Site Logo
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО
  • НҮҮР
  • Нэвтрэх
    Нэвтрэх
English
HSES

ӨНЭЗС 2009

Mongolia, 2009
Анхдагч мэдээлэл авах
Судалгааны дугаар
DDI-MNG-NSO-MN-HSES-2009-v3.0
Гүйцэтгэгч
Үндэсний Статистикийн Хороо
Судалгаа
Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа
Мета мэдээлэл
DDI/XML JSON
Үүссэн огноо
2025-09-02
Сүүлд шинэчилсэн огноо
2026-03-02
Хандалтын тоо
13440
Татагдсан тоо
2
  • Судалгааны тайлбар
  • Мэдээллийн толь
  • Холбоотой материалууд
  • Анхдагч мэдээлэл авах
  • Тодорхойлолт
  • Хувилбар
  • Ажиглалтын хүрээ
  • Гүйцэтгэгч болон түнш
  • Түүвэрлэлт
  • Мэдээлэл цуглуулалт
  • Мэдээлэл боловсруулалт
  • Мета мэдээллийн боловсруулалт
  • Тодорхойлолт

    Судалгааны дугаар

    DDI-MNG-NSO-MN-HSES-2009-v3.0

    Гарчиг

    ӨНЭЗС 2009

    Улс
    Нэр Улсын код
    Монгол улс MNG
    Хураангуй

    2009 оны ӨНЭЗС нь хүн амын амьжиргааны түвшин, ядуурлын байдлыг тодорхойлохоос гадна өрхийн орлого, зарлагыг тооцох, хэрэглээний үнийн индекст ашигладаг сагс болон жинг шинэчлэх, ДНБ-ийг хэрэглээний аргаар тооцоход шаардлагатай мэдээлэл гаргах зорилготой улсын хэмжээнд төлөөлөх чадвартай судалгаа юм. ӨНЭЗС-г ҮСХ-ноос тогтмол явуулж байгаа бөгөөд 12 сарын хугацааг хамруулан дүн шинжилгээ хийж байна.

    Судалгааны нэгж

    Өрх болон өрхийн гишүүд

    Хувилбар

    Хувилбарын тайлбар

    Хувилбар 3.0

    Ажиглалтын хүрээ

    Газар зүйн хүрээ

    Улаанбаатар, аймгийн төвүүд, хөдөө нутаг болон сумын төвүүд гэсэн гурван илэрхий бүлгийг ашигласан. Мөн Улаанбаатар хотод түүврийг дүүрэг, хороодоор харин хөдөөд аймгуудаар хуваарилсан. Аймгийн төв бүр нэг дэд бүлэг гэдэг нь тодорхой юм. Энэ сонголтын стратеги нь бүлэг тус бүрд өөр байсан буюу хотод хоёр үе шаттай, хөдөөд гурван үе шаттай хэрэгжүүлсэн.

    Гүйцэтгэгч болон түнш

    Гүйцэтгэгч байгууллага
    Нэр Харьяалал
    Үндэсний Статистикийн Хороо УИХ
    Боловсруулсан
    Нэр Харьяалал
    Үндэсний Статистикийн Хороо УИХ
    Санхүүжилт
    Нэр Үүрэг
    Дэлхийн банк Санхүүжүүлэлт

