Site Logo
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО
  • НҮҮР
  • Нэвтрэх
    Нэвтрэх
English
central

ӨНЭЗС 2007/2008

Mongolia, 2007 - 2008
Анхдагч мэдээлэл авах
Судалгааны дугаар
MNG-NSO-mn-HSES-200708-v2.0
Гүйцэтгэгч
Үндэсний Статистикийн Хороо
Судалгаа
Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа
Мета мэдээлэл
DDI/XML JSON
Үүссэн огноо
2025-09-02
Сүүлд шинэчилсэн огноо
2025-09-02
Хандалтын тоо
32051
Татагдсан тоо
1
  • Судалгааны тайлбар
  • Мэдээллийн толь
  • Холбоотой материалууд
  • Анхдагч мэдээлэл авах
  • Тодорхойлолт
  • Хувилбар
  • Ажиглалтын хүрээ
  • Гүйцэтгэгч болон түнш
  • Түүвэрлэлт
  • Судалгааны нэгж
  • Мэдээлэл цуглуулалт
  • Мэдээлэл боловсруулалт
  • Мета мэдээллийн боловсруулалт
  • Тодорхойлолт

    Судалгааны дугаар

    MNG-NSO-mn-HSES-200708-v2.0

    Гарчиг

    ӨНЭЗС 2007/2008

    Товч

    HSES 2007/08

    Улс
    Нэр Улсын код
    Монгол Улс MNG
    Хураангуй

    2007-2008 онд хийгдсэн ӨНЭЗС нь хүн амын амьжиргааны түвшин, ядуурлын байдлыг тодорхойлохоос гадна өрхийн орлого, зарлагыг тооцох, хэрэглээний үнийн индекст ашигладаг сагс болон жинг шинэчлэх, ДНБ-ийг хэрэглээний аргаар тооцоход шаардлагатай мэдээлэл гаргах зорилготой улсын хэмжээнд төлөөлөх чадвартай судалгаа юм. ӨНЭЗС-г ҮСХ-ноос тогтмол явуулж байгаа бөгөөд аливаа 12 сарын хугацааг нь сонгон авч дүн шинжилгээ хийж болно.

    Судалгааны нэгж

    Өрх болон өрхийн гишүүд

    Хувилбар

    Хувилбарын тайлбар

    Хувилбар 3.0

    Үүссэн огноо

    2008-07-01

    Ажиглалтын хүрээ

    Газар зүйн хүрээ

    Улаанбаатар, аймгийн төвүүд, хөдөө нутаг болон сумын төвүүд гэсэн гурван илэрхий бүлгийг ашигласан. Мөн Улаанбаатар хотод түүврийг дүүрэг, хороодоор харин хөдөөд аймгуудаар хуваарилсан. Аймгийн төв бүр нэг дэд бүлэг гэдэг нь тодорхой юм.

    Geographic unit

    Улаанбаатар, аймгийн төвүүд, хөдөө нутаг болон сумын төвүүд гэсэн гурван илэрхий бүлгийг ашигласан. Мөн Улаанбаатар хотод түүврийг дүүрэг, хороодоор харин хөдөөд аймгуудаар хуваарилсан. Аймгийн төв бүр нэг дэд бүлэг гэдэг нь тодорхой юм. Энэ сонголтын стратеги нь бүлэг тус бүрд өөр байсан буюу хотод хоёр үе шаттай, хөдөөд гурван үе шаттай хэрэгжүүлсэн.

    Гүйцэтгэгч болон түнш

    Гүйцэтгэгч байгууллага
    Нэр Харьяалал
    Үндэсний Статистикийн Хороо УИХ
    Боловсруулсан
    Нэр Үүрэг
    Дэлхийн банк Баримтжуулалт хийсэн
    Санхүүжилт
    Нэр Товчилсон үг Үүрэг
    Дэлхийн банк ДБ Судалгаанд санхүүжилт хийсэн

    Түүвэрлэлт

    Түүвэрлэлт

    ӨНЭЗС-ны түүвэрлэлтэнд 2005 оны засаг захиргааны бүртгэлийн тоо мэдээн дээр үндэслэн ҮСХ-ноос боловсруулсан түүврийн хүрээг ашигласан. Сүүлийн жилүүдэд хүн амын газарзүйн байршлын тархалт эрс өөрчлөгдөж 2000 оны тооллого дээр үндэслэсэн аливаа хүрээний зохицол алдагдсан тул энэхүү шинэчилсэн түүврийн хүрээ нь маш их ач холбогдолтой болж байна. Судалгааны зохиомжид Улаанбаатар, аймгийн төвүүд, хөдөө нутаг болон сумын төвүүд гэсэн гурван илэрхий бүлгийг ашигласан. Мөн Улаанбаатар хотод түүврийг дүүрэг, хороодоор харин хөдөөд аймгуудаар хуваарилсан. Аймгийн төв бүр нэг дэд бүлэг гэдэг нь тодорхой юм. Энэ сонголтын стратеги нь бүлэг тус бүрд өөр байсан буюу хотод хоёр үе шаттай, хөдөөд гурван үе шаттай процессоор хэрэгжүүлсэн. Улаанбаатар хотод эхлээд 360 хэсэг, хэсэг тус бүрээс 10 өрх сонгосон. Аймгийн төвүүдэд эхлээд 12 эсвэл 24 баг сонгож баг тус бүрээс 10 өрх сонгож авсан.

