаа явуулах YСГ-ын чадавхийг сайжруулахад оршиж байсан.
Sample survey data [ssd]
-Өрх
-Нөхөн үржихүйн насны (15-49 насны) эмэгтэйчүүд
-Нөхөр
-Хүүхэд
-v2.0:засварлагдсан мэдээллийн бааз
2004-08-15
2003 оны судалгаагаар өрхийн орлого, гэр бүл төлөвлөлтийн аргууд болон БЗДХ, ХДХВ/ДОХ-ын мэдлэг, хэрэглээ, хүртээмжийн талаар нэмэлт мэдээлэл цуглуулсаны зэрэгцээ гэр бүл төлөвлөлтийн асуудлаарх нөхрүүдийн мэдлэг, хандлагыг өмнөх судалгаанаас илүү өргөн хүрээнд судалсанаараа нилээд онцлог болсон юм.
2003 оны Хүн амын Нөхөн үржихүйн судалгааны мэдээллийн цар хүрээ:
Өрхийн асуулгын хүрээнд:
Эмэгтэйчүүдийн асуулгын хүрээнд:
Нөхрийн асуулгын хүрээнд:
Монгол Улсын хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн 2003 оны судалгаа нь Монгол улсыг бүхэлд нь хамарсан үндэсний хэмжээний болон бүсийн (5 бүс - Баруун, Төв, Зүүн, Өмнөд, Улаанбаатар) төлөөлөлтэй түүвэр судалгаа юм.
Өрхөд байгаа 15-49 насны бүх эмэгтэйчүүдээс гадна тухайн өрхөд судалгаа явахын өмнөх шөнө хоносон 15-49 насны эмэгтэйчүүдээс эмэгтэйчүүдийн асуулгын хуудсаар, түүврийн анхан шатны нэгж тус бүрээс ярилцлага өгсөн гэр бүлтэй таван эмэгтэй тутмын 3 нөхрөөс нь нөхрийн асуулгын хуудсаар тус тус ярилцлага авсан.
| Нэр |
|---|
| Үндэсний Статистикийн Хороо |
| Нэр | Үүрэг |
|---|---|
| Эрүүл мэндийн яам | Захиалагч, мэдээллийн хэрэглэгч |
| Нэр | Товчилсон үг | Үүрэг |
|---|---|---|
| Нэгдсэн үндэсний байгууллагын Хүн амын сан | НҮБХАС | Санхүүжүүлэгч |
| Нэр | Харьяалал | Үүрэг |
|---|---|---|
| Ноён .Iqbal Alam | НҮБСХ | Зөвлөгч |
| Ноён. Aphichat Chamratritirong | АНДЭЗНК | Зөвлөгч |
| Ноён. Nuri Ozsever | АНДЭЗНК | Програм хангамж боловсруулалтын зөвлөгч |
| Ноён. Tan Boon Ann | АНДЭЗНК | Зөвлөгч |
| Ноён. Авирмэдийн Амарбал (Доктор) | НҮБХАС | Зохицуулагч |
Судалгааг аль ч өрх сонгогдож болох тэнцүү магадлал бүхий 2 үе шаттай түүврийн аргыг ашиглан явуулав. Энэ нь өмнөх 1998 оны судалгааны мэдээлэлтэй бүрэн харьцуулах боломжтой гэсэн үг юм. Улс орон даяар баг, хороо бүр дээр жил болгон шинэчлэгдэн хөтлөгдөж байдаг өрх, хүн амын бүртгэлийн жагсаалтыг түүвэрлэлтийн хүрээ болгон авсан. Түүвэрлэлтийн хүрээний мэдээллийн үнэн зөв байдлыг сайжруулах ажлыг 2002 оны 4-р улирал, 2003 оны эхний улиралд хийж мөн оны хагас жилийн мэдээлэлд үндэслэн түүвэрлэлтийг хийсэн болно.
