Site Logo
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО
  • НҮҮР
  • Нэвтрэх
    Нэвтрэх
English
RHS

ХАНYЭМС 1998

Mongolia, 1998
Анхдагч мэдээлэл авах
Судалгааны дугаар
MNG-NSO-MN-RHS-1998-v1.0
Гүйцэтгэгч
Үндэсний Статистикийн Хороо
Судалгаа
Хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгаа
Мета мэдээлэл
DDI/XML JSON
Үүссэн огноо
2025-09-02
Сүүлд шинэчилсэн огноо
2025-09-02
Хандалтын тоо
27951
  • Судалгааны тайлбар
  • Мэдээллийн толь
  • Холбоотой материалууд
  • Анхдагч мэдээлэл авах
  • Тодорхойлолт
  • Хувилбар
  • Хүрээ
  • Ажиглалтын хүрээ
  • Гүйцэтгэгч болон түнш
  • Түүвэрлэлт
  • Судалгааны нэгж
  • Мэдээлэл цуглуулалт
  • Мэдээлэл боловсруулалт
  • Өгөгдлийн үнэлгээ
  • Хандалтын бодлого
  • Зохиогчийн эрх
  • Холбоо барих
  • Мета мэдээллийн боловсруулалт
  • Тодорхойлолт

    Судалгааны дугаар

    MNG-NSO-MN-RHS-1998-v1.0

    Гарчиг

    ХАНYЭМС 1998

    Товч

    ХАНYЭМС 1998

    Орчуулсан гарчиг

    Mongolian Reproductive Health Survey 1998

    Улс
    Нэр Улсын код
    Монгол улс MNG
    Судалгааны төрөл

    Other Household Health Survey [hh/hea]

    Ерөнхий мэдээлэл

    Хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн 1998 оны судалгаа (ХАНҮЭМС) нь Монгол улсын хувьд үндэсний хэмжээний анхны томоохон судалгаа юм. Энэхүү судалгааг НҮБ-ын Хүн амын сангаас (ХАС) Үндэсний статистикийн газарт (ҮСГ) хэрэгжүүлж байгаа "Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгаа" (МОН/97/P04) төслөөс санхүүжүүлсэн.

    Хураангуй

    Судалгааны зорилго нь төрөлтийн түвшин, нялхсын эндэгдэл, гэр бүл төлөвлөлт, төрөхийн өмнөх эмнэлгийн хяналт, жирэмсэн үеийн болон төрөх үеийн хүндрэлтэй холбоотой эхийн эрүүл мэндийн тухай иж бүрэн статистикийн мэдээллийг бий болгоход чиглэсэн. Түүнчлэн энэ судалгаагаар хүүхдийн эрүүл мэнд, хүүхдийг хөхөөр хооллох, гэр бүл төлөвлөлт, ДОХ-ын талаар эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн баримталж буй байр суурийн талаарх мэдээллийг цуглуулсан болно. Эдгээр мэдээлэл нь юуны өмнө төрөлт, нялхсын эндэгдлийн түвшинг үнэлэн дүгнэх, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндэд болон нялхас, хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг тодруулахад чухал ач холбогдолтой. ХАНҮЭМС-ны үр дүн Монгол улсын эрүүл мэндийн салбарын өөрчлөлтөд чухал хэрэгцээтэй мэдээллийн эх үүсвэр болох юм.

    Судалгааны өөр нэг зорилго нь үндэсний хэмжээний томоохон, олон улсын түвшинд харьцуулагдахуйц түүвэр судалгааг явуулах ҮСГ-ын чадавхыг сайжруулахад оршиж байсан. Судалгааны үр дүн нь бодлого боловсруулагчид, эрүүл мэндийн болон эрдэм шинжилгээний ажилтнуудыг бодлого боловсруулах, хөтөлбөрийн гүйцэтгэлийг үнэлэн дүгнэх мөн түүнчлэн эрдэм шинжилгээний ажилд шаардлагатай тоо мэдээллээр хангана гэдэгт итгэж байна.

