Site Logo
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО
  • НҮҮР
  • Нэвтрэх
    Нэвтрэх
English
central

ӨНЭЗС 2011

Mongolia, 2011
Анхдагч мэдээлэл авах
Судалгааны дугаар
DDI-MNG-NSO-MN-HSES-2011-v1.0
Гүйцэтгэгч
Үндэсний Статистикийн Хороо
Судалгаа
Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа
Мета мэдээлэл
DDI/XML JSON
Үүссэн огноо
2025-09-02
Сүүлд шинэчилсэн огноо
2025-09-02
Хандалтын тоо
5102
Татагдсан тоо
1
  • Судалгааны тайлбар
  • Мэдээллийн толь
  • Холбоотой материалууд
  • Анхдагч мэдээлэл авах
  • Тодорхойлолт
  • Ажиглалтын хүрээ
  • Гүйцэтгэгч болон түнш
  • Түүвэрлэлт
  • Мэдээлэл цуглуулалт
  • Мэдээлэл боловсруулалт
  • Мета мэдээллийн боловсруулалт
  • Тодорхойлолт

    Судалгааны дугаар

    DDI-MNG-NSO-MN-HSES-2011-v1.0

    Гарчиг

    ӨНЭЗС 2011

    Улс
    Нэр Улсын код
    Монгол улс MNG
    Хураангуй

    ӨНЭЗС нь хүн амын амьжиргааны түвшин, ядуурлын байдлыг тодорхойлохоос гадна өрхийн орлого, зарлагыг тооцох, хэрэглээний үнийн индекст ашигладаг сагс болон жинг шинэчлэх, ДНБ-ийг хэрэглээний аргаар тооцоход шаардлагатай мэдээлэл гаргах зорилготой улсын хэмжээнд төлөөлөх чадвартай судалгаа юм. ӨНЭЗС-г ҮСХ-ноос тогтмол явуулж байгаа бөгөөд нэг жилийн хугацааг хамруулан дүн шинжилгээ хийж байна. Энэхүү тайланд 2011 оны 12 сарыг хамруулав. Амьжиргааны түвшнийг тодорхойлох судалгааны хэвшмэл хэд хэдэн модулийг урьд нь явагддаг байсан ӨОЗС-нд хамтатгасан тул ӨНЭЗС-г Амьжиргааны түвшний түүвэр судалгааны сайжруулсан хувилбар гэж нэрлэж болохоор билээ. Гэхдээ 2007-2008 оныхоос ялгаатай нь хураангуй хэлбэрээр явуулсан тул зарим модулийг хассан бөгөөд дараах 11 гол модулиас бүрдэж байна. Үүнд: өрхийн гишүүдийн тухай нийгэм, эдийн засгийн үндсэн мэдээлэл, боловсрол, эрүүл мэнд, ажил эрхлэлт, газар тариалан ба мал аж ахуй, өрхийн аж ахуйн болон бусад орлого, сууц ба эрчим хүч, удаан эдэлгээт бараа, хүнсний бус зарлага, хүнсний хэрэглээ зэрэг болно.

    Судалгааны нэгж

    Өрх болон өрхийн гишүүд

    Ажиглалтын хүрээ

    Газар зүйн хүрээ

    Улаанбаатар, аймгийн төвүүд, хөдөө нутаг болон сумын төвүүд гэсэн гурван илэрхий бүлгийг ашигласан. Мөн Улаанбаатар хотод түүврийг дүүрэг, хороодоор харин хөдөөд аймгуудаар хуваарилсан. Аймгийн төв бүр нэг дэд бүлэг гэдэг нь тодорхой юм. Энэ сонголтын стратеги нь бүлэг тус бүрд өөр байсан буюу хотод хоёр үе шаттай, хөдөөд гурван үе шаттай хэрэгжүүлсэн.