    Хөдөөд эхлээд 52 сум сонгож сум тус бүрээсээ 12 баг, баг тус бүрээсээ 8 өрх сонгосон. Нийт 1248 түүврийн анхан шатны нэгж буюу кластерийг (хэсэг, баг эсвэл сум) хэмжээтэй нь пропорциональ магадлалаар сонгосон бөгөөд судалгааны мэдээлэл цуглуулах 12 сарын хугацаанд нь санамсаргүйгээр хуваарилсан. Ингэснээр судалгаагаар сар
    бүр 104 түүврийн анхан шатны нэгжээс бүрдэх санамсаргүй дэд түүврээс мэдээлэл цуглуулсан болно. Түүвэрлэлтийн энэ аргачлалаар Монгол улсын өөр нутаг дэвсгэрт амьдарч байгаа өрхүүд өөр өөр магадлалаар сонгогдсон. Иймд бүлэг тус бүр болон нийт улсын хэмжээнд төлөөлөх чадвартай статистикийн мэдээ баримт цуглуулахын тулд түүвэрлэлтийн жинг ашиглах нь чухал болсон. Уг жинг түүврийн стратегийг ашиглан сонголтын магадлалтай нь урвуугаар авч өрх бүрд оноолоо. 11,232 өрхөөс 3,600-г Улаанбаатар хотод, 2,640-ийг аймгийн төвүүдэд,
    4,992-ыг сумын төвүүд болон хөдөө нутагт хуваариллаа. Гэхдээ энэ тайланд ашигласан бодит түүвэр нь үүнээс арай бага буюу Улаанбаатар хотод 3571 өрх, аймгийн төвд 2621 өрх, сумын төв болон хөдөө нутагт 4,980 өрх байлаа. Бүрэн мэдээлэл байхгүйгээс шалтгаалан 60 өрх хасагдсан тул дээрх зөрүү гарсан.

    Судалгааны нэгж

    Асуулга

    The questionnaire of HSES 2007/08 contains 15 major mod­ules: basic socio-economic information about the members of the household, education, health, re­productive health, migration, employment, wage jobs, job search, agriculture and herding, non-farm family businesses, other income, savings and loans, housing and energy, durable goods, non­food expenditures and food consumption. Also contains 4 additional modules: purchases of food during the past month for urban households (by recall ), consumption of food and other frequenty purchased commodities for urban households (from diary), purchases of food during the part month for rural households, consumption of food during the past 7 days (by recall ) for rural households.

    Мэдээлэл цуглуулалт

    Мэдээлэл цуглуулалтын огноо
    Эхлэх Дуусах
    2007-01-01 2008-12-01
    Мэдээлэл цуглуулалтын бодлого
    • Face-to-face [f2f]
    Мэдээлэл цуглуулалт
    Нэр Харьяалал Товчилсон үг
    Үндэсний Статистикийн Хороо УИХ ҮСХ
    Мэдээлэл цуглуулалтын тэмдэглэгээ

    Судалгааны мэдээллийн чанарын стандарт сайн хангагдсан гэж үзэж байна. Нэг талаас, ӨНЭЗС-гаар өрхүүдээс асар их мэдээлэл цуглуулах болсон тул өмнөх АТТС-тай харьцуулахад үйл ажиллагааны стратеги болон мэдээллийн удирдлагад шинэ шаардлага тавигдах болсон.

    Мэдээлэл боловсруулалт

    Мэдээлэл засалт

    Бүх арга ажиллагаа нь цэгцтэй дарааллаар, төвлөрсөн байдлаар хийгдэх болсоноор мэдээллийн чанарт эерэг нөлөө үзүүлсэн байх магадлалтай. Нөгөө талаас мэдээллийн уялдааны шалгалтыг гурван үе шатанд буюу мэдээлэл шивж оруулахад, анхдагч тоо мэдээллийг боловсруулах үед, гуравдугаарт, энэ тайланг бэлдэх үед гүйцэтгэлээ. Бүх тохиолдолд эдгээр шалгалтанд ашиглаж байгаа жагсаалтуудыг өрхүүдийн нөхсөн маягтууд дээрх үндсэн мэдээлэлтэй тулгасан (Зарим тохиолдолд эхний шатны шалгалтын үед өрхүүд дээр дахин очиж шалгасан) бөгөөд алдаа илэрсэн тохиолдолд шууд залруулж байсан.

    Мета мэдээллийн боловсруулалт

    Бичиг баримтын дугаар

    DDI-MNG-NSO-MN-HSES-200708-v3.0

    Боловсруулсан
    Нэр Харьяалал Үүрэг
    Цэрэнпэжидийн Цолмон ҮСХ Судалгааг баримтжуулсан
    Мета мэдээлэл боловсруулсан огноо

    2010-04-08

    Мета мэдээллийн хувилбар

    Бичиг баримтын хувилбар

    Version 1.0

    Каталог руу буцах
    МИКРО МЭДЭЭЛЛИЙН САН

    © Үндэсний Статистикийн Хороо, Бүх эрх хуулиар хамгаалагдсан.