var_qstn_ivuinstr
Хүний насыг бүтэн насаар нь авна. Бүтэн наслахад хэдхэн хоног дутуу байлаа ч насыг дэвшүүлж болохгүй. Нэг нас хүрээгүй хүүхдийн насыг “000” гэж бичнэ. Хүний насыг төрсөн он, сар, өдрөөр нь тооцож тогтооно. Тоологч эхлээд хүний төрсөн он, сар, өдөр, насыг асууж тооллого явуулж байгаа 2000 оны 1-р сарын 5-ны өдөртэй харьцуулан тооцож, тохирохгүй байвал тоолуулагчаас дахин лавлаж зөв насыг тогтооно. Гэхдээ төрсөн оноо мэдэж байгаа тохиолдолд Хавсралт -5.а-аас харж нөхөж болно. Харин аргын тооллоор насаа сайн мэдэхгүй, билгийн тооллоор төрсөн жилээ мэдэж байвал Хавсралт-5.б-ыг ашиглан насыг тогтооно.