Site Logo
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО
  • НҮҮР
  • Нэвтрэх
    Нэвтрэх
English
AANBT

Аж ахуйн нэгжийн 2021 оны тооллого
ААНБ 2021

Mongolia, 2021
Анхдагч мэдээлэл авах
Судалгааны дугаар
DDI-MNG-NSO-MN-AANBT-2021-v1.0
Судалгаа
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого
Мета мэдээлэл
DDI/XML JSON
Үүссэн огноо
2025-09-02
Сүүлд шинэчилсэн огноо
2025-09-02
Хандалтын тоо
57331
Татагдсан тоо
10
  • Судалгааны тайлбар
  • Мэдээллийн толь
  • Холбоотой материалууд
  • Анхдагч мэдээлэл авах
  • Тодорхойлолт
  • Хувилбар
  • Хүрээ
  • Ажиглалтын хүрээ
  • Түүвэрлэлт
  • Мэдээлэл цуглуулалт
  • Мэдээлэл боловсруулалт
  • Зохиогчийн эрх
  • Холбоо барих
  • Мета мэдээллийн боловсруулалт
  • Тодорхойлолт

    Судалгааны дугаар

    DDI-MNG-NSO-MN-AANBT-2021-v1.0

    Гарчиг

    Аж ахуйн нэгжийн 2021 оны тооллого

    Дэд гарчиг

    ААНБ 2021

    Орчуулсан гарчиг

    2021 Establishment Census

    Улс
    Нэр Улсын код
    Монгол улс MNG
    Ерөнхий мэдээлэл

    Аж ахуйн нэгжийн 2021 оны ээлжит тооллогод 180.0 мянган аж ахуйн нэгж, байгууллага, 53.9 мянган хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдсан. 180.0 мянган аж ахуйн нэгж, байгууллагын тоо 2016 оны тооллогын дүнгээс 61.3 мянга (51.7%), 2011 оны тооллогын дүнгээс 114.8 мянга (2.8 дахин), 2006 оныхоос 147.6 мянга (5.6 дахин), 1998 оныхоос 161.1 мянга (9.5 дахин)-аар тус тус нэмэгдсэн байна.

    Тооллогод хамрагдсан 180.0 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 130.0 мянга (72.2%) нь Улаанбаатар хотод байгаа нь ААНБ-ын төвлөрөл нийслэлд их байгааг харуулж байна. Үлдсэн ААНБ-ын 32.5 мянга (18.1%) нь Хангайн болон Төвийн бүсийн аймгуудад байршиж байгаа бол 17.5 мянга (9.7%) нь Баруун болон Зүүн бүсийн аймгуудад байршилтай байна.

    Аж ахуйн нэгж, байгууллагын 151.6 мянга (84.2%) нь аж ахуйн нэгж, 4.6 мянга (2.6%) нь төсвийн байгууллага, 23.9 мянга (13.3%) нь төрийн бус байгууллага байна. Үүнээс 52.4 мянга (29.1%) нь 2020 онд үйл ажиллагаа явуулсан бөгөөд тэдгээрт нийт 705.0 мянган хүн ажиллаж байна. Мөн 151.6 мянган аж ахуйн нэгжийн 56.8 мянга (37.5%) нь тооллогын хугацаанд үйл ажиллагаа явуулсан байна. Эдгээрийн 23.0 мянга (40.5%) нь худалдааны салбарт, 19.1 мянга (33.6%) нь үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж байна.

    Хураангуй

    Аж ахуйн нэгжийн 2021 оны ээлжит тооллогод 180.0 мянган аж ахуйн нэгж, байгууллага, 53.9 мянган хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдсан. 180.0 мянган аж ахуйн нэгж, байгууллагын тоо 2016 оны тооллогын дүнгээс 61.3 мянга (51.7%), 2011 оны тооллогын дүнгээс 114.8 мянга (2.8 дахин), 2006 оныхоос 147.6 мянга (5.6 дахин), 1998 оныхоос 161.1 мянга (9.5 дахин)-аар тус тус нэмэгдсэн байна.

    Тооллогод хамрагдсан 180.0 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 130.0 мянга (72.2%) нь Улаанбаатар хотод байгаа нь ААНБ-ын төвлөрөл нийслэлд их байгааг харуулж байна. Үлдсэн ААНБ-ын 32.5 мянга (18.1%) нь Хангайн болон Төвийн бүсийн аймгуудад байршиж байгаа бол 17.5 мянга (9.7%) нь Баруун болон Зүүн бүсийн аймгуудад байршилтай байна.