    ХАНҮЭМС-ны зорилт нь:

    1. Төрөлт, нас баралт, гэр бүл төлөвлөлттэй холбогдолтой мэдээллийг улсын хэмжээнд цуглуулах;
    2. Төрөлтийн түвшин, ЖСАХ-ийн талаарх мэдлэг, хэрэглээг бүс нутаг, байршил, нас, боловсролын түвшин болон бусад сонгосон үзүүлэлтүүдээр тодорхойлох;
    3. Хүүхдийн эрүүл мэнд, хөхөөр хооллолтын байдал, жирэмсэн эхчүүдийн төрөхийн өмнөх эмнэлэгийн хяналтад хамрагдсан байдал, төрөх үеийн хүндрэл, үр хөндөлт зэрэг эрүүл мэндтэй холбоотой тодорхой асуудлуудаар мэдээлэл цуглуулах;
    4. Монгол улсын хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн талаарх мэдээллийг өөрийн орон болон дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагад түгээх;
    5. Бодлого боловсруулагч, судалгаа, шинжилгээний байгууллага, ажилтнуудыг хэрэгцээтэй мэдээллээр хангахад тус тус оршино.
    Мэдээллийн төрөл

    Sample survey data [ssd]

    Судалгааны нэгж

    -Өрх
    -Нөхөн үржихүйн насны (15-49 насны) эмэгтэйчүүд
    -Нөхөр
    -Хүүхэд

    Хувилбар

    Хувилбарын тайлбар

    -v2.0:засварлагдсан мэдээллийн бааз

    Үүссэн огноо

    1999-08-01

    Хүрээ

    Тэмдэглэл

    1998 оны нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгаа нь төрөлтийн түвшин, нялхсын эндэгдэл, гэр бүл төлөвлөлт, төрөхийн өмнөх эмнэлгийн хяналт, жирэмсэн үеийн болон төрөх үеийн хүндрэлтэй холбоотой эхийн эрүүл мэндийн тухай иж бүрэн статистикийн мэдээллийг бий болгоход чиглэгдсэн. Түүнчлэн энэ судалгаа нь хүүхдийн эрүүл мэнд, хүүхдийг хөхөөр хооллох, гэр бүл төлөвлөлт, ДОХ-ын талаар эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн баримталж буй байр суурийн талаарх мэдээллийг хамарсан болно .

    Ажиглалтын хүрээ

    Газар зүйн хүрээ

    Монгол Улсын хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн 1998 оны судалгаа нь Монгол улсыг бүхэлд нь хамарсан үндэсний хэмжээний болон бүсийн (5 бүс - Баруун, Төв, Зүүн, Өмнөд, Улаанбаатар) төлөөлөлтэй түүвэр судалгаа юм.

    Хүрээ

    Өрхөд байгаа 15-49 насны бүх эмэгтэйчүүдээс гадна тухайн өрхөд судалгаа явахын өмнөх шөнө хоносон 15-49 насны эмэгтэйчүүдээс эмэгтэйчүүдийн асуулгын хуудсаар, Түүврийн анхан шатны нэгж тус бүрээс ярилцлага өгсөн нийт эмэгтэйчүүдээс зургаан эмэгтэйн нөхрөөс нь нөхрийн асуулгын хуудасны дагуу ярилцлага авсан.

    Гүйцэтгэгч болон түнш

    Гүйцэтгэгч байгууллага
    Нэр Харьяалал
    Үндэсний Статистикийн Хороо Улсын Их Хурал
    Боловсруулсан
    Нэр Үүрэг
    НҮБ-ын Статистикийн хэлтэс Техникийн болон санхүүгийн зөвлөгч
    Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам Захиалагч, мэдээллийн хэрэглэгч
    Санхүүжилт
    Нэр Товчилсон үг Үүрэг
    НҮБ-ын Хүн амын сан НҮБХАС Санхүүжүүлэгч
    Бусад дэмжлэг үзүүлэгч
    Нэр Харьяалал Үүрэг
    Ноён. Iqbal Alam НҮБ-ын Статистикийн хэлтэс Төслийг батлуулан хэрэгжүүлэгч
    Ноён. Albert M.Marckwardt НҮБ-ын Статистикийн хэлтэс Төслийн техникийн суурин зөвлөх
    Хатагтай. Linda Demers НҮБ-ын Статистикийн хэлтэс Тайлан уншиж зассан зөвлөх
    Ноён. А.Амарбалl (Ph.D) НҮБХАС Төслийн зохицуулагч

