var_qstn_ivuinstr
Тоолуулагч тооллого явагдах үед байнга сууж байгаа аймагтаа төрснөөсөө хойш сууж байгаа бол “Төрснөөс хойш” гэдэгт хамаарах “1” гэсэн кодыг дугуйлна.
Хэрэв шилжиж ирсэн бол “Шилжиж ирсэн” гэдэгт хамаарах “2” гэсэн кодыг дугуйлна. Гэхдээ тоолуулагч тооллогын үед сууж байгаа аймаг, нийслэлдээ төрсөн боловч өмнө 6 сараас дээш хугацаагаар өөр газар сууж байгаад эргэж ирсэн бол “Төрснөөс хойш” сууж байгаа гэж үзэхгүй, “Шилжиж ирсэн” гэж үзэж код “2”-ыг дугуйлна. “Түр суугаа” хүмүүс байнга суудаг аймагтаа төрснөөсөө хойш сууж байгаа эсэхээ хариулна. Жишээ нь Увс аймгийн Сагил сумаас Улаанбаатар хотод Лувсан гэдэг хүн тооллогын хугацааны төвөөс өмнө түр хугацаагаар ирээд тооллуулж байгаа нөхцөлд тоологч тооллогын хуудасны 7-р асуултад уул хүний суурьшлыг “түр суугаа” гэж нөхөж, дараа нь 8-р асуултыг асуухдаа “Та Увс аймгийн Сагил суманд байнга оршин суудаг” гэж 7-р асуултад хариулсан. Та тэндээ (Увс аймагтаа) төрснөөсөө хойш амьдарч байна уу эсвэл өөр аймаг, нийслэлээс шилжиж очсон уу гэдгийг асууж байгааг тоологч,тоолуулагчдад ойлгуулах хэрэгтэй.
Тооллогын үед энэ асуултад гадаадад сууж байгаа хүнийхээ тухайн өрхийн ам бүлийн гишүүд хариулахдаа гадаадад сууж байгаа хугацааг харгалзахгүйгээр түүнийг гадаадад суухаас өмнөх байнга оршин сууж байсан аймагтаа төрснөөсөө хойш сууж байсан эсэхээр нь хариулна. Харин гадаадад төрсөн Монгол улсын харъяат болон тооллогын үед манай улсад удаан хугацаагаар сууж байгаа гадаадын харъяат, цагаач иргэд, харъяалалгүй хүмүүсийн хувьд шилжиж ирсэн гэж үзнэ.Төрснөөс хойш энэ аймагтаа сууж байгаа гэж хариулсан хүнээс тооллогын хуудасны 9, 10-р асуултыг асуухгүй шууд 11-р асуултад шилжинэ.“Шилжиж ирсэн” гэж хариулсан хүнээс шилжиж ирсэн аймаг, нийслэл (улс)-ийн нэр болон оныг асууж нөхсөний дараа тооллогын хуудасны 9,10-р асуултыг асууна.
var_qstn_postqtxt
Төрснөөс хойш энэ аймагтаа сууж байгаа гэж хариулсан хүнээс тооллогын хуудасны 9, 10-р асуултыг асуухгүй шууд 11-р асуултад шилжинэ.