DDI-MNG-NSO-MN-AANBT-2011-v2.1
ААНБТ 2011
| Нэр | Улсын код |
|---|---|
| Монгол Улс | MNG |
Манай улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагын тоог тэдгээрийн эрхэлж байгаа ажил, үйлчилгээний чиглэл, байршлаар нь үнэн зөв тогтоож, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь бодитойгоор тодорхойлох, улмаар статистик судалгааны хамрах хүрээг тогтоох, үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээг статистик мэдээлэлд бүрэн хамруулах нь ААНБ-ын тооллогын үндсэн зорилго юм.
Улаанбаатар хот болон бүх аймаг, сум, дүүрэг, баг, хороо.
ААНБ-ын тооллогод уг тооллогын товоос өмнө буюу 2011 оны 4 сарын 15 ны өдрөөс өмнө байгуулагдсан бүх аж ахуйн нэгж, байууллага хамрагдсан. Үүнд:
• хувьцаат компани
• хязгаарлагдмал хариуцлагатай компани
• бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл
• зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл
• хоршоо
• төрийн өмчит үйлдвэрийн газар
• орон нутгийн
| Нэр | Харьяалал |
|---|---|
| Үндэсний Статистикийн Хороо | УИХ |
| Нэр | Харьяалал |
|---|---|
| Үндэсний Статистикийн Хороо | УИХ |
| Эхлэх | Дуусах |
|---|---|
| 2011-01 | 2011-12 |
Тооллого 2011 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 5 дугаар сарын 15-ны өдрийг дуустал нэг сарын хугацаанд явагдсан.
Мэдээллийг шивэх, кодлох ажлыг аймаг, нийслэлийн статистикийн газар, хэлтэс хариуцсан бөгөөд ҮСХ-нд үзүүлэлтүүдийн код зөв эсэхийг давхар шалгаж, эдийн засгийн үйл ажиллагааны стандарт ангиллыг тусгайлсан “хайлт”-ын програмын тусламжтайгаар компьютерээр шалгаж кодолсон.
Тооллогын мэдээллийг компьютерт оруулах, шалгах, засварлах програм хангамжийн бодлогын даалгаврыг ҮСХ-ны МЭЗСГ-ын ажилтнууд, програм хангамжийг МБТГ-ын ажилтанууд тус тус боловсруулсан болно.
Тооллогын мэдээллийг компьютерт шивэх, шалгах, засварлах ажлыг ҮСХ-ны МБТГ-ын боловсруулсан програм хангамжийн дагуу орон нутгийн комисс; дүүргийн тооллогын мэдээллийг компьютерт шивэх, шалгах, засварлах, ҮСХ-нд ирүүлэх ажлыг аймаг, нийслэлийн тооллогын комисс хариуцан ажилласан.
Mэдээллийг компьютерт оруулах програм хангамжийг Microsoft NET Visual Basic 2008- ыг тусламжтайгаар боловсруулж, анализ, дүн шинжилгээг статистикийн шинжилгээний SPSS 18.0 програм хангамжийг ашигласан.
Тооллого явуулсан 4 төрлийн маягтын /ААН-1, ААН-2, ААН-3, ААН-4/ мэдээлэл хадгалах хэсгүүд болон програмд ашиглагдах бүх төрлийн код, утгуудыг агуулсан тусгайлсан файл үүсгэж, түүнийг нэгдсэн байдлаар Microsoft Access програм дээр тооллогын мэдээллийн санг байгуулсан.
Шалгалтын програмыг Microsoft Visual Basic 6.0 програм ашиглан бичсэн. Энэ хэсэгт тооллогын 4 төрлийн маягтын стандарт шалгалтууд болон логик шалгалтуудыг хариултуудтай нь уялдуулан шалгах эцсийн шалгалтууд хийгдсэн.
DDI-MNG-NSO-MN-AANBT-2011-v2.1