Site Logo
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО
  • НҮҮР
  • Нэвтрэх
    Нэвтрэх
English
SISS

НҮТС 2013

Mongolia, 2013
Анхдагч мэдээлэл авах
Судалгааны дугаар
DDI-MNG-NSO-MN-SISS-2013-v1.0
Гүйцэтгэгч
Үндэсний статистикийн хороо
Судалгаа
Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа
Мета мэдээлэл
DDI/XML JSON
Үүссэн огноо
2025-09-02
Сүүлд шинэчилсэн огноо
2025-09-02
Хандалтын тоо
56933
Татагдсан тоо
2
  • Судалгааны тайлбар
  • Мэдээллийн толь
  • Холбоотой материалууд
  • Анхдагч мэдээлэл авах
  • Тодорхойлолт
  • Хувилбар
  • Ажиглалтын хүрээ
  • Гүйцэтгэгч болон түнш
  • Түүвэрлэлт
  • Судалгааны нэгж
  • Мэдээлэл цуглуулалт
  • Мэдээлэл боловсруулалт
  • Мета мэдээллийн боловсруулалт
  • Тодорхойлолт

    Судалгааны дугаар

    DDI-MNG-NSO-MN-SISS-2013-v1.0

    Гарчиг

    НҮТС 2013

    Улс
    Нэр Улсын код
    Монгол улс MNG
    Судалгааны төрөл

    Social Indicator Sample Survey

    Ерөнхий мэдээлэл

    2000, 2005, 2010, 2013

    Хураангуй

    Монгол Улс Хүүхэд хөгжил судалгаа (ХХС)-г 1996, 2000, 2005, 2010 онуудад Олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгаа (ОҮБТС)-ны аргачлалд тулгуурлан 4 удаа, Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгаа (НҮЭМС)-г 1998, 2003, 2008 онуудад Хүн ам зүй, эрүүл мэндийн судалгаа (ХАЗЭМС)-ны аргачлалыг баримтлан 3 удаа зохион байгуулсан.
    ХХС, НҮЭМС-нууд хоорондоо 2 жилийн зайтайгаар ихээхэн хөрөнгө, хүн хүч, цаг хугацаа зарцуулан явагддаг, аргачлал нь зарчмын зөрүүгүй, олон ижил үзүүлэлтийг тооцож, улс, бүсийн түвшинд үр дүнгээ тархаадаг зэргээс үүдэн Үндэсний статистикийн хорооноос нэгтгэх шаардлагатай гэж үзсэн. Тиймээс "Статистикийн тухай" Монгол Улсын хуульд өөрчлөлт оруулан ХХС, НҮЭМС-г нэгтгэж, ХАЗЭМС-тай хамтатган "Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг 5 жил тутам" явуулахаар хуульчилсан.
    Нийгмийн үзүүлэлтийн 2013 оны түүвэр судалгаа дээрх 3 судалгааг нэгтгэж, нэгдсэн аргачлалаар явагдах болсноороо ихээхэн ач холбогдолтой болсон төдийгүй судалгааны мэдээлэл цуглуулахад анх удаа таблет төхөөрөмж ашиглан цаасан технологийг бүрэн автоматжуулсан. Судалгааг ОҮБТС-ны аргачлалд тулгуурлан явууллаа.
    Монгол Улсын "Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа 2013"-ын үндсэн зорилго нь:

    1. Монгол Улсын хүүхэд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн нөхцлийг үнэлэхэд шаардлагатай тоо мэдээллийг шинэчлэх, баяжуулах.
    2. Нийгмийн зарим салбаруудад гарсан ахиц, дэвшлийг үнэлэх шаардлагатай тоо мэдээллийг бий болгох,
    3. Мянганы тунхаглал болон бусад олон улсын болон үндэсний хэмжээний зорилго, хөтөлбөрүүдийн зорилтын хэрэгжилтийг хянахад шаардлагатай тоо мэдээллээр хангах.
    4. Нийгмийн эмзэг бүлэгт чиглэсэн баримтад суурилсан бодлого боловсруулахад шаардлагатай ялгаатай байдлыг тодорхойлох ангилсан мэдээлэл цуглуулах.
    5. 2015 оноос хойш хөтөлбөрийн суурь мэдээллийг бий болгох.
    Мэдээллийн төрөл

