DDI-MNG-NSO-MN-SISS-2018-v1.0
НҮТС 2018
| Нэр | Улсын код |
|---|---|
| Монгол улс | MNG |
Social Indicator Sample Survey
2000, 2005, 2010, 2013, 2018
Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ) Хүүхэд хөгжил судалгаа (НҮБ-ын Хүүхдийн сангаас боловсруулсан Олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгаа-ОҮБТС)-г 1996, 2000, 2005, 2010 онуудад ОҮБТС-ны стандарт аргачлал, арга зүйг ашиглан 4 удаа, Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгааг 1998, 2003, 2008 онуудад Хүн ам зүй, эрүүл мэндийн Олон улсын судалгааны аргачлалыг баримтлан 3 удаа зохион байгуулсан. Монгол Улсын Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн “е”-д “нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг 5 жил тутам” зохион байгуулж явуулахаар хуульчилсан. Түүнчлэн, УИХ-аас баталсан Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газраас баталсан Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого, Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд үндэсний хөтөлбөр, Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр, Хүн амын хоол тэжээлийн үндэсний хөтөлбөр зэрэг үндэсний хэмжээний бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлж дүгнэхэд шаардлагатай тоо мэдээллийг цуглуулна.
Дээрх зорилгыг хэрэгжүүлэхийн тулд:
Sample survey data [ssd]
Өрх болон өрхийн гишүүд
Хувилбар 1.0
2019-08-02
Судалгаанд 21 аймаг, Нийслэлийн 9 дүүрэг бүхэлдээ хамрагдана. Монгол Улсын “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2018”-ын үр дүнг үндэсний түвшинд, үүний дотор хот, хөдөө, бүсээр (Баруун, Хангай, Төв, Зүүн, Улаанбаатар) тооцоход хангалттай төлөөлөлтэй байхаар түүврийн хэмжээг тогтооно. Мөн НҮБ-ын Хүүхдийн сангийн хөтөлбөр хэрэгжиж буй 6 аймаг (Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговь), 2 дүүрэг (Баянзүрх, Налайх), НҮБ-ын Хүн амын сангийн хөтөлбөр хэрэгжиж буй 1 аймаг (Өмнөговь)-ийн хувьд төлөөллийг хангасан түүврийг хэмжээг тогтооно.
Энэхүү судалгаанд өрхийн бүх гишүүдийн ерөнхий мэдээлэл (байнга оршиг суугч), 15-49 насны бүх эмэгтэйчүүд, 15-49 насны бүх эрэгтэйчүүд, 0-5 нас болон 5-17 насны бүх хүүхдүүд хамрагдана.
| Нэр | Харьяалал |
|---|---|
| Үндэсний статистикийн хороо | УИХ |
| Нэр | Товчилсон үг | Үүрэг |
|---|---|---|
| НҮБ-ын Хүүхдийн сан | UNICEF | Санхүүжилт хийсэн. |
| НҮБ-ын Хүн амын сан | UNFPA | Санхүүжилт хийсэн. |
Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа өрхөд суурилсан судалгаа учраас түүврийн нэгж нь өрх юм.
Хүүхэд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн үзүүлэлтүүдийг үндэсний түвшинд, үүний дотор хот, хөдөө, бүсээр (Баруун, Хангай, Төв, Зүүн, Улаанбаатар) болон зорилтот 6 аймаг (Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговь), 2 дүүрэг (Баянзүрх, Налайх)-ээр тооцоход хангалттай төлөөлөлтэй байхаар түүврийн хэмжээг тогтоосон.
Улсын хэмжээнд 14,500 өрхийг судалгаанд хамруулж, бүс бүрт ногдох өрхийн тоог квадрат язгуурын аргаар тооцсон.
Өрхүүдийг сонгохдоо 2 шатлалт, бүлэглэсэн түүврийн аргыг ашиглав. Эхний шатанд судалгаанд хамрагдах түүврийн анхан шатын нэгжийг (сегмент) хэмжээнд нь пропорциональ магадлалт түүврийн аргаар тодорхойлсон. Сонгогдсон ТАШН бүрийн хувьд өрхийн жагсаалтыг 2018 оны 8-9 сард шинэчлэн гаргуулсны дараа судалгаанд хамруулах өрхийн тоог 25 байхаар тооцож, өрхүүдийг системчилсэн магадлалт түүврийн аргаар сонголоо.
