DDI-MNG-NSO-MN-HSES-2012-v1.0
ӨНЭЗС 2012
| Нэр | Улсын код |
|---|---|
| Монгол улс | MNG |
ӨНЭЗС нь хүн амын амьжиргааны түвшин, ядуурлын байдлыг тодорхойлохоос гадна өрхийн орлого, зарлагыг тооцох, хэрэглээний үнийн индекст ашигладаг сагс болон жинг шинэчлэх, ДНБ-ийг хэрэглээний аргаар тооцоход шаардлагатай мэдээлэл гаргах зорилготой улсын хэмжээнд төлөөлөх чадвартай судалгаа юм. ӨНЭЗС-г ҮСХ-ноос тогтмол явуулж байгаа бөгөөд нэг жилийн хугацааг хамруулан дүн шинжилгээ хийж байна. Энэхүү тайланд 2012 оны 1-р сараас 12-р сарыг дуусталх бүтэн 12 сарын хугацааг хамруулав. ҮСХ амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны хэвшмэл хэд хэдэн модулийг урьд нь тасралтгүй явагддаг байсан ӨОЗС-нд нэгтгэн 2007 оноос эхлэн энэхүү судалгааг явуулж буй бөгөөд судалгааны үзэл баримтлалын дагуу хураангуй болон дэлгэрэнгүй гэсэн хэлбэрээр зохион байгуулж байна. Харин энэ удаагийн 2012 оны судалгааг дэлгэрэнгүй хэлбэрээр явуулсан бөгөөд 2007/2008 оны судалгаанд орж байсан модулиудыг оруулж дараах 15 модультайгаар асуулгын маягтаа боловсруулсан. Үүнд: өрхийн гишүүдийн тухай нийгэм, эдийн засгийн үндсэн мэдээлэл, боловсрол, эрүүл мэнд, нөхөн үржихүй, шилжих хөдөлгөөн, ажил эрхлэлт, газар тариалан ба мал аж ахуй, өрхийн хөдөө аж ахуйгаас бусад аж ахуй болон бусад орлого, орон сууц ба эрчим хүч, удаан эдэлгээт бараа, хүнсний бус зарлага, хүнсний хэрэглээ, хоол тэжээлийн хөтөлбөрийн үнэлгээ зэрэг болно.
Өрх болон өрхийн гишүүд
Хувилбар 1.0
Монгол улс 21 аймагт хуваагддаг. Нийслэл хот нь Монгол улсын хамгийн том засаг захиргааны нэгж бөгөөд 9 дүүрэг, 132 хороо, 1,124 хэсэгт хуваагддаг. Хэсэг бүрт ойролцоогоор 200 орчим өрх харьяалагддаг. Улаанбаатар хотоос бусад хэсэг нь аймаг, сум, багуудад хуваагддаг. Аймаг бүрийн төвийг мөн сум гэж тооцох бөгөөд бусад нь хөдөөний сум юм.
| Нэр | Харьяалал |
|---|---|
| Үндэсний Статистикийн Хороо | УИХ |
ҮСХ-ноос 2010 онд “Хүн ам, орон сууцны тооллого”-ыг амжилттай зохион байгуулсан билээ. Тиймээс ӨНЭЗС-ны түүврийн хүрээг уг тооллогын дүнгээр шинэчлэн түүврийн хэмжээнд үнэлгээ хийсэн. Хэдийгээр түүврийн хүрээг шинэчилсэн ч өмнөх түүврийн зохиомж нь өрхийн орлого, зарлагын үзүүлэлтүүдийг улирлаар, улс, бүс, суурьшлын түвшинд, ядуурлын үзүүлэлтүүдийг жилээр улс, бүс, суурьшлын түвшинд тооцоход хангалттай түүврийн хэмжээ (11232 өрх) байсан тул бид түүврийн зохиомжийг хэвээр хадгалж үлдсэн. ҮСХ-ноос хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг үндэслэн ядуурлын үндсэн үзүүлэлтүүдийг аймгийн түвшинд тооцох зорилт тавин ажиллаж байна. Энэхүү зорилтын эхлэл болох ӨНЭЗС-ны 2011 ба 2012 оны мэдээллийг нэгтгэн 8 улирлын дүнгээр ядуурлын байдлыг аймгийн түвшинд тодорхойлох ажлын