    Sample survey data [ssd]

    Судалгааны нэгж

    Өрх болон өрхийн гишүүд

    Хувилбар

    Хувилбарын тайлбар

    Хувилбар 1.0

    Ажиглалтын хүрээ

    Газар зүйн хүрээ

    Монгол улсын хэмжээнд судалгаанд 21 аймгийн 236 сумын 384 баг, Улаанбаатар хотын 9 дүүргийн 75 хорооны 220 хэсэг хамрагдсан.

    Хүрээ
    • Өрхийн гишүүд
      • Өрхийн 15-49 насны бүх эмэгтэйчүүд
      • 2 өрх тутмын нэгэнд амьдарч байгаа 15-54 насны бүх эрэгтэйчүүд
      • Өрхөд амьдарч байгаа 5 хүртэлх насны бүх хүүхдийн эх/асран хамгаалагч

    Гүйцэтгэгч болон түнш

    Гүйцэтгэгч байгууллага
    Нэр Харьяалал
    Үндэсний статистикийн хороо УИХ
    Санхүүжилт
    Нэр Товчилсон үг Үүрэг
    НҮБ-ын Хүүхдийн сан UNICEF Санхүүжилт хийсэн.
    НҮБ-ын Хүн амын сан UNFPA Санхүүжилт хийсэн.

    Түүвэрлэлт

    Түүвэрлэлт

    Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа өрхөд суурилсан судалгаа учраас түүврийн нэгж нь өрх юм. Тиймээс судалгааны үзэл баримтлалд мэдээлэл цуглуулах үед Монгол Улсын нутаг дэвсгэрт харьяалагдах, засаг захиргааны нэгждээ 6, түүнээс дээш сарын хугацаагаар оршин суугаа эсвэл 6 сар хүрээгүй боловч цаашид 6, түүнээс дээш сарын хугацаагаар оршин суух өрхийг түүврийн нэгжээр тодорхойлсон.
    Судалгааны үр дүнг үндэсний түвшинд, үүний дотор хот, хөдөө, бүсээр (Баруун, Хангай, Төв, Зүүн, Улаанбаатар) тооцоход бодитой төлөөлөлтэй байхаар түүврийн хэмжээг тогтоолоо. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд 15500 өрхийг магадлалт түүврийн аргаар судалгаанд хамруулж, бүс бүрт ногдох өрхийг хувийн жингийн аргаар буюу тухайн бүсийн өрхүүдийн улсын дүнд эзлэх хувийн жингээс хамааруулж, түүврийн нэгжийг сонгохоор шийдвэрлэсэн.
    Өрхүүдийг сонгохдоо хоёр шатлалт, бүлэглэсэн түүврийн аргыг ашиглав. Эхний шатанд судалгаанд хамрагдах түүврийн анхан шатын нэгжийг (баг, хэсэг) хэмжээнд нь пропорциональ магадлалт түүврийн аргаар тодорхойлов. Сонгогдсон баг, хэсгээс судалгаанд хамруулах өрхийн тоог 25 байхаар тооцож, өрхүүдийг системчилсэн магадлалт түүврийн аргаар сонголоо.
    Хүн амын өрхийн бүртгэлийн 2012 оны жилийн эцсийн албан ёсны статистикийн мэдээг түүврийн хүрээ болгон ашиглав. Улаанбаатар хотын хувьд хорооны хэсгийг, аймгуудын хувьд сумын багийг түүврийн анхан шатны нэгж (ТАШН) болгон тодорхойлсныг өмнө дурдсан. Судалгаанд 21 аймгийн 236 сумын 384 баг, Улаанбаатар хотын 9 дүүргийн 75 хорооны 220 хэсэг хамрагдсан бөгөөд баг, хэсэг бүрээс өрхийн жагсаалтыг 2013 оны 5-7 сард шинэчлэн гаргуулав. Судалгааны үр дүнгийн боловсруулалтыг хийхдээ түүврийн жин ашигласан.

