DDI-MNG-NSO-MN-PHC-2020-v2.0
XAOCT 2020
| Нэр | Улсын код |
|---|---|
| Монгол | MNG |
УЛС
Монгол Улс
ГАРЧИГ
ХАOCT 2020
СУДАЛГААНЫ ТӨРӨЛ
Population and Housing Census
ЦУВРАЛ МЭДЭЭЛЭЛ
Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогоор Монгол Улсын харьяат хүн ам 3 296 866 болсон. Монгол Улсын хүн ам 2020 онд 1918 оноос 5 дахин, 2010 оноос хойш жилд дунджаар 2.2 хувиар өсжээ. Бүх аймаг, нийслэлд тооллого хоорондын хүн амын жилийн дундаж өсөлт өмнөх тооллогын дүнгээс өссөн байна. Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогоор 897.4 мянган өрх тоологдсон байна. Энэ нь өмнөх тооллогын дүнгээс 183.6 мянга буюу 25.7 хувиар өссөний дотор хотын өрх 126.8 мянга буюу 26.4 хувиар, хөдөөгийн өрх 56.8 мянга буюу 24.2 хувиар тус тус өсжээ.
Монгол Улсын харьяат суурин хүн амын 83.8 хувийг Халхууд эзэлж, өмнөх тооллогоос 1.4 пунктээр өссөн байна. Казахуудын нийт хүн амд эзлэх хувийн жин 3.8 хувь байгаа нь Халхуудын дараа орж байна. Харин Дөрвөд, Баяд, Буриад угсаатнууд 2010 оноос буурсан байна. НҮБ-ын бичиг үсгийн мэдлэгийн тодорхойлолтын талаарх зөвлөмжийг өмнөх тооллогуудтай адил 2020 оны тооллогод баримталсан. Аль нэг хэлээр энгийн өгүүлбэрийг уншиж ойлгодог, бичиж чаддаг хүнийг бичиг үсэг мэддэг гэж үзсэн ба тооллогод боловсролгүй хүнээс бичиг үсгийн мэдлэгийг асуусан.
15, түүнээс дээш насны хүн амын 98.7 хувь нь бичиг үсэг мэдэж байгаа нь өмнөх тооллогоос 0.4 пунктээр өссөн. Хөдөлмөрийн насны буюу 15, түүнээс дээш насны нийт хүн амын 59.7 хувь нь ажиллах хүчинд багтаж байгаа нь 2010 оноос 3.3 пунктээр өсжээ. Харин ажиллах хүчнээс гадуурх хүн ам (40.3%) 3.3 пунктээр буурчээ.
Хувилбар
ХУВИЛБАРЫН ТАЙЛБАР
Ерөнхий мэдээлэл
ТОВЧ
Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогыг явуулах нь Монгол Улс, тэр дундаа Засгийн Газар НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээс гадна, засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, бодлого хөтөлбөртөө тусгах түүхэн хариуцлагатай үүрэг юм. Энэ ч утгаараа бид НҮБ-аас гаргасан “Хүн ам, орон сууцны тооллогын зарчим, зөвлөмж”-ийн гурав дахь хувилбарыг 2020 оны тооллогод удирдлага болгосон нь олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн аргачлалтай тооллого болгосон юм.
Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогыг зохион байгуулж явуулахдаа Монгол Улсын “Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай” хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмыг мөрдөж тооллогын үе шат бүрд мэдээллийн технологийн ололт, дэвшлийг өргөн ашигласан төдийгүй уг хуулийн 4.1.1 болон 4.1.2 заалтуудад заасан аргуудыг хослуулан явуулсан. Нийт өрхийн 10 хувийн мэдээллийг дэлгэрэнгүй асуулгын маягтаар сонгогдсон өрх бүрд орж (уламжлалт арга), үлдсэн 90 хувийн мэдээллийг богино асуулга буюу Хүн ам, өрхийн мэдээллийн сан болон төрийн байгууллагуудын мэдээллийн санд тулгуурлан бүртгэлд суурилан цуглуулсан.
МЭДЭЭЛЛИЙН ТӨРӨЛ
Census/enumeration data [cen]
СУДАЛГААНЫ НЭГЖ
-Өрх
-Орон сууц
Ажиглалтын хүрээ
ГАЗАР ЗҮЙН ХҮРЭЭ
Улаанбаатар хот болон бүх аймаг, сум, дүүрэг, баг, хороо.
-Өрх
-Орон сууц
| Нэр | Харьяалал |
|---|---|
| Үндэсний Статистикийн Хороо | УИХ |
| Эхлэх | Дуусах |
|---|---|
| 2020-01 | 2020-12 |
МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАЛТЫН ТЭМДЭГЛЭГЭЭ
Улсын Их Хурлын 2017 оны 76 дугаар тогтоолоор Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын товыг 2020 оны 1 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнийн 00 /тэг тэг/ цагаар тогтоосны дагуу зохион байгуулж явуулсан.
Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогыг хосолмол аргаар буюу 10 хувийг уламжлалт цаасан асуулгаар 90 хувийг бүртгэлд суурилсан аргаар буюу ХАӨМС-д суурилан мэдээллийг тархаасан. Иймээс ХАӨМС нь ХАОСТ-ын үндсэн бүрэлдэхүүн хэсэг болсон. ХАӨМС-г уламжлалт тооллогод зориулсан 10 хувийн түүврийг сонгох, сонгогдсон өрхүүдийг тоолох үед тухайн өрх, орон сууцанд хэдэн хүн хаана тоологдохыг тодорхойлж, тоолох үеийн төлөвлөлт, зохион байгуулалтыг хамгийн сүүлийн байдлаар дахин төлөвлөх, эцэслэн хянах, тоолох ажлыг зохион байгуулахад чухал ач холбогдолтой байсан юм.
