DDI-MNG-NSO-MN-AC-2011-v2.0
ХААТ 2011
| Нэр | Улсын код |
|---|---|
| Монгол Улс | MNG |
Тооллогын үндсэн зорилго нь хөдөө аж ахуйн салбарын цогц үзүүлэлтийг дэлгэрэнгүй түвшинд судалж, олон улсын стандартад нийцсэн , харьцуулахуйц тоон үзүүлэлт , мэдээллийн нэгдсэн системийг бүрдүүлж хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага , салбарын бодлого боловсруулахад шаардагдах тоон мэдээллийг бий болгоход чиглэгдсэн . Уг тооллогыг явуулснаар хөдөө аж ахуйн салбарт явагдах түүвэр судалгааны мастер хүрээ бэлтгэгдэж, МХЗ , ядуурлыг хэмжих , хүнсний аюулгүй байдал , хангамжийг хянах , үнэлэх , дүн шинжилгээ хийх зэргээр хөгжлийн бодлогыг тодорхойлоход шаардлагатай суурь мэдээллийг бүрдүүлэх зорилго мөн хангагдах болно.
Хувилбар 1.0
Монгол Улсын 21 аймаг, сум, баг, хороо
ХАА -н тооллогод 2011 онд мал аж ахуй , газар тариалан , ой , загас ,ан агнуурын салбарт үйл ажиллагаа явуулсан өрх , аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамрууллаа.
Үүнд :
• Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлсэн өрх
• Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлсэн аж ахуйн нэгж, байгууллага
• Газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлсэн өрх
• Газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлсэн аж ахуйн нэгж, байгууллага
• Ойн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлсэн аж ахуйн нэгж, байгууллага
• Загасны аж ахуйн үйл ажиллагаа эрхэлсэн аж ахуйн нэгж, байгууллага
• Ан агнуурын аж ахуйн үйл ажиллагаа эрхэлсэн аж ахуйн нэгж, байгууллага
• Засаг захиргааны анхан шатны нэгж буюу сумдууд багтсан.
| Нэр | Харьяалал |
|---|---|
| Үндэсний Статистикийн Хороо | УИХ |
| Нэр | Харьяалал |
|---|---|
| Үндэсний Статистикийн Хороо | УИХ |
Мал аж ахуйн үйлд вэрлэл эрхэлдэг өрхийг төлөөлүүлэн түүврийн хэмжээг тогтоосон бөгөөд 2011 онд мал аж ахуйн үйлд вэрлэл эрхэлсэн нийт 211.7 мянган өрхийн 33.0 ор чим ху вь болох 70.0 мянган өрхийг түүвэрлэн мал аж ахуйн судалгаанд хамруулсан. Судалгааны түүвэрлэлтийг аймаг тус бүрээр хийж, бүх аймаг , сумдыг түүвэрт хамруулав. Түүвэрлэлтийг хийхдээ “Системчилсэн , пропорциональ магадлалт , бүлэглэсэн түүвэр”-ийн аргыг ашигласан . Малтай өрхийн малын тоогоор шалгуур тавьж, 6 бүлэгт хуваасан . Судалгаанд сонгогдсон 70.0 мянган өрхөөс 69.5 мянган өрх хамрагдаж, 99.3 хувийн хамралттай байлаа .
| Эхлэх | Дуусах |
|---|---|
| 2011-01 | 2011-12 |
Тооллого 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал 20 хоногийн хугацаанд явууллаа .
Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг өрхийг төлөөлүүлэн түүврийн хэмжээг тогтоосон бөгөөд 2011 онд мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлсэн нийт 211.7 мянган өрхийн 33.0 орчим хувь болох 70.0 мянган өрхийг түүвэрлэн мал аж ахуйн судалгаанд хамруулсан . Судалгааны түүвэрлэлтийг аймаг тус бүрээр хийж, бүх аймаг , сумдыг түүвэрт хамруулав. Түүвэрлэлтийг хийхдээ “Системчилсэн , пропорциональ магадлалт ,бүлэглэсэн түүвэр”-ийн аргыг ашигласан . Малтай өрхийн малын тоогоор шалгуур тавьж, 6 бүлэгт хуваасан . Судалгаанд сонгогдсон 70.0 мянган өрхөөс 69.5 мянган өрх хамрагдаж, 99.3 хувийн хамралттай байлаа .
ХАА -н анхдугаар тооллогод газарзүйн мэдээллийн системд сансрын зургийг ашигласан нь ҮСХ -оос зохион байгуулж байсан өмнөх тооллогуудаас давуутай болсон . Тооллогын мэдээллийг компьютерт оруулах , шалгах , засварлах програм хангамжийг мэдээлэл боловсруулалтын бүхий л үе шатны бодлогын даалгаврыг боловсруулж, уг бодлогын даалгаварт үндэслэн програм хангам жийг зохиосон . Мэдээллийн нууцлал , аюулгүй байдлыг хангах зорилгоор мэдээллийг компьютерт оруулах ажлыг ҮСХ -н дээр төвлөрүүлэн хийж, шалгах , засварлах зэрэг боловсруулалтын бүх шатны ажлыг ХАА -н тооллогын ажлын баг хариуцан ажиллалаа . Мэдээллийг компьютерт оруулах програм хангамжийг CSPro програм хангамж, статистикийн дүн шинжилгээ хийх SPSS програмын тусламжтайгаар тооллогын үр дүнг боловсруулав. Мөн тооллогын мэдээллийн кодлолтонд ангилал , кодын хайлтын сүлжээний програм хангамжийг ашигласан. ХАА -н тооллогын мэдээллийн боловсруулалтыг богино хугацаанд , чанартай хийж гүйцэтгэхийн тулд түр ажилтан авч ажиллуулсан . Тооллогод 2 ээлжийн ахлагч, 30 гаруй оператор боловсруулалтанд оролцсон.
DDI-MNG-NSO-MN-AC-2011-v2.0