    Түүврийн жин

    Өрх буюу судалгааны нэгжийн түүвэрт сонгогдох магадлалыг адил байхаар түүврийн зохиомжийг хийх боломжгүй тохиолдолд судалгааны үр дүнд хазайлт бий болдог. Өөрөөр хэлбэл, бүс бүрээс сонгогдох өрх, хүн амын тоо харилцан адилгүй учраас түүнийг төлөөлөх өрхийн сонгоход хэрэглэж буй коэффициент өөр өөр байдаг. Энэ нөхцөлд дизайн жин (design weight) болон түүврийн жин (sampling weight)-гийн тооцоо хийж, үр дүнг тархаахад ашигладаг.

        “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2013”-ны түүврийн зохиомжийг түүврийн жин тооцсоны үндсэн дээр судалгааны үр дүнг тархаадаг, цаашдын шинжилгээ хийдэг байхаар боловсруулсан. 
        Түүврийн жинг тооцоход авч үздэг гол бүрэлдэхүүн хэсэг нь өрх бүрийн тухайн ТАШН (i) болон түүврийн стратагаас (h) сонгогдох магадлалын урвуу харьцаа юм. Түүврийн хүрээ буюу хүн ам, өрхийн 2012 оны бүртгэлд бүртгэгдсэн өрхийн тоо өрхийн жагсаалтаас зөрүүтэй учир судалгаанд сонгогдсон өрхүүдийн төлөөлөх магадлалыг илэрхийлэх коэффициент түүвэрлэгдсэн ТАШН бүрт тооцогдсон.Түүврийн жинг тооцоход авч үздэг сүүлийн бүрэлдэхүүн хэсэг нь судалгаанд хамрагдвал зохих хэдий ч ямар нэг шалтгаанаар хамрагдаагүй өрх болон хувь хүний тоо байдаг. Мэдээлэл цуглуулалт дууссаны дараа страта бүрт судалгаанд хамрагдалтын түвшинг тооцсон. Эдгээр нь ТАШН бүрийн хувьд түүврийн жин тооцоход ашиглагдсан. НҮТС-ны хамрагдалтын түвшинтэй холбоотой мэдээллийг тайлангийн "Судалгааны хамралт, өрх, хүн амын шинж байдал" бүлгийн HH.1 хүснэгтэд үзүүлсэн болно. Ганцаарчилсан асуулгад хамрагдсан эрэгтэй, эмэгтэй болон 5 хүртэлх насны хүүхдийн хамрагдалтын түвшингээр засварласан коэффициентийг тооцоход засварлагдсан өрхийн жин ашиглагдсан. Ганцаарчилсан асуулгад хамрагдвал зохих эрэгтэй, эмэгтэй болон 5 хүртэлх насны хүүхдийн тоог судалгаанд бүрэн хамрагдсан өрхийн асуулгын "Өрхийн гишүүдийн ерөнхий мэдээлэл"-д бүртгэгдсэн гишүүдийн тооноос тооцсон.
    