    Түүвэрлэлт

    Түүвэрлэлт

    Судалгааг аль ч өрх сонгогдож болох тэнцүү магадлал бүхий 2 үе шаттай түүврийн аргыг ашиглан явуулсан. Жил болгон улс орон даяар баг, хороо бүр дээр шинэчлэгдэн хөтлөгдөж байдаг өрхүүдийн жагсаалтыг түүвэрлэлтийн хүрээ болгон авсан юм. Ийм төрлийн судалгааг урд өмнө нь хийж байгаагүй улс оронд анхан шатны түүвэрлэлтийн нэгжээс 25 өрхийг сонгон авахад төлөөлөх чадвар нь сайн болох нь ижил төрлийн судалгаа хийсэн бусад орны туршлагаар нотлогдсон юм. Эл байдлыг үндэслэн уг судалгаанд нэг түүвэр нэгжээс 25 өрх түүвэрлэн авсан. (Хамгийн төлөөлөл сайтай түүвэрлэлтийн нэгжийн "сонголт" нь түүвэрлэлтийн нэгжүүд хоорондын болон түүвэрлэлтийн нэгж доторхи гол гол үзүүлэлтүүдийн ялгаатай байдлаас шалтгаална. Гэхдээ үүнийг зөвхөн судалгаа явуулсны дараа тодорхойлно.) Судалгаанд нийт өрхийн 1,13 хувь буюу 6000 өрхийг хамруулахаар төлөвлөсөн учраас бидэнд нийт 240 анхан шатны нэгжийг түүвэрлэх шаардлага гарч, баг, хороог түүвэрлэлтийн анхан шатны нэгж (ТАШН) болгон авсан. Нийт 1681 ТАШН-үүдийг аймаг болон сумдаар нь эхнээс нь дугаарлан жагсаасан. Түүвэрлэлтийн анхан шатны 240 нэгжийг сонгохдоо эхний ТАШН-ийг санамсаргүй байдлаар сонгон өрхийн тоотой шууд пропорционалаар дараа дараагийн ТАШН-үүдийг сонгосон.

    Нэг ТАШН-ийн хүрээнд өрхүүдийг сонгохдоо түүвэрлэлтийн эхний өрхийг санамсаргүй байдлаар эхлээд сонгон авч, дараа нь тухайн ТАШН дэхь өрхийн нийт тоотой шууд пропорционалаар дараагийн сонгогдох өрхийг товлосон. Сонгогдсон өрхүүдээс өрхийн асуулгын хуудасны дагуу ярилцлага авсан. Өрхөд байгаа 15-49 насны бүх эмэгтэйчүүдээс гадна тухайн өрхөд судалгаа явахын өмнөх шөнө хоносон 15-49 насны эмэгтэйчүүдээс эмэгтэйчүүдийн асуулгын хуудсаар, ТАШН тус бүрээс ярилцлага өгсөн нийт эмэгтэйчүүдээс зургаан эмэгтэйн нөхрөөс нь нөхрийн асуулгын хуудасны дагуу ярилцлага авсан. Түүвэрлэлтийг хүснэгт 1.02-д харуулав.

    Хүснэгт 1.02 Түүвэрлэгдсэн баг, хороо болон өрхийн тоо, Монгол улс, 1998 он.