Түүвэрлэгдсэн баг, хороо болон өрхийн тоо, Монгол улс, 2003 он
Түүвэрлэгдсэн нэгжийн Түүвэрлэгдсэн
(баг, хороо) дугаар өрхийн тоо
Архангай 1-13 390
Баян-Өлгий 14-23 300
Баянхонгор 24-34 330
Булган 35-42 240
Говь-Алтай 43-50 240
Дорноговь 51-56 180
Дорнод 57-64 240
Дундговь 65-70 180
Завхан 71-80 300
Өвөрхангай 81-94 420
Өмнөговь 95-100 180
Сүхбаатар 101-107 210
Сэлэнгэ 108-118 330
Төв 119-129 330
Увс 130-139 300
Ховд 140-149 300
Хөвсгөл 150-164 450
Хэнтий 165-173 270
Дархан-Уул 174-182 270
Улаанбаатар хот 183-269 2610
Орхон 270-279 300
Говьсүмбэр 280 300
Дүн 8400
Ийм төрлийн судалгааг явуулахад анхан шатны нэгжээс 25-30 өрхийг сонгон авахад төлөөлөх чадвар нь сайн болох нь 1998 оны судалгаа болон ижил төрлийн судалгаа хийсэн бусад орны туршлагаар нотлогдсон юм. Эл байдлыг үндэслэн энэ удаагийн судалгаанд нэг түүвэр нэгжээс 30 өрх сонгон авсан. (Хамгийн төлөөлөл сайтай түүвэрлэлтийн нэгжийн "сонголт" нь түүвэрлэлтийн нэгжүүд хоорондын болон түүвэрлэлтийн нэгж доторхи гол гол үзүүлэлтүүдийн ялгаатай байдлаас шалтгаална. Гэхдээ үүнийг зөвхөн судалгаа явуулсны дараа тодорхойлно.)
Судалгаанд нийт өрхийн 1.47 хувь буюу 8400 өрхийг хамруулахаар төлөвлөсөн учраас бидэнд нийт 280 анхан шатны нэгжийг түүвэрлэх шаардлага гарч, баг, хороог түүвэрлэлтийн анхан шатны нэгж (ТАШН) болгож, нийт 1674 ТАШН-үүдийг аймаг болон сумдаар нь эхнээс нь дугаарлан жагсаасан. Түүвэрлэлтийн анхан шатны 280 нэгжийг сонгохдоо эхний ТАШН-ийг санамсаргүй байдлаар сонгон өрхийн тоотой шууд пропорционалаар дараа дараагийн ТАШН-үүдийг сонгов. Нэг ТАШН-ийн хүрээнд өрхүүдийг сонгохдоо түүвэрлэлтийн анхны өрхийг санамсаргүй байдлаар эхлээд сонгон авч, дараа нь тухайн ТАШН дэх өрхийн нийт тоотой шууд пропорционалиар дараагийн сонгогдох өрхийг товлосон. Сонгогдсон өрхүүдээс өрхийн асуулгын хуудасны дагуу ярилцлага авсан болно. Өрхөд байгаа 15-49 насны бүх эмэгтэйчүүдээс гадна тухайн өрхөд судалгаа явахын өмнөх шөнө хоносон 15-49 насны эмэгтэйчүүдээс эмэгтэйчүүдийн асуулгын хуудсаар, ярилцлага авсан. ТАШН тус бүрээс ярилцлага өгсөн гэр бүлтэй таван эмэгтэй тутмын 3 нөхрөөс нь нөхрийн асуулгын хуудсаар тус тус ярилцлага авсан.
Судалгааны хамралтын байдал байршлаар,Монгол Улс,2003 он
Хот Хөдөө Бүгд
Сонгогдсон өрх 4350 4050 8400
Ярилцлага авсан өрхийн тоо 4349 4050 8399
Хамруулалтын хувь 100.0 100.0 100.0
Сонгогдсон эмэгтэйчүүд 5005 4377 9382
Ярилцлага авсан эмэгтэйчүүд 4972 4342 9314
Хамруулалтын хувь 99.3 99.2 99.3
Сонгогдсон нөхөр 2134 2095 4229
Ярилцлага авсан нөхрүүд 2121 2091 4212
Хамруулалтын хувь 99.4 99.8 99.6
Хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн 2003 оны судалгаа нь үндэсний хэмжээний төлөөлөлтэй түүвэр судалгаа юм.
ХАНҮЭМС-нд үндсэн гурван төрлийн асуулгын хуудас хэрэглэв.
Судалгааны эмэгтэйчүүдийн асуулгын хуудсыг боловсруулахад Хүн ам зүй, Эрүүл Мэндийн Судалгааны хөтөлбөр дэхь “В“ загварыг суурь болгон авч, Монгол орны онцлог байдлыг тусгаж нэлээд өөрчлөлтийг хийсэн юм. Үндсэн гурван төрлийн асуулгын хуудасны гол гол үзүүлэлтүүдийг жагсаавал, (External Resources хэсгээс асуулгын хуудсыг харна уу.):
Өрхийн асуулгын хуудсанд:
• Өрхийн тэргүүлэгчтэй ямар хамааралтай болох;
• Нас;
• Хүйс;
• Боловсролын түвшин;
• Гэрлэлтийн байдал
Өрхийн бүх гишүүд болон судалгаа явахын урд шөнө тухайн өрхөд хоносон гадны хүмүүсээс өрхийн асуулгын хуудасны дагуу дээрх асуултуудыг асуусан юм.