        Өрхийн түүврийн жин нь түүний сонгогдох магадлалын урвуу харьцаа болон ТАШН бүрийн хамрагдалтын түвшингээр засварласан коэффициентийн үржвэрээр тодорхойлогдсон. Судалгаанд хамрагдсан нэгжүүд улсын хэмжээний нийт өрхийг төлөөлөхүйц магадлалтайгаар түүврийн зохиомж хийгдсэн тул өрхийн түүврийн жинг ТАШН бүрийн хамрагдалтын түвшингээр засварласан өрхийн тооны нийлбэр нийт түүврийн хэмжээтэй тэнцүү байхаар стандартчилсан (нормальчилсан). Ингэхдээ судалгаанд бүрэн хамрагдсан ямар нэгэн засварлалт хийгээгүй (жигнээгүй) өрхийн тооны нийлбэрийг хамрагдалтын түвшингээр засварласан түүврийн жин бүхий өрхийн тооны нийлбэрт хуваасан тогтмол хувьсагчаар өрхийн түүврийн жинг үржүүлсэн. Үүнтэй адилаар ганцаарчилсан асуулгад хамрагдсан хүн бүрт (эрэгтэй, эмэгтэй болон 5 хүртэлх насны хүүхэд) нормальчилсан түүврийн жинг тооцсон. Эрэгтэйчүүдийн хувьд 2 өрх тутмын 1-ээс ярилцлагад хамруулсан учраас хамрагдалтын түвшинг тооцохдоо 2 гэсэн тогтмол хувьсагчаар үржүүлсэн. Түүврийн жингийн тооцооллын үр дүнгээс үзэхэд улсын хэмжээний нийт 620 ТАШН-ийн түүврийн жин нь 0.1340-өөс 3.1647-гийн хооронд хэлбэлзэж байв. Эдгээр түүврийн жинг судалгааны мэдээллийн санд нэгтгэж, үр дүнг тооцоход ашигласан юм.

    Судалгааны нэгж

    Асуулга

    Судалгааны асуулга, үзүүлэлтүүдийг тодорхойлохдоо судалгааны зорилго, хамрах хүрээ, ОҮБТС-ны 5 дахь хөтөлбөр , НҮЭМС, ХАЗЭМС-ны үндсэн үзүүлэлт, загвар асуулгуудад үндэслэв.
    Судалгаанд 4 бүлэг асуулгыг ашигласан:

    1. Өрхийн асуулга - өрхийн гишүүдийн (суурин хүн ам) хүн ам зүйн мэдээлэл болон сууцны талаарх мэдээллийг цуглуулсан;
    2. Эмэгтэйн асуулга - өрхийн 15-49 насны бүх эмэгтэйчүүдийг хамруулсан;
    3. Эрэгтэйн асуулга - 2 өрх тутмын нэгэнд амьдарч байгаа 15-54 насны бүх эрэгтэйчүүдийг хамруулсан;
    4. 5 хүртэлх насны хүүхдийн асуулга - өрхөд амьдарч байгаа 5 хүртэлх насны бүх хүүхдийн эх/ асран хамгаалагчийг хамруулсан.
      Мөн судалгааны асуулгыг боловсруулахдаа дээр дурдсан судалгааны үзүүлэлт, асуулга хоорондын уялдааг хангаж, баяжуулах, өмнөх судалгаануудын үндсэн үр дүн харьцуулагдахуйц байх болон өөрийн улс орны онцлог, мэдээллийн хэрэгцээ шаардлагыг харгалзан үзлээ.
    Асуулгын хуудсыг турших зорилгоор 2013 оны 6 сард Архангай аймгийн Эрдэнэбулган, Цэнхэр сумаас 2 баг, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 14, 22-р хорооноос 2 хэсэг нийт 4 нэгжид туршилтын судалгааг зохион байгуулсан. Харин 2013 оны 8 сард таблетийн туршилтыг зохион байгуулж явууллаа. Туршилтын судалгааны үр дүнд суурилан асуулгын хуудсанд утга найруулгын засвар хийж, асуулт хоорондын уялдааг сайжруулсан.

    Мэдээлэл цуглуулалтын багууд асуулга авахаас гадна өрхийн хоолондоо хэрэглэж буй давсны иодын агууламжийг шалгаж, гар угаах газрыг ажиглаж, 5 хүртэлх насны хүүхдийн өндөр, жингийн хэмжилтийг хийсэн. Эдгээр хэмжилт, ажиглалт нь асуулгын хуудасны холбогдох бүлгүүдэд тусгагдсан болно.
    Монгол Улсын Засгийн газар болон хэрэглэгчдийн тэргүүлэх чиглэл, хэрэгцээ шаардлагад тулгуурлан стандарт асуулга болон үзүүлэлтэд нэмэлт асуултыг нэмж оруулсан.
    НҮТС-гаар олон улсын болон үндэсний эрх зүйн дараах баримт, бичгийн шалгуур үзүүлэлтүүдийг тооцож гаргана.

