Site Logo
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО
  • НҮҮР
  • Нэвтрэх
    Нэвтрэх
English
PHC

XAOCT 2000

Mongolia, 2000
Анхдагч мэдээлэл авах
Судалгааны дугаар
MNG-NSO-MN-PHC-2000-v1.0
Гүйцэтгэгч
Үндэсний статистикийн хороо
Судалгаа
Хүн ам, орон сууцны тооллого
Мета мэдээлэл
DDI/XML JSON
Үүссэн огноо
2025-09-02
Сүүлд шинэчилсэн огноо
2025-09-02
Хандалтын тоо
6404
Татагдсан тоо
4
  • Судалгааны тайлбар
  • Мэдээллийн толь
  • Холбоотой материалууд
  • Анхдагч мэдээлэл авах
  • Дата файл
  • household
  • person

Сүүлийн 7 хоногийн ажил эрхлэлт (P15_CURRENTEMPL)

Файл: person

Тойм

var_vald: 1579251
var_invd: 863466
var_min: 1
var_max: 2
var_intrvl: discrete
var_dcml: 0
loc_width: 1
var_range: 1 - 2
var_format: numeric

Асуулт болон аргачлал

var_qstn_qstnlit
Та тооллогоос өмнөх 7 хоногт, өөрөөр хэлбэл 1999 оны 12-р сарын сүүлч, 2000 он гарангуут ядаж нэг өдөр цалин, орлоготой ажил эрхэлсэн үү?
Ангилал
Утга Ангилал Нөхцөл
1 Тийм 796112
50.4%
2 Үгүй 783139
49.6%
Sysmiss 863466
Анхааруулга: Эдгээр тоо баримт нь өгөгдлийн файлд илэрсэн тохиолдлын тоог харуулж байгаа бөгөөд хүн амын (судалгаанд хамрагдах нийт хүн амын) нэгдсэн/дүгнэсэн статистик үзүүлэлт гэж тайлбарлаж болохгүй.
var_qstn_ivuinstr
Сүүлийн 7 хоногт ажил эрхэлсэн буюу “Тийм” гэсэн хариултын 1 гэсэн кодыг дараах нөхцөлд дугуйлна.
Үүнд:
1. Тооллогын өмнөх 7 хоногийн турш эсхүл аль нэг өдөр цалин, орлоготой ажил
эрхэлсэн бүх хүмүүс,Ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын төрөл, өмчийн хэлбэр, тухайн хүний эрхэлж байгаа ажлын зэрэг дэв зэргийг харгалзахгүй ажил эрхэлж байгаа бүх хүмүүс, мөн зах, гудамж талбайд наймаа худалдаа хийгчид, гутал тослогч,сонин борлуулагч, машин угаагч, гар урлал хийгчид, түүхий эд цуглуулагчид зэрэг хүмүүс бүгд энд хамрагдана.
2. Тооллогын өмнөх 7 хоногт ажиллагүй боловч үндсэн байгуулагатайгаа хөдөлмөрийн гэрээ хэлцлээ цуцлаагүй ямар нэг тодорхой хугацааны дараа ажилдаа иргэн орох дараах хүмүүс, Үүнд:
А. Жирэмсний, хүүхэд төрүүлсний, 2 хүртэлх настай хүүхдээ асрахаар ажлаас
чөлөө авсан хүмүүс,
Б. Өвчний болон гэмтсэний улмаас урт, богино хугацааны түр чөлөө авсан
хүмүүс,
В. Захиргааны түр чөлөөтэй хүмүүс (цалинтай, цалингүй харгалзахгүй),
Г. Газар тариалан, алт олборлох,барилга, геологи хайгуул гэх зэрэг улирлын
чанартай ажил үйлдвэрлэл эрхэлдэг учраас өвлийн улиралд түр ажиллахгүй
байгаа хүмүүс,
Д. Аж ахуйн нэгж, байгуулага нь ямар нэг шалтгаанаар (ажилчид нь ажил хаясан,
үйлдвэрийн осол гарсан гэх мэт) ажлаа зогсоосон, сургалтад хамрагдсан болон
бусад шалтгааны улмаас түр хугацаагаар ажил хийгээгүй хүмүүс,
3. Өрхийн үйлдвэрлэл (мал аж ахуй, газар тариалан болон бусад төрлийн бизнес) эрхэлдэг өрхийн ам бүлийн гишүүдийн ажил эрхлэлтийн байдлыг дараах байдлаар тодорхойлно.Өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг өрх гэдэг нь зах зээлд борлуулах боллон өөрсдийн хэрэгцээнд зориулсан тодорхой бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг, үйлчилгээ
эрхэлдэг өрхийг хэлнэ. Манай орны хувьд малчин айл бүр өрхийн үйлдвэрлэл
эрхэлдэг өрх болно. Түүнчлэн газар тариалан эрхэлдэг, гэр бүлээрээ хамтран,
эсвэл түүний аль нэг гишүүн нь үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэж орлогоо хамтран
эзэмшдэг бол үүнд мөн хамаарна.
А. Өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээнд оролцдог, 15-аас дээш насны, өөр ажил
эрхэлж цалин, орлого олдоггүй хүмүүсийг ажил эрхэлдэг гэж үзнэ.
Б. Өндөр насны тэтгэвэр, нөхөн олговор авдаг болон тахир дутуугийн группт
байгаа боловч өрхийнхөө үйлдвэрлэл, үйлчилгээнд оролцож, түүнээс олсон
орлого нь амьдралынх нь гол эх үүсвэр болдог хүмүүсийг ажил эрхэлдэг гэж үзнэ.
4. Өндөр настаны тэтгэвэр, нөхөн олговор авдаг болон тахир дутуугийн группд
байгаа хүмүүс цалин орлоготой ажил эрхэлж байгаа бол ажил эрхэлж байгаа гэж
үзнэ.
5. Бүх шатны сургууль, дамжаанд өндрөөр суралцагчид хичээлийнхээ зав чөлөөгөөр тооллогын өмнөх 7 хоногийн аль нэг өдөр цалин орлоготой ажил эрхэлсэн бол ажил эрхэлдэг гэж үзнэ.
var_qstn_postqtxt
Дээрх асуултад "Тийм" гэж хариулсан хүмүүсээс 16,17, 18 дугаар асуултуудыг
үргэжлүүлэн асууна. Тухайн хүн сүүлийн 7 хоногт ажил эрхлээгүй гэж хариулбал "үгүй" гэж 2 гэсэн кодыг дугуйлж 19 дүгээр асуулт (Та яагаад ажил эрхлэхгүй байна
вэ? ) руу шууд шилжинэ. "Үгүй" гэж 2 гэсэн кодыг дугуйлахын өмнө ажил эрхлээгүй гэж хариулсан хүмүүстэй тоологч сайтар лавлан ярилцаж тодруулах хэрэгтэй.

Description

Хүрээ
Энэ асуултыг арван тав ба түүнээс дээш настай бүх хүнээс тооллогоос өмнөх 7
хоногт, өөрөөр хэлбэл 1999 оны 12-р сарын сүүлч, 2000 он гарангуут ядаж нэг
өдөр цалин, орлоготой ажил эрхэлсэн үү? гэж асууна.
var_resp_unit
Өрхийн бүх гишүүд
Каталог руу буцах
МИКРО МЭДЭЭЛЛИЙН САН

© Үндэсний Статистикийн Хороо, Бүх эрх хуулиар хамгаалагдсан.