Site Logo
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО
  • НҮҮР
  • Нэвтрэх
    Нэвтрэх
English
CLS

Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа 2006-2007

Mongolia, 2006 - 2007
Анхдагч мэдээлэл авах
Судалгааны дугаар
DDI-MN-NSO-CLS-2007-v1.0
Судалгаа
Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа
Мета мэдээлэл
DDI/XML JSON
Үүссэн огноо
2025-09-02
Сүүлд шинэчилсэн огноо
2025-09-02
Хандалтын тоо
9863
  • Судалгааны тайлбар
  • Мэдээллийн толь
  • Холбоотой материалууд
  • Анхдагч мэдээлэл авах
  • Тодорхойлолт
  • Хувилбар
  • Хүрээ
  • Ажиглалтын хүрээ
  • Гүйцэтгэгч болон түнш
  • Түүвэрлэлт
  • Мэдээлэл цуглуулалт
  • Зохиогчийн эрх
  • Холбоо барих
  • Мета мэдээллийн боловсруулалт
  • Тодорхойлолт

    Судалгааны дугаар

    DDI-MN-NSO-CLS-2007-v1.0

    Гарчиг

    Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа 2006-2007

    Улс
    Нэр Улсын код
    Монгол улс MNG
    Судалгааны төрөл

    Child Labor Survey [hh/cls]

    Ерөнхий мэдээлэл

    Монгол Улсад “Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа”-г 2002-2003, 2006-2007 онд ОУХБ-ын санхүүжилтээр олон улсын нийтлэг жишиг аргачлалын дагуу Ажиллах хүчний судалгааны модуль хэлбэрээр, улирлаар явуулсан.

    Хураангуй

    Үндэсний статистикийн хороо нь Монгол Улсын хэмжээнд анх удаа‚ Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа(ХХС)-г‚ Ажиллах хүчний судалгаа(АХС)-тай хамтруулан 2002-2003 онд олон улсын жишиг аргачлалын дагуу улирлаар явуулсан нь хөдөлмөрийн зах зээл дэх улирлын хэлбэлзлийг тусгасан хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн үндэсний хэмжээний судалгаа болсон юм. Энэхүү судалгааг явуулснаар хүүхдийн хөдөлмөрийн талаар ОУХБ-аас гаргасан нийтлэг тодорхойлолт, арга зүйг ашиглан хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар анх удаа өргөн хэмжээний мэдээлэл цуглуулж, хүүхдийн эдийн засгийн идэвх, хүүхдийн ажил, хөдөлмөрийн цар хүрээ, төлөв байдлын талаарх мэдээллийн сангийн эхлэл тавигдсан билээ. ХХС-г АХС-ны хавсарга судалгаа болгон өмнө нь явуулсан туршлагад үндэслэн хүүхэд хамгааллын талаар цаашдын стратеги, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжилтийг үнэлж дүгнэхэд шаардлагатай статистикийн суурь мэдээллийг өргөжүүлэн баяжуулах, хөдөлмөрийн статистикийн үзүүлэлтийн системд хүүхдийн хөдөлмөрийн үзүүлэлтүүдийг оруулж ирэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Энэ шаардлагын үүднээс ОУХБ-ын Хүүхдийн Хөдөлмөрийг Устгах Олон Улсын Хөтөлбөр (ХХУОУХ)-ийн газраас тавьсан саналын дагуу хоёр дахь удаагийн ХХС-г АХС-тай хамтруулан ОУХБ-ын санхүү, техникийн дэмжлэгтэйгээр 2006 оны 7 дугаар сард эхэлж нэг жилийн турш явуулав. Энэ удаагийн судалгаа нь өмнөх судалгаатай харьцуулахад түүврийн загварыг шинэчлэн боловсруулж, үндсэн үзүүлэлтүүдийг аймаг, нийслэлийн түвшинд гаргах бололцоотой болсноороо чухал ач холбогдолтой юм.