    Мэдээлэл цуглуулалт

    Мэдээлэл цуглуулалтын огноо
    Эхлэх Дуусах
    2013-09-30 2013-12-28
    Мэдээлэл цуглуулалтын бодлого
    • Face-to-face [f2f]
    Мэдээлэл цуглуулалт
    Нэр Харьяалал Товчилсон үг
    Үндэсний статистикийн хороо УИХ ҮСХ
    Мэдээлэл цуглуулалтын тэмдэглэгээ

    <b>Судалгаанд ашигласан технологи </b>

    Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанд орчин үеийн дэвшилтэт технологи болох таблет ашигласнаараа онцлогтой болсныг өмнө дурдсан. Мэдээлэл цуглуулалтад байгаль орчинд ээлтэй технологи ашигласнаар өгөгдлийг анхан шатны нэгжээс нь цуглуулсан даруй төв сүлжээнд дамжуулж, мэдээллийн чанар, аюулгүй байдлыг хангах, хугацаа, хүн хүч болон зардал хэмнэх зэрэг олон давуу талыг бий болгосон юм. Судлаач нарын анхан шатнаас цуглуулсан мэдээлэл эхлээд багийн ахлагчийн түвшинд нэгтгэгдэж, шаардлагатай тодруулгыг хийсний дараа ҮСХ-ны төв сүлжээнд илгээгдсэн. Төв сүлжээнд ирүүлсэн мэдээлэлд хяналт хийж, нэмэлт тодруулгыг багийн ахлагчаар дамжуулж, анхан шатнаас авч байлаа.

       <div style="margin-left:55px">
      Зураг SM.1: Судалгааны мэдээлэл цуглуулалт
      <images>
          <image src="files/coll.png" align="middle" />
        </images></div>

    <b>Судалгааны төлөвлөлт, зохион байгуулалт</b>

    Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны ерөнхий зохион байгуулалт, бэлтгэл ажил 2012 онд эхэлсэн (Зураг SM.2). Тусдаа явагддаг байсан ХХС, НҮЭМС-г нэгтгэж, ХАЗЭМС-тай хамтатган явуулах зарчмын асуудлаар НҮБХАС, НҮБХС-тай нэгдсэн ойлголтод хүрсэн. "Статистикийн тухай" хуульд өөрчлөлт оруулан УИХ-ын 2013 оны 7 сарын 3-ны өдрийн ээлжит чуулганаар хэлэлцүүлж батлуулсан. Ийнхүү нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн юм.

    <div style="margin-left:55px">
    Зураг SM.2: Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны төлөвлөлт, зохион байгуулалт
    <images>
    <image src="files/plan.png" align="middle"/>
    </images></div>
    Судалгааны түүврийн хэмжээ, арга зүй 2013 оны хагас гэхэд тодорхойлогдсон байлаа. Асуулга турших ажил 2013 оны 6-8 сард хийгдсэн. 9 сард мэдээлэл цуглуулах багийн сургалтыг зохион байгуулав. Мэдээлэл цуглуулах ажиллагаа 2013 оны 4 дүгээр улиралд явагдаж, боловсруулалт, үр дүнгийн хүснэгтүүд, урьдчилсан дүн гаргаж танилцуулах ажлууд 2014 оны 6 сарын эхэнд дууссан.