    Түүвэрлэлт

    Түүвэрлэлт

    ӨНЭЗС-ны түүвэрлэлтэнд 2005 оны засаг захиргааны бүртгэлийн тоо мэдээн дээр үндэслэн ҮСХ-ноос боловсруулсан түүврийн хүрээг ашигласан. Сүүлийн жилүүдэд хүн амын газарзүйн байршлын тархалт эрс өөрчлөгдөж 2000 оны тооллого дээр үндэслэсэн аливаа хүрээний зохицол алдагдсан тул энэхүү шинэчилсэн түүврийн хүрээ нь маш их ач холбогдолтой болж байна. Улаанбаатар хотод эхлээд 360 хэсэг, хэсэг тус бүрээс 10 өрх сонгосон. Аймгийн төвүүдэд эхлээд 12 эсвэл 24 баг сонгож баг тус бүрээс 10 өрх сонгож авсан.23 Хөдөөд эхлээд 52 сум сонгож сум тус бүрээсээ 12 баг, баг тус бүрээсээ 8 өрх сонгосон. Нийт 1248 түүврийн анхан шатны нэгж буюу кластерийг (хэсэг, баг эсвэл сум) хэмжээтэй нь пропорциональ магадлалаар сонгосон бөгөөд судалгааны мэдээлэл цуглуулах 12 сарын хугацаанд нь санамсаргүйгээр хуваарилсан. Ингэснээр судалгаагаар сар бүр 104 түүврийн анхан шатны нэгжээс бүрдэх санамсаргүй дэд түүврээс мэдээлэл цуглуулсан болно. Түүвэрлэлтийн энэ аргачлалаар Монгол улсын өөр нутаг дэвсгэрт амьдарч байгаа өрхүүд өөр өөр магадлалаар сонгогдсон. Иймд бүлэг тус бүр болон нийт улсын хэмжээнд төлөөлөх чадвартай статистикийн мэдээ баримт тоо мэдээ цуглуулахын тулд түүвэрлэлтийн жинг ашиглах нь чухал болсон. Уг жинг түүврийн стратегийг ашиглан сонголтын магадлалтай нь урвуугаар авч өрх бүрд оноолоо. 11232 өрхөөс 3600-г Улаанбаатар хотод, 2640-ийг аймгийн төвүүдэд, 4992-ыг сумын төвүүд болон хөдөө нутагт хуваариллаа. Гэхдээ энэ тайланд ашигласан бодит түүвэр нь үүнээс арай бага буюу Улаанбаатар хотод 3572 өрх, аймгийн төвд 2639 өрх, сумын төв болон хөдөө нутагт 4987 өрх байлаа. Бүрэн мэдээлэл байхгүйгээс шалтгаалан 34 өрх хасагдсан тул дээрх зөрүү гарсан.

    Мэдээлэл цуглуулалт

    Мэдээлэл цуглуулалтын огноо
    Эхлэх Дуусах
    2009-01-01 2009-12-01
    Хугацааны аргачлал

    2009

    Мэдээлэл цуглуулалт
    Нэр Харьяалал Товчилсон үг
    Үндэсний Статистикийн Хороо УИХ ҮСХ
    Мэдээлэл цуглуулалтын тэмдэглэгээ

    Судалгааны мэдээллийн чанарын стандарт сайн хангагдсан гэж үзэж байна. Нэг талаас, ӨНЭЗС-гаар өрхүүдээс асар их мэдээлэл цуглуулах болсон тул өмнөх АТТС-тай харьцуулахад үйл ажиллагааны стратеги болон мэдээллийн удирдлагад шинэ шаардлага тавигдах болсон.

    Мэдээлэл боловсруулалт

    Мэдээлэл засалт

    Бүх арга ажиллагаа нь цэгцтэй дарааллаар, төвлөрсөн байдлаар хийгдэх болсоноор мэдээллийн чанарт эерэг нөлөө үзүүлсэн байх магадлалтай. Нөгөө талаас мэдээллийн уялдааны шалгалтыг гурван үе шатанд буюу мэдээлэл шивж оруулахад, анхдагч тоо мэдээллийг боловсруулах үед, гуравдугаарт, энэ тайланг бэлдэх үед гүйцэтгэлээ. Бүх тохиолдолд эдгээр шалгалтанд ашиглаж байгаа жагсаалтуудыг өрхүүдийн нөхсөн маягтууд дээрх үндсэн мэдээлэлтэй тулгасан (Зарим тохиолдолд эхний шатны шалгалтын үед өрхүүд дээр дахин очиж шалгасан) бөгөөд алдаа илэрсэн тохиолдолд шууд залруулж байсан.

    Мета мэдээллийн боловсруулалт

    Бичиг баримтын дугаар

    DDI-MNG-NSO-MN-HSES-2009-v3.0

    Боловсруулсан
    Нэр Товчилсон үг Харьяалал Үүрэг
    Үндэсний Статистикийн Хороо ҮСХ УИХ Судалгааны бичиг баримт
    Каталог руу буцах
    МИКРО МЭДЭЭЛЛИЙН САН

    © Үндэсний Статистикийн Хороо, Бүх эрх хуулиар хамгаалагдсан.