    Мэдээллийн төрөл

    Sample survey data [ssd]

    Хувилбар

    Хувилбарын тайлбар

    Монгол Улсад “Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа”-г 2002-2003, 2006-2007 онд ОУХБ-ын санхүүжилтээр олон улсын нийтлэг жишиг аргачлалын дагуу Ажиллах хүчний судалгааны модуль хэлбэрээр, улирлаар явуулсан.

    Үүссэн огноо

    2007-07-01

    Хүрээ

    Тэмдэглэл

    Энэхүү судалгааг байршлын хувьд Монгол Улсыг бүхэлд нь хамруулан өргөн цар хүрээнд явуулахаар төлөвлөж, хот, хөдөөгийн хүн амын ажил эрхлэлт, ажилгүйдэл, хүүхдийн хөдөлмөрийн талаарх бодитой тоо мэдээг цуглуулахад улсын хэмжээнд 4 бүс нутаг, Улаанбаатар хотын нийт 12800 өрхөөс асуулга авахад хангалттай гэж үзсэн. Хүүхдийн хөдөлмөрийг 5-17 насны хүүхдээс асуусан. Судалгааны түүвэрлэлтийн нэгж, түүвэрлэх өрхийн тооны харьцааны шаардлагын дагуу судалгааны нэгжид оногдох өрхийг 12, нэгжийг 1024 байхаар тогтоосон болно. Ийнхүү судалгааны түүвэрлэлтийг нарийвчилсан байдлаар хийсэн нь судалгааны үр дүнг аймаг, нийслэлээр гаргах боломжтой болсноороо өмнөх судалгаанаас давуу талтай юм.

    Ажиглалтын хүрээ

    Газар зүйн хүрээ

    Монгол улс

    Хүрээ

    Монгол улс

    Гүйцэтгэгч болон түнш

    Санхүүжилт
    Нэр Товчилсон үг Үүрэг
    Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын ОУХБ санхүү, техникийн тусламж

    Түүвэрлэлт

    Түүвэрлэлт

    Энэхүү судалгааг байршлын хувьд Монгол Улсыг бүхэлд нь хамруулан өргөн цар хүрээнд явуулахаар төлөвлөж, хот, хөдөөгийн хүн амын ажил эрхлэлт, ажилгүйдэл, хүүхдийн хөдөлмөрийн талаарх бодитой тоо мэдээг цуглуулахад улсын хэмжээнд 4 бүс нутаг, Улаанбаатар хотын нийт 12,800 өрхөөс асуулга авахад хангалттай гэж үзсэн. Хүүхдийн хөдөлмөрийг 5-17 насны хүүхдээс асуусан. Энэ нь хүүхдийн ажил эрхлэлтийн үзүүлэлтүүдийг бодитой тооцоход хангалттай төлөөлж чадах хүрээ болно гэж үзсэн.

    Мэдээлэл цуглуулалт

    Мэдээлэл цуглуулалтын огноо
    Эхлэх Дуусах Цикл
    2006-07-02 2007-07-01 улирал бүр
    Мэдээлэл цуглуулалтын бодлого
    • Face-to-face [f2f]

    Зохиогчийн эрх

    Зохиогчийн эрх

    Монгол Улс Үндэсний статистикийн хороо

    Холбоо барих

    Холбоо барих
    Нэр Харьяалал Цахим хуудас
    Монгол Улс Үндэсний статистикийн хороо ҮСХ 1212.mn

    Мета мэдээллийн боловсруулалт

    Бичиг баримтын дугаар

    DDI-MN-NSO-CLS-2007-v1.0

    Боловсруулсан
    Нэр Товчилсон үг Харьяалал
    Монгол Улс Үндэсний статистикийн хороо ҮСХ Монгол Улсын Их Хурал
    Мета мэдээлэл боловсруулсан огноо

    2007-07-01

    Мета мэдээллийн хувилбар

    Бичиг баримтын хувилбар

    Хувилбарын тайлбар: Хувилбар 1.0

    Каталог руу буцах
    МИКРО МЭДЭЭЛЛИЙН САН

    © Үндэсний Статистикийн Хороо, Бүх эрх хуулиар хамгаалагдсан.