    <b>Туршилтын судалгаа</b>

    Судалгааны бэлтгэлийг хангаж амжилттай явуулахад үндсэн 2 төрлийн туршилтыг явуулсан. Судалгааны мэдээлэл цуглуулахад анх удаа таблет төхөөрөмж ашигласан нь технологийн ажиллах зарчим, мэдээлэл дамжуулалт, аюулгүй байдлыг хангах зэрэг олон асуудлыг шинээр тодорхойлох шаардлагыг бий болгосон юм. Тиймээс уламжлалт цаасан асуулгын туршилтаас гадна таблет төхөөрөмжийн туршилтыг давхар хийсэн. Баг, хорооны өрх, хүн амын бүртгэлийг үнэлэх, судалгааны асуулгын агуулга, үзүүлэлтийн уялдаа холбоо, хариулагчид ойлгомжтой байдлыг тодорхойлох, сургалтын агуулга, сэдэв болон мэдээлэл цуглуулалтын зохион байгуулалт, судалгааны ерөнхий төсвийг нягталж эцэслэх зорилгоор цаасан асуулгын туршилтыг 2013 оны 6 сард Архангай аймгийн Эрдэнэбулган, Цэнхэр сумаас 2 баг, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 14, 22 дугаар хорооноос 2 хэсэг, нийт 4 нэгжид туршилтын судалгааг зохион байгуулав. Тус туршилтаар хөдөө орон нутагт засаг захиргааны анхан шатны нэгжийн өрх, хүн амын бүртгэл харьцангуй сайн, Улаанбаатар хотод анхаарах шаардлагатай нь ажиглагдсан. Тиймээс нийслэлээс сонгогдсон ТАШН-үүдэд өрхийн жагсаалтыг дахин гаргуулж, судалгаанд ашиглахаар шийдвэрлэсэн. Түүнчлэн, асуулгын агуулга, загвар, тусгагдсан үзүүлэлт зэргийг үндсэнд нь эцэслэв. Өмнө дурдсанчлан, судалгааны мэдээлэл цуглуулахад таблет төхөөрөмж ашиглах, электрон асуулгын програмыг турших, цуглуулсан мэдээллийн үнэн зөв, бодитой байдлыг хангах алгоритмыг эцэслэх, мэдээллийг газар дээрээс нь төв сүлжээнд дамжуулах болон анхан шатанд ажиллах багийн зохион байгуулалт, ажил үүргийн хуваарийг тодорхойлох, үүнтэй холбоотойгоор ажиллах өдөр, зардлын нормативыг тооцох зорилгоор таблетийн туршилтыг 2013 оны 8 сард Төв аймгийн Мөнгөнморьт сумаас 1 баг, Сонгинохайрхан дүүргийн 21, 22 хорооноос 2 хэсэг, нийт 3 нэгжид зохион байгуулав. Туршилтын хүрээнд технологийн асуудлуудыг, тухайлбал, элеткрон асуулгын програм, төв сүлжээнд мэдээлэл дамжуулалт, таблет төхөөрөмжийн ашиглалт, ажлын горим, мэдээлэл цуглуулах үеийн багийн зохион байгуулалт, гишүүдийн ажил үүргийг тодорхой болгов. Уламжлалт цаасан асуулгаар мэдээлэл цуглуулахад багийн ахлагч, хянагч, 5 мэдээлэл цуглуулагч гэсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилладаг байсан бол хянагчийн үүргийг үндсэндээ програмчилж, 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллуулахаар шийдвэрлэсэн. Мөн мэдээлэл цуглуулалтын баг анхан шатны нэгждээ ажиллаж дуусангуут интернэт ашиглан өгөгдлийг төв сүлжээнд илгээж байхаар ажлын зохион байгуулалт хийв.