Хүн ам зүйн ерөнхий мэдээлэл, өрхийн орон сууцны нөхцөл, орлого, зарлагын зарим үзүүлэлтийг тодруулах, түүнчлэн ганцаарчилсан асуулгад хамрагдах эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийг сонгох зорилгоор өрхийн асуулгын хуудсыг боловсруулсан.
Эмэгтэйчүүдийн асуулгын хуудсанд:
• Ерөнхий асуулга, гэрлэлтийн байдал;
• Нөхөн үржихүй;
• Эхийн эрүүл мэнд, жирэмслэлт, хөхөөр хооллуулах, хүүхдийн эрүүл мэнд, сүүлийн таван жилийн үр хөндөлт, зулбалт, амьгүй төрөлт;
• Жирэмслэхээс сэргийлэх арга, хэрэгслийн талаарх мэдлэг, хүртээмж, түүний хэрэглээ;
• Төрөлтийн төсөөлөл;
• Ажил эрхлэлт, нөхрийн тухай асуултууд;
• Бэлгийн замын халдварт өвчин (БЗХӨ), дархлал олдмол хомсдолын (ДОХ) талаарх мэдлэг.
Нөхрийн асуулгын хуудсанд:
• Ерөнхий асуулга;
• Нөхөн үржихүй;
• Жирэмслэхээс сэргийлэх арга, хэрэгслийн талаарх, мэдлэг, хүртэмж түүний хэрэглээ;
• Бэлгийн замын халдварт өвчин (БЗХӨ), дархлал олдмол хомсдолын (ДОХ) талаарх мэдлэг.
ХАНҮЭМС-ны ерөнхий үйл явц
Төлөвлөсөн ажил Эхэлсэн Дууссан
Судалгааны бэлтгэлийг хангах 01.09.02 01.09.03
Туршилтын судалгаа хийх 15.02.03 15.03.03
Мэдээлэл цуглуулах 04.09.03 26.12.03
Мэдээлэл оруулах, боловсруулах 20.10.03 01.03.04
Үр дүнгийн хүснэгтүүдийг боловсруулах 01.12.03 01.04.04
Үр дүнгийн хүснэгтүүдийг авах 01.03.04 15.06.04
Тайлан илтгэлийг гаргах 15.03.04 15.08.04
| Эхлэх | Дуусах |
|---|---|
| 2003-09-04 | 2003-12-26 |
| Нэр | Харьяалал | Товчилсон үг |
|---|---|---|
| Үндэсний статистикийн газар | Монгол Улсын Их хурал | ҮСГ |
Баг бүр нэг хянагч, багийн ахлагчаас бүрдэж байсан. Баг бүрт хянагч томилж ажиллуулсан бөгөөд хянагч, багийн ахлагч нар нь тухайн өдрийн цуглуулсан мэдээллийг шалган хүлээн авч, алдаатай, тодорхойгүй зүйлийг илрүүлэн шаардлагатай гэж үзвэл газар дээр нь очиж тодруулж байв. Мэдээлэл цуглуулах ажлыг ингэж зохион байгуулсан нь үнэн зөв, чанартай мэдээлэл цуглуулах боломжийг бүрдүүлсэн.