НҮТС-ны өрхийн бүрэн (ямар нэгэн засварлалт хийгээгүй) жин нь өрхийн сонгогдох магадлалын урвуу харьцаа болон страта бүрийн хамрагдаагүй хувийг засварласан коэффициентийн үржвэрээр тодорхойлогдсон. Түүврийн зохиомж нь судалгаанд хамрагдсан нэгжүүд улсын хэмжээний нийт өрхийг төлөөлөхүйц магадлалтайгаар хийгдсэн тул ярилцлага өгсөн өрхийн жинлэсэн нийлбэрийг нийт түүврийн хэмжээтэй тэнцүү байхаар тооцож стандартчилсан (нормальчилсан). Нормальчлахдаа түүврийн бүрэн жинг (хамрагдаагүй хувиар засварласан) улсын хэмжээний бүх өрхийн бүрэн жингийн дунджид харьцуулсан. Үүнийг гүйцэтгэхдээ түүврийн жинг улсын хэмжээнд өрхүүдийн жинлээгүй тоог нийт өрхийн жинлэсэн тоонд (түүврийн бүрэн жинг хамрагдаагүй хувиар засварласан) харьцуулсантай тэнцүү байх тогтмол коэффициентоор үржүүлсэн. Үүнтэй адилаар ганцаарчилсан асуулгад хамрагдсан хүн бүрт (эрэгтэй, эмэгтэй, 5 хүртэлх болон 5-17 насны хүүхэд, усны чанарын сорилд) нормальчилсан түүврийн жинг тооцсон. Түүврийн жингийн тооцооллоос үзэхэд нийт 580 ТАШН бүрийн өрхийн засварласан (нормальчилсан) жин 0.1710-аас 4.2085-ын хооронд хэлбэлзэж байв.
Зорилтот аймаг/дүүргийн хувьд өмнөхтэй адилаар тухайн аймаг/дүүргийн түвшний нормальчилсан жингүүдийг өрх, эрэгтэй, эмэгтэй, 5 хүртэлх болон 5-17 насны хүүхэд, усны чанарын сорил бүрээр мөн тооцсон.
Түүврийн жинг бүх өгөгдлийн файлд хавсаргасан ба дүн шинжилгээ хийхдээ өрх, эмэгтэй, эрэгтэй, 5 хүртэлх болон 5-17 насны хүүхэд, усны чанарын сорил мэдээллийг дээрх жингүүдээр жинлэсэн болно.
| Эхлэх | Дуусах | Цикл |
|---|---|---|
| 2018-09-20 | 2018-12-20 | Өдөр бүр |
| Эхлэх | Дуусах | Цикл |
|---|---|---|
| 2018-09-20 | 2018-12-20 | Өдөр бүр |
| Нэр | Харьяалал | Товчилсон үг |
|---|---|---|
| Үндэсний статистикийн хороо | УИХ | ҮСХ |
ТУРШИЛТЫН СУДАЛГАА - Асуулгын туршилтыг 2018 оны 5 сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Хушаат сум, Улаанбаатар хотын Налайх дүүргийн нийт 5 нэгжид зохион байгуулсан. Туршилтын судалгааны үр дүнд суурилан асуулгын хуудсанд зохих засвар хийж, асуулт хоорондын уялдааг сайжруулсан.
СУРГАЛТ: Судалгааны мэдээлэл цуглуулах ажилтнуудад зориулсан сургалтыг 160 хүнийг хамруулж, 8 сарын 20-ноос 9 сарын 21-ний хооронд нийт 30 хоногийн хугацаанд зохион байгуулсан. Сургалтад ярилцлага авах арга зүй, асуулгын хуудас тус бүрийн агуултыг зааснаас гадна цаасан асуулгаар, таблет ашиглан бие биенээс нь ярилцлага авахуулсан. Сургалтын эхний 20 хоногт цаасан асуулга, үлдсэн 10 хоногт нь таблетийн хичээл заав.
Сургалтын явцад цаасан асуулгын дадлагыг 2 өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд, таблет асуулгын дадлагыг мөн 2 өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд зохион байгуулж айлуудаар орж судалгаа авсан. Сургалтын хөтөлбөр, зохион байгуулалтыг ОҮБТС6-ын стандарт хөтөлбөрийг үндэслэн боловсруулж, зохион байгуулсан. Мөн онцгой байдлын нөхцөлд хэрхэн ажиллах, нохойтой хэрхэн харьцах, харилцааны болон багийн сэтгэлзүйн талаар нэмэлт хичээлийг хөтөлбөртөө тусган оруулсан.
Сургалтын явцад хүүхдийн өндөр, жин хэмжих, усны чанар шалгах хичээлийг 4 өдөр тусгайлан зааж, хүүхдийн өндөр, жин хэмжих дадлага 1 өдөр, усны чанар шалгах дадлага 1 өдөр хийсэн.
Судалгааны мэдээлэл цуглуулалтын багийн ахлагчаар ажиллах хүмүүстээ багийн ахлагчийн үүрэг, хариуцлага, хийх ажлын талаар, мэдээлэл цуглуулалтыг орон нутагт хэрхэн зохион байгуулах тухай нэмэлт сургалтыг зохион байгуулав.