                                       Түүвэрлэгдсэн      Түүвэрлэгдсэн     
                                          Нэгжийн          өрхийн тоо   
                                              дугаар            

    1 Архангай 1-12 300
    2 Баян- Өлгий 13-20 200
    3 Баянхонгор 21-30 250
    4 Булган 31-37 175
    5 Говь-Алтай 38-44 175
    6 Дорноговь 45-49 125
    7 Дорнод 50-57 200
    8 Дундговь 58-63 150
    9 Завхан 64-73 250
    10 Сэлэнгэ 74-83 250
    11 Сүхбаатар 84-89 150
    12 Увс 90-99 249
    13 Төв 100-110 275
    14 Өвөрхангай 111-124 350
    15 Өмнөговь 125-129 125
    16 Ховд 130-137 200
    17 Хөвсгөл 138-150 325
    18 Хэнтий 151-158 200
    19 Дархан-Уул 159-168 250
    20 Орхон 169-174 149
    21 Говьсүмбэр 174-176 50
    22 Улаанбаатар хот 177-240 1607

        Бүгд дүн                    6005
    Хариултын түвшин

    Судалгааны хамрагдалтын байдал, байршлаар,Монгол улс, 1998 он

                                                             Байршил
    
                                                             Хот       Хөдөө       Бүгд

    Сонгогдсон өрх 2931 3074 6005
    Ярилцлага авсан өрхийн тоо 2930 3073 6003
    Хамруулалтын хувь 100 100 100

    Сонгогдсон эмэгтэйчүүд 3943 3610 7553
    Ярилцлага авсан эмэгтэйчүүд 3904 3557 7461
    Хамруулалтын хувь 99.0 98.5 98.8

    Сонгогдсон нөхөр 794 766 1560
    Ярилцлага авсан нөхрүүд 793 764 1557
    Хамруулалтын хувь 99.9 99.7 99.8

    Түүврийн жин

    Хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн 1998 оны судалгаа нь үндэсний хэмжээний төлөөлөлтэй түүвэр судалгаа юм.

    Судалгааны нэгж

    Асуулга

    ХАНҮЭМС-нд гурван төрлийн асуулгын хуудас хэрэглэсэн. Судалгааны эмэгтэйчүүдийн асуулгын хуудсыг боловсруулахад Хүн ам зүй, Эрүүл Мэндийн Судалгааны хөтөлбөр дэхь “В“ загварыг суурь болгон авч, Монгол орны онцлог байдлыг тусгаж нэлээд өөрчлөлтүүдийг хийсэн.

    Гурван төрлийн асуулгын хуудасны гол гол үзүүлэлтүүдийг жагсаавал:

    1. Өрхийн асуулгын хуудас:
      • Өрхийн тэргүүлэгчтэй ямар хамааралтай болох;
      • Нас;
      • Хүйс;
      • Боловсролын түвшин;
      • Гэрлэлтийн байдал
      Өрхийн бүх гишүүд болон судалгаа явахын урд шөнө тухайн өрхөд хоносон гадны хүмүүсээс өрхийн асуулгын хуудасны дагуу дээрх асуултуудыг асуусан юм. Хүн ам зүйн ерөнхий мэдээлэл, өрхийн орон сууцны нөхцөлийг тодруулах, түүнчлэн ганцаарчилсан асуулгад хамрагдах эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийг сонгох зорилгоор өрхийн асуулгын хуудсыг боловсруулсан.

    2. Эмэгтэйчүүдийн асуулгын хуудас:
      • Ерөнхий асуулга;
      • Нөхөн үржихүй;
      • Эхийн эрүүл мэнд, жирэмслэлт, хөхөөр хооллуулах, хүүхдийн эрүүл мэнд;
      • Жирэмслэхээс сэргийлэх арга, хэрэгслийн талаарх мэдлэг, түүний хэрэглээ;
      • Гэрлэлтийн байдал;
      • Төрөлтийн төсөөлөл ба үр хөндөлт;
      • Ажил эрхлэлт, нөхрийн тухай асуултууд;
      • Дархлал олдмол хомсдолын (ДОХ) талаарх мэдлэг.