    <b>Сургалт, мэдээлэл цуглуулалт </b>

    Мэдээлэл цуглуулах багийн сургалтыг нийт 170 орчим хүнийг хамруулж, 9 дүгээр сарын 4-25-ны өдрүүдэд явуулав. Сургалтад ярилцлага авах арга зүй болон асуулгын хуудас тус бүрд агуулгыг зааснаас гадна цаасан асуулгаар болон таблет ашиглан асуулт асууж ярилцлага хийв. Сургалтын үеэр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт цаасан асуулгыг ашиглан 2 өдөр, Сонгинохайрхан дүүрэгт таблет ашиглан 2 өдөр дадлага хийсэн. Сургалтад хамрагдсан 140 гаруй хүнээс шалгалт авч судлаачдыг сонгосон. Мэдээлэл цуглуулахад аймаг, нийслэлийн статистикийн хэлтэс, газрын албан хаагчдыг багийн ахлагчаар сургаж ажиллуулсан нь анхан шатанд ажиллах багийн зохион байгуулалтад сайнаар нөлөөлөв. Судалгааны мэдээлэл цуглуулах үүрэг бүхий 20 багийг тус бүр 1 ахлагч, 5 ярилцлага авагч (2 эрэгтэй нь хэмжилт хийх ажлыг хариуцан гүйцэтгэсэн), 2 жиолооч гэсэн бүрэлдэхүүнтэй байхаар зохион байгуулж ажиллуулсан. Мэдээлэл цуглуулалтын ажил 2013 оны 9 сарын 30-наас Улаанбаатар хотод, 10 сарын 6-наас орон нутагт эхэлж, 2013 оны 12 дугаар сарын 28 гэхэд хамгийн сүүлийн баг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд ажилласнаар дууссан. Судалгааны мэдээлэл цуглуулах явцад төв сүлжээнд ирсэн өгөгдлүүдэд хяналт, үнэлгээ хийж, тодруулах асуудлыг цаг алдалгүй багт хүргэж ажилласан нь мэдээлэл чанартай болоход нөлөөллөө.

    Мэдээлэл боловсруулалт

    Мэдээлэл засалт

    Судалгааны мэдээллийг CSPro програм ашиглан цахим санд орууллаа. ОҮБТС-ны олон улсын хөтөлбөрийн хүрээнд боловсруулагдсан үйл ажиллагааны дараалал болон стандарт програмыг НҮТС-нд ашигласан бөгөөд асуулгын хуудастай уялдуулан өөрчлөлсөн. 2014 оны 1 сараас уялдаа холбооны анхдагч засварлалт, ахисан шатны хяналтууд хийгдсэн.
    2014 оны 2 сараас судалгааны үндсэн болон нэмэлт хүснэгтүүдийн алгоритм боловсруулах ажил эхэлж 4 сарын сүүлийн хагас гэхэд боловсруулж дууссан байлаа. Мэдээлэлд дүн шинжилгээ хийхдээ НҮБХС-гаас судалгаанд зориулан боловсруулсан стандарт томьёолол болон үр дүнгийн хүснэгтийн загварыг өөрийн орны асуулгын хуудсанд нийцрүүлэн өөрчлөхийн зэрэгцээ нэмэлт хүснэгтүүдийг Нийгмийн шинжлэх ухаанд ашигладаг статистикийн багц програм SPSS 21.0-ийг ашиглан боловсруулсан бөгөөд хүснэгтийн бүх програм, алгоритмыг НҮБХАС болон НҮБХС, ОҮБТС-ны олон улсын багаар хянуулж эцэслэсэн.
    НҮТС-ны урьдчилсан дүнг 2014 оны 6 сарын 5-нд олон нийт, хэрэглэгчдэд танилцуулсан юм. Нэгдсэн тайланг бичиж, судалгааны удирдах зөвлөл, ажлын хэсэг болон ОҮБТС-ны олон улсын багаас санал авч тусгалаа.

    Мета мэдээллийн боловсруулалт

    Бичиг баримтын дугаар

    DDI-MNG-NSO-MN-SISS-2013-v1.0

    Боловсруулсан
    Нэр Товчилсон үг Харьяалал Үүрэг
    Үндэсний статистикийн хороо ҮСХ УИХ Судалгааны баримтжуулалт хийсэн.
    Мета мэдээлэл боловсруулсан огноо

    2014-12-01

    Мета мэдээллийн хувилбар

    Бичиг баримтын хувилбар

    v1.0

    Каталог руу буцах
    МИКРО МЭДЭЭЛЛИЙН САН

    © Үндэсний Статистикийн Хороо, Бүх эрх хуулиар хамгаалагдсан.