2003 оны 8-р сарын 10 -наас 9-р сарын 01-ний хооронд ярилцлага авагч нарт зориулсан сургалт явуулж, улмаар судалгааны мэдээлэл цуглуулах 10 багийг тус бүр 7 хүний бүрэлдэхүүнтэй томилсноор мэдээлэл цуглуулах ажил эхэлсэн. Баг бүр дөрвөн эмэгтэй, нэг эрэгтэй ярилцлага авагч, нэг хянагч, багийн ахлагчаас бүрдэж байсан. Судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг эхлэх үед өвлийн улирал ойртсон байсан тул эхлээд уулархаг бүс нутаг болох баруун болон хангайн бүсэд мэдээлэл цуглуулж, дараа нь говийн ба төвийн бүсэд, эцэст нь Улаанбаатар хотод цуглуулахаар төлөвлөсөн билээ. Мэдээлэл цуглуулах ажил 2003 оны 9-р сарын 4- нд эхэлж, мөн оны 12-р сарын 26-нд дууссан. Баг бүрт хянагч томилж ажиллуулсан бөгөөд хянагч, багийн ахлагч нар нь тухайн өдрийн цуглуулсан мэдээллийг шалган хүлээн авч, алдаатай, тодорхойгүй зүйлийг илрүүлэн шаардлагатай гэж үзвэл газар дээр нь очиж тодруулж байв. Мэдээлэл цуглуулах ажлыг ингэж зохион байгуулсан нь үнэн зөв, чанартай мэдээлэл цуглуулах боломжийг бүрдүүлсэн. Мөн мэдээлэл цуглуулалтын ажлын явцыг 7 хоног бүр судалгааны зохион байгуулах төв буюу Үндэсний статистикийн газарт танилцуулж байлаа. Түүнчлэн аймаг, хот, сум, дүүрэг, баг, хорооны холбогдох ажилтнууд (давхардсан тоогоор 560 гаруй хүн) бидний ажилд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хамтран ажилласан болно.
Судалгааны мэдээллийг компьютерт оруулах ажил 2003 оны 10-р сарын 20-ноос 2004 оны 3-р сарын 1-нийг дуустал үргэлжилсэн. Компьютерийн файлуудыг шалган засварлах ажлыг 4-р сарын дунд үеэр дуусгав. Судалгааны мэдээллийг оруулах болон боловсруулах ажилд олон улсын "Макро" институтэд боловсруулагдсан компьютерийн ISSA багц программыг ашигласан юм. Үр дүнгийн хүснэгтүүдийг 2004 оны 2-р дугаар сараас эхлэн 4 сарын турш боловсруулж, гарган авсан. Мэдээллийг оруулах, мэдээллийн чанарыг шалгах, үр дүнгийн хүснэгтүүдийг боловсруулах ажлыг НҮБ-ын Улс орныг дэмжих багийн мэргэжилтнүүдийн хяналт, зөвлөмжийн дор үндэсний боловсон хүчнүүд хийж гүйцэтгэсэн. ХАНҮЭМС-ны үндсэн тайланг Үндэсний статистикийн газрын мэргэжилтнүүд, ЭМЯ, түүний харъяа байгууллагын судлаач нартай хамтран бичсэн болно.
Сонирхол татсан буюу шаардлагатай гэж үзсэн үзүүлэлтүүдийн түүвэрлэлтийн алдааг тооцож хүснэгт В.02-В.16-д харуулсан болно. Эдгээр тооцоог улсын дүнгээр, хот, хөдөөгөөр, боловсролын түвiингийн дөрвөн бүлгээр, бүс нутгийн таван ангиллаар, насны гурван бүлгээр тус тус харуулсан болно. Түүвэрлэлтийн алдаа тооцсон үзүүлэлтүүдийн (хувь, дундаж, коэффициентууд) жагсаалтыг, хамрах хүрээний хамт хүснэгт В.01 -д харуулсан болно. Үзүүлэлт тус бүрийн хувьд, тухайн статистик үзүүлэлтийн хэмжээ (R), түүний түүвэрлэлтийн алдаа (SE), тохиолдлын тоо буюу тухайн үзүүлэлтийн түүвэрлэлтийн хэмжээ (N), хэрэглэсэн түүвэрлэлтийн аргын нөлөөлөл (ХТАН) (DEFT), харьцангуй стандарт алдаа (SE/R), 95 хувийн магадлалын хязгаар (R-2SE, R+2SE) зэргийг хүснэгт В.02-В.16 -д харуулсан болно.