Судалгааны төлөвлөлт, зохион байгуулалт - Судалгааны мэдээлэл цуглуулалтад нийт 19 баг ажилласан, баг тус бүр багийн ахлагч, 5 ярилцлага авагч (2 эрэгтэй нь хүүхдийн өндөр, жин хэмжих, усны чанар шалгах тест хийх ажлыг хариуцан гүйцэтгэсэн), 2 жолооч гэсэн бүрэлдэхүүнтэй байв. Мэдээлэл цуглуулалтын ажил 2018 оны 9 сарын 21-нээс Улаанбаатар хотод, 10 сарын 3-наас орон нутагт эхэлж 12 сарын 28-ныг дуустал нийт 99 хоног үргэлжилсэн.
Судалгаанд ашигласан технологи - Судалгааны мэдээлэл цуглуулалтад Windows 10 үйлдлийн систем бүхий таблет ашигласан бөгөөд Bluetooth програмын тусламжтай багийн гишүүд өөр хоорондоо шаардлагатай мэдээллийг дамжуулж байв.
Мэдээлэл цуглуулалтын явцад ярилцлага авагч нарын цуглуулсан мэдээлэл багийн ахлагчийн таблет дээрх програмд нэгтгэгдэж, тухай бүр хянаж, шаардлагатай тодруулгыг хийсний дараа багийн ахлагч интернет ашиглан ҮСХ-ны төв серверт нэгтгэсэн мэдээллийг дамжуулж байв. Програмд шинэчлэл хийсэн тохиолдолд багийн ахлагч ҮСХ-ны төв серверт мэдээлэл дамжуулах үед багийн ахлагчийн программ шинэчлэгдэхээр зохион байгуулсан.
Судалгааны мэдээлэл цуглуулалт дууссаны дараа мэдээллийн уялдааг шалган шаардлагатай засвар хийхдээ ОҮБТС6-ын стандарт удирдамжийг мөрдөж байлаа.
Судалгааны үр дүнгийн үзүүлэлтүүдийг тооцож, хүснэгтлэн боловсруулахдаа Нийгмийн шинжлэх ухаанд ашигладаг статистикийн багц програм SPSS 24.0-ийг ашигласан. Мөн судалгааны үр дүнг боловсруулахдаа ОҮБТС6-ын стандарт синтакс, хүснэгтийг ашиглахаас гадна өөрийн улс орны хэрэгцээ шаардлага, онцлогт суурилан шаардлагатай хүснэгт, үзүүлэлтүүдийг нэмж тооцсон болно.
| Нэр | Харьяалал | И-мэйл |
|---|---|---|
| Ms. Altantsetseg Togtoo | senior officer, Population and Social Statistics Department | altantsetseg@nso.mn |
| Ms. Todgerel Sodbaatar | senior officer, Population and Social Statistics Department | todgerel@nso.mn |
| Нууцлалын баримт бичигт гарын үсэг зурах шаардлагатай эсэх | Нууцлалын баримт бичиг |
|---|---|
| yes | Users of the data agree to keep confidential all data contained in these datasets and to make no attempt to identify, trace or contact any individual whose data is included in these datasets. |
Survey datasets are distributed at no cost for legitimate research, with the condition that we receive an abstract or a detailed description of any research project that will be using the data prior to authorizing their distribution. Copies of all reports and publications based on the requested data must be sent to the National Statistical Office of Mongolia : international@nso.mn and UNICEF: ulaanbaatar@unicef.org.
Requests for access to the datasets made through the website mics.unicef.org and www.nso.mn.
The following statement must be used as citation: "Source of data: National Statistics Office of Mongolia, Multiple Indicator Cluster Survey: SISS 2013-2014, Version 1.0 of the dataset (December 2013), provided by UNICEF"
The National Statistical Office of Mongolia and UNICEF provide these data to external users without any warranty or responsibility implied. The National Statistical Office of Mongolia and UNICEF accept no responsibility for the results and/or implications of any actions resulting from the use of these data.
| Нэр | Харьяалал | И-мэйл |
|---|---|---|
| National Statistics Office of Mongolia | international@nso.mn | |
| Ms. Altantsetseg Togtoo | senior officer, Population and Social Statistics Department | altantsetseg@nso.mn |
| Ms. Todgerel Sodbaatar | senior officer, Population and Social Statistics Department | todgerel@nso.mn |
| Mr. Tamir Baldandorj | officer, Information Technology Department | tamir@nso.mn |
DDI-MNG-NSO-MN-SISS-2018-v1.0
| Нэр | Товчилсон үг | Харьяалал | Үүрэг |
|---|---|---|---|
| Үндэсний статистикийн хороо | ҮСХ | УИХ | Баримтжуулалт хийсэн |
2019-09-12
v1.0