    Аж ахуйн нэгж, байгууллагын 151.6 мянга (84.2%) нь аж ахуйн нэгж, 4.6 мянга (2.6%) нь төсвийн байгууллага, 23.9 мянга (13.3%) нь төрийн бус байгууллага байна. Үүнээс 52.4 мянга (29.1%) нь 2020 онд үйл ажиллагаа явуулсан бөгөөд тэдгээрт нийт 705.0 мянган хүн ажиллаж байна. Мөн 151.6 мянган аж ахуйн нэгжийн 56.8 мянга (37.5%) нь тооллогын хугацаанд үйл ажиллагаа явуулсан байна. Эдгээрийн 23.0 мянга (40.5%) нь худалдааны салбарт, 19.1 мянга (33.6%) нь үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж байна.

    Мэдээллийн төрөл

    Census/enumeration data [cen]

    Судалгааны нэгж

    Ажиглалтын хүрээ

    Газар зүйн хүрээ

    Улаанбаатар хот, бүх аймаг, сум, дүүрэг, баг, хороо

    Ажиглалтын нэгж

    Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн салбар, төлөөлөгчийн газар, хувиараа бизнес эрхлэгчид

    Хувилбар

    Хувилбарын тайлбар

    Аж ахуйн нэгжийн тооллого нь манай улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдийн ажил, үйлчилгээний чиглэл, хэмжээ, төвлөрөл, байршил, нөхцөл байдлыг судалж, төр, засгийн бодлого, хөтөлбөрийг боловсруулах мэдээллийн эх үүсвэрийг бүрдүүлж, тухайн мэдээллийг төрийн байгууллагууд цахим хэлбэрээр солилцох, түүнчлэн бизнес эрхлэгчдийн цогц мэдээлэл бүхий их өгөгдлийн санг байгуулах, суурийг бүрдүүлэх зорилготой юм.

    Аж ахуйн нэгжийн ээлжит тооллогыг 2021 оны 11 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 3-ны өдрүүдэд улс даяар зохион байгуулж, тооллогын мэдээллийг цахим асуулгын аргаар цуглуулж, тооллогод хамрагдсан тухай онлайн гэрчилгээ олгосон.

    Энэ удаагийн тооллогоор хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн эдийн засгийн үзүүлэлт, үндсэн болон хоёрдогч үйл ажиллагаа, үйл ажиллагаа явуулж эхэлсэн огноо, байрны эзэмшил, Ковид-19 цар тахлын нөлөө, бизнесийн төлөв байдал, зээлийн мэдээлэл, цахим төлбөрийн баримтын систем (ebarimt.mn)-д холбогдсон эсэх талаарх мэдээллийг бүрдүүлснээрээ онцлогтой. Энэхүү тооллогоор хаягийн орон зайн мэдээллийн санд суурилан ААНБ-ын үйл ажиллагаагаа явуулж байгаа байршлыг тодорхойлж, газар зүйн мэдээллийн санг шинэчилсэн.

    Үүссэн огноо

    2021-12-03

    Тэмдэглэл

    Тооллогын асуулгыг зорилго, хамрах хүрээ, мэдээллийн хэрэгцээ, шаардлага, өмнөх тооллогын үр дүнтэй харьцуулагдах байдлыг харгалзан боловсруулж, 22 яам, агентлагаас саналыг авч нэгтгэн, ҮСХ-ны Арга зүйн байнгын зөвлөл, Даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, ҮСХ-ны даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/167 тоот тушаалаар баталсан.

    Хүрээ

    Тэмдэглэл

    Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн салбар, төлөөлөгчийн газар, хувиараа бизнес эрхлэгчид

    Ажиглалтын хүрээ

    Газар зүйн хүрээ

    Монгол улс

    Хүрээ

    Монгол улс

    Түүвэрлэлт

    Түүвэрлэлт

    Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн салбар, төлөөлөгчийн газар, хувиараа бизнес эрхлэгчид

    Мэдээлэл цуглуулалт

    Мэдээлэл цуглуулалтын огноо
    Эхлэх Дуусах Цикл
    2021-11-01 2021-12-03 5 year
    Мэдээлэл цуглуулалтын бодлого
    • Internet [int]
    Мэдээлэл цуглуулалтын тэмдэглэгээ

    Тооллогын мэдээлэл цуглуулах ажлыг Засгийн газраас тогтоосон товын дагуу 11 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 3-ны өдрүүдэд цахим хэлбэрээр, улс даяар зохион байгуулсан. Тус ажлыг ҮСХ-ны тооллогын ажлын хэсэг нэгдсэн удирдлагаар хангаж, орон нутгийн тооллогын Комисс зохион байгуулсан.