    3. Нөхрийн асуулгын хуудас:
      • Ерөнхий асуулга;
      • Нөхөн үржихүй;
      • Жирэмслэхээс сэргийлэх арга, хэрэгслийн талаарх мэдлэг, түүний хэрэглээ;
      • ДОХ-ын талаарх мэдлэг.

    External Resources хэсгээс асуулгын хуудсыг харна уу.

    Тэмдэглэл

    ХАНҮЭМС-ны ерөнхий үйл явц

                       Ажил                                                           Эхэлсэн                                   Дууссан
    1. Судалгааны бэлтгэлийг хангах 01.12.97 01.09.98
    2. Туршилтын судалгаа хийх 15.07.98 15.08.98
    3. Мэдээлэл цуглуулах 04.10.98 31.12.98
    4. Мэдээлэл оруулах, боловсруулах 20.10.98 31.01.99
    5. Үр дүнгийн хүснэгтүүдийг боловсруулах 01.12.98 01.02.99
    6. Үр дүнгийн хүснэгтүүдийг авах 01.02.99 15.03.99
    7. Тайлан илтгэлийг гаргах 15.03.99 01.08.99

    Мэдээлэл цуглуулалт

    Мэдээлэл цуглуулалтын огноо
    Эхлэх Дуусах
    1998-10-04 1998-12-31
    Мэдээлэл цуглуулалтын бодлого
    • Face-to-face [f2f]
    Мэдээлэл цуглуулалт
    Нэр Товчилсон үг
    Үндэсний статистикийн газар ҮСГ
    Хяналт

    Хянагч, багийн ахлагч нар нь:

    • тухайн өдрийн цуглуулсан мэдээллийг шалган хүлээн авч, алдаатай, тодорхойгүй зүйлийг илрүүлэн шаардлагатай гэж үзвэл газар дээр нь очиж тодруулах
    • асуулга бүрийн үнэн зөв, чанартай бөглөсөн эсэхийг шалгах
    • зарим ярилцлага авагчийг асуулгын хуудасны дагуу асуултуудыг зөв асууж байгаа эсэхийг ажиглах
    • багийн гишүүдтэй өдөр тутмын үйл ажиллагааны талаар ярилцах,зөвөлгөө өгөх
    • өрхийн гишүүдэд асуулгын хуудасны талаар тайлбарлах, гарч болох хүндрэлүүдийг шийдвэрлэх ажлуудыг тухай бүр хийдэг
    Мэдээлэл цуглуулалтын тэмдэглэгээ

    1998 оны 9 сарын 14 нөөс 10-р сарын 01-ний хооронд ярилцлага авагч нарт зориулсан сургалт явуулж, улмаар судалгааны мэдээлэл цуглуулах 10 багийг тус бүр 7 хүний бүрэлдэхүүнтэй томилсноор мэдээлэл цуглуулах ажил эхэлсэн. Баг бүр дөрвөн эмэгтэй, нэг эрэгтэй ярилцлага авагч, нэг хянагч, нэг багийн ахлагчаас бүрдэж байсан. Судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг эхлэх үед өвлийн улирал ойртсон байсан тул эхлээд уулархаг бүс нутаг болон баруун болон хангайн бүсэд мэдээлэл цуглуулж, дараа нь говийн ба төвийн бүсэд, эцэст нь Улаанбаатар хотод цуглуулахаар төлөвлөсөн. Мэдээлэл цуглуулах ажил 1998 оны 10-р сарын 4-нд эхэлж, мөн оны 12-р сарын 31-нд дууссан.
    Баг бүрт хянагч томилж ажиллуулсан бөгөөд хянагч, багийн ахлагч нар нь тухайн өдрийн цуглуулсан мэдээллийг шалган хүлээн авч, алдаатай, тодорхойгүй зүйлийг илрүүлэн шаардлагатай гэж үзвэл газар дээр нь очиж тодруулж байсан. Мэдээлэл цуглуулах ажлыг ингэж зохион байгуулсан нь үнэн зөв, чанартай мэдээлэл цуглуулах боломжийг бүрдүүлсэн. Мөн мэдээлэл цуглуулалтын ажлын явцыг 7 хоног бүр судалгааны зохион байгуулах төв буюу Үндэсний статистикийн газарт танилцуулж байсан. Багийн ахлагч, хянагч нараас гадна судалгаанд хоёр зохицуулагчийг томилж ажиллуулсан. Мөн түүнчлэн аймаг, хот, сум, дүүрэг, баг, хорооны холбогдох ажилтнууд (давхардсан тоогоор 300 гаруй хүн) бидний ажилд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хамтран ажилласан болно.