    Гүйцэтгэгч болон түнш

    Гүйцэтгэгч байгууллага
    Нэр Харьяалал
    Үндэсний Статистикийн Хороо ҮСХ

    Түүвэрлэлт

    Түүвэрлэлт

    ӨНЭЗС-ны зохиомжид Улаанбаатар, аймгийн төвүүд, хөдөө нутаг болон сумын төвүүд гэсэн гурван илэрхий бүлгийг ашигласан. Мөн Улаанбаатар хотод түүврийг дүүрэг, хороодоор харин хөдөөд аймгуудаар хуваарилсан. Аймгийн төв бүр нэг дэд бүлэг гэдэг нь тодорхой юм. Энэ сонголтын стратеги нь бүлэг тус бүрд өөр байсан буюу хотод хоёр үе шаттай, хөдөөд гурван үе шаттай хэрэгжүүлсэн. Улаанбаатар хотод эхлээд 360 хэсэг, хэсэг тус бүрээс 10 өрх сонгосон. Аймгийн төвүүдэд эхлээд 12 эсвэл 24 багсонгож баг тус бүрээс 10 өрх сонгож авсан.20Хөдөөд эхлээд 52 сум сонгож сум тус бүрээсээ 12 баг, баг тус бүрээсээ 8 өрх сонгосон. Нийт 1248 түүврийн анхан шатны нэгж буюу кластерийг (хэсэг, баг эсвэл сум) хэмжээтэй нь пропорциональ магадлалаар сонгосон бөгөөд судалгааны мэдээлэл цуглуулах 12 сарын хугацаанд нь санамсаргүйгээр хуваарилсан. Ингэснээр судалгаагаар сар бүр 104 түүврийн анхан шатны нэгжээс бүрдэх санамсаргүй дэд түүврээс мэдээлэл цуглуулсан болно. Түүвэрлэлтийн энэ аргачлалаар Монгол улсын өөр нутаг дэвсгэрт амьдарч байгаа өрхүүд өөр өөр магадлалаар сонгогдсон. Иймд бүлэг тус бүр болон нийт улсын хэмжээнд төлөөлөх чадвартай статистикийн мэдээ баримт тоо мэдээ цуглуулахын тулд түүвэрлэлтийн жинг ашиглах нь чухал болсон. Уг жинг түүврийн стратегийг ашиглан сонголтын магадлалтай нь урвуугаар авч өрх бүрд оноолоо. 11232 өрхөөс 3600-г Улаанбаатар хотод, 2640-ийг аймгийн төвүүдэд, 4992-ыг сумын төвүүд болон хөдөө нутагт хуваариллаа. Гэхдээ энэ тайланд ашигласан бодит түүвэр нь үүнээс арай бага буюу Улаанбаатар хотод 3583 өрх, аймгийн төвд 2635 өрх, сумын төв болон хөдөө нутагт 4993 өрх байлаа. Бүрэн мэдээлэл байхгүйгээс шалтгаалан 21 өрх хасагдсан тул дээрх зөрүү гарсан.

    Мэдээлэл цуглуулалт

    Мэдээлэл цуглуулалтын огноо
    Эхлэх Дуусах
    2011-01-01 2011-12-01
    Хугацааны аргачлал

    2011

    Мэдээлэл цуглуулалтын тэмдэглэгээ

    Судалгааны мэдээллийн чанарын стандарт сайн хангагдсан гэж үзэж байна. Нэг талаас, ӨНЭЗС-гаар өрхүүдээс асар их мэдээлэл цуглуулах болсон тул өмнөх АТТС-тай харьцуулахад үйл ажиллагааны стратеги болон мэдээллийн удирдлагад шинэ шаардлага тавигдах болсон.

    Мэдээлэл боловсруулалт

    Мэдээлэл засалт

    Бүх арга ажиллагаа нь цэгцтэй дарааллаар, төвлөрсөн байдлаар хийгдэх болсоноор мэдээллийн чанарт эерэг нөлөө үзүүлсэн байх магадлалтай. Нөгөө талаас мэдээллийн уялдааны шалгалтыг гурван үе шатанд буюу мэдээлэл шивж оруулахад, анхдагч тоо мэдээллийг боловсруулах үед, гуравдугаарт, энэ тайланг бэлдэх үед гүйцэтгэлээ. Бүх тохиолдолд эдгээр шалгалтанд ашиглаж байгаа жагсаалтуудыг өрхүүдийн нөхсөн маягтууд дээрх үндсэн мэдээлэлтэй тулгасан (Зарим тохиолдолд эхний шатны шалгалтын үед өрхүүд дээр дахин очиж шалгасан) бөгөөд алдаа илэрсэн тохиолдолд шууд залруулж байсан.

    Мета мэдээллийн боловсруулалт

    Бичиг баримтын дугаар

    DDI-MNG-NSO-MN-HSES-2011-v1.0

    Боловсруулсан
    Нэр Товчилсон үг Үүрэг
    Үндэсний Статистикийн Хороо ҮСХ Судалгааны бичиг баримт
    Каталог руу буцах
    МИКРО МЭДЭЭЛЛИЙН САН

    © Үндэсний Статистикийн Хороо, Бүх эрх хуулиар хамгаалагдсан.