Хүн ам, өрхийн бүртгэлийг төлөвлөсний дагуу 2019 оны туршид бүх айл өрхөөр орж мэдээллийг цуглуулсан. Ингэхдээ баг, хорооны засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нар биеэр очиж, 6 сар (183 хоног) ба түүнээс дээш хугацаагаар оршин суугаа, 6 сар хүрэхгүй хугацаагаар суугаа ч бүртгэл хийх үеэр байгаа өрх, хүн амыг тэдний амьдарч буй орон сууцны хамт ХАӨБД маягтаар бүртгэсэн.
Тооллогын улсын комиссын 2018 оны 02 сарын 22-ны өдрийн 01 тоот тогтоолоор баталсан Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогыг зохион байгуулж явуулах тооллогын улсын комиссын үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу төлөвлөгөөнд тусгагдсан төрийн байгууллагуудаас шаардлагатай сангуудыг 2019 оны 9 сараас эхлэн албан бичгээр хүсэлтээ тавьж авсан. Үүнд: ГХЯ, ХХЕГ, ЭМЯ, ЭМХТ, СЭМҮТ, ХӨСҮТ, БХБЯ, ЦЕГ, ГЗБГЗЗГ, УБЕГ, ХНХЯ, НДЕГ, НХЕГ, ГБХЗХГ, ЗТХЯ, БСШУСЯ, БХЯ, ШШГЕГ, ГИХГ, ТАЗ, УУХҮЯ зэрэг 21 байгууллагын 50 төрлийн мэдээллийн санг авч доторх үзүүлэлт, ангиллыг ХАӨМС-тай ижил болгож хавсралт 5-д заасны дагуу засварласан.
Тооллогын комисс, түр товчоод анхан шатны нэгжид хүрч, тэнд ажиллаж байгаа тоологч, шалгагч нарын ажилтай танилцан, ажил үүргээ гүйцэтгэсэн эсэхийг шалгах, удирдан чиглүүлэх, заавар зөвлөгөө өгч, төв суурин газрын тоологч нар ажлын явцаа өдөр бүр тайлагнах, хүндрэлтэй асуудлаа хэлэлцэж тохирох, хөдөө орон нутагт шалгагчтай уулзаж заавар зөвлөгөө авахаар зохион байгуулж байв.
Тооллогын өдрүүдэд бүх шатны түр товчоодод шуурхай жижүүр өдөр бүрийн 8- 22 цаг хүртэл ажиллаж, иргэдийн асуултад хариулт өгч асуудлыг тухай бүр шийдвэрлэж байсан. Ялангуяа, шалгагч нар тоологч нарын тоолсон өрхөөр орж, тооллогын хамрагдалтыг шалгаж байсан нь тоологч нар ажлаа чанартай хийхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
МЭДЭЭЛЭЛ БОЛОВСРУУЛАЛТ
Мэдээллийг кодлох, шивэх, засварлах
Тооллогын материал хүлээн авагч, мэдээлэл шивэх операторч кодлогчоор ажиллах нийт 51 хүнийг боловсролын түвшин, компьютер дээр ажиллах чадвар, эрүүл мэндийн байдал, ээлжээр ажиллаж чадах эсэх зэрэг шалгуур дээр үндэслэн сонгож, 2020 оны 1-р сард сургалтад хамруулсан. Сургалтыг хоёр үе шаттай зохион явуулсан. Эхний шатны сургалтыг 2020 оны 1-р сарын сүүлээр 3 өдөр хийж, энэ сургалтад тооллогын асуулгын хуудас, урьдчилсан дүн, тооллогын баримт, материал, хоорондоо уялдаа холбоотой үзүүлэлтүүдэд логик шалгалт хийх, хөдөлмөр эрхэлдэг хүн амын эрхэлдэг ажил, үйл ажиллагааны үндсэн чиглэлийн асуултуудын хариултыг кодлох, засварлах зэрэг олон сэдвүүдийг тусгасан.
Хоёр дахь шатны сургалтаар тооллогын материалыг боловсруулахад бэлтгэх, кодлох, мэдээлэл оруулах, шалгаж, засварлах программуудыг ашиглаж сурах зэрэг асуудлуудыг хамруулсан. Хоёр дахь шатны сургалтын дараа материал хүлээн авах, кодлох, шалгах, мэдээлэл оруулах, засварлах ажлыг хийж, дадлагажуулсан.
Операторуудын шивэлтийн программ болон ахлагчийн шалгах программыг CSPro программ дээр боловсруулж, шивэлтийн бүх мэдээллийг сервер компьютерт хадгалж байсан . Мөн ахлагч нарт зориулж тоологчийн материал хуваарилах веб систем, кодлогч нарт зориулж ангилал, кодын хайлтын веб хуудас болон тооллогын шивэлтийн явцын үр дүнг харах дашбоард веб хуудас хөгжүүлсэн болно.
Кодлогч, шивэлтийн операторууд мэдээлэл шивэх программ дээр ажиллаж, шивэлт дууссаны дараа программын аргаар шалгасан. Программын аргаар үндсэн болон давтан шивэлтийн хоорондын алдаа болон зөрүүтэй байдлыг гаргасан. Программын шалгалтын дараа гар аргаар шалгалт хийж, үндсэн болон давтан шивэлтийн асуулгын зөв хариултыг бичин ахин программаар шалгалт хийж, дууссаны дараа дахин гараар шалгах замаар мэдээллийг боловсруулж дуусгасан.