    Мэдээлэл боловсруулалт

    Мэдээлэл засалт

    Судалгааны мэдээллийг компьютерт оруулах ажил 1998 оны 10 сарын 20 ноос 1999 оны 2-р сарын 1-нийг дуустал үргэлжилсэн. Компьютерийн файлуудыг шалган засварлах ажлыг хоёрдугаар сарын дунд үеэр дуусгасан. Судалгааны мэдээллийг оруулах болон боловсруулах ажилд олон улсын "Макро" институтэд боловсруулагдсан компьютерийн ISSA багц программыг ашигласан. Үр дүнгийн хүснэгтүүдийг 1999 оны хоёрдугаар сараас эхлэн хоёр сарын турш гарган авсан. Мэдээллийг оруулах, мэдээллийн чанарыг шалгах, үр дүнгийн хүснэгтүүдийг боловсруулах ажлуудыг НҮБ-ын техникийн зөвлөх болон НҮБын Улс орныг дэмжих багийн мэргэжилтнүүдийн хяналтын дор үндэсний боловсон хүчнүүд хийж гүйцэтгэсэн. ХАНҮЭМС-ны үндсэн тайланг Үндэсний Статистикийн газрын мэргэжилтнүүд төслийн зөвлөхтэй хамтран бичсэн болно. “ Хүн ам зүй, эрүүл мэндийн судалгааны үндсэн илтгэлийг бичихэд зориулсан удирдамж-III “-д өгөдсөн зөвлөмжийн дагуу гарах хүснэгтийг боловсруулах төлөвлөгөө хийгдсэн.

    Өгөгдлийн үнэлгээ

    Түүвэрлэлтийн алдааны тооцоо

    Сонирхол татсан буюу шаардлагатай гэж үзсэн үзүүлэлтүүдийн түүвэрлэлтийн алдааг тооцож хүснэгт В.02- В.16-д харуулсан болно. Эдгээр тооцоог улсын дүнгээр, хот, хөдөөгөөр, боловс ролын түвшингийн дөрвөн бүлгээр, бүс нутгийн таван ангиллаар, насны гурван бүлгээр тус тус харуулсан болно. Түүвэрлэлтийн алдаа тооцсон үзүүлэлтүүд ийн (хувь, дундаж, коэфициентууд) жагсаалтыг, хамрах хүрээний хамт хүснэгт В. 01 -д харуулсан болно. Үзүүлэлт тус бүрийн хувьд, тухайн статистик үзүүлэлтийн хэмжээ (R), түүний түүвэрлэлтийн алдаа (SE), тохиолдлын тоо буюу тухайн үзүүлэлтийн түүвэрлэлтийн хэмжээ (N), хэрэглэсэн түүвэрлэлтийн аргын нөлөөлөл (ХТАН) (DEFT), харьцангуй стандарт алдаа (SE/R), 95 хувийн магадлалын хязгаар (R-2SE, R+2SE) зэргийг хүснэгт В.02- В.16 -д харуулсан болно.
    Магадлалын хязгаарыг дараах байдлаар тайлбарлана. Гэр бүлтэй эмэгтэйчүүдийн ерөндөг хэрэглэж байгаа хувь түүвэрлэлтийн бүрэн хэмжээгээр авч тооцсон ерөнхий дүн 32.2 байгаа бөгөөд үүний түүвэрлэлтийн алдаа нь 0.8 хувь байна. Эдгээрийг ашиглан 95 хувийн магадлалын хязгаарыг тооцохын тулд бүтэн түүвэрлэлтээс тооцсон тухайн үзүүлэлтийн энэхүү хэмжээн дээр стандарт алдааг хоёр дахин нэмж, мөн хасч авах юм. Гэр бүлтэй эмэгтэйчүүдийн ерөндөг хэрэглэж байгаа бодит хувь нь 30.6-33.8 хувийн хооронд орших бөгөөд энэ нь 95 хувийн магадлалтай юм.

    Улсын хэмжээгээр тооцсон ихэнх үзүүлэлтүүдийн хувьд (маш бага хувь бүхий үзүүлэлтүүдээс бусад) харьцангуй стандарт алдаа нь бага байдаг. Харьцангуй стандарт алдааны цар хүрээ нь түүвэрлэлт ийн хэмжээ багасах тутам, тухайлбал, хүн амыг бүс нутгаар бүлэглэн тооцсон тохи олдолд өсдөг. Жишээлбэл, ерөндөгийн хувьд улсын хэмжээгээр тооцсон харьцангу й стандарт алдаа (тооцсон үзүүлэлтийн хувиар) 2.5 хувь, хотынх 3.5 хувь, хөдөө нийх 3.4 хувь байна. Бүс нутгийн таван бүлгээр авч үзвэл, ерөндөг гэсэн үзүүлэлтийн харьцангуй стандарт алдаа нь 4.2 -оос 9.0 хувийн хооронд хэлбэлзэж байна.

    Коэффициентуудын түүвэрлэлтийн алдааны талаар тусгайлан тэмдэглэх нь зүйтэй юм. Коэффициентүүдийн хуваарь нь эрдсэл-жил, хүртвэр нь тухайн цаг хугацаанд тухайн хүн амд тохиолдож байгаа төрөлт эсвэл нас баралтын тоо юм. Судалгаа явахаас өмнөх гурван жилийн байдлаарх төрөлтийн нийлбэр коэффициентын түүвэрлэлтийн алдаа гуравдугаар бүлэгт, арван жилийн байдлаар тооцсон нас баралтын коэффициентүүдийн түүвэрлэлтийн алдааг долоо дугаар бүлэгт тооцож харуулсан. Эдгээр тооцоонуудыг улсын түвшинд, хот-хөдөөгөөр, бүс нутгаар, эхийн боловсролын түвшингээр тус бүрт нь харуулсан болно (Эдгээр нь насны бүлгийн хувьд хамаагүй юм.). Судалгаа явахаас өмнөх таван жилийн байдлаар тооцсон нялхсын нас баралтын коэффициентын түүвэрлэлтийн алдааг авч үзэхдээ тодорхой хэмжээгээр болгоомжтой хандах шаардлагатай байсныг үндэслэн энэ үзүүлэлт болон үүнтэй холбогдолтой тооцоонуудыг зөвхөн улсын түвшингээр харуулсан болно.
    Судалгаа явахаас өмнөх гурван жилийн байдлаар тооцсон төрөлтийн нийлбэр коэффициент буюу нэг эмэгтэйд ногдох хүүхдийн дундаж тоо нь 2.9 болон 3.2 хүүхдийн хооронд; судалгаа явахаас өмнөх таван жилийн байдлаар тооцсон нялхсын нас баралтын коэффициент нь 56 болон 74 -ын хооронд орших ба эдгээр нь 95 хувийн магадлалтай гэдгийг судалгааны үр дүн харуулж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Судалгааны дүн болон хүн амын ердийн хөдөлгөөний мэдээгээр гарсан коэффициентүүдийн зөрүү нь түүвэрлэлтийн хэлбэлзэлээс огт шалтгаалаагүй юм.

    Түүвэрлэлтийн алдааний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг External resources хэсэгт байрлах 1998 оны Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгааны үр дүнгийн тайлангийн хавсралт B-гээс харж болно.

    Өгөгдлийн үнэлгээ

    Тайланд тусгаагүй.

    Хандалтын бодлого

    Зохиогчийн зөвшөөрөл
    Нэр Харьяалал URL И-мэйл
    Үндэсний статистикийн газар ҮСГ www.nso.mn info@nso.mn
    Нууцлалын баримт
    Нууцлалын баримт бичигт гарын үсэг зурах шаардлагатай эсэх Нууцлалын баримт бичиг
    yes Судалгааны мэдээллийг хэрэглэгч нь мэдээллийн файлуудад байгаа хувь хүний талаарх нууц мэдээллийг задраахгүй байх, мэдээлэгчдийг илрүүлэх оролдлогыг ямар нэг байдлаар хийхгүй байхыг зөвшөөрсөн байх хэрэгтэй.
    Ашиглах нөхцөл

    Судалгааны анхдагч мэдээллийг статистик дүн шинжилгээ, судалгаа хийх хүсэлтэй байгаа хэрэглэгчдэд үнэгүй тархааж болох ба үүний тулд тухайн хэрэглэгч нь хийх гэж буй судалгаа, шинжилгээний ажлын зорилго, асуулга, асуулт, арга аргачлал, хүлээгдэж буй үр дүн гэх мэт холбогдох мэдээллээ тодорхойлж өгөх хэрэгтэй. Судалгааны анхдагч мэдээлэлд дүн шинжилгээ, судалгаа хийсний үндсэн дээр түүний үр дүнг харуулсан ном, сонин сэтгүүлийн нийтлэл, өгүүлэл, хурлын илтгэл, материал, дипломын ажил, тайлан гэх мэт бүх хэвлэлүүдийн электрон хувилбарыг ҮСГ-т information@nso.mn mailto:information@nso.mn электрон шуудангаар илгээх үүрэгтэй.

    Эшлэлийн шаардлага

    Судалгааны анхдагч мэдээлэлд дүн шинжилгээ, судалгаа хийсний үндсэн дээр түүний үр дүнг харуулсан ном, сонин сэтгүүлийн нийтлэл, өгүүлэл, хурлын илтгэл, материал, дипломын ажил, тайлан гэх мэт бүх хэвлэлүүдэд мэдээллийн эх үүсвэрийг заавал дурьдах ба ингэхдээ дараах стандарт ишлэлийг ашиглах хэрэгтэй.
    “Мэдээллийн эх үүсвэр: Монгол Улсын Үндэсний Статистикийн Газар, Монгол Улсын Хүн Амын Нөхөн Үржихүйн Эрүүл Мэндийн Судалгаа 1998, анхдагч мэдээллийн 2.0 хувилбар”

    Зохиогчийн эрх

    Зохиогчийн эрх

    Монгол Улсын Үндэсний Статистикийн Газар нь судалгааны анхдагч мэдээлэлд хэрэглэгчийн хийсэн дүн шинжилгээ, судалгааны үр дүн болон тайлбар, дүгнэлтэнд хариуцлага хүлээхгүй.

    Зохиогчийн эрх

    Монгол Улсын Үндэсний статистикийн газар, 2008

    Холбоо барих

    Холбоо барих
    Нэр Харьяалал И-мэйл Цахим хуудас
    Ноён. Авирмэдийн Амарбал (Доктор) Төслийн зохицуулагч amarbal@nso.mn www.nso.mn

    Мета мэдээллийн боловсруулалт

    Бичиг баримтын дугаар

    DDI-MNG-NSO-MN-RHS-1998-v1.0

    Боловсруулсан
    Нэр Харьяалал Үүрэг
    Зундуйн Нансалмаа ҮСХ Баримтжуулалт хийсэн
    Цэрэндэжид Цолмон ҮСХ Баримтжуулалт хийсэн
    Мета мэдээлэл боловсруулсан огноо

    2008-02-25

    Мета мэдээллийн хувилбар

    Бичиг баримтын хувилбар

    Хувилбар 3.0

    Каталог руу буцах
    МИКРО МЭДЭЭЛЛИЙН САН

    © Үндэсний Статистикийн Хороо, Бүх эрх хуулиар хамгаалагдсан.