хүрээнд түүврийн хэмжээг тооцож үзэхэд 5 аймагт түүврийн хэмжээ хүрэлцэхгүй байх эрсдэл тулгарсан тул эдгээр аймгуудын түүврийн хэмжээг нэмэгдүүлсэнээр 2012 оны судалгааны түүврийн хэмжээ 12840 өрх болсон. Судалгааны түүврийн зохиомжид Улаанбаатар, аймгийн төвүүд, хөдөө нутаг болон сумын төвүүд гэсэн гурван бүлгийг ашигласан. Мөн Улаанбаатар хотод түүврийг дүүрэг, хороодоор харин хөдөөд аймгуудаар хуваарилсан. Аймгийн төв бүр нэг дэд бүлэг юм. Энэ сонголтын стратеги нь бүлэг тус бүрд өөр байсан буюу хотод хоёр үе шаттай, хөдөөд гурван үе шаттай хэрэгжүүлсэн. Түүврийн анхан шатны нэгжээр хотод 2010 оны ХАОСТ-ын 1 тоологчийн тоолсон газар нутаг буюу тооллогын нэгжийг, хөдөөд багийн газар нутгийг сонгон авсан. Улаанбаатар хотод эхлээд 360 ТАШН, ТАШН тус бүрээс 10 өрх сонгосон. Аймгийн төвүүдэд эхлээд 12 эсвэл 24 ТАШН, ТАШН тус бүрээс 10 өрх сонгож авсан.17 Харин 2012 оны 2-р улирлаас 84 ТАШН нэмсэн. Хөдөөд эхлээд 52 сум сонгож сум тус бүрээсээ 12 баг, баг тус бүрээсээ 8 өрх сонгосон. 2012 оны 2-р улирлаас 96 ТАШН нэмсэн. Нийт 1248 түүврийн анхан шатны нэгж буюу кластерийг хэмжээтэй нь пропорциональ магадлалаар сонгосон ба 180 ТАШН нэмэлтээр хамруулсан. Түүвэрлэлтийн энэ аргачлалаар Монгол улсын өөр нутаг дэвсгэрт амьдарч байгаа өрхүүд өөр өөр магадлалаар сонгогдсон. Иймд бүлэг тус бүр болон нийт улсын хэмжээнд төлөөлөх чадвартай статистикийн мэдээ цуглуулахын тулд түүвэрлэлтийн жинг ашиглах нь чухал болсон. Уг жинг түүврийн стратегийг ашиглан сонголтын магадлалтай нь урвуугаар авч өрх бүрд оноолоо. 12840 өрхөөс 3600-г Улаанбаатар хотод, 3480-ыг аймгийн төвүүдэд, 5760-ыг сумын төвүүд болон хөдөө нутагт хуваариллаа.
| Эхлэх | Дуусах |
|---|---|
| 2012-01-01 | 2012-12-01 |
Судалгааны мэдээллийн чанарын стандарт сайн хангагдсан гэж үзэж байна. Нэг талаас, ӨНЭЗС-гаар өрхүүдээс асар их мэдээлэл цуглуулах болсон тул өмнөх АТТС-тай харьцуулахад үйл ажиллагааны стратеги болон мэдээллийн удирдлагад шинэ шаардлага тавигдах болсон.
Бүх арга ажиллагаа нь цэгцтэй дарааллаар, төвлөрсөн байдлаар хийгдэх болсоноор мэдээллийн чанарт эерэг нөлөө үзүүлсэн байх магадлалтай. Нөгөө талаас мэдээллийн уялдааны шалгалтыг гурван үе шатанд буюу мэдээлэл шивж оруулахад, анхдагч тоо мэдээллийг боловсруулах үед, гуравдугаарт, энэ тайланг бэлдэх үед гүйцэтгэлээ. Бүх тохиолдолд эдгээр шалгалтанд ашиглаж байгаа жагсаалтуудыг өрхүүдийн нөхсөн маягтууд дээрх үндсэн мэдээлэлтэй тулгасан (Зарим тохиолдолд эхний шатны шалгалтын үед өрхүүд дээр дахин очиж шалгасан) бөгөөд алдаа илэрсэн тохиолдолд шууд залруулж байсан.
DDI-MNG-NSO-MN-HSES-2012-v1.0
| Нэр | Товчилсон үг | Үүрэг |
|---|---|---|
| Үндэсний Статистикийн Хороо | ҮСХ | Баримтжуулалт хийсэн |