    Тооллогыг улсын хэмжээнд чанартай зохион байгуулах, удирдлагын шуурхай байдлыг хангаж ажиллах зорилгоор сонгогдсон аймаг, нийслэлийн төвийн дүүрэгт ҮСХ-ны албан хаагчид нэгдсэн удирдамжийн дагуу ажиллаж, тооллогын ажилд дэмжлэг үзүүлж, зөвлөгөө өгч, тулгарсан бэрхшээлийг шийдвэрлэсэн. Тооллогын ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөөг батлуулж, ажлын хэсэг байгуулж, дараах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Үүнд:

    Ажлын хэсгийн гишүүд өөрсдийн хариуцсан аймаг, дүүргийн зах худалдааны төвүүдийн удирдлагуудтай уулзаж, тооллогын зорилго, ач холбогдлыг ойлгуулах, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг тооллогод хамруулах;

    Орон нутгийн комисст тооллогыг эрчимжүүлэх албан тоот хүргүүлэх, өөрийн хариуцсан аймаг, дүүргийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

    Тооллогын хамралтыг нэмэгдүүлэх чиглэлээр орон нутагт хэрэгжүүлж байгаа шинэлэг, үр дүнтэй үйл ажиллагааг бусад аймаг, дүүргүүдэд нэвтрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх;

    Орон нутгийн тооллогын Комисст тухайн шатны татвар, нийгмийн даатгалын байцаагчдыг татан оролцуулах.

    Тооллогын мэдээлэл цуглуулалтад тулгарч буй хүндрэл, бэрхшээл, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашдын төлөвлөгөөний талаарх мэдээллийг өдөр бүр орон нутгийн тооллогын Комиссоос авч, нэгтгэн, ҮСХ-ны тооллогын ажлын хэсэгт танилцуулж, холбогдох арга хэмжээг авсан. Тооллогын шуурхай хуралдааныг 7 хоног бүрийн Лхагва гарагийн 8.30-09.30 цагт тооллогын ажлын хэсгийн гишүүд, нийслэл, аймаг, дүүргийн статистикийн газар, хэлтсийн дарга нарыг оролцуулан цахим хэлбэрээр зохион байгууллаа. Хамралтыг нэмэгдүүлэх чиглэлээр боломжит бүх эх үүсвэрээс аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчидтэй холбоо тогтоох утасны дугаарын мэдээллийг авч, тооллогын системд оруулах ажлыг хийж гүйцэтгэв.

    Мэдээлэл боловсруулалт

    Мэдээлэл засалт

    Тооллогоор цуглуулсан мэдээллийн үзүүлэлтийн бүрэн бүтэн байдал, уялдаа холбоо, бусад эх үүсвэрүүдтэй уялдуулах шалгалт, шаардлагатай тодотголыг орон нутаг, ҮСХ-нд хийсэн. Эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангилал, ажил мэргэжлийн ангилал, хариуцлагын болон өмчийн хэлбэр, төрийн бус байгууллагын үйл ажиллагааны ангилал, кодлолтыг нэг бүрчлэн шалгаж, өөрчлөлтийг тусгасан.

    Эдийн засгийн үзүүлэлтийг статистик, татвар, санхүү, нийгмийн даатгалын тайлангуудтай уялдуулан шалгах дүрэм, түүний алгоритмыг боловсруулж, программчилсан. Мэдээллийг шалгах үйл ажиллагаанд ҮСХ-ны Бизнесийн бүртгэл, тооллогын хэлтэс, Үндэсний тооцооны хэлтэс, Эдийн засгийн статистикийн газрын ажилтнууд оролцсон. Тооллогын мэдээллийг шалгахад шилэн данс, төрийн худалдан авах ажиллагааны цахим систем, тусгай зөвшөөрөл олгодог яам, агентлаг, төрийн байгууллагуудын цахим хуудас, хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудын цахим хуудсыг ашигласан.

    Тооллогын үр дүнгийн үзүүлэлтийг MSSQL, SPSS 26.0, ArcGIS программыг ашиглан тооцож боловсруулсан.

    Зохиогчийн эрх

    Зохиогчийн эрх

    Монгол Улс Үндэсний статистикийн хороо

    Холбоо барих

    Холбоо барих
    Нэр Харьяалал Цахим хуудас
    Монгол Улс Үндэсний статистикийн хороо ҮСХ 1212.mn

    Мета мэдээллийн боловсруулалт

    Бичиг баримтын дугаар

    DDI-MNG-NSO-MN-AANBT-2021-v1.0

    Боловсруулсан
    Нэр Товчилсон үг Харьяалал
    Монгол Улс Үндэсний статистикийн хоро ҮСХ Монгол Улсын Их Хурал
    Мета мэдээлэл боловсруулсан огноо

    2021-12-03

    Мета мэдээллийн хувилбар

    Бичиг баримтын хувилбар

    DDI-MNG-NSO-MN-AANBT-2021-v1.0

    Каталог руу буцах
    МИКРО МЭДЭЭЛЛИЙН САН

    © Үндэсний Статистикийн Хороо, Бүх эрх хуулиар хамгаалагдсан.