Магадлалын хязгаарыг дараах байдлаар тайлбарлана. Гэр бүлтэй эмэгтэйчүүдийн ерөндөг хэрэглэж байгаа хувь түүвэрлэлтийн бүрэн хэмжээгээр авч тооцсон ерөнхий дүн 32.8 байгаа бөгөөд үүний түүвэрлэлтийн алдаа нь 0.7 хувь байна. Эдгээрийг ашиглан 95 хувийн магадлалын хязгаарыг тооцохын тулд бүтэн түүвэрлэлтээс тооцсон тухайн үзүүлэлтийн энэхүү хэмжээн дээр стандарт алдааг хоёр дахин нэмж, мөн хасч авах юм. Гэр бүлтэй эмэгтэйчүүдийн ерөндөг хэрэглэж байгаа бодит хувь нь 31.3-34.2 хувийн хооронд орших бөгөөд энэ нь 95 хувийн магадлалтай юм. Улсын хэмжээгээр тооцсон ихэнх үзүүлэлтүүдийн хувьд (маш бага хувь бүхий үзүүлэлтүүдээс бусад) харьцангуй стандарт алдаа нь бага байдаг. Харьцангуй стандарт алдааны цар хүрээ нь түүвэрлэлтийн хэмжээ багасах тутам, тухайлбал, хүн амыг бүс нутгаар бүлэглэн тооцсон тохиолдолд өсдөг. Жишээлбэл, ерөндөгийн хувьд улсын хэмжээгээр тооцсон харьцангуй стандарт алдаа (тооцсон үзүүлэлтийн хувиар) 2.2 хувь, хотынх 3.2 хувь, хөдөөнийх 3.0 хувь байна. Бүс нутгийн таван бүлгээр авч үзвэл, ерөндөг гэсэн үзүүлэлтийн харьцангуй стандарт алдаа нь 3.9 -оос 7.4 хувийн хооронд хэлбэлзэж байна. Коэффициентуудын түүвэрлэлтийн алдааны талаар тусгайлан тэмдэглэх нь зүйтэй юм. Коэффициентүүдийн хуваарь нь эрдсэл-жил, хүртвэр нь тухайн цаг хугацаанд тухайн хүн амд тохиолдож байгаа төрөлт эсвэл нас баралтын тоо юм.
Судалгаа явахаас өмнөх гурван жилийн байдлаарх төрөлтийн нийлбэр коэффициентын түүвэрлэлтийн алдаа гуравдугаар бүлэгт, гурван жилийн байдлаар тооцсон нас баралтын коэффициентүүдийн түүвэрлэлтийн алдааг долоо дугаар бүлэгт тооцож харуулсан. Эдгээр тооцоонуудыг улсын түвшинд, хот-хөдөөгөөр, бүс нутгаар, эхийн боловсролын түвшингээр тус бүрт нь харуулсан болно (Эдгээр нь насны бүлгийн хувьд хамаагүй юм.). Судалгаа явахаас өмнөх гурван жилийн байдлаар тооцсон төрөлтийн нийлбэр коэффициент буюу нэг эмэгтэйд ногдох хүүхдийн дундаж тоо нь 2.4 болон 2.6 хүүхдийн хооронд; судалгаа явахаас өмнөх гуван жилийн байдлаар тооцсон нялхсын нас баралтын коэффициент нь 23 болон 35 -ын хооронд орших ба эдгээр нь 95 хувийн магадлалтай гэдгийг судалгааны үр дүн харуулж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Судалгааны дүн болон хүн амын ердийн хөдөлгөөний мэдээгээр гарсан коэффициентүүдийн зөрүү нь түүвэрлэлтийн хэлбэлзэлээс огт шалтгаалаагүй юм. Дэлгэрэнгүй мэдээллийг EXTERNAL RESOURCES хэсэг дэх ХАВСРАЛТ В-гээс мэдэх боломжтой.
| Нэр | Харьяалал | URL | И-мэйл |
|---|---|---|---|
| Үндэсний статистикийн газар | ҮСГ | www.nso.mn | info@nso.mn |
| Нууцлалын баримт бичигт гарын үсэг зурах шаардлагатай эсэх | Нууцлалын баримт бичиг |
|---|---|
| yes | Мэдээллийн баазыг гадны хэрэглэгчид ашиглаж болохгүй. |
Үндэсний статистикийн газрын зөвшөөрөлгүйгээр мэдээллийн сан/мета мэдээллийг бусад гадны хэрэглэгчдэд дамжуулахыг хориглоно.
Монгол Улсын Үндэсний Статистикийн Газар нь судалгааны анхдагч мэдээлэлд хэрэглэгчийн хийсэн дүн шинжилгээ, судалгааны үр дүн болон тайлбар, дүгнэлтэнд хариуцлага хүлээхгүй
Монгол улсын Үндэсний статистикийн газар, 2008
| Нэр | Харьяалал | И-мэйл | Цахим хуудас |
|---|---|---|---|
| Авирмэдийн Амарбал (Доктор) | Судалгааны зохицуулагч | amarbal@nso.mn | www.nso.mn |
DDI-MNG-ҮСГ-MN-ХАНYЭМС-2003-v1.0
| Нэр | Харьяалал | Үүрэг |
|---|---|---|
| Зундуйн Нансалмаа | ҮСХ | Баримтжуулалт хийсэн |
| Цэрэндэжид Цолмон | ҮСХ | Баримтжуулалт хийсэн |
2008-02-29